Dayansoft KDS, CDS
Шинэчилсэн:2026/08/13 Унших:1 мин 45 сек
Dayansoft KDS & CDS: Гал тогоо болон заалны дэлгэцийн нэгдсэн шийдэл
Dayansoft KDS (Kitchen Display System) болон Dayansoft CDS (Customer Display System) нь таны үйлчилгээний байгууллагын заал болон гал тогооны үйл ажиллагааны уялдааг сайжруулж, захиалгын биелэлтийг хурдасгах ухаалаг систем юм.
Амжилттай нэвтрүүлэх салбарууд: Ачаалал ихтэй түргэн хоолны газар (Fast Food), кофе шоп, цайны газар зэрэг урьдчилж тооцоо хийдэг, захиалга нь хэсэгчилж биш бөөнөөр гардаг үйлчилгээний цэгүүдэд хамгийн тохиромжтой.
1. Системийн гол давуу талууд
Гал тогооны үйл ажиллагааг хялбарчлах
- Принтерийн зардлаас бүрэн чөлөөлөгдөнө: Цаас гацах, цаас дуусах, худалдан авах шаардлагагүй. Баримт урагдах, арилах, алга болох эрсдэлгүй.
- Цаг хугацаа хэмнэнэ: Захиалга харах, бусдадаа дамжуулах гэж принтер рүү цаг алдан явах шаардлагагүй.
- Хяналт сайжирна: Ирсэн, хийгдэж байгаа болон биелсэн бүх захиалгыг дэлгэц дээр нэгэн зэрэг харна.
Ухаалаг өнгөний индикатор
Захиалга үүссэнээс хойш өнгөрсөн хугацааг дэлгэц дээр өнгөөр ялган харуулна:
- Ногоон: 0–15 минут (Хэвийн)
- Шар: 15–30 минут (Анхаарах)
- Улаан: 30+ минут (Хүлээгдэж буй / Удаж буй)

Заалны дэлгэцийн шийдэл (CDS)
- Хоол бэлэн болоход гал тогооноос заалны том дэлгэц рүү захиалгын дугаарыг автоматиар илгээн дуудна.
- Зөөгч болон үйлчлүүлэгчид мэдээлэл авахад хялбар, эмх цэгцтэй орчинг бүрдүүлнэ.

2. Системд тавигдах шаардлага ба Техник төхөөрөмж
- Системийн зохицол: Энэхүү програм нь одоогоор зөвхөн Dayansoft POS програмтай холбогдон ажиллана.
- Гал тогооны дэлгэц: Тохиромжтой ажиллахын тулд Touch (Мэдрэгчтэй) дэлгэц ашиглахыг зөвлөдөг. (Энгийн дэлгэцэнд гар, хулгана залган ашиглаж болох ч ашиглахад төвөгтэй тул зөвлөдөггүй).
- Заалны дэлгэц: Дугаар харуулах боломжтой ТВ эсвэл том дэлгэц.
3. Системийг ашиглаж эхлэх 2 алхам
- Төхөөрөмж бэлтгэх: Систем суулгах шаардлага хангасан компьютер, гал тогооны touch дэлгэц болон заалны дэлгэцийг салаалан холбож бэлтгэнэ.
- Тохиргоо ба Идэвхжүүлэлт: Төлбөр шилжүүлсний дараа Даянсофт ХХК-ийн мэргэжилтнүүд програмын суурилуулалт, тохиргоог хийж өгснөөр ажиллахад бэлэн болно.
4. Түгээмэл асуулт ба Хариулт (FAQ)
А: Системийг Dayansoft POS-гүйгээр дангаар нь ашиглаж болох уу?
Х: Боломжгүй. Зөвхөн Dayansoft POS системтэй нэгдэн ажиллана.
А: Заалны дэлгэцийг (CDS) заавал суулгах ёстой юу? Нэмэлт төлбөртэй юу?
Х: Заалны дэлгэцийг ашиглахгүй байж болно. Заалны дэлгэцийг нэмж суулгахад нэмэлт програмын төлбөр авахгүй.
А: Захиалгаа ширээ ширээгээр, хоол хоолоор нь салгадаг Рестораны систем дээр ашиглаж болох уу?
Х: Одоогоор зөвхөн түргэн хоолны зарчмаар ажилладаг. Ресторанд зориулсан захиалга салгах, бэлэн болоогүйг тэмдэглэх хөгжүүлэлт одоогоор бэлэн болоогүй байна.