Мэдлэгийн сан ашиглах


Шинэчилсэн:2026/08/17 Унших:4 мин 58 сек

dayansoft мэдлэгийн санг хэрхэн ашиглах вэ?

Даянсофт ХХК-ийн албан ёсны Мэдлэгийн сан (Knowledgebase)-д тавтай морилно уу.

Dayansoft бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад танд “Үүнийг хэрхэн хийх вэ?”, “Яагаад ийм алдаа гарсан бэ?”, “Хаана ямар тохиргоо хийх вэ?” гэх мэт асуулт байнга гарч болно.

Бид хэрэглэгчдэд тулгарсан асуулт, асуудал бүрийг системийн шийдэл, тохиргоо, зураг, видео болон алхамчилсан заавар хэлбэрээр Мэдлэгийн сандаа оруулж, байнга шинэчилж ажилладаг.

Тиймээс асуудал гарах үед шууд хүнтэй холбогдохоос өмнө Мэдлэгийн сангаас өөрөө хайж, шийдвэрлэхийг зөвлөж байна.

Зорилго: Та шаардлагатай мэдээллээ хэн нэгнийг хүлээлгүйгээр, хүссэн үедээ өөрөө олж, асуудлаа аль болох хурдан шийдвэрлэх.


❓ dayansoft-ийн талаар асуулт гарвал хамгийн түрүүнд яах вэ?

Таныг dayansoft-н шинэ хэрэглэгч эсвэл олон жил ашиглаж байгаа хэрэглэгч байхаас үл хамааран дараах аргуудаас асуулт, асуудлынхаа төрлөөс хамааран тохирохыг нь сонгоно уу.

Асуудлаа шийдвэрлэх зөв дараалал


1. 🤖 Dayansoft AI туслах ашиглах

Систем доторх AI туслах

Dayansoft ERP системд AI туслах ашиглах боломжтой.

Dayansoft ERP системд нэвтэрсний дараа:

Тусламж → AI туслах

цэсээр орж, системийн албан ёсны гарын авлага, Мэдлэгийн сангийн мэдээлэлд тулгуурлан асуултынхаа хариултыг авах боломжтой.

AI туслах нь:

зэрэг асуултад хариулахад тусална.

Зөвлөмж: Асуултаа аль болох тодорхой бичээрэй. Жишээ нь, “Цалин яаж бодох вэ?” гэхээс илүү “Сарын дундуур үндсэн цалин өөрчлөгдсөн ажилтны цалинг хэрхэн бодох вэ?” гэж асуувал илүү хэрэгтэй хариулт авах боломжтой.


Бусад AI tool ашиглах

Та мөн ChatGPT зэрэг AI хэрэгслүүдийг ашиглан Dayansoft-ийн талаарх ерөнхий заавар, мэдээллийг хайж болно.

Асуултаа өгөхдөө Dayansoft-ийн албан ёсны эх сурвалжийг зааж өгөөрэй.

AskChatGPT11 AskChatGPT12

Жишээ:

“Dayansoft ERP дээр шинэ ажилтан хэрхэн бүртгэх вэ? Эх сурвалж: docs.dayansoft.mn”

эсвэл

“Dayansoft POS дээр өдрийн хаалт хэрхэн хийх вэ? Dayansoft-ийн албан ёсны Мэдлэгийн сангийн мэдээлэлд тулгуурлан тайлбарла.”

Dayansoft Мэдлэгийн сан

⚠️ AI ашиглахдаа анхаарах зүйл

AI хэрэгслүүд заримдаа буруу эсвэл хуучирсан мэдээлэл өгөх боломжтой.

Иймээс:

шаардлагатай.

Албан ёсны Dayansoft AI болон Мэдлэгийн сангийн мэдээлэл нь Dayansoft системийн ажиллагааны хувьд хамгийн түрүүнд шалгах эх сурвалж болно.


2. 📖 “Тусламж → Гарын авлага” ашиглах

Dayansoft ERP системийн аль нэг цонхонд ажиллаж байх үедээ:

Тусламж → Гарын авлага

товчийг дарна.

Ингэхэд тухайн цонх, модультай холбоотой Мэдлэгийн сангийн мэдээллүүдийг шүүж харуулна.

Жишээ

Та Цалин бодолт цонхонд ажиллаж байгаа бол:

Тусламж → Гарын авлага

гэж ороход цалин бодолттой холбоотой заавар, тайлбаруудыг харах боломжтой.

Давуу тал: Та бүх Мэдлэгийн сангаас хайх шаардлагагүй бөгөөд ажиллаж байгаа цонхтой холбоотой мэдээллээ шууд олно.

KnowledgebaseFromWindow


3. ⚠️ Алдааны мессэжээс “Заавар харах”

Dayansoft ERP системээс алдааны мессэж гарсан тохиолдолд шууд ажилтантай холбогдохоос өмнө тухайн цонхонд байгаа:

“Заавар харах”

товчийг шалгана уу.

Энэ товч нь тухайн алдаатай холбоотой:

талаарх Мэдлэгийн сангийн зааврыг нээж өгнө.

Жишээ

“Баримт болон журнал тэнцэхгүй байна!-(Бараа)”, “1-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!” эсвэл бусад алдааны мессэж гарсан бол тухайн мессэжийн “Заавар харах” товчийг эхэлж шалгаарай.

Хэрэв тухайн мессэжид “Заавар харах” товч байхгүй бол дараагийн алхам болох Мэдлэгийн сангийн хайлт-ыг ашиглана.

SearchDKB13

Гэхдээ алдааны мессэж дээр таны оруулж буй дата, танай мэдээллийн баазтай холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд мэдлэгийн сангаас шууд тулгаж хайж байгаа тул олдохгүй. Иймд алдааны мессэжээс үндсэн түлхүүр үгээр хайлт хийж шалгаарай. Жишээ нь, Лицензийн хугацаа 2026.12.31 хүртэл байгаа тул ирээдүйгээр (2028.08.31) баримт хадгалах боломжгүй! гэсэн алдаа заах үед шууд Заавар харах дараад олдохгүй. Үүний оронд Ирээдүйгээр баримт хадгалах боломжгүй! үгээр хайлт хийгээрэй.


4. 🔎 Мэдлэгийн сангаас түлхүүр үгээр хайх

Dayansoft Мэдлэгийн сан-гийн Хайх хэсэгт асуудлаа илэрхийлэх түлхүүр үгээ бичээд Enter дарна.

SearchDkb2

Жишээ

Та шинэ ажилтан бүртгэх гэж байгаа бол:

Шинэ ажилтан

гэж хайна.

Принтертэй холбоотой асуудал бол:

Принтер

Карт уншигчтай холбоотой бол:

Карт уншигч

Цалин бодолттой холбоотой бол:

Цалин бодолт

гэх мэтээр хайж болно.

💡 Зөв хайх арга

Бүхэл бүтэн өгүүлбэр бичихээс илүү гол түлхүүр үгээр хайвал илүү олон тохирох мэдээлэл гарч ирэх боломжтой.

Асуудал Хайх түлхүүр үг
Шинэ ажилтан бүртгэх ажилтан бүртгэх
Цалин бодох цалин бодолт
Карт уншигч холбох карт уншигч
Принтер хэвлэхгүй принтер
Өдрийн хаалт өдрийн хаалт
QR төлбөр QR, QPay
Хоцролтын суутгал хоцролт, суутгал
Жирэмсэн амаржсаны тэтгэмж ЖАТ, жирэмсэн амаржсаны

5. 💬 Хариултаа олж чадахгүй бол

Дээрх аргуудаар хайсан боловч асуудлынхаа шийдлийг олж чадахгүй байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Dayansoft Facebook page

Гэхдээ асуудлаа аль болох тодорхой мэдээлэлтэй илгээх нь шийдвэрлэх хугацааг богиносгоно.

Дараах мэдээллийг хамт илгээнэ үү:

1. Ямар програм вэ?

2. Ямар цонхонд вэ?

Жишээ:

Цалин → Цалин бодолт

3. Ямар үйлдэл хийсэн бэ?

Жишээ:

Үйлдэл → Журнал үүсгэх дарсан.

4. Ямар алдаа гарсан бэ?

Алдааны мессэжийг бүтнээр нь бичих эсвэл screenshot илгээнэ.

5. Боломжтой бол бичлэг илгээнэ.

Асуудал хэрхэн үүсэж байгааг харуулсан богино screen recording нь асуудлыг хурдан ойлгож, зөв шийдэл өгөхөд ихээхэн тусалдаг.


⭐ Яагаад Мэдлэгийн санг ашиглах хэрэгтэй вэ?

Мэдлэгийн санг ашигласнаар та:


🚀 Хамгийн зөв дадал

Dayansoft ашиглах явцад асуулт, асуудал гарвал шууд “яаж хийх вэ?” гэж хүнээс асуухаас өмнө дараах 4 алхмыг хэвшил болгоорой.

🤖 AI туслах → 📖 Гарын авлага → ⚠️ Алдааны “Заавар харах” → 🔎 Мэдлэгийн сангийн хайлт

Хариулт олдохгүй бол бидэнтэй холбогдоно уу.

Ингэснээр та зөвхөн тухайн асуудлаа шийдэхээс гадна Dayansoft системийг бие даан ашиглах чадвараа нэмэгдүүлж, дараагийн удаа ижил асуудлыг өөрөө шийдэх боломжтой болно.

💡 Бидний зорилго

Танд хариулт өгөхөөс илүүтэй, дараагийн удаа хариултыг өөрөө олох боломжийг бүрдүүлэх.

Даянсофт ХХК-ийн Мэдлэгийн сангийн мэдээлэлд алдаа, дутуу, хуучирсан заавар байвал бидэнд мэдэгдээрэй. Та бүхний санал, засвар нь Мэдлэгийн санг илүү зөв, ойлгомжтой, шинэчлэгдсэн, бодит хэрэглээнд нийцсэн байлгахад чухал хувь нэмэр оруулна.

Баярлалаа.