Үндсэн тохиргоо - функцүүд


Шинэчилсэн:2026/08/17 Унших:5 мин 26 сек

⚙️ Үндсэн тохиргоо

Dayansoft ERP системд ажиллаж эхлэхээс өмнө ямар төрлийн өгөгдөл бүртгэдэг, эдгээр өгөгдөл хоорондоо ямар хамааралтай болохыг ойлгох нь чухал.

ERP системд өгөгдлийг ерөнхийд нь дараах 3 төрөлд авч үзэж болно.

Эдгээр нь хоорондоо уялдаатай ажилладаг. Тухайлбал, бараа материалын мастер бүртгэл болон хэмжих нэгж зэрэг суурь мэдээллийг бүртгэсний дараа тухайн бараатай холбоотой худалдан авалт, борлуулалт, агуулахын хөдөлгөөн зэрэг гүйлгээг бүртгэнэ.

Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаа нь суурь мэдээлэл, мастер датагаа зөв бүрдүүлэхээс өмнө шууд гүйлгээ бүртгэж эхлэхийг оролддог явдал юм. Тиймээс ERP системийг шинээр ашиглаж эхлэх үед эхлээд суурь тохиргоо, лавлах мэдээлэл, мастер датагаа бүрдүүлж, дараа нь холбогдох гүйлгээг бүртгэх зарчмыг баримтлахыг зөвлөж байна.

🎯 Үндсэн тохиргоо модулийн зорилго

Үндсэн тохиргоо модуль нь Dayansoft ERP системийн суурь тохиргоо хийх, байгууллагын мастер дата болон лавлах мэдээллийг бүртгэх, системийн хэрэглэгч болон түүний эрхийг удирдах үндсэн модуль юм.

Энэ модулийн тохиргоо, бүртгэл нь Санхүү, Худалдан авалт, Борлуулалт, Бараа материал, Хүний нөөц, Цалин, Үйлдвэрлэл зэрэг бусад модулийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдана.


🎥 Видео заавар

ЭНД дарж Үндсэн тохиргоо модулийн видео заавруудтай танилцана уу.


🧩 Функц, боломж

👤 1. Систем хэрэглэгч

Систем ашиглах ажилтан бүрт тусдаа хэрэглэгч үүсгэж, тухайн хэрэглэгчийн ажил үүрэгт тохирсон эрхийг тохируулна.

💡 Зөвлөмж: Нэг байгууллагад ажиллаж байгаа хүн бүрт тусдаа хэрэглэгч үүсгэх нь тухайн хэрэглэгчийн хийсэн бүртгэл, өөрчлөлтийг хянахад илүү тохиромжтой.

🏢 2. Байгууллага

Байгууллагын үндсэн мэдээлэл болон системээс гарах баримт, тайланд ашиглагдах тохиргоог бүртгэнэ.

🏬 3. Салбар нэгж

Байгууллагын салбар, нэгж болон өртгийн төвийг бүртгэж, тухайн салбартай холбоотой тохиргоог хийнэ.

👨‍💼 4. Ажилтан, албан тушаал

Ажилтны мастер бүртгэлийг үүсгэж, ажилтантай холбоотой үндсэн мэдээлэл, гэрээ болон бусад тохиргоог хийнэ.

🤝 5. Харилцагч

Харилцагчийн үндсэн мастер мэдээллийг бүртгэж, түүнтэй холбоотой борлуулалт, худалдан авалт, төлбөр болон бусад мэдээллийг нэг дороос хянах боломжтой.

📁 6. Төсөл

Төсөлтэй холбоотой мэдээллийг бүртгэж, гүйлгээ болон тайланг төслөөр ангилан хянах боломжтой.

📑 7. Гэрээ

Байгууллагын гэрээний бүртгэл болон гэрээтэй холбоотой гүйлгээг хөтөлнө.

💬 8. Харилцаа холбоо (CRM)

Харилцагч, ажилтан болон бусад холбоотой этгээдтэй хийсэн харилцаа, уулзалт, ажил үүргийг бүртгэх боломжтой.

📚 9. Бусад лавлах мэдээлэл

ERP системийн бусад бүртгэл, гүйлгээнд ашиглагдах суурь лавлах мэдээллүүдийг тохируулна.


🆕 Модульд сүүлд хийгдсэн шинэчлэлтүүд

🔹 v11.4 — 2026.4

🔹 v11.3 — 2026.3

🔹 v11.2 — 2026.2

🔹 v10.12 — 2025.12

🔹 v10.8 — 2025.8

🔹 v10.7 — 2025.7

🔹 v10.6 — 2025.6

🔹 v10.5 — 2025.5

🔹 v10.3 — 2025.3