CRM буюу харилцаа холбоо


Шинэчилсэн:2026/08/03 Унших:4 мин 9 сек

Харилцаа холбоо бүртгэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо → Харилцаа холбоо

CustomerCRM

Харилцаа холбоо гэж юу вэ?

Аливаа бизнес, ажил хэрэг нь хүмүүсийн хоорондын харилцаа холбоонд үндэслэн хийгддэг. Харилцагч байгууллагатай үүссэн харилцаа, хэлэлцээр, уулзалт, тохиролцоо зэрэг мэдээллийг бүртгэхгүй орхисноор үл ойлголцол үүсэх, ажил хэрэг доголдох, бизнесийн эрсдэл болон алдагдал гарах зэрэг сөрөг үр дагавар гарч болно.

Зөвхөн харилцагч байгууллагатай төдийгүй компанийн дотоод ажилтнуудтай хийх уулзалт, хэлэлцээр, ажил үүрэг, даалгавар зэрэг харилцаа холбоог мөн бүртгэж болно.

Dayansoft ERP-ийн Харилцаа холбоо цонхонд эдгээр харилцаа, ажил үүрэг, даалгаврыг нэг дор бүртгэж, хянах боломжтой.

Жишээлбэл:

Яагаад бүртгэх хэрэгтэй вэ? Харилцагч, ажилтан болон байгууллагын дотоодод үүссэн харилцаа холбоо, ажил үүргийг бүртгэснээр хийгдсэн болон хийгдээгүй ажил, хоцорсон ажил, хариуцагч, биелэлтийг эргэн хянах боломжтой. Ингэснээр хариуцлага тооцох, алдааг олж засах, ажлын процессыг сайжруулахад ашиглана.


Харилцаа холбоо шинээр бүртгэх

Үндсэн тохиргоо → Харилцаа холбоо

цонх руу орно.

Шинэ эсвэл Ctrl+Insert товч дарж шинэ бүртгэл үүсгэнэ.

Мөн өмнө нь үүсгэсэн, байнга давтагддаг ажил болон утгуудыг олноор нэмэх шаардлагатай бол:

Үйлдэл → Нэмэх (метагаас)

үйлдлийг ашиглаж болно.

Бүртгэл хувилах

Өмнөх бүртгэлтэй ижил төстэй харилцаа холбоо бүртгэх бол тухайн бүртгэлийг дахин шинээр шивэх шаардлагагүй.

Жагсаалтаас бүртгэлээ сонгоод

Хувилах сонголтыг ашиглана.

Устгах болон засах үйлдэл нь бусад цонхны адил ажиллана.


Харилцаа холбооны мэдээлэл бүртгэх

1. Харилцагчийн мэдээлэл

Дугаар

Системээс автоматаар дугаар олгоно.

Харилцагчийн код

Харилцаа холбоо үүсгэж буй харилцагчийн кодыг сонгоно.

Харилцагчийн нэр

Харилцагчийн нэрийг сонгоно.

Харилцагчийн нэр /EN/

Харилцагчийн англи нэрийг харуулна.

Толгой харилцагч

Тухайн харилцагчийн харьяалагдах толгой харилцагчийн нэрийг харуулна.

Хэн

Харилцагч байгууллагын харилцаж буй хүнийг сонгож, оруулна.

Утас

Холбогдох хүний утасны дугаарыг оруулна.

Mail

Холбогдох хүний и-мэйл хаягийг оруулна.


2. Харилцаа холбооны үндсэн мэдээлэл

Огноо

Тухайн харилцаа холбоо, уулзалт, дуудлага, ажил зэрэг үүссэн огноог оруулна.

Утга

Харилцаа холбооны талаар дэлгэрэнгүй тайлбарлана.

Жишээ:

Төрөл

Харилцаа холбооны төрлийг сонгоно.

Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран өөрийн хэрэгцээнд тохируулан төрөл үүсгэж болно.

Жишээлбэл:

Уулзалт, Мэйл, Утас, Сургалт, Task гэх мэт.

Өмнө үүсгэсэн төрлөөс сонгох эсвэл шинэ төрлийг бичиж оруулах боломжтой.

Чухал

Тухайн харилцаа холбоо, ажил үүрэг чухал бол тэмдэглэнэ.


3. Ажлын хугацаа, хариуцагч

Биелэх хугацаа

Тухайн ажил, асуудлыг шийдвэрлэж дуусгах эцсийн хугацаа (deadline)-г оруулна.

Хугацаа

Тухайн ажлыг хийхэд зарцуулсан хугацааг оруулна.

Энэ мэдээллийг ажлын гүйцэтгэлийг хянахад ашиглана.

Хариуцагч

Тухайн асуудал, ажил үүргийг шийдвэрлэх ажилтныг сонгоно.

Төлөв

Тухайн ажлын төлөвийг сонгоно.

Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааран төлөвүүдийг үүсгэж ашиглаж болно.

Жишээлбэл:

Өмнө үүсгэсэн төлвөөс сонгох эсвэл шинэ төлөв бичиж оруулах боломжтой.

Биелүүлсэн

Тухайн ажил, асуудлыг шийдвэрлэж дуусгасан огноо, хугацааг оруулна.

Тайлбар

Ажлын биелэлттэй холбоотой нэмэлт тайлбарыг оруулна.


4. Холбогдох бүртгэл

Reference

Харилцаа холбоо нь өөр бүртгэлтэй холбоотой бол тухайн бүртгэлийн дугаарыг оруулна.

Гэрээ код

Тухайн харилцаа холбоо аль гэрээтэй холбоотой болохыг сонгоно.

Ажил код

Тухайн харилцаа холбоо аль ажилтай холбоотой болохыг сонгоно.

Ингэснээр харилцаа холбоог холбогдох гэрээ, ажил болон бусад бүртгэлтэй уялдуулан хянах боломжтой.


5. Хаалт болон хяналт

Хаагдсан

Тухайн харилцаа холбоо, ажил үүрэг бүрэн дууссан бол тэмдэглэнэ.

Хянасан

Тухайн ажил, гүйцэтгэлийг хянасан ажилтныг сонгоно.

Хянасан

Тухайн ажил, гүйцэтгэлийг хянасан хугацааг оруулна.

Expected revenue

Тухайн харилцагчийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой гарах зардал эсвэл олох боломжтой орлогыг урьдчилан тооцож оруулна.

Жишээлбэл, шинэ борлуулалтын боломж үүссэн тохиолдолд:

зэргийг урьдчилан тооцож бүртгэж болно.

Энэ мэдээллийг зардлаа тооцоолох болон хүлээгдэж буй орлогыг урьдчилан харахад ашиглаж болно.

Хэтэрсэн хоног

Биелэх хугацаа болон Биелүүлсэн хугацаа-г харьцуулан хэдэн хоногоор хэтэрснийг тооцоолж харуулна.

Идэвхтэй

Харилцаа холбооны бүртгэл идэвхтэй бол тэмдэглэнэ.

Тухайн бүртгэлийг цаашид ашиглахгүй бол Идэвхтэй чекийг авч хадгална.


Харилцаа холбооны бүртгэл ашиглах жишээ

Жишээлбэл, харилцагч байгууллагаас:

“Ирэх долоо хоногт 100 ширхэг бараа авах боломжтой.”

гэсэн хүсэлт ирсэн гэж үзье.

Энэ тохиолдолд:

Ингэснээр тухайн харилцагчтай юу ярьсан, хэн хариуцаж байгаа, хэзээ дуусгах ёстой, ямар үр дүнд хүрсэн зэргийг дараа нь эргэн харах боломжтой болно.


Жагсаалтаас хийх үйлдлүүд

Харилцаа холбооны жагсаалтаас тухайн мөрөн дээр хулганы баруун товч дарж дараах үйлдлүүдийг хийнэ.

Бүх харилцаа холбоог харах

Тухайн харилцагчтай холбоотой бүх харилцаа холбооны бүртгэлийг шүүж харуулна.

Харилцагч харах

Тухайн харилцаа холбоонд бүртгэгдсэн харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл рүү шууд шилжинэ.


Зөвлөмж

Харилцагч, ажилтан болон байгууллагын дотоодод үүссэн ажил, уулзалт, тохиролцоо, даалгаврыг зөвхөн тухайн ажилтны санах ойд үлдээхгүй, Dayansoft ERP-д бүртгэж хэвших нь зүйтэй.

Ингэснээр:

зэргийг эргэн харах боломжтой болно.

Гол санаа: Харилцаа холбоог бүртгэх нь зөвхөн “уулзалт, утас, мэйл”-ийг тэмдэглэх биш, байгууллагын ажил, үүрэг даалгавар, хариуцлага, биелэлт болон харилцагчтай холбоотой түүхийг хадгалах хэрэгсэл юм.