Хөрөнгийн элэгдэл


Шинэчилсэн:2026/09/03 Унших:4 мин 21 сек

🏢 Үндсэн хөрөнгийн элэгдэл

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн элэгдэл

AssetDepr

🎥 Видео заавар: Хөрөнгийн элэгдэл

📌 Цонхны зориулалт

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн элэгдлийг тайлант хугацаагаар тооцож бүртгэнэ. Мөн хөрөнгө борлуулах үед борлуулалтын огноо хүртэлх элэгдлийг тухайн хөрөнгөд тооцож болно.

Элэгдэл тооцож хадгалахад систем автоматаар журналын бичилт үүсгэнэ. Үүссэн бичилтийг:

Санхүү бүртгэл → Журнал жагсаалт

цонхноос шалгах боломжтой.


➕ Элэгдэл тооцох

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн элэгдэл → Шинэ (Ctrl+N)

  1. 📅 Элэгдэл тооцох огноо сонгоно. Өмнөх сарын сүүлийн өдрөөр автомат бөглөгдөнө.
  2. 🔍 Элэгдэл тооцох хөрөнгүүдийг шалгана.
  3. ☑️ Зөвхөн тодорхой хөрөнгөд элэгдэл тооцох бол Тооцох баганаас тухайн хөрөнгүүдийг сонгоно. Газар гэх мэт элэгдэхгүй хөрөнгийг чекийг болиулна.
  4. 🧮 Системээс элэгдлийг автоматаар тооцно.
  5. 💾 Хадгалах товч дарна.
  6. 📒 Хадгалсны дараа элэгдлийн журналын бичилт автоматаар үүснэ.

💡 Зөвлөмж: Шинэ горимд ороход систем хөрөнгүүдийн элэгдлийг тооцож харуулна. Хэрэв тооцоо шинэчлэгдэх шаардлагатай бол Тооцох товчийг дарна.


📝 Толгой мэдээлэл


📊 Гүйлгээний мэдээлэл

Талбар Тайлбар
☑️ Тооцох Элэгдэл тооцох хөрөнгийг сонгоно.
🏦 Хөрөнгө данс Хөрөнгийн дансны кодыг харуулна.
🏷️ Хөрөнгө код Хөрөнгийн кодыг харуулна.
📦 Хөрөнгө нэр Хөрөнгийн нэрийг харуулна.
🔢 Эдийн дугаар Хөрөнгийн эдийн дугаарыг харуулна.
🔢 Тоо Хөрөнгийн тоо ширхэгийг харуулна.
💰 Нийт өртөг Хөрөнгийн нийт өртгийг харуулна.
📉 Нийт элэгдэл Өмнө тооцсон нийт хуримтлагдсан элэгдлийг харуулна.
📅 Сүүлд элэгдсэн Хамгийн сүүлд элэгдэл тооцсон огноог харуулна.
🧮 Элэгдлийн арга Хөрөнгийн элэгдэл тооцох аргыг харуулна.
📆 Элэгдүүлэх (хоног.норм) Сүүлд элэгдэл тооцсон өдрөөс одоогийн огноо хүртэлх хугацааг харуулна.
📊 Элэгдүүлэх (period) Хэд дэх тайлант хугацаанд элэгдүүлж байгааг харуулна.
📒 Элэгдэл данс Хуримтлагдсан элэгдлийн дансыг харуулна.
💸 Зардал данс Элэгдлийн зардал бүртгэх дансыг харуулна.
📄 Гэрээ Холбогдох гэрээг сонгоно.
📍 Байршил Хөрөнгийн байршлыг харуулна.
👤 Эзэмшигч Хөрөнгийн эзэмшигчийг харуулна.
📅 Ашиглах (жил.норм) Хөрөнгийн ашиглах хугацааг харуулна. Шаардлагатай бол гараас өөрчилж болно.
📅 Ашиглах татвар(жил.норм) Хөрөнгийн ашиглах татварын хугацааг харуулна. Шаардлагатай бол гараас өөрчилж болно.
🗓️ Ашиглаж эхэлсэн Хөрөнгө ашиглаж эхэлсэн огноог харуулна.
💵 Үлдэх өртөг Хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст үлдэх өртгийг харуулна.
📉 Тооцсон элэгдэл (Санхүү) Санхүүгийн бүртгэлд тооцох элэгдлийн дүн. Энэ дүнгээр журнал бичилт үүснэ.
🧾 Тооцсон элэгдэл (Татвар) Татварын зорилгоор тооцсон элэгдлийн дүн. Энэ дүнгээр журнал бичилт үүсэхгүй.

🧮 Элэгдлийн арга

Dayansoft ERP системд үндсэн хөрөнгийн элэгдлийг дараах 4 аргаар тооцох боломжтой.

⚠️ Анхаарах: Элэгдэл тооцох үед элэгдлийн аргыг өөрчлөх боломжгүй. Элэгдлийн аргыг хөрөнгийн эхний үлдэгдэл эсвэл хөрөнгийн орлого бүртгэх үед тохируулна.


❗ Элэгдэл тооцогдохгүй байгаа үед

Хэрэв тухайн хөрөнгөд элэгдэл тооцогдохгүй байвал хөрөнгийн:

Хөрөнгийн эхний үлдэгдэл / Хөрөнгийн орлого → Элэгдэл тооцох огноо

талбарт оруулсан огноог шалгана.

Жишээ:

📅 Элэгдэл тооцох огноо: 2022.07.01

бол тухайн хөрөнгийн элэгдэл 2022.07.02-ноос хойш тооцогдоно.

Иймээс 2022.06.30 болон түүнээс өмнөх огноогоор элэгдэл тооцох үед тухайн хөрөнгөд элэгдэл гарахгүй.

AssetDeprFrom


⚠️ Элэгдэл тооцохдоо анхаарах зүйл

1. 📅 Хугацааны дарааллыг баримтална

Элэгдлийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаа, дарааллын дагуу тооцно.

❌ Жишээ нь:

зэрэг дараалал алдагдсан тохиолдолд элэгдэл давхар тооцогдох эрсдэлтэй.

2. 🔍 Элэгдүүлэх хоног буруу байвал

Элэгдүүлэх (хоног.норм) баганад:

байвал тухайн хөрөнгийн эхний үлдэгдэл эсвэл орлогын баримт дээрх Элэгдэл тооцох огноо-г шалгана.

Зөрүүтэй байвал эхлээд эхний үлдэгдэл/орлогын баримтаа засаж, дараа нь элэгдлийг дахин тооцно.

3. 🔔 Тайлант үе хаах

Хөрөнгийн элэгдлийг тооцоогүй үед тайлант үе хаахад систем анхааруулга өгнө.

Гэхдээ элэгдэл тооцолгүйгээр тайлант үеийг хаах боломжтой тул байгууллагын бүртгэлийн бодлогын дагуу элэгдлээ бүрэн тооцсон эсэхийг шалгана уу.


📚 Татварын элэгдлийн хугацааны өөрчлөлт

Татварын зорилгоор элэгдэл тооцохдоо холбогдох хууль, журмын дагуу Ашиглах жил-ийн утгыг шинэчилж тооцно.

Жишээ:

Хууль, журмын өөрчлөлтөд хамаарах хөрөнгийн хувьд Хөрөнгийн элэгдэл цонхны Ашиглах жил баганад шаардлагатай утгыг гараас шинэчилж оруулаад элэгдлийг тооцно.

📌 Санамж: Санхүүгийн элэгдэл болон татварын элэгдэл нь ялгаатай байж болох бөгөөд Тооцсон элэгдэл (Санхүү) дүнгээр журнал бичилт үүснэ. Харин Тооцсон элэгдэл (Татвар) нь мэдээллийн зориулалттай бөгөөд журнал бичилт үүсгэхгүй.

Хөрөнгийн элэгдэлтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүд:

https://www.legalinfo.mn/law/details/14409 буюу 2019 оны 03 сарын 22 өдөр-н АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ хуулиас

4 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтоос бусад үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцож, албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

5 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтын элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулах хугацааг доор дурдсан журмаар тодорхойлно:

5.1. 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдүүлээгүй үлдсэн жилийн 40 жилд эзлэх хувийг тооцно.

5.2. 25 жилээс энэ хуулийн 5.1-д заасан хувиар элэгдэл, хорогдол байгуулаагүй жилийг тооцно.

5.3. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг энэ хуулийн 5.2-т заасан элэгдэл, хорогдол байгуулаагүй жилд хуваан 2020 оноос эхлэн татварын жил бүр байгуулах элэгдэл, хорогдлын хэмжээг тооцно.**

Хөрөнгийн элэгдэл тооцохдоо дээрх журмын дагуу Хөрөнгийн элэгдэл цонхонд тухайн ашиглах жил өөрчлөгдсөн хөрөнгүүдийн хувьд “Ашиглах жил” баганаа шинэчилж, гараас оруулаад элэгдлээ тооцно. Жишээ нь, Барилга 25, компьютер тоног төхөөрөмж 2 жил гэх мэт.