Борлуулалтын буцаалт
Шинэчилсэн:2026/09/15 Унших:4 мин 29 сек
🔄 Борлуулалтын буцаалт
📋 Борлуулалтын буцаалтын жагсаалт
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын буцаалт
Энэ цонхонд борлуулалтын буцаалтын бүх баримтыг жагсаалтаар харуулна.
Жагсаалтаас:
- 🔎 Буцаалтын баримтыг шүүж харах
- ✏️ Баримт засах
- 📤 Excel файл руу экспортлох
- 🖨️ Нэг болон олон баримт сонгож хэвлэх
боломжтой.
Баримт засахдаа тухайн мөрөн дээр 2 удаа дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.
➕ Борлуулалтын буцаалт шинээр бүртгэх
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын буцаалт -> Шинэ

Энэ цонхонд өмнө нь борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний буцаалтын бүртгэлийг хөтөлнө.
Шинэ баримт үүсгэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна.
Баримтыг хэвлэхдээ Хэвлэх товч дарна.
📌 Толгой мэдээлэл
- Харилцагч код – Буцаалт хийж буй харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.
- Борлуулагч – Тухайн борлуулалтыг хариуцсан ажилтныг сонгож оруулна.
- Утга – Буцаалтын үндсэн шалтгаан, утгыг бичиж оруулна.
- Reference – Эх сурвалж баримтын дугаар.
- Тайлбар – Нэмэлт тайлбар
- Огноо – Борлуулалтын буцаалтын огноог оруулна. POS-н борлуулалтын буцаалт татах үед огноог гараас өөрчлөх боломжгүй.
- ПОС – POS програмаас буцаалт татсан тохиолдолд тухайн буцаалт хийгдсэн POS-н нэрийг харуулна.
⚠️ Анхаарах зүйл: POS-оос буцаалт татаж байгаа бол буцаалтын огноо, POS мэдээллийг гараас өөрчлөхгүй. Буцаалтын эх үүсвэртэй уялдуулан бүртгэлээ хөтөлнө.
📦 Гүйлгээний мэдээлэл
- Бараа код – Буцааж буй бараа, үйлчилгээний кодыг сонгоно. Барааг кодоор эсвэл жагсаалтын дээр байрлах баркодоор нэмэх хэсэгт оруулах боломжтой.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна.
- Бараа данс – Буцааж хүлээн авах барааны дансыг сонгоно.
- Бараа тайлбар – Буцаалттай холбоотой нэмэлт тайлбар оруулна. Энэ тайлбар буцаалтын баримт дээр хэвлэгдэнэ.
- Сериал дугаар – Сериалтай барааны сериал дугаарыг оруулна.
- Дуусах огноо – Дуусах хугацаатай барааны хүчинтэй хугацааг оруулна.
- Comment – Дотоод хэрэгцээнд зориулсан нэмэлт тайлбар оруулна. Энэ мэдээлэл баримт дээр хэвлэгдэхгүй.
- Савлагаа тоо – Буцааж буй савлагааны тоог оруулна.
- Савлагаа – Барааны тохируулсан савлагааны хэмжээг харуулна.
- Тоо хэмжээ – Буцаах бодит тоо хэмжээг оруулна.
- Нэгж – Барааны хэмжих нэгжийг харуулна.
💰 Үнэ болон татварын мэдээлэл
- Үнийн жагсаалт – Буцаалтад ашиглах үнийн жагсаалтыг сонгоно. Харилцагчийн тохиргоонд үнийн жагсаалт тохируулсан бол автоматаар дуудагдана.
- Нэгж үнэ – Буцааж буй барааны нэгж үнийг оруулна.
- Нийт үнэ – Тоо хэмжээ болон нэгж үнэд үндэслэн нийт үнийг тооцоолж харуулна.
- % – Хөнгөлөлттэй борлуулалтын буцаалт хийх үед хөнгөлөлтийн хувийг оруулна.
- Хөнгөлөлт – Хөнгөлөлтийн дүнг оруулна.
- Нийт дүн – Хөнгөлөлт хасагдсаны дараах нийт дүнг харуулна.
- НӨАТ – НӨАТ тооцох бол тэмдэглэнэ. Барааны тохиргооноос санал болгосон утгыг харуулна.
- НӨАТ – Буцаалтанд тооцогдох НӨАТ-ын дүнг харуулна.
- НХАТ – НХАТ тооцох бол тэмдэглэнэ.
- НХАТ – Буцаалтанд тооцогдох НХАТ-ын дүнг харуулна.
- Татваргүй үнэ – НӨАТ, НХАТ зэрэг татварын тохиргоонд үндэслэн татваргүй нэгж үнийг тооцоолж харуулна.
- Татваргүй дүн – НӨАТ, НХАТ зэрэг татварын тохиргоонд үндэслэн татваргүй нийт дүнг тооцоолж харуулна.
💡 Зөвлөмж: Борлуулалтын буцаалтыг анхны борлуулалтын үнэ, хөнгөлөлт, татварын тохиргоотой уялдуулан бүртгэх нь борлуулалтын тайлан болон татварын мэдээлэл зөрөхөөс сэргийлнэ.
📊 Өртөг болон ашигтай холбоотой мэдээлэл
- Нэгж өртөг – Буцаалтын баримтын огноотой уялдуулан тухайн барааны хамгийн ойрын өртгийг тооцоолж харуулна. Өртөг байхгүй тохиолдолд гараас оруулах боломжтой.
- Нийт өртөг – Буцаасан тоо хэмжээнд үндэслэн нийт өртгийг тооцоолж харуулна.
- ББӨ данс – Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн дансыг харуулна.
- Орлого данс – Борлуулалтын орлогын дансыг харуулна.
- Хөнгөлөлт данс – Борлуулалтын хөнгөлөлтийн дансыг харуулна.
- Буцаалт данс – Борлуулалтын буцаалтын дансыг харуулна.
⚠️ Анхаарах зүйл: Буцаалтын өртөгт нөлөөлөх тул өртгийн бүртгэлээ байгууллагынхаа бараа материалын бүртгэлийн процесс болон өртөг тооцох дараалалтай уялдуулан хөтөлнө.
👨💼 Нэмэлт мэдээлэл
- Ажилтан – Тухайн борлуулалтыг хийсэн ажилтны мэдээллийг харуулна. POS програмаас буцаалт татах үед POS дээр сонгосон ажилтан автоматаар бөглөгдөнө.
- Гэрээ код - Гэрээ сонгоно.
- Ажил код - Ажил сонгоно.
- Box - Савласан эсэхийг сонгоно.
- ebarimt - ebarimt хэвлэсэн эсэх.
📊 Борлуулалтын буцаалтын нэгтгэл
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын буцаалт -> Динамик
Энэ цонхонд борлуулалтын буцаалтын мэдээллийг Динамик (Pivot) хэлбэрээр нэгтгэн харуулна.
Дурын үзүүлэлтийг:
- мөрөнд;
- баганад;
- нүдэнд
байршуулж өөрийн хэрэгцээнд тохирсон тайлан боловсруулах боломжтой.
⚙️ Бусад бүртгэлтэй холбогдох, автоматжуулалт
Борлуулалт -> Борлуулалтын буцаалт цонхны Хулганы баруун товч дарж дараах бүртгэл үүсгэх боломжтой.
🔄 Дотоод хөдөлгөөн үүсгэх
🔄 Дотоод зарлага үүсгэх
🖥️ POS програмаас борлуулалтын буцаалт татах
Dayansoft POS програм ашигладаг байгууллагын хувьд буцаалтын баримтыг гараар дахин шивэхгүйгээр POS програмаас татаж болно.
POS дээр хийгдсэн буцаалтыг татахдаа:
Борлуулалт -> Борлуулалтын буцаалт -> Шинэ -> Хулганы баруун товч -> Посын борлуулалтын буцаалт татах
үйлдлийг ашиглана.
⚠️ Анхаарах зүйл: POS-н борлуулалтын буцаалт татахын өмнө тухайн буцаалт жинхэнэ буцаалт уу, андуурсан буцаалт уу гэдгийг ялгаж шалгах шаардлагатай. Энэ нь дараагийн бараа материалын үлдэгдэл, орц нормын зарлага болон борлуулалтын тайланд шууд нөлөөлнө.
📝 Борлуулалтын буцаалтын шалтгааныг зөв бүртгэх
Борлуулалтын буцаалтыг ерөнхийд нь:
- 🔁 Андуурсан буцаалт – Кассчин буруу бараа сонгосон, буруу тоо хэмжээ оруулсан зэрэг шууд засварласан буцаалт.
- ↩️ Жинхэнэ буцаалт – Борлуулсан бараа, бүтээгдэхүүнд бодитой буцаалт хийсэн тохиолдол.
гэж ялгаж хянах нь тохиромжтой.
Ялангуяа ресторан, кофе шоп, үйлчилгээний байгууллагын хувьд энэ ялгаа нь орц норм, түүхий эдийн зарлага, барааны үлдэгдэл хянахад чухал.
⚠️ Анхаар: Андуурсан буцаалтыг жинхэнэ буцаалттай адил бүртгэвэл борлуулалтад үндэслэсэн орц нормын зарлага буруу тооцогдож, түүхий эд материалын үлдэгдэл зөрөх боломжтой.
✅ Бүртгэл хийхээс өмнө шалгах
- ☑️ Харилцагч зөв эсэх
- ☑️ Буцаалтын огноо зөв эсэх
- ☑️ Бараа данс зөв эсэх
- ☑️ Бараа код зөв эсэх
- ☑️ Сериал, дуусах огноо шаардлагатай бол зөв эсэх
- ☑️ Тоо хэмжээ зөв эсэх
- ☑️ Буцаах үнэ зөв эсэх
- ☑️ Хөнгөлөлт зөв эсэх
- ☑️ НӨАТ, НХАТ зөв эсэх
- ☑️ Буцаалт данс зөв эсэх
- ☑️ POS-оос татсан бол буцаалтын шалтгаан зөв эсэх
⭐ Санамж: Борлуулалтын буцаалт нь зөвхөн борлуулалтын дүнг бууруулах бүртгэл биш бөгөөд бараа материалын үлдэгдэл, өртөг, борлуулалтын орлого, татвар, авлага болон цаашдын тайлангуудтай уялддаг. Иймд буцаалтын баримтыг анхны борлуулалттай тулган шалгаж бүртгэх нь хамгийн зөв.