Бусад (FAQ)


Шинэчилсэн:2025/08/25 Унших:1 мин 48 сек

Удирдлагад зориулсан програмын шийдэл байдаг уу?

Бизнес бүрийн онцлог, удирдлагын бизнестээ оролцдог оролцооны түвшингээс хамаарч Dayansoft ERP, Dayansof DMart, Dayansoft BMS системүүдийг сонгон ашиглах боломжтой. Бүгд өөр өөрийн онцлогтой, харах тайлан мэдээлэл ялгаатай байдаг.

Рестораны гал тогоо, заалны дэлгэцийн програм байдаг уу?

Кофешоп, түргэн хоол зэрэг урьдчилсан төлбөртэй үйлчилгээний бизнест зориулсан гал тогоо, заалны дэлгэцийн шийдэл байдаг. Харин ресторан буюу дараа тооцоотой, захиалга хоол үйлчилгээ тус бүрээр салгаж авах бизнес кейс дээр ажиллах боломжгүй.

Киоск програм байдаг уу?

Тийм. Өөрөө өөртөө үйлчлэх киоск горимд Dayansoft POS програм ажиллах боломжтой.

Тооллогын програм байдаг уу?

Тийм. Dayansoft ERP системд үүсгэсэн бараа материалын тооллого хийх зориулалттай веб аппликейшныг дурын утас, таблет, компьютер ашиглан хийх боломжтой. Нэмэлтээр сканнер холбож, эсвэл утасны камер ашиглан тоолж болно. Энэхүү аппликейшныг ашигласнаар тооллогыг илүү хурдан, алдаагүй, хяналттайгаар хийх боломжийг бүрдүүлдэг.

Түгээлтийн програм байдаг уу?

Даянсофт компанид түгээлтэнд ашиглах зориулалттай тусдаа аппликейшн програм байдаггүй бөгөөд Windows таблет зөөврийн төхөөрөмж ашиглан борлуулалт модуль ашиглаж болно. Мөн борлуулалт, түгээлтийн Mercury гар утасны програмтай холболт хийж ашиглах боломжтой.

Зочид буудлын програм байдаг уу?

Зочлох үйлчилгээний Horecasoft програмтай холболт хийгдсэн бөгөөд Horecasoft програмаас борлуулалтын мэдээг өдрөөр эсвэл гараагаар татах, Dayansoft POS рестораны програмаас өрөөнд тооцоо үүсгэх боломжтой. Зарим буудал, амралтын газрууд зөвхөн манай програмуудыг буудал, ресторандаа ашиглаж өрөө заалны тооцоо, рестораны борлуулалтаа хийж бусад програмтай холбохгүйгээр ашигладаг.

Төрийн бус байгууллага (ТББ), СӨХ-д ашиглаж болох уу?

Болно. ТББ болон СӨХ-үүд Dayansoft ERP ашиглах боломжтой.

Төсөвт байгууллагад ашиглаж болох уу?

Төсөвт байгууллагын хувьд тайлан мэдээ, маягтын хувьд ялгаатай байдаг тул Dayansoft ERP системийг ашиглах зохимжгүй.

8 нэрийн дэлгүүр, супермаркетад ашиглаж болох уу?

Dayansoft ERP, POS програмуудыг 8 нэрийн дэлгүүр, супермаркетад ашиглах боломжтой. Гэхдээ бараа материалын баркод сан бүртгэл байхгүй, электрон жинтэй холбогдож бараа, үнийн мэдээлэл автомат шинэчлэхгүй, POS програмд барааны орлого бүртгэх боломжгүй зэрэг зөвхөн дэлгүүр зориулсан бусад програмтай харьцуулахад ялгаатай талууд ихтэй.

Эмийн санд ашиглаж болох уу?

Болно. ЭМД-н хөнгөлөлтөөр үйлчилдэггүй, холболт хийх шаардлагагүй эмийн санд Dayansoft POS ашиглах боломжтой.

Гадаадаас програм ашиглах боломжтой юу?

Аюулгүй байдлын үүднээс танай бааз байршиж буй дата центр дахь сервер рүү гадаадаас буюу Монгол улсаас өөр орноос хандах хандалтыг хаасан байдаг. Хэрвээ гаднаас зайлшгүй хандах хэрэгцээ шаардлагатай болсон үед тухайн хандах IP-аас хүсэлт илгээж түр хугацаанд хандалт нээлгэх боломжтой.