Харилцахын орлого


Шинэчилсэн:2026/09/02 Унших:4 мин 14 сек

🏦 Харилцахын орлого

Dayansoft ERP системийн цэс: Мөнгөн хөрөнгө → Харилцахын орлого

BankDebit

📌 Мэдээлэл

Энэ цонхонд байгууллагын харилцах дансанд орсон мөнгөн хөрөнгийн орлого-ыг бүртгэж, тухайн ажил гүйлгээний журнал бичилтийг үүсгэнэ. Сүүлийн үед харилцахын баримтыг гараар 1 бүрчлэн шивэхгүйгээр шууд банкны данснаас автомат татах нь хялбар бөгөөд алдааг багасгах давуу талтай.


➕ Харилцахын орлого бүртгэх

Шинэ орлогын баримт бүртгэхдээ Харилцахын жагсаалтаас

Шинэ (Ctrl+N) эсвэл Хулганы баруун товч → Шинэ орлого товчийг дарна.

Баримтыг хадгалсны дараа шаардлагатай тохиолдолд засах, устгах болон хувилах боломжтой.


📝 Баримтын мэдээлэл

📅 Огноо

Баримтын огноог оруулна.

⚠️ Анхаар: Ажил гүйлгээ бодитоор хийгдсэн огноог зөв оруулна. Огноог буруу оруулснаар дансны үлдэгдэл болон тайлангийн дүн зөрөх эрсдэлтэй.

👤 Харилцагч код

Орлого хүлээн авч буй харилцагчийг сонгож оруулна.

👤 Харилцагч нэр

Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.

Хэрэв байгууллагын харилцагч биш этгээдээс орлого авч байгаа бол харилцагч сонголгүйгээр нэрийг гараас бичиж оруулах боломжтой.

🏦 Данс

Орлого орох харилцах дансны код-ыг сонгоно.

Сонголтын жагсаалтад зөвхөн харилцахын дансууд шүүгдэж харагдана.

💰 Орлогын дүн

Орлогын дүнг оруулна.

Хэрэв валютын данс сонгосон бол тухайн валютын дүнг оруулна.

💱 Валют

Сонгосон дансны валютыг харуулна.

Жишээ:

💵 Орлогын дүн ₮

Орлогын дүнг төгрөгөөр оруулна.

Валютын дансны хувьд валютын дүн, ханшид үндэслэн төгрөгийн дүн тооцогдоно.

📈 Ханш

Огноо талбарт сонгосон өдрийн валютын ханшийг харуулна.

Монголбанкны тухайн өдрийн ханш автомат татагдах бөгөөд шаардлагатай бол:

Монгол банкны ханш татах

товчийг дарж татна. Монголбанкны ханшнаас өөр ханшаар гүйлгээ хөтлөх бол Ханш дээрх дүнг гараас өөрчилнө.

📝 Утга

Тухайн орлогын утга, тайлбар-ыг оруулна. Урьдчилж бүртгэсэн Гүйлгээний утга сонголтоос сонгох, эсвэл гараас шууд бичиж болно.

Жишээ:

📝 Утга орчуулга

Тухайн орлогын утга, тайлбар-ын орлчуулгыг оруулна. Тайланг 2 дахь хэл дээр орчуулж харахад энд оруулсан орчуулгаар харагдана.

🔗 Reference

Ажил гүйлгээний эх сурвалж болсон баримтын лавлах дугаар-ыг оруулна.

Жишээ:

📎 Тайлбар /Хавсаргасан баримт/

Баримтад хавсаргасан нэмэлт материал, тайлбар болон шаардлагатай мэдээллийг оруулна.

🧾 Тооцоо №

Өмнө үүссэн тооцооны №-г энд оруулснаар журнал холбох үед Тооцоо № баганад автомат бөглөгдөж, тооцоо хаагдана.

🔗 Банк гүйлгээ №

Банкнаас хуулга татах үед банкны гүйлгээний № бөглөгдөнө. Гараас өөрчлөх боломжгүй.

🔗 Банк гүйлгээ утга

Банкнаас хуулга татах үед банкны гүйлгээний утга бөглөгдөнө. Гараас өөрчлөх боломжгүй.

🔗 Банк гүйлгээ цаг

Банкнаас хуулга татах үед банкны гүйлгээний цаг минут бөглөгдөнө. Гараас өөрчлөх боломжгүй.


📒 Журнал холбох

Харилцахын орлогын баримтыг бүртгэсний дараа тухайн ажил гүйлгээнд журнал бичилт үүсгэнэ.

Журнал холбох үед шаардлагатай данс болон бусад мэдээллийг тохируулна.

🧾 НӨАТ салгах

Хэрэв тухайн орлогод НӨАТ тооцох шаардлагатай бол журнал холбох үед:

☑ НӨАТ салгах

чекбоксыг сонгоно.

Ингэснээр тухайн гүйлгээний НӨАТ-ыг салгасан журналын бичилтийг систем автоматаар үүсгэнэ.

💡 Зөвлөмж: НӨАТ салгах эсэхийг тухайн ажил гүйлгээний агуулга, татварын нөхцөлтэй уялдуулан сонгоно.


🧾 Ebarimt үүсгэх

Харилцахын орлогын баримтаас Ebarimt үүсгэх боломжтой.

Алхам 1️⃣

Харилцахын орлогын баримтыг бүртгэж хадгална.

Алхам 2️⃣

Хулганы баруун товч → Ebarimt үүсгэх

командыг дарна.

Алхам 3️⃣

Систем Борлуулалт → Ebarimt цонхыг нээнэ.

Шаардлагатай мэдээллийг шалгаж, бөглөнө.

Алхам 4️⃣

Хадгалах товчийг дарж Ebarimt үүсгэнэ.

⚠️ Анхаар: Ebarimt үүсгэхээс өмнө харилцагч, борлуулалтын мэдээлэл болон мөнгөн дүн зөв эсэхийг шалгана. Мөн Dayansoft ERP системээс Ebarimt үүсгэх тохиргоог анх 1 удаагийн төлбөртэйгөөр Даянсофт ХХК-н оператор эрхээр тохируулуулна.


🖨️ Харилцахын орлогын баримт хэвлэх

Харилцахын орлогын баримт нь тусдаа хэвлэмэл маягтаар хэвлэгдэхгүй.

Хэрэв бүртгэсэн ажил гүйлгээний баримтыг хэвлэх шаардлагатай бол тухайн харилцахын орлогын журнал бичилтээс харилцахын дансыг сонгож:

Журналын мөр дээр Хулганы баруун товч → Хэвлэх → Журнал хэвлэх

командыг ашиглана.

BankDebit

💡 Тайлбар: Энэ үйлдлээр харилцахын орлогын баримтын оронд тухайн ажил гүйлгээний журнал бичилтийн баримт хэвлэгдэнэ.


💱 Валютын харилцахын орлого

Валютын харилцах дансаар орлого бүртгэх үед хамгийн түрүүнд тухайн дансны валютын тохиргоо зөв эсэхийг шалгана.

⚙️ Дансны валют шалгах

Санхүү бүртгэл → Данс код

цонхноос тухайн харилцах дансыг сонгож, Валют баганын утгыг шалгана.

Жишээ нь:

Хаан банк $ нэртэй дансны хувьд:

байх шаардлагатай.

BankCurrencyAccount

🚨 Түгээмэл алдаа

Дансны нэрийг “Хаан банк $” гэж нэрлэсэн боловч Валют баганад MNT хэвээр үлдээх тохиолдол байдаг.

Энэ үед дансны нэрэнд $ тэмдэг байгаа хэдий ч систем тухайн дансыг төгрөгийн данс гэж үзнэ.

Үүний улмаас валютын орлого бүртгэх үед гүйлгээ USD дансаар бус MNT дансаар бүртгэгдэх боломжтой.

✅ Зөв тохиргоо

Валютын данс бүртгэхийн өмнө:

Санхүү бүртгэл → Данс код → Данс → Валют

гэсэн тохиргоог шалгана.

💡 Гол санаа: Дансны нэр дээрх “$”, “USD” зэрэг тэмдэглэгээ нь валютын тохиргоо биш. Системийн хувьд дансны Валют баганад тохируулсан утга нь тухайн дансны валютыг тодорхойлно.


📋 Бүртгэхийн өмнө шалгах зүйлс

Харилцахын орлого бүртгэхийн өмнө дараах мэдээллийг шалгаарай.

Зөв бүртгэл = Зөв баримт + Зөв данс + Зөв дүн + Зөв огноо + Зөв журнал