Dayansoft ICS


Шинэчилсэн:2026/08/13 Унших:3 мин 34 сек

Dayansoft ICS — Тооллогын веб програм

Dayansoft ICS нь Dayansoft ERP системд үүсгэсэн тооллогыг гар утас, таблет, зөөврийн компьютер болон тусгай сканнер ашиглан олон хүн нэгэн зэрэг, хурдан шуурхай тоолоход зориулагдсан веб аппликейшн юм.


🌟 1. Системийн давуу талууд


🚀 2. Системийг ашиглаж эхлэх (Анхны тохиргоо)

  1. Захиалга ба нэвтрэх: Лицензийн төлбөр төлөгдсөний дараа Даянсофт ХХК-аас нэвтрэх нэр, нууц үгийг и-мэйлээр илгээнэ.
  2. Hardware ID хуулах: Тоолох төхөөрөмжөөсөө https://count.dayansoft.mn системд нэвтэрч, Dayansoft ICS -> Хэрэглэгчийн мэдээлэл цонхноос Hardware ID-г хуулж авна. ICS6
  3. ERP-д төхөөрөмж бүртгэх: Dayansoft ERP ➔ Бараа материал ➔ Тооллого ➔ Тоолох төхөөрөмж хэсэгт орж, шинэ төхөөрөмжөөр бүртгэн, тооллогод нэмнэ. 1 төхөөрөмжийг зөвхөн 1 удаа бүртгэж, үүсгэсэн тооллогод цаашид сонгож ашиглана. ICS8
  4. Тоолж эхлэх: Төхөөрөмж холбогдмогц count.dayansoft.mn дээр идэвхтэй тооллого харагдах бөгөөд шууд тооллогыг эхлүүлнэ.

📱 3. Програмын интерфэйс ба дэлгэцүүд

Дэлгэцийн нэр Тайбар
1. Нэвтрэх цонх Нэвтрэх нэр, нууц үгээр системд нэвтрэнэ.

ICS1 | 2. Идэвхтэй тооллогууд | ERP системээс тухайн төхөөрөмжид хуваарилсан идэвхтэй тооллогуудын жагсаалт харагдана. | ICS2 | 3. Тооллого хийх цонх | Баркод уншуулах, тоо хэмжээ оруулах, одоогийн тоолсон дүнг харах үндсэн дэлгэц. | ICS3 | 4. ERP Тооллого татах | ERP системд realtime тооллогын явцыг хянаж, тоолсон тоог нэгтгэн татаж авна. | Бараа материал - Тооллого цонхноос хулганы баруун товч дараад Тооллогоос татах DownloadCounting ICS5


🛠️ 4. Тооллого хийх дэлгэрэнгүй алхам

Алхам 1: Системд нэвтрэх & Төхөөрөмж тохируулах

  1. https://count.dayansoft.mn/ холбоосоор орж, авсан нэвтрэх мэдээллээр нэвтэрнэ.
  2. Хэрэглэгчийн мэдээлэл цонхноос Hardware ID-г хуулна.
  3. Dayansoft ERP ➔ Бараа материал ➔ Тооллого ➔ Тоолох төхөөрөмж цонхонд Нэмэх дарж төхөөрөмжийг шинээр бүртгэж, тухайн тооллогод нэмж хадгална.

Алхам 2: Тооллого хийх

  1. count.dayansoft.mn дээр харагдах идэвхтэй тооллого руу дарж орно.

  2. Барааны Баркод эсвэл Дотоод код-ыг уншуулна (эсвэл гараас бичнэ).

  3. Тоолсон тоог оруулах аргачлалууд:

    • Гараас бичих: Тоог шууд тоон гараар оруулна.
    • + товч: Тоог 1-ээр нэмэгдүүлнэ.
    • - товч: Тоог 1-ээр хасагдуулна.
    • = товч: Барааны байх ёстой үлдэгдэл тоог шууд дуудаж оруулна.
  4. Байршлаар салгаж тоолох: Нэг бараа хэд хэдэн хэсэгт байвал салгаж тоолж болно (Жишээ нь: эхлээд 5, дараа нь 10 гэж оруулахад систем нийт 15 гэж нэгтгэнэ).

  5. Тоолох товч дээр дарж баталгаажуулна.


Алхам 3: Тооллогыг дуусгах & ERP-д нэгтгэх

  1. Бүх барааг тоолж дууссаны дараа Dayansoft ERP ➔ Бараа материал ➔ Тооллого цонхноос хулганы баруун товч дараад Тооллогоос татах ➔ Татах товчийг дарна.
  2. Тоолсон тоонууд ERP системд нэгтгэгдэж, ICS веб системээс тухайн тооллого хасагдана.
  3. Хэрэв тооллогыг үргэлжлүүлэн тоолох шаардлагатай бол ERP-ийн "Тоолох төхөөрөмж" цонхноос буцаан идэвхжүүлнэ.

⚠️ Анхаарах зүйлс ба Зөвлөмж


❓ Түгээмэл асуулт, хариулт (FAQ)