Төлөв
Шинэчилсэн:2026/08/04 Унших:1 мин 23 сек
Төлөв бүртгэх
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо → Төлөв

Төлөв гэж юу вэ?
Энэ цонхонд Dayansoft ERP системийн бүртгэлүүдэд ашиглах төлвийн мэдээллийг бүртгэнэ.
Төлвийг модуль болон бүртгэл тус бүрээр үүсгэж, төлвийн дараалал, жагсаалтад харагдах өнгө зэрэг мэдээллийг тохируулах боломжтой.
Одоогоор бүртгэлүүд дээр тухайн мэдээллийн төлвийг гараар сонгон бүртгэх, ялган байдлаар ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, төлөв хооронд автомат шилжих, дараагийн төлөвт шилжих хязгаар шалгуур байхгүй.
1. Төлөв шинээр нэмэх
Үндсэн тохиргоо → Төлөв цонх руу орно.
Шинэ төлөв бүртгэхдээ:
Шинэ
эсвэл Ctrl+Insert товч дарна.
Устгах болон засах үйлдэл нь бусад цонхтой ижил.
2. Төлвийн мэдээлэл бүртгэх
Бүртгэл
Эхлээд аль бүртгэлийн төлөв болохыг сонгоно. Сонгосон бүртгэлд төлөв харагдана.
Код
Төлвийн кодыг оруулна.
Байгууллагын хэмжээнд ойлгомжтой, давхардахгүй код ашиглах нь тохиромжтой.
Нэр
Төлвийн нэрийг оруулна.
Жишээлбэл тухайн бүртгэлийн үйл явцаас хамааран төлвүүдийг байгууллагын хэрэгцээнд тохируулан үүсгэнэ.
Дараалал
Төлвүүд сонголтын жагсаалтад ямар дарааллаар харагдахыг тохируулна.
Өнгө
Төлөв жагсаалтад харагдах өнгийг тохируулна.
Өнгөөр ялгаснаар жагсаалтаас тухайн бүртгэлийн төлөвийг хурдан танихад хялбар болно.
Идэвхтэй
Төлөв одоо ашиглагдаж байгаа бол тэмдэглэнэ.
Цаашид тухайн төлөвийг ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд идэвхтэй чекийг авч, сонголтоос хасна.
Анхаарах: Өмнө нь ашиглаж байсан төлөвийг шууд устгахын оронд идэвхгүй болгох нь бүртгэлийн түүхийг хадгалан цаашид сонголтоос хасахад тохиромжтой.
3. Төлвийг хэрхэн ашиглах вэ?
Төлөвийг тухайн бүртгэлийн үйл явцыг ямар шатанд байгааг ялган харах, хянахад ашиглана.
Жишээлбэл, тодорхой бүртгэлд:
Шинэ → Хянаж байгаа → Батлагдсан → Дууссан
гэх мэт төлөв үүсгэж болно.
Ингэснээр бүртгэлийн жагсаалтаас тухайн мэдээлэл ямар төлөвт байгааг хурдан таньж, шаардлагатай мэдээллээ төлвөөр нь ялган харах боломж бүрдэнэ.
Гол санаа: Төлөвийг бүртгэл тус бүрийн үйл явцыг ангилах, хянах, ялган харах зорилгоор ашиглана. Төлөвүүдийг зөв дараалал, өнгө, бүртгэлтэй нь тохируулснаар цаашид workflow буюу ажлын урсгалын зохион байгуулалтад ашиглах суурь бүрдэнэ.

