POS програмаас бараа нэмэх


Шинэчилсэн:2026/09/17 Унших:1 мин 49 сек

🍔 Dayansoft POS програмд бараа, меню удирдах

Бараа код нь байгууллагын чухал мастер дата тул шинээр бараа үүсгэх, засах, үнэ өөрчлөх үйлдлийг Dayansoft ERP системд эрх бүхий ажилтан хийх шаардлагатай байдаг. Хэрэв ERP систем ашигладаггүй, ашигладаг боловч зайлшгүй шаардлагаар POS програмаас бараа нэмэх, засах шаардлагатай бол Dayansoft POS програмаас бараа, меню нэмэх, засах, үнэ өөрчлөх, ангилал удирдах боломж байдаг.

⚠️ Анхаарах зүйл: Энэ боломжийг ашиглахын өмнө Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэж, тохиргоо хийлгэсний дараа ашиглана.


⚙️ Бараа меню удирдах эрх тохируулах

Dayansoft ERP → Борлуулалт → Пос тохиргоо → Нэвтрэх касс, эрх

цонхноос тухайн ажилтныг сонгож:

Manager → Бараа меню удирдах

эрхийг чеклээд хадгална.

Дараа нь Dayansoft POS → Үйлдэл → Мэдээлэл шинэчлэх товч дарна.

Эрх тохируулсны дараа POS програмаас:

боломжтой болно.


➕ Шинэ бараа нэмэх

  1. 📂 Нэмэх барааны ангиллыг сонгоно.
  2. ➕ Баруун дээд булангийн Нэмэх товч дарна.
  3. Хэрэв ангилал байхгүй бол Ангилал нэмэх сонгож шинээр үүсгэнэ.
  4. 📝 Бараа нэр, 💰 Зарах үнэ оруулна.
  5. 💾 Хадгалах товч дарна.

Бусад мэдээлэл автоматаар сонгогдсон байвал шаардлагатай тохиолдолд өөрчилж болно.

PosEditProduct


📂 Шинэ барааны ангилал нэмэх

  1. Нэмэх товч дарна.
  2. 📂 Ангилал нэмэх сонгоно.
  3. Ангиллын нэр болон шаардлагатай мэдээллийг оруулж хадгална.

✏️ Бараа, үнэ засах

  1. ✏️ Засах товч дарна.
  2. Засах бараагаа сонгоно.
  3. 📝 Барааны нэр, 💰 үнийг шаардлагатай байдлаар өөрчилнө.
  4. 💾 Хадгалах товч дарна.

🎥 Бараа, үнэ засах дэлгэрэнгүй жишээг дараах видеоноос үзнэ үү.


🌐 Барааны нэрийг 2 мөрөөр харуулах

Барааны нэрийг 2 хэлээр эсвэл 2 мөрөөр харуулах шаардлагатай бол нэрийн 2 хэсгийг & тэмдэгээр тусгаарлаж бүртгэнэ.

✍️ Бүртгэхдээ

Барааны нэрийг:

Нэр 1 & Нэр 2

хэлбэрээр оруулна.

PosProductName1

👀 Харагдах байдал

POS болон захиалгын хуудсанд нэр нь 2 мөрөөр харагдана.

PosProductName2

💡 Энэ боломжийг монгол/англи нэрийг зэрэг харуулах, урт барааны нэрийг мөр тусгаарлан хэвлэх зэрэг хэрэглээнд ашиглаж болно.


⚠️ Анхаарах зүйл