Буцаалт хийх


Шинэчилсэн:2026/09/17 Унших:2 мин 32 сек

🔄 Борлуулалт буцаалт хийх

Dayansoft POS програмын цэс: Борлуулалт → Сонгох → Буцаалт хийх

⚠️ Анхаарах: Ebarimt хэвлэгдсэний дараа борлуулалтын буцаалт хийхээс аль болох зайлсхийж, зайлшгүй шаардлагатай үед менежерийн хяналттайгаар хийх нь зүйтэй. Буцаалт нь борлуулалт, төлбөр, бараа материал болон Ebarimt-ийн бүртгэлд нөлөөлнө.

Програмын default эрхээр:

🔐 Менежерийн default нууц үгийг Dayansoft ERP → Борлуулалт → Пос тохиргоо → Нэвтрэх касс, эрх цонхноос заавал өөрчилж ашиглана уу.

🔄 1. Буцаах баримтаа сонгох

Борлуулалт цэс рүү орж буцаах баримтаа хайна.

  1. Буцаах баримтаа сонгоно.
  2. Сонгох товч дарна.
  3. Буцаалт хийх товч дарна.
  4. Буцаалтын шалтгаан, тайлбарыг тодорхой бичнэ.

PosReturn

🧾 2. Баримт бүтнээр эсвэл бараагаар буцаах

Буцаалтын цонхноос:

PosReturnType

💡 Бараа буцаах үед өмнөх баримтын бараанууд автоматаар дуудагдана. Буцаахгүй бараагаа хасаад шинэ буцаалтын баримт хэвлэнэ.

📊 3. Буцаалт хийсний дараа

Буцаалт хийсний дараа жагсаалтад:

Борлуулалт + Буцаалт

гэсэн тусдаа 2 мөрөөр харагдаж, нийт дүн нь цэвэр дүнгээр тооцогдоно.

PosReturnList

Буцаалтын баримт хэвлэгдэнэ.

PosPrintedReturnBill

⚠️ Dayansoft ERP системд POS-ын борлуулалтыг татахаас өмнө тухайн буцаалт жинхэнэ буцаалт уу, андуурсан буцаалт уу гэдгийг ялгаж бүртгэх шаардлагатай.

POS борлуулалт татах заавар


⚠️ Буцаалт хийхдээ анхаарах зүйлс

🧾 Ebarimt бүртгэл

Буцаалт хийхийн өмнө тухайн баримтыг хэрэглэгч Ebarimt-д бүртгүүлсэн эсэхийг шалгана.

Бүртгүүлсэн баримтын буцаалт хийх үед хэрэглэгч талаас нэмэлт баталгаажуулалт шаардагдаж болно.

💳 Бэлэн бус төлбөр

Картаар болон бусад бэлэн бус хэлбэрээр төлсөн төлбөрийн буцаалт нь тухайн төлбөрийн шийдлээс хамаарч өөр байна.

⚠️ Буцаалт хийхийн өмнө тухайн төлбөр автоматаар буцах боломжтой эсэхийг шалгана уу. QR төлбөрүүд, банкны карт уншигч зэрэг...

📦 Бараа материал

Буцааж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэлтэй холбоотой бол:

зэргийг шалгана.

👤 Ажилтны хариуцлага

Буцаалтын шалтгаан, тайлбарыг тодорхой бичиж хэвшинэ. Энэ нь дараа нь буцаалтын шалтгаан, ажилтны хариуцлага, авлага тооцоог шалгахад ашиглагдана.

🗂️ Баримт хадгалах

Анхны борлуулалтын баримт болон буцаалтын баримтыг нягтлан бодогч, менежерт өгч тооцоо нийлнэ.


🔄 Буцаасан баримтыг дахин борлуулалт болгох

Буцаасан баримтыг шууд буцааж борлуулалт болгох боломжгүй.

Дахин борлуулах шаардлагатай бол:

Борлуулалтын жагсаалт → Сонгох → Баримт хувилах

үйлдлээр шинэ баримт үүсгэнэ.

📅 Хувилсан шинэ баримт нь тухайн үүсгэж байгаа өдрөөр бүртгэгдэнэ.


🚫 Устгах боломжгүй

Dayansoft POS програмд борлуулалт болон буцаалтын баримтыг устгахгүй.

Ингэснээр:

⚠️ Буцаалт хийх эрхийг зөвхөн шаардлагатай ажилтанд олгож, менежерийн хяналттай ашиглах нь тохиромжтой.


🚫 Буцаах боломжгүй тохиолдол

Dayansoft POS програмд сүүлийн 3 сарын борлуулалт хадгалагдах (ERP системд илгээгдсэний дараа хугацаагаар автомат устгагддаг) бөгөөд посоос гарсан борлуулалтыг зөвхөн тухайн борлуулалт хийсэн пос програмаас буцаах боломжтой. Иймд өмнөх хугацааны,

⚠️ Пос програмд байхгүй буюу хугацаа өнгөрсөн буцаалт хийхээс татгалзах, зайлшгүй буцаалт хийх бол Ebarimt системээс буцаалт хийж, тайлангаа засварлана.


✅ Буцаалт хийхийн өмнөх Checklist