Dayansoft ERP (FAQ)
Шинэчилсэн:2026/09/20 Унших:3 мин 17 сек
🧩 Модулийг модулиар нь салгаж авч болдог уу?
Боломжгүй. Dayansoft ERP системийг модулиар нь салгаж борлуулдаггүй.
🔐 Лиценз олгогдсон төхөөрөмжид програмын бүх модуль хөгжүүлэгчийн зүгээс нээлттэй байдаг бөгөөд Admin хэрэглэгч бусад хэрэглэгчийн ашиглах модуль, цонхны эрхийг тохируулах боломжтой.
🏦 Банкны дансны хуулгыг автомат татах боломжтой юу?
Боломжтой. Банкны дансны хуулгыг:
- гараар нэг бүрчлэн шивэх;
- файлаас импортлох;
- банкны Corporate Gateway, Open Bank үйлчилгээгээр шууд татах
боломжтой.
👉 Банкны дансны хуулга автомат татах заавар
🧾 Анхан шатны маягтууд хэвлэгддэг үү?
Тийм. Анхан шатны бүртгэлээ системд хийж, шууд хэвлэх болон мэйлээр илгээх боломжтой.
Жишээ нь:
- 🧾 Нэхэмжлэх
- 💵 Касс, харилцахын баримт
- 📋 Тооцоо нийлсэн акт
- 📦 Бараа материалын орлого, зарлагын баримт
- 🏢 Үндсэн хөрөнгийн орлого, зарлагын баримт
- 👤 Цалингийн карт
💡 Мөн цахим тамга, гарын үсэгтэй анхан шатны баримт үүсгэж, хэвлэхгүйгээр мэйлээр илгээх боломжтой.
🖼️ Зурагтай нэхэмжлэх, үнийн санал хэвлэх боломжтой юу?
Болно. Бараа бүтээгдэхүүний зургийн линкийг програмд тохируулснаар зурагтай нэхэмжлэх, үнийн санал бэлтгэж илгээх боломжтой.
📌 Хэвлэх загвараас хамааран Default загвар ашиглах эсвэл танай байгууллагын хэрэгцээнд тохирсон нэмэлт загварыг нэг удаагийн төлбөртэйгөөр хийлгэж болно.
📊 MS Excel-ээс экспорт, импорт хийх боломжтой юу?
Боломжтой. Dayansoft ERP системийн цонхнууд Excel файлтай зохицон ажиллах бөгөөд:
- 📤 Export хийх
- 📥 Import хийх
- 📋 Copy, Paste ашиглан дата оруулах
боломжтой.
📚 Үйл ажиллагааны чиглэлээс хамаарсан ялгаатай дансны төлөвлөгөөтэй юу?
Системийг анх суурилуулах үед Сангийн сайдын 2014 оны 249 дүгээр тушаалын хавсралтад тусгасан ААН-ийн нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан байдаг.
⚙️ Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан данс нэмэх, хасах, өөрчлөх боломжтой.
Үйл ажиллагааны чиглэлээс хамаарсан тусдаа дансны төлөвлөгөө санал болгодоггүй боловч салбар, өртгийн төв, бизнесийн төрөл, бүлэг, төвөөр ялган дансыг олноор нь хялбар үүсгэх боломжтой.
🏢 Олон компанийн бүртгэлийг нэг бааз дээр хөтөлж болох уу?
Болно. Нэг мэдээллийн бааз дээр толгой болон салбар компаниудын ажил гүйлгээг салбар нэгж, өртгийн төв, дансаар ялган хөтлөх боломжтой.
📊 Мөн салбар компани тус бүрээр тайлан, баланс гаргаж болно.
💡 Нэг мастер дата бааз ашигладаг, салбар компаниуд хоорондоо ажил гүйлгээ ихтэй бөгөөд цаашид тусдаа бааз үүсгэх шаардлагагүй тохиолдолд энэ хувилбар тохиромжтой.
Харин шаардлагатай тохиолдолд компани тус бүрийг тусдаа мэдээллийн баазтайгаар ажиллуулах боломжтой.
🗄️ Татварын баазыг тусад нь авч болох уу? Бааз хооронд гүйлгээ хуулах боломжтой юу?
Болно. Байнгын болон түр зөрүү үүсгэн татварын тайлан баланс гаргадаг ААН татварын бүртгэлээ тусад нь хөтлөх зорилгоор нэмэлт татварын бааз авч болно.
🔄 Энэ тохиолдолд хоёр бааз дээр ижил гүйлгээ болон мастер дата үүсгэх хэрэгцээ гардаг.
Гүйлгээ, мастер датаны тооноос хамаарч:
- ✍️ нэг бүрчлэн шивэх;
- 📥 Excel Export/Import ашиглах;
- ⚙️ Даянсофт ХХК-аар нэг удаагийн төлбөртэйгөөр бааз хооронд гүйлгээ хуулах
боломжтой.
✅ Програм албан ёсны зөвшөөрөлтэй юу?
Тийм. Сангийн яамнаас нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн програм хангамжуудыг шалгаж, зөвшөөрөлтэй програмуудыг нийтэд мэдээлдэг.
👉 Сангийн яам – зөвшөөрөгдсөн програм хангамжийн мэдээлэл
📌 Dayansoft ERP систем нь 2025 онд шаардлага хангасан зөвшөөрлийн 2 дахь сунгалтаа хийлгэж, гэрчилгээгээ 2027.03.28 хүртэл 2 жилийн хугацаагаар сунгуулсан.
⚖️ Монгол Улсын хууль, журмын өөрчлөлтийг програмд хэрхэн оруулдаг вэ?
Хууль, журам болон татварын хувь хэмжээний өөрчлөлтийг системд тогтмол шинэчилж, хэрэглэгчийн гар ажиллагаа болон алдаа гаргах эрсдэлийг багасгах зарчмаар хөгжүүлдэг.
⚙️ Тухайлбал, түгээмэл тохиолдох НӨАТ суутган төлөгч болох, НХАТ суутган төлөгч болох зэрэг тохиргоог системээс автомат хийх боломжтой.
Мөн өмнөх хугацаанд хэрэгжсэн цалингийн доод хэмжээний өөрчлөлт, НХАТ-ын хувь хэмжээний өөрчлөлт зэрэгт хэрэглэгч гараар тохиргоо хийх шаардлагагүйгээр хугацаанаас хамаарч систем тохирох хувь хэмжээ, дүнг автоматаар тооцох байдлаар хөгжүүлсэн.
🔗 Бусад програмтай холбогдох боломжтой юу?
Боломжтой. Даянсофт ХХК нь үндсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтдээ төвлөрөхийн зэрэгцээ бусад байгууллагын хөгжүүлдэг програм хангамжуудтай нээлттэй интеграци холболт хийж хамтран ажилладаг.
🔗 Одоогоор 20+ интеграци холболт хийгдсэн.
📦 Барааны өртгийг хэрхэн тооцдог вэ? FIFO, LIFO аргаар тооцох боломжтой юу?
Dayansoft ERP системд бараа материалын зарлагын өртгийг жинлэсэн дундаж өртгийн аргаар тооцно.
📌 Өртгийг хэрэглэгч өөрөө дурын хугацааны хооронд тооцох боломжтой.
⚠️ FIFO, LIFO аргаар өртөг тооцох боломжгүй.
Мөн ажил гүйлгээг буруу бүртгэж, барааны үлдэгдэл хасах болсон тохиолдолд өртөг тооцох боломжгүйг шалгах шалгуур ажиллана.
🏭 Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бэлэн бүтээгдэхүүний өртгийг хуваарилах 2–3 төрлийн арга байдаг.