Тайлан харах, ebarimt тулгалт
Шинэчилсэн:2026/09/18 Унших:6 мин 24 сек
📊 Тайлан харах, хэвлэх
Dayansoft POS програмаас борлуулалт, касс, захиалга, үлдэгдэл болон буцаалттай холбоотой тайлангуудыг харах боломжтой.
Тайлан харахдаа:
Үйлдэл → Тайлан харах
цэс рүү орно.

📋 Боломжтой тайлангууд
🧾 Борлуулалт
Борлуулалтыг дараах үзүүлэлтээр бүлэглэн харах боломжтой.
- 📦 Бараа
- 📅 Огноо
- 🏷️ Ангилал
- 🏦 Бараа данс
- 👤 Ажилтан сонгогдсон
- 👤 Ажилтан нэмсэн
- 📍 Хаана
- 💸 Хөнгөлөлт
- 🔖 Төрөл
- 👤 Ажилтан нэмсэн, Данс
- 👤 Ажилтан нэмсэн, сонгогдсон
💰 Төлбөр
- 👤 Касс
- 📅 Огноо
- 🔖 Төрөл
Кассын мөнгөний орлого, зарлага болон хөдөлгөөнийг хянахад ашиглана.
📋 Захиалга
Захиалгыг дараах үзүүлэлтээр бүлэглэн харж болно.
- 📦 Бараа
- 📅 Огноо
- 🏷️ Ангилал
- 👤 Ажилтан
- Захиалга бичсэн ажилтан
- Захиалгад сонгогдсон ажилтан
🔄 Захиалга буцаалт
Захиалгаас бараа хассан болон захиалгыг цуцалсан мэдээллийг харах боломжтой.
- 📦 Бараа
- 📅 Огноо
- 📝 Тайлбар
- 👤 Хэн хассан
- 🔖 Хассан төрөл
📦 Үлдэгдэл
Бараа материалын үлдэгдлийг тайлангаар харах боломжтой.
📤 Тайлан экспортлох, хэвлэх
Тайланг сонгож шаардлагатай бүлэглэлээ тохируулаад:
📊 Excel файл руу экспортлох 🖨️ Хэвлэх
боломжтой.
Мөн үндсэн цонхноос Захиалга, Борлуулалт дээр дарж тухайн мэдээллийг жагсаалтаар шууд харах боломжтой.
🔄 Борлуулалтын мэдээлэл ERP системд илгээх
Dayansoft POS програмын борлуулалтын дата тодорхой хугацааны давтамжаар Dayansoft ERP системд автоматаар илгээгдэнэ.
Илгээгдээгүй мэдээлэл:
🔴 Улаан өнгөөр ялгарч харагдана.
Шаардлагатай үед:
Үйлдэл → Мэдээлэл илгээх
товчоор гараар илгээж болно.
💳 Fintech, QR төлбөрийн тайлан
Финтек төлбөрийн шийдлээр хийсэн гүйлгээний түүхийг:
Үйлдэл → Тайлан (QR Pay)
цонхноос харах боломжтой.
Тухайн финтек болон хугацаагаа сонгож дэлгэрэнгүй мэдээллээ шалгана.
🔎 Устгал, буцаалт, цуцлалтыг хянах
Dayansoft POS програмд бүртгэл устгах үйлдэл байхгүй.
Захиалгыг Захиалах, борлуулалтыг Баримт хэвлэх үйлдлээр баталгаажуулсны дараа тухайн бүртгэл түүх болон хадгалагдана.
Үүний оронд эрх бүхий хэрэглэгч:
- ❌ Захиалга цуцлах
- 🔄 Захиалгаас бараа хасах
- ↩️ Борлуулалтын буцаалт хийх
боломжтой.
📋 POS програмаас шалгах
📝 Захиалга цуцлалт, хасалт
Үйлдэл → Тайлан харах
цонхноос:
- Захиалга
- Захиалга ажилтан
- Захиалга буцаалт
тайлангуудаас шаардлагатай тайлангаа сонгож, хугацаагаар шүүнэ.
➖ Хассан – Захиалгаас тодорхой бараа, үйлчилгээг хассан.
❌ Цуцалсан – Захиалгын бүх бараа, үйлчилгээг цуцалсан.
↩️ Борлуулалтын буцаалт
Борлуулалт жагсаалтаас Төрөл баганыг:
Return
утгаар шүүж харах боломжтой.
🖥️ ERP системээс шалгах
📝 Захиалга цуцлалт, хасалт
Борлуулалт → Пос тайлан
цонхноос:
- Захиалга товчоо
- Захиалга жагсаалт
- Захиалга бараа
тайлангуудаас сонгож хугацаагаар шүүнэ.
➖ Хассан – Захиалгаас бараа, үйлчилгээ хассан.
❌ Цуцалсан – Захиалгыг бүтнээр нь цуцалсан.
↩️ Борлуулалтын буцаалт
Борлуулалт → Пос тайлан
цонхноос:
- Баримт
- Баримт бараа
- Товчоо
тайлангаар шалгана.
Төрөл = Return утгаар шүүж борлуулалтын буцаалтыг харна.
🖥️ Dayansoft DMart системээс шалгах
📝 Захиалга
Orders цэснээс:
- Orders products by day
- Orders by employee
- Orders by employee and item
тайлангуудыг ашиглана.
Remove – Захиалгаас бараа хассан.
Cancel – Захиалгыг бүтнээр нь цуцалсан.
↩️ Борлуулалтын буцаалт
Sales → Sales by receipt
тайлангаас:
Sales type = Return
гэж шүүнэ.
⚠️ Анхаарах зүйл
Dayansoft POS дээр хийсэн борлуулалт, захиалга, буцаалт болон цуцлалтын бүртгэл нь хяналтын зорилгоор түүх болон хадгалагдана. Иймд буруу бүртгэлийг устгах боломжгүй учраас цуцлалт, хасалт, буцаалтын үйлдлийг ашиглаж, тайлбар шалтгааныг тодорхой бүртгэх нь зөв.
📅 Өмнөх хугацааны тайлан харах шаардлагатай бол POS програмд сүүлийн 3-6 сарын борлуулалт хадгалагддаг тул хугацаанаас хамаарч Dayansoft ERP → Борлуулалт → Пос тайлан цонхноос шалгана. Мөн Dayansoft DMart ашиглаж байгаа бол тухайн системээс харах боломжтой.
🧾 Програмын борлуулалт ба Ebarimt-ийн дүн зөрөх
Dayansoft POS/ERP програмын борлуулалтын дүн болон Ebarimt.mn сайт дээрх борлуулалтын дүн зөрөх тохиолдолд эхлээд дараах 3 үндсэн шалтгааныг шалгана.
🔎 Зөрүүний гол 3 шалтгаан
- ↩️ Борлуулалтын буцаалт Ebarimt дээр баталгаажаагүй
- ⏳ Ebarimt.mn системийн ДДТД нэгтгэлийн боловсруулалт удааширсан
- 📤 Ebarimt үүсгэсэн компьютероос мэдээлэл илгээгдээгүй
1. ↩️ Борлуулалтын буцаалт баталгаажаагүй
Борлуулалт хийсэн үед Ebarimt руу илгээгдэнэ. Борлуулалтыг буцаасан тохиолдолд буцаалтын мэдээлэл мөн Ebarimt руу илгээгддэг.
Гэхдээ:
- ✅ Иргэн баримтаа Ebarimt апп-д бүртгүүлээгүй бол буцаалт хэвийн хасагдана.
- ⚠️ Иргэн баримтаа апп-д бүртгүүлсэн бол буцаалт Ebarimt дээр баталгаажаагүй хэвээр үлдэх боломжтой.
- 📱 Энэ тохиолдолд иргэн өөрийн Ebarimt апп-аас тухайн баримтаа сонгон Буцаалт хийх шаардлагатай.
Иргэн баримтаа бүртгүүлсэн эсэхээс үл хамааран Dayansoft POS програм дээр буцаалт хийгдэж болно. Харин Ebarimt дээрх буцаалтын төлөв тусдаа шалгагдана.
⚠️ Буцаалт баталгаажихгүй, бүртгүүлсэн иргэнийг тодорхойлох боломжгүй бол тухайн баримтын ДДТД-аар ebarimt системд хүсэлт гаргах болон харьяа татварын байгууллагад хандаж шалгуулна.

2. ⏳ Ebarimt.mn-ийн нэгтгэл удаашрах
Ebarimt.mn системд олон байгууллага, иргэний борлуулалтын мэдээлэл нэгэн зэрэг боловсруулагддаг тул зарим үед нэг баримт түр хугацаанд давхардаж, дутуу эсвэл илүү харагдах боломжтой.
Жишээлбэл, нэг баримт:
📤 Програмаас илгээгдэх 📱 Иргэний апп-д бүртгэгдэх
зэрэг мэдээллүүдийн дараа ДДТД-аар нэгтгэгдэх процесс явагдана. Энэ нэгтгэл удааширсан үед ижил ДДТД-тай мэдээлэл түр хугацаанд давхар харагдаж болно.
💡 Энэ тохиолдолд програмын тохиргоо өөрчлөх шаардлагагүй. Ebarimt.mn системийн боловсруулалт дуусахыг хүлээж, шаардлагатай бол татварын байгууллагаас тодруулна.
3. 📤 Ebarimt үүсгэсэн компьютероос мэдээлэл илгээгдээгүй
Дараах шалтгаанаар мэдээлэл Ebarimt.mn рүү илгээгдээгүй байж болно.
- 🌐 Интернет тасарсан
- 💻 Компьютер эвдэрсэн
- 💾 C диск дүүрсэн
- 🧾 Ebarimt-ийн локал бааз гэмтсэн
Dayansoft POS програмаас:
Үйлдэл → НӨАТУС илгээх
товч дарна.
✅ “НӨАТУС-д амжилттай илгээгдлээ”
гэсэн мессэж гарсан бол мэдээлэл илгээгдсэн байна.
Алдаа гарвал тухайн алдааны дагуу шалгаж арга хэмжээ авна.
📊 Програмын борлуулалт ба Ebarimt-ийн задаргаа тулгах
Зөрүүтэй баримтыг ДДТД-аар тулгаж олох нь хамгийн найдвартай.
1. 📤 Програмын борлуулалтыг экспортлох
🖥️ Dayansoft POS
Борлуулалт жагсаалтыг Excel рүү экспортлоно.
⚠️ POS програмд хязгаарлагдмал хугацааны борлуулалтын дата хадгалагддаг тул өмнөх хугацааг Dayansoft ERP системээс шалгана.

🖥️ Dayansoft ERP
Борлуулалт → Пос тайлан → Баримт
тайланг экспортлоно.

2. 📋 E-Tax-аас борлуулалтын задаргаа авах
https://etax.mta.mn/ системд байгууллагын эрхээр нэвтэрч:
Хүсэлт гаргах → Борлуулалтын задаргаа авах хүсэлт
гаргана.
Задаргааны файлыг татаж авна.

🔍 Пос дугаар гэж юу вэ?
Задаргаанд байгаа Пос дугаар нь тухайн баримтыг ямар POS/API эх үүсвэрээс илгээснийг ялган харуулна.

⚠️ Танай байгууллага 1 POS ашигладаг боловч олон Pos дугаар харагдаж байвал тухайн нэмэлт Pos/API-г хэн, хэзээ ашигласныг шалгана уу.
3. 🔗 ДДТД-аар тулгах
Дараах 2 мэдээллийг хооронд нь харьцуулна.
Програмын борлуулалт ↕️ Ebarimt борлуулалтын задаргаа
Тухайн баримтыг ДДТД / Дэд ДДТД-аар тулгаж, зөрүүтэй баримтыг олно.
🛠️ Ebarimt-ийн локал мэдээлэл шалгуулах
Хэрэв програмын болон Ebarimt-ийн мэдээлэл зөрсөн хэвээр байвал тухайн компьютер дээрх Ebarimt-ийн локал баазыг шалгуулж болно.
📁 C:\Program files\PosAPI\vatps
⚠️ Файлыг зөвхөн хуулж авна. Устгах, зөөх, нэр өөрчлөх, байрлалыг солих тохиолдолд Dayansoft програмын баримт хэвлэлт болон өмнөх мэдээлэлд асуудал үүсч болзошгүй.
Зөрүүтэй баримтын задаргааны хамт шаардлагатай мэдээллийг:
хаяг руу илгээж шалгуулна. Шаардлагатай бол crm@dayansoft.mn хаягийг хуулбарлан илгээнэ.
📱 Иргэн Ebarimt-д баримтаа бүртгүүлэхэд гардаг асуудал
🔴 “Бүртгэгдсэн баримт байна”
Програмын борлуулалт жагсаалтаас:
ДДТД / Дэд ДДТД
утгыг шалгана.
Мөн:
Dayansoft ERP → Борлуулалт → Пос тайлан → Баримт
цонхоос шалгаж болно.
💡 Энэ төрлийн асуудал нь ихэвчлэн Ebarimt системд тухайн баримт аль хэдийн бүртгэгдсэнтэй холбоотой байдаг.
🟠 “ААН илгээгээгүй байна”
Dayansoft POS програм:
Үйлдэл → НӨАТУС илгээх
эсвэл Өдрийн хаалт хийх үед борлуулалтын мэдээллийг илгээдэг.
Хэрэв илгээсэн боловч Ebarimt дээр харагдахгүй байвал дээрх ДДТД-аар тулгах дарааллыг ашиглана.
🟡 “Сугалааны дугааргүй баримт”
Интернетгүй нөхцөлд тодорхой хугацааны хязгаарт сугалаатай баримт хэвлэх боломжтой. Хугацааны шалгуур хэтэрсэн тохиолдолд сугалааны дугааргүй баримт хэвлэгдэж болно.
Энэ үед:
🌐 Интернетээ шалгах 📤 Үйлдэл → НӨАТУС илгээх 🧾 Шаардлагатай бол буцаалт хийж шинэ баримт гаргах
дарааллыг хэрэглэнэ.
🟢 “Үнийн дүн зөрүүтэй”
Иргэн Ebarimt апп-д баримтын:
- QR код
- Сугалааны дугаар
- ДДТД
- Үнийн дүн
зэргийг гараар оруулах үед буруу дүн оруулсан байж болно.
Зөрүүтэй баримтыг шалгаж, зөв мэдээллээр дахин бүртгүүлэх шаардлагатай.
⚠️ Анхаарах зүйл
📌 Програмын борлуулалтын дүн Ebarimt-тэй зөрсөн тохиолдолд шууд програмын алдаа гэж үзэхгүй. Эхлээд буцаалт, ДДТД нэгтгэл, илгээгдээгүй мэдээлэл гэсэн 3 шалтгааныг дарааллаар шалгаарай.
🔎 Зөрүүг шалгахдаа хамгийн найдвартай тулгалт нь ДДТД / Дэд ДДТД юм.
🛠️ Ebarimt системийн боловсруулалттай холбоотой зөрүү гарсан үед програмын тохиргоог дур мэдэн өөрчлөхгүй, эхлээд Ebarimt-ийн системийн төлөв болон баримтын задаргааг шалгана уу.
📌 Жич: Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд нь Гааль, татварын мэдээллийн технологийн төв УТҮГ-аас тавьдаг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-тэй холбогдох техникийн болон төлбөрийн баримтын шаардлагыг хангаж, 2016.07.26-ны өдөр холбогдох батламж авсан.
Иймд Dayansoft програмууд нь борлуулалт болон борлуулалтын буцаалтын мэдээллийг НӨАТУС-д холбогдох системийн шаардлага, техникийн стандартын дагуу хадгалж, илгээдэг.
Ebarimt болон НӨАТУС-тэй холбоотой зөрүү, алдаа гарсан тохиолдолд эхлээд дээрх зааврын дагуу баримтын мэдээлэл, ДДТД, илгээгдсэн төлөв болон буцаалтын мэдээллийг шалгахыг зөвлөж байна.
