Service charge тохируулах


Шинэчилсэн:2026/09/17 Унших:1 мин 53 сек

💳 Service Charge / Үйлчилгээний хураамж

Dayansoft POS програмд үйлчилгээний хураамжийг баримтын нийт дүнгээс тодорхой хувиар автоматаар тооцох, эсвэл хураамжийн дүнг гараас оруулах боломжтой.

⚙️ Анхаарах: Service charge ашиглахын өмнө Dayansoft ERP системд нэг удаа тохиргоо хийнэ.

1. 🧾 Service Charge бараа код бүртгэх

Dayansoft ERP → Бараа материал → Бараа код → Шинэ

дарааллаар орж Service charge нэртэй шинэ барааны код үүсгэнэ.

💡 Үнэ тохируулаагүй үед POS дээр (?) гэж харагдана. Ийм байдлаар бүртгэх нь Service charge-ийг хувь эсвэл гараас дүнгээр тооцоход ашиглагдана.

ServiceCharge1

2. ⚙️ Service Charge хувийг тохируулах

Dayansoft ERP → Борлуулалт → Пос тохиргоо → Нэмэлт тохиргоо

цонхноос Service Charge % тохиргоог идэвхжүүлнэ.

Жишээ нь 10% Service charge авах бол:

Утга = 10

гэж тохируулна.

Хэрэв тогтмол хувь ашиглахгүй бол энэ тохиргоог хийхгүй байж болно. POS дээр Service charge-ийг гараас дүнгээр оруулах боломжтой.

🔹 Автоматаар тооцох

Хувийн ард * тэмдэг тавина.

Ингэснээр тооцоо хийх үед сонгосон бараа, үйлчилгээний дүнгээс Service charge автоматаар тооцогдож, төлөх нийт дүнд нэмэгдэнэ.

❓ Сонголтоор тооцох

Хувийн ард ? тэмдэг тавина.

Төлбөр хийх үед:

“Service charge нэмж тооцох бол Yes товч дарна уу.”

гэсэн асуулт гарна.

ServiceChargeTypes

3. 🔄 POS програмын мэдээлэл шинэчлэх

Тохиргоо хийсний дараа:

Dayansoft POS → Үйлдэл → Мэдээлэл шинэчлэх

товч дарна.

Ингэснээр Service charge ашиглахад бэлэн болно.


🖊️ Service Charge-ийг гараар оруулах

Хэрэв Service charge-ийг автомат тооцох эсвэл асуух байдлаар тохируулаагүй бол POS дээр бараа, үйлчилгээгээ сонгосны дараа:

Service charge → Сонгох

үйлдлээр нэмнэ.

⚠️ Анхаарах: Service charge сонгох үед тухайн мөчид бичигдсэн бараа, үйлчилгээний дүнгээс хураамж тооцогдоно. Дараа нь шинэ бараа нэмсэн бол Service charge-ийг дахин сонгох шаардлагатай.

Жишээлбэл:


🧾 Service Charge-ийн бүртгэл

Service charge-д авсан дүн нь:

⚠️ Иймээс Service charge нь зөвхөн нэмэлт текст эсвэл тусдаа шимтгэл биш, борлуулалтын орлогод багтах үйлчилгээний дүн болж бүртгэгдэнэ. Борлуулалтын орлогод орохгүй нэмэлт Tip бүртгэл одоогоор програмд бүртгэх боломжгүй байна.