Размер


Шинэчилсэн:2026/08/04 Унших:0 мин 48 сек

Размер бүртгэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо → Размер

Size

Размер гэж юу вэ?

Энэ цонхонд бараа, бүтээгдэхүүний хэмжээ буюу размер (Size)-ийн лавлах мэдээллийг бүртгэнэ.

Размер шинээр нэмэгдэх, нэршил өөрчлөгдөх үед энэ цонхонд бүртгэлээ нэмэх, засварлах боломжтой.

Бүртгэсэн размерын мэдээллийг бараа материал шинээр бүртгэх үед:

Бараа материал → Барааны код → Тохиргоо

цонхонд ашиглана.

SizeProduct


1. Размер шинээр нэмэх

Үндсэн тохиргоо → Размер цонх руу орно.

Шинэ размер бүртгэхдээ:

Шинэ эсвэл Ctrl+Insert товч дарна.

Устгах болон засах үйлдэл нь бусад цонхтой ижил.


2. Размерын мэдээлэл бүртгэх

Код

Размерын кодыг оруулна.

Байгууллагын хэмжээнд тогтсон, ойлгомжтой кодлол ашиглах нь тохиромжтой.

Нэр

Размерын нэрийг оруулна.

Жишээлбэл: S, M, L, XL, 42, 43 гэх мэт.

Хэвлэх 1

Шошго хэвлэх үед ашиглах Хэвлэх 1-ийн нэршлийг оруулна.

Хэвлэх 2

Шошго хэвлэх үед ашиглах Хэвлэх 2-ийн нэршлийг оруулна.

Тайлбар

Размертай холбоотой нэмэлт мэдээлэл, тайлбарыг оруулна.


Гол санаа: Размерын лавлахыг урьдчилан бүрдүүлснээр бараа материалыг хэмжээ буюу size-аар нь стандартчилагдсан байдлаар бүртгэх, сонгох болон шошго хэвлэхэд ашиглах боломжтой болно.