Дансны ханшийн тэгшитгэл
Шинэчилсэн:2026/08/20 Унших:5 мин 17 сек
💱 Дансны ханшийн тэгшитгэл
Dayansoft ERP → Санхүү бүртгэл → Дансны ханшийн тэгшитгэл
Энэ цонхонд валютын дансны ханшийн зөрүүг тооцож тэгшитгэл хийнэ.
Ханшийн тэгшитгэл хийж Хадгалах товч дарснаар систем тухайн ханшийн зөрүүгээр журналын бичилтийг автоматаар үүсгэнэ.
🎯 Зорилго: Валютын дансны валютын үлдэгдлийг тухайн өдрийн ханшаар үнэлж, бүртгэлд байгаа төгрөгийн үлдэгдэлтэй зөрүүг ханшийн ашиг эсвэл алдагдал болгон бүртгэх.
🧭 Хэзээ, ямар дансны ханшийн тэгшитгэл хийх вэ?
Валютын дансаар ажил гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар дахин үнэлэх шаардлагатай.
Жишээ нь:
💵 Валютын үлдэгдэл: 130 USD 📅 Тэгшитгэл хийх огноо: Сарын эцэс 💱 Тухайн өдрийн ханш: 3,000 ₮
Систем тухайн валютын:
- валютын орлого
- валютын зарлага
- валютын үлдэгдэл
- төгрөгийн орлого
- төгрөгийн зарлага
- төгрөгийн үлдэгдэл
зэргийг тооцож, тухайн өдрийн ханшаар дахин үнэлээд ханшийн зөрүүг автоматаар тооцно.
💡 Чухал: Дансны ханшийн тэгшитгэл нь тооцооны дансны ханшийн тэгшитгэлээс тусдаа хийгдэнэ.
| Төрөл | Цэс |
|---|---|
| 💵 Валютын данс | Санхүү бүртгэл → Дансны ханшийн тэгшитгэл |
| 👥 Валютын тооцооны данс | Санхүү бүртгэл → Тооцооны ханш тэгшитгэл |
📝 Дансны ханшийн тэгшитгэл хийх
1️⃣ Шинэ тэгшитгэл үүсгэх
Санхүү бүртгэл → Дансны ханшийн тэгшитгэл → Шинэ
гэсэн дарааллаар орно.
Шинэ горимд ороход валютын дансны жагсаалт харагдана.
📌 Тэгшитгэл хийх дансны өмнөх ☑ checkbox-ийг сонгоно.
Тэгшитгэл хийхгүй дансыг чеклэхгүй үлдээнэ.

📅 2️⃣ Толгой мэдээлэл оруулах
📅 Огноо
Ханшийн тэгшитгэл хийх өдрийг сонгоно. Системийн огнооны өмнөх сарын сүүлийн өдөр автомат бөглөгдөнө. Гараас өөрчлөх боломжтой.
Жишээ:
2026.08.31
⚠️ Тухайн өдрийн валютын ханш системд бүртгэлтэй байх шаардлагатай.
📝 Утга
Ханшийн тэгшитгэлийн гүйлгээний утгыг бичнэ.
Жишээ:
2026 оны 8 дугаар сарын валютын дансны ханшийн тэгшитгэл
💱 3️⃣ Тэгшитгэх дансаа сонгох
Тэгшитгэх дансны өмнөх:
☑ Тэгшитгэх
checkbox-ийг сонгоно.
Дараах мэдээллүүд автоматаар харагдана.
| Талбар | Тайлбар |
|---|---|
| ☑ Тэгшитгэх | Тухайн дансанд ханшийн тэгшитгэл хийх эсэх |
| 🔢 Данс код | Тэгшитгэл хийх дансны код |
| 📖 Данс нэр | Дансны нэр |
| 💱 Валют | Дансны валют |
| 📈 Ханш | Сонгосон огнооны валютын ханш |
| 💵 Үлдэгдэл дүн | Тухайн өдрийн валютын үлдэгдэл |
| 💰 Үлдэгдэл дүн ₮ | Тухайн өдрийн төгрөгийн үлдэгдэл |
| 📊 Тэгшитгэл дүн ₮ | Системээс тооцсон ханшийн зөрүү |
📈 4️⃣ Валютын ханшийг шалгах
Ханш баганад сонгосон Огноо-ны ханш автомат татагдаж харагдана. Хэрэв автомат татагдахгүй бол Монгол банкны ханш татах товч дарж татаарай.
Хэрэв Монгол банкны ханш татах товч дараад ханш автоматаар харагдахгүй бол:
Үндсэн тохиргоо → Валют ханш
цонхонд тухайн өдрийн ханшийг сайтаас харж гараар бүртгэнэ. Монгол банкнаас ханш автомат татах сервис доголдож ханш дуудагдахгүй тохиолдол гарч болно.
Дараа нь ханшийн тэгшитгэлийн цонх руу буцаж орж шалгана.
🧮 5️⃣ Тэгшитгэл дүнг шалгах
Тэгшитгэл дүн ₮ баганад систем ханшийн зөрүүг автоматаар тооцно.
Систем дараах мэдээллийг үндэслэн тооцоолно:
Валютын орлого + валютын зарлага + валютын үлдэгдэл
⬇️
Төгрөгийн орлого + төгрөгийн зарлага + төгрөгийн үлдэгдэл
⬇️
Тайлангийн өдрийн ханшаар валютын үлдэгдлийг үнэлнэ
⬇️
📊 Ханшийн зөрүү гарна
🟢 Ашиг → валютын ханшийн ашиг
🔴 Алдагдал → валютын ханшийн алдагдал
Тэгшитгэх/Сэргээх товчоор ханшийн тэгшитгэлийг дахин үлдэгдлээс тооцож бодно.
🟢🔴 6️⃣ Тэгшитгэл данс сонгох
Тэгшитгэл данс баганад системээс тооцсон ханшийн зөрүүг бүртгэх дансыг сонгоно.
🟢 Ханшийн ашигтай бол
Дараах тохирох данснаас сонгоно:
- Валютын ханшийн бодит ашиг
- Валютын ханшийн бодит бус ашиг
🔴 Ханшийн алдагдалтай бол
Дараах тохирох данснаас сонгоно:
- Валютын ханшийн бодит алдагдал
- Валютын ханшийн бодит бус алдагдал
⚠️ Бодит / бодит бус ашиг, алдагдлыг аль дансанд бүртгэхийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, дотоод журам болон холбогдох стандартад нийцүүлэн сонгоно. Зааврын доор байрлах бодит жишээтэй танилцаарай.
💸 7️⃣ Мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгох
Мөнгөн гүйлгээ талбараас ханшийн ашиг, алдагдалд тохирох мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг сонгоно.
📌 Энэ тохиргоог байгууллагын мөнгөн гүйлгээний тайлангийн бүртгэлтэй уялдуулан сонгоно.
💾 8️⃣ Хадгалах
Бүх мэдээллийг шалгасны дараа:
👉 Хадгалах товч дарна.
✅ Систем ханшийн тэгшитгэлийн журналаас автоматаар бичилт үүсгэнэ.
Өөрөөр хэлбэл гараар дахин журнал бичилт хийх шаардлагагүй.
📋 Ханшийн тэгшитгэлийн бүртгэл харах
Санхүү бүртгэл → Дансны ханшийн тэгшитгэл
цонхонд өмнө хийсэн ханшийн тэгшитгэлүүд жагсаалтаар харагдана.
| Багана | Тайлбар |
|---|---|
| 📅 Огноо | Ханшийн тэгшитгэл хийсэн огноо |
| 🔢 Дугаар | Ханшийн тэгшитгэлийн дугаар |
| 📝 Утга | Тэгшитгэлийн гүйлгээний утга |
| 💰 Тэгшитгэл дүн ₮ | Ханшийн тэгшитгэлээр тооцсон дүн |
Ханш тэгшитгэлийн журналыг гараас засах боломжгүй, зөвхөн харах боломжтой байна.

🗑️ Ханшийн тэгшитгэл устгах
Буруу тэгшитгэл хийсэн бол:
Дансны ханшийн тэгшитгэл → Тухайн гүйлгээ → Устгах
гэсэн дарааллаар устгана.
⚠️ Хэрэв ханшийн тэгшитгэлээс үүссэн журналын бичилтэд өөрчлөлт хийх шаардлагатай бол тухайн бүртгэлийн уялдаа холбоог шалгаж байж засварлана.
⚠️ Анхаарах 6 зүйл
1️⃣ Тооцооны данстай андуурахгүй
Дансны ханшийн тэгшитгэл цонхоор тооцооны дансны тэгшитгэл хийхгүй.
👥 Тооцооны дансны хувьд:
Санхүү бүртгэл → Тооцооны ханш тэгшитгэл
цонхыг ашиглана.
2️⃣ Ханш бүртгэгдсэн эсэхийг шалгах
Хэрэв тухайн өдрийн ханш харагдахгүй бол:
Үндсэн тохиргоо → Валют ханш
цонхонд ханшийг бүртгэнэ.
3️⃣ Зөвхөн шаардлагатай дансаа сонгох
Тэгшитгэл хийх дансны өмнө:
☑ checkbox сонгоно.
Тэгшитгэл хийхгүй дансыг:
⬜ чеклэхгүй үлдээнэ.
4️⃣ Тэгшитгэл хийхгүй орхиж болох уу?
⚠️ Валютын дансаар гүйлгээ хийсэн боловч ханшийн тэгшитгэл хийхгүй орхивол валют болон төгрөгийн үлдэгдлийн хооронд зөрүү үүсэх боломжтой.
Жишээ нь:
💵 Валютын үлдэгдэл → 0 USD
гэхдээ
💰 Төгрөгийн үлдэгдэл → үлдэгдэлтэй
байх тохиолдол үүсэж болно.
Иймээс байгууллагын бүртгэлийн бодлогын дагуу шаардлагатай хугацаанд ханшийн тэгшитгэлийг хийж байх нь чухал.
5️⃣ Хугацааны дарааллыг алгасахгүй
🚨 Түгээмэл алдаа:
1-р сар → 3-р сар → 2-р сар
гэж хугацааны дарааллыг алгасаж тэгшитгэл хийх.
Ханшийн тэгшитгэлийг хугацааны дарааллаар хийх нь зүйтэй.
Хэрэв хугацаа алгасаж тэгшитгэл хийсэн бол:
- ❌ Алгасаж хийсэн тэгшитгэлийг устгана.
- 🔄 Хугацааны дарааллаар буцааж шалгана.
- ✅ Эхний хугацаанаас нь дарааллын дагуу дахин тэгшитгэнэ.
6️⃣ Зөрүүтэй тэгшитгэл хийсэн бол журнал шалгах
Ханшийн тэгшитгэл буруу тооцоологдсон мэт харагдвал:
Санхүү бүртгэл → Журнал жагсаалт
цонхноос тухайн дансны:
- 📖 Дансны хуулга
- 💵 Валютын гүйлгээ
- 💰 Төгрөгийн гүйлгээ
- 📈 Ханшийн тэгшитгэлийн гүйлгээ
зэргийг шүүж шалгана.
📌 Нягтлан бодогчид анхаарах нь
Хэзээ ханшийн тэгшитгэл хийх, ямар дансыг тэгшитгэх, мөн бодит/бодит бус ашиг, алдагдлыг ямар дансанд бүртгэх зэргийг байгууллагын:
- 📘 Нягтлан бодох бүртгэлийн бодлого
- 📑 Бүртгэл хөтлөх дотоод журам
- 📚 Холбогдох санхүүгийн тайлагналын стандарт
зэрэгт нийцүүлэн нягтлан бодогч сонгож тохируулна.
🌍 Гадаад валютын гүйлгээний дэлгэрэнгүй жишээ
💵 Мөнгөн хөрөнгийн валютын данс
А компани Б банкинд валютын данстай гэж үзье.
- 2023.01.01 нэг бүр 3100₮-н 1000$-н үлдэгдэлтэй байв.
- 2023.02.15-д нэг бүрийг 3200₮-р 200$ худалдан авав
- 2023.03.20-д Үндсэн хөрөнгийн төлбөрт 500$ зарлагадав. МБанкны албан ханш 3300 байв.
- 2023.03.31-р 1-р улирлын тайлан бэлтгэв. Энэ өдрөөр МБ-ны албан ханш 3400₮ байв.
- 2023.04.10-д бараа материалын төлбөрт 300$ зарлагадав. МБанкны албан ханш 3500 байв.
- 2023.06.30-д хагас жилийн талйан бэлтгэв. МБанкны албан ханш 3600 байв.
📌 Валютын дансны зарлагыг дундаж өртгийн аргаар бүртгэдэг гэж үзсэн жишээ.








📚 Эх сурвалж: Дээрх гадаад валютын гүйлгээний жишээнүүдийг “Монголын Үндэсний Тайлагнал Аудит” фирмийн Партнер Bayarkhuu Sainbayar-ийн “Гадаад валютаарх ажил гүйлгээний бүртгэл ба ханшийн зөрүү” сургалтын тараах материалаас авсан.