Мэдээллийн бааз өндөрлүүлэх
Шинэчилсэн:2026/08/14 Унших:11 мин 16 сек
💾 Мэдээллийн бааз гэж юу вэ?
Мэдээллийн бааз (Database) гэдэг нь танай байгууллагын Dayansoft ERP системд бүртгэгдсэн мэдээллийг хадгалдаг өгөгдлийн сан юм.
Програмыг ашиглаж эхэлсэн цагаас хойш танай байгууллагын:
- 🏢 байгууллагын бүртгэл, тохиргоо;
- 👥 ажилтан, харилцагч, нийлүүлэгчийн мэдээлэл;
- 📦 бараа, материал, хөрөнгө болон бусад бүртгэл;
- 🧾 ажил гүйлгээ, баримт;
- 📊 тайлангийн мэдээлэл;
- 📝 текстэн мэдээлэл;
- 🖼️ зураг, файл зэрэг
олон төрлийн мэдээлэл мэдээллийн баазад хадгалагдана.
Таны байгууллага Dayansoft ERP системд илүү олон бүртгэл, ажил гүйлгээ хийх тусам мэдээллийн баазын хэмжээ нэмэгдэнэ.
ℹ️ Санамж Мэдээллийн баазын хэмжээ нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн төрөл, ажил гүйлгээний тоо болон хадгалж буй файл, зураг зэрэг мэдээллийн хэмжээнээс хамаарч байгууллага бүрт харилцан адилгүй байна.
📈 Мэдээллийн бааз яагаад томордог вэ?
Жишээлбэл, байгууллага өдөр бүр:
Ажил гүйлгээ бүртгэх → Баримт үүсгэх → Бараа материал бүртгэх → Тайлан гаргах → Зураг, файл хадгалах
зэрэг үйлдэл хийх бүрд тухайн мэдээлэл мэдээллийн баазад хадгалагдана.
Иймээс програмыг олон жил ашиглаж, ажил гүйлгээний тоо нэмэгдэх тусам мэдээллийн баазын хэмжээ мөн нэмэгдсээр байдаг.
💡 Зөвлөмж Мэдээллийн баазын хэмжээ хэт ихэссэн тохиолдолд програмын ажиллагаа, тайлан боловсруулах хурд, серверийн хадгалах зай болон нөөцлөлтийн хэмжээ зэрэгт нөлөөлөх боломжтой. Иймээс олон жилийн их хэмжээний гүйлгээтэй байгууллагууд мэдээллийн баазаа тогтмол хянаж байхыг зөвлөж байна.
Мэдээллийн бааз өндөрлөх
Мэдээллийн бааз өндөрлөх гэдэг нь өмнөх онуудын ажил гүйлгээг тусдаа архив мэдээллийн бааз болгон салгаж, одоогийн үндсэн мэдээллийн баазад зөвхөн тухайн үеийн ажил гүйлгээг үлдээх үйлчилгээ юм.
Жишээлбэл, 2023–2026 оны гүйлгээ нэг баазад бүртгэгдсэн бөгөөд 2026 оны гүйлгээг тусдаа баазад хөтлөх шаардлагатай бол 2023–2025 оны мэдээллийг архив бааз болгон салгаж, 2026 оны мэдээллийг үндсэн баазад үлдээнэ.
Өндөрлөсний дараа өмнөх оны мэдээллийг устгахгүй. Архив бааз руу нэвтэрч тухайн үеийн гүйлгээ, тайлан мэдээллийг харах боломжтой.
⚠️ Анхааруулга Мэдээллийн бааз өндөрлөх нь нэгэнт хийгдсэний дараа БУЦААЖ НЭГТГЭХ БОЛОМЖГҮЙ үйлчилгээ юм. Иймээс өндөрлөхөөс өмнө байгууллага дотооддоо шийдвэр гаргаж, шаардлагатай мэдээлэл, тайлан болон өмнөх оны гүйлгээнд засвар хийх хэрэгцээгээ шалгана уу.
Яагаад мэдээллийн бааз өндөрлөх шаардлагатай вэ?
Байгууллагын ажил гүйлгээ олон жил нэг мэдээллийн баазад хуримтлагдах тусам мэдээллийн баазын хэмжээ нэмэгдэнэ.
Их хэмжээний мэдээлэлтэй нэг бааз дээр ажиллах үед:
- програмын мэдээлэл дуудах хурд удаашрах;
- тайлан, жагсаалт боловсруулах хугацаа нэмэгдэх;
- мэдээлэл хайх, шүүхэд удах;
- серверийн дискний зай их хэмжээгээр ашиглах;
- мэдээллийн баазын нөөцлөлт хийх хугацаа, хэмжээ нэмэгдэх;
- серверийн хүчин чадал хангалтгүй тохиолдолд програмын ажиллагаанд ачаалал үүсэх
- ашиглахгүй болсон мастер датаг цэгцлэх, устгах боломжгүй
зэрэг эрсдэл үүсэж болно.
Иймээс олон жилийн их хэмжээний гүйлгээтэй байгууллагууд мэдээллийн баазаа хугацаанд нь өндөрлөж, жил бүрийн мэдээллийг тусдаа архив бааз болгон хадгалахыг зөвлөж байна.
💡 Зөвлөмж Бүртгэлээ цаг хугацаанд нь үнэн зөв, цэгцтэй хөтөлдөг байгууллагууд мэдээллийн баазаа жил бүр тогтмол хугацаанд өндөрлөх нь мэдээллийн баазын хэмжээ, серверийн ачаалал болон архивын зохион байгуулалтыг хянахад дөхөмтэй.
Хэзээ мэдээллийн бааз өндөрлөх шаардлагатай вэ?
Дараах нөхцлүүдийн аль нэг үүссэн бол мэдээллийн бааз өндөрлөх шаардлагатай эсэхийг шалгана уу.
- Мэдээллийн баазын хэмжээ 3 GB-аас их болсон. Баазын хэмжээг зөвхөн сервер дээрээс харах боломжтой.
- 3 ба түүнээс дээш жилийн дата мэдээлэл нэг баазад хөтлөгдөж байгаа.
- Ажил гүйлгээний тоо ихэссэнээс програмын ажиллагаа мэдэгдэхүйц удааширсан.
- Тайлан, жагсаалт дуудах, мэдээлэл хайх, шүүхэд удаж байгаа.
- Серверийн дискний зай болон мэдээллийн баазын нөөцлөлтийн хэмжээ хэт их болсон.
❗ Чухал Дээрх нөхцлүүд нь бааз өндөрлөх шаардлагатай эсэхийг шалгах үндсэн үзүүлэлтүүд юм. Байгууллагын ажил гүйлгээний хэмжээ, серверийн хүчин чадал, мэдээллийн баазын бүтэц зэргээс шалтгаалан шаардлага байгууллага бүрт ялгаатай байж болно.
Бааз хэдэн жилийн мэдээлэлтэй байгааг хэрхэн шалгах вэ?
Dayansoft ERP → Санхүү бүртгэл → Тайлант үе → Тохиргоо цонхонд орж “Эхний үлдэгдлийн огноо” утгыг шалгана.
Энэ огноогоор тухайн мэдээллийн баазын бүртгэл хэдий үеэс эхэлж байгааг тодорхойлж болно.
💡 Зөвлөмж Бааз өндөрлөх шаардлагатай эсэхээ шийдэхийн өмнө мэдээллийн баазын хэмжээ, хэдэн жилийн дата хадгалагдаж байгаа болон програмын ажиллагааны хурдыг хамтад нь шалгана уу.
Мэдээллийн бааз өндөрлөхийн өмнө
Бааз өндөрлөхөөс өмнө дараах ажлуудыг хийсэн байна.
- Өндөрлөх жилийн эцэс хүртэлх ажил гүйлгээг бүрэн бүртгэсэн байх.
- Шаардлагатай тайлан, бүртгэлүүдээ шалгасан байх.
- Балансаа тэнцүүлсэн байх.
- Өндөрлөх хугацаагаар тайлант үеэ хаасан байх.
- Өмнөх оны мэдээлэлд дахин засвар хийх шаардлага байгаа эсэхийг шалгасан байх.
- Шаардлагатай тайлан, мэдээллээ экспортлон хадгалсан байх.
- Архив баазыг хаана, хэрхэн хадгалах шаардлагатайгаа урьдчилан шийдсэн байх.
⚠️ Анхааруулга Бааз өндөрлөсний дараа өндөрлөсөн архив бааз болон одоогийн үндсэн бааз тусдаа болно. Нэгэнт салгасан баазыг буцааж НЭГТГЭХ БОЛОМЖГҮЙ!
💡 Зөвлөмж Бааз өндөрлөхөөс өмнө шаардлагатай тайлан, баримт, мэдээллээ экспортлон тусад нь хадгална уу.
Мэдээллийн бааз өндөрлөх алхам
1. Бааз өндөрлөх хүсэлт илгээх (Хэрэглэгч)
Мэдээллийн бааз өндөрлөх хүсэлтийн формыг бөглөж илгээнэ.
Даянсофт ХХК хүсэлтийг хүлээн авсны дараа үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх илгээж, ажлын төлөвлөгөөнд оруулна.
Бааз өндөрлөх хүсэлт гаргах:
Мэдээллийн бааз өндөрлөх хүсэлт илгээх
❗ Чухал Хүсэлт илгээхээс өмнө мэдээллийн бааз өндөрлөх энэхүү заавар болон өндөрлөсний дараах нөхцөлтэй бүрэн танилцана уу.
⚠️ Анхааруулга Зааварчилгаатай бүрэн танилцаагүйгээс үүсэх эрсдэл, хариуцлагыг хүсэлт гаргасан хэрэглэгч болон байгууллага хариуцна.
2. Үйлчилгээний төлбөр төлөх (Хэрэглэгч)
Даянсофт ХХК-аас илгээсэн нэхэмжлэхийн дагуу үйлчилгээний төлбөрийг төлнө.
Төлбөр төлсний дараа үйлчилгээ үзүүлэх хугацааг Даянсофт ХХК-ийн ажлын төлөвлөгөөнд оруулж баталгаажуулна.
ℹ️ Санамж Үйлчилгээний төлбөр төлөгдсөний дараа бааз өндөрлөх ажлыг ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ.
3. Тайлант үе хаах (Хэрэглэгч)
Бааз өндөрлөхийн өмнө өндөрлөх жилийн эцсээр бүх ажил гүйлгээг бүртгэж, шаардлагатай тохиолдолд тайлант үеэ хаасан байна.
Dayansoft ERP → Санхүү бүртгэл → Тайлант үе цонхноос тайлант үеийг хаана.
⚠️ Анхааруулга Мэдээллийн бааз өндөрлөхөөс өмнө өндөрлөх хугацааны ажил гүйлгээ бүрэн бүртгэгдсэн, шаардлагатай тайлангууд шалгагдсан байх шаардлагатай.
❗ Чухал Тайлант үе хаагаагүй тохиолдолд мэдээллийн бааз өндөрлөх боломжгүй.
4. Мэдээллийн бааз өндөрлөх (Даянсофт)
Хүсэлт баталгаажиж, үйлчилгээний төлбөр төлөгдөж, шаардлагатай бэлтгэл ажил хийгдсэн тохиолдолд Даянсофт ХХК мэдээллийн баазыг өндөрлөнө.
Бааз өндөрлөх процесс нь ажлын төлөвлөгөөнд орсон дараалал, мэдээллийн баазын хэмжээ болон серверийн нөхцөлөөс хамаарч ихэвчлэн 10–40 минут үргэлжилнэ.
Хэрэв сервер компьютер танай байгууллагад локал байрладаг бол тухайн сервер компьютер:
- интернетэд холбогдсон байх;
- Даянсофтын ажилтан зайнаас хандах боломжтой байх;
- өндөрлөх хугацаанд унтраагүй байх
шаардлагатай.
❗ Чухал Локал сервертэй байгууллага бааз өндөрлүүлэх өдөр сервер компьютерээ интернетэд холбож, асаалттай байлгана.
⚠️ Анхааруулга Сервер унтарсан, интернетгүй эсвэл зайнаас хандах боломжгүй үед бааз өндөрлөх ажил хойшлох боломжтой.
5. Бааз өндөрлөсөн тухай мэдэгдэл авах (Даянсофт & Хэрэглэгч)
Мэдээллийн бааз өндөрлөж дууссаны дараа Даянсофт ХХК-аас танд мэдэгдэнэ.
- Хүсэлтийн дагуу мэдээллийн бааз өндөрлөж дууслаа.
- Та Dayansoft ERP системийн зүүн доод буланд Лиценз шинэчлэх товч дарснаар системд нэвтрэх цонхонд өндөрлөсөн архив бааз сонголтонд нэмэгдэнэ.
- Бааз өндөрлөлт нь өмнөх баазыг хувилж үүсгээд, зөвхөн ажил гүйлгээг өндөрлөсөн хугацаагаар салгадаг үйлчилгээ учраас өмнө нэвтэрдэг систем хэрэглэгчийн нэр, нууц үг хэвээрээ байдаг.
- Өндөрлөсөн архив бааз руу та зөвхөн өндөрлөсөн хугацаанаас өмнө гүйлгээг харах, засах, устгах боломжтойгоор нэвтрэх эрхтэй ба өндөрлөснөөс хойш нэмж гүйлгээ хөтлөх боломжгүй байна.
- Танд өөр асууж тодруулах зүйл байвал холбогдоорой. Баярлалаа.
Өндөрлөлт дууссаны дараа:
- Dayansoft ERP системийн зүүн доод буланд байрлах Лиценз шинэчлэх товчийг дарна.
- Системд дахин нэвтрэх үед өндөрлөсөн архив бааз сонголтод нэмэгдсэн байна.
- Өмнө ашиглаж байсан хэрэглэгчийн нэр, нууц үг хэвээр байна.
ℹ️ Санамж Мэдээллийн бааз өндөрлөх нь баазыг хувилж үүсгээд, өндөрлөсөн хугацаагаар гүйлгээг 2 салгаж, өмнөх баазын эцсийн үлдэгдлийг үндсэн баазын эхний үлдэгдэл болгодог процесс учраас харилцагч, систем хэрэглэгч, нэр нууц үг зэрэг бүх мэдээлэл хэвээр байна.
Өндөрлөсөн архив бааз дээр
Архив баазад нэвтэрснээр өндөрлөсөн хугацаанаас өмнөх:
- ажил гүйлгээ;
- бүртгэл;
- тайлан;
- мэдээлэл
зэргийг харах боломжтой.
Архив баазад өндөрлөсөн хугацаанаас хойших шинэ ажил гүйлгээг бүртгэх боломжгүй. Жишээ нь, 2025.12.31-р өндөрлөсөн баазад 2026.01.01 ба түүнээс хойшхи гүйлгээ хөтлөх боломжгүй.
ℹ️ Санамж Өмнөх оны мэдээллийг харах шаардлагатай үед тухайн жилийн архив баазыг сонгон нэвтэрнэ.
Бааз өндөрлөхөд юу өөрчлөгдөх вэ?
Өндөрлөсний дараа:
Үндсэн бааз
→ Одоогийн болон цаашдын ажил гүйлгээг хөтөлнө.
Архив бааз
→ Өмнөх үеийн ажил гүйлгээ, тайлан мэдээллийг хадгална.
Ингэснээр олон жилийн мэдээллийг нэг том баазад хадгалах шаардлагагүй болж, жил бүрийн мэдээллийг тусдаа архив баазаар удирдах боломжтой болно.
💡 Зөвлөмж Архив баазын нэр, хамрах хугацаа болон тухайн баазад хандах хэрэглэгчийн эрхийг байгууллага дотооддоо бүртгэж, хяналттай байлгахыг зөвлөж байна.
Бааз өндөрлөөгүй болон өндөрлөсөн үеийн ялгаа
| Үзүүлэлт | Бааз өндөрлөөгүй үед | Бааз өндөрлөсөн үед |
|---|---|---|
| 💾 Баазын хэмжээ | Бүх жилийн ажил гүйлгээ нэг баазад хадгалагдаж, баазын хэмжээ тасралтгүй нэмэгдэнэ. | Өмнөх жилүүдийн мэдээллийг тусдаа архив бааз болгон салгаснаар үндсэн баазын хэмжээ хэт ихсэхээс сэргийлнэ. |
| ⚡ Програмын ажиллагаа | Гүйлгээний хэмжээ ихсэх тусам мэдээлэл дуудах, хадгалах, боловсруулах хурд удаашрах эрсдэлтэй. | Үндсэн баазад харьцангуй бага хугацааны мэдээлэл үлдэх тул их хэмжээний датагаас үүсэх ачаалал багасна. |
| 📊 Тайлан, гүйлгээ шүүх | Олон жилийн мэдээллийг нэг баазаас хүссэн хугацаагаар шүүж харах боломжтой. | Тухайн жилийн мэдээллийг харахдаа тухайн жилийн архив бааз руу нэвтрэх шаардлагатай. |
| ✏️ Өмнөх оны гүйлгээнд засвар хийх | Тайлант үеийг нээж, өмнөх оны гүйлгээнд засвар хийх боломжтой. Засвар нь дараагийн үеийн үлдэгдэлд нөлөөлж болно. | Тухайн жилийн архив баазад засвар хийнэ. Архив баазад хийсэн засвар нь одоогийн үндсэн баазын эхний үлдэгдэлд автоматаар нөлөөлөхгүй. |
| 🗂️ Мастер дата цэгцлэх | Өмнө нь гүйлгээ хийсэн мастер мэдээллийг устгах боломж хязгаарлагдмал байна. | Өмнөх жилүүдэд ашигласан боловч цаашид ашиглахгүй мастер кодыг үндсэн баазаас цэгцлэх боломж нэмэгдэнэ. |
| 💾 Нөөцлөлт | Олон жилийн дата нэг баазад хадгалагддаг тул нөөцлөлтийн хэмжээ нэмэгдэнэ. | Жил бүрийн архивыг тусдаа бааз болгон хадгалах боломжтой. |
| 🔐 Хандалтын эрх | Системийн эрхтэй хэрэглэгч нэг баазаас олон жилийн мэдээлэлд хандах боломжтой. | Архив баазын хандалтыг тусад нь зохицуулах боломжтой. |
💡 Зөвлөмж Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог, серверийн хүчин чадал, мэдээллийн баазын хэмжээ болон санхүүгийн бүртгэлийн хэрэгцээнд үндэслэн бааз өндөрлөх давтамжаа тодорхойлно уу.
Өндөрлөсөн бааз дээр өмнөх оны засвар хийхэд анхаарах зүйл
Өндөрлөсөн архив бааз болон одоогийн үндсэн бааз тусдаа болсон байдаг.
Жишээлбэл, 2025 оны архив баазад засвар хийсэн бол уг өөрчлөлт 2026 оны үндсэн баазын эхний үлдэгдэлд автоматаар өөрчлөлт оруулахгүй.
Иймээс өмнөх оны мэдээллийн өөрчлөлтөөс шалтгаалан одоогийн үеийн эхний үлдэгдэлд өөрчлөлт орох шаардлагатай бол үндсэн баазад мөн холбогдох засварыг хийх шаардлагатай.
⚠️ Анхааруулга Өмнөх оны гүйлгээнд хийсэн засвар нь дараагийн үеийн санхүүгийн мэдээлэл, үлдэгдэлд нөлөөлөх боломжтой. Иймээс засвар хийхээс өмнө нөлөөллийг шалгана уу.
❗ Чухал Санхүүгийн болон татварын тайланд нөлөөлөх засвар хийх бол нягтлан бодох бүртгэлийн үр дагаврыг заавал шалгана уу.
Мэдээллийн бааз нөөцлөх
Байгууллагын мэдээлэл, ялангуяа санхүүгийн мэдээлэл нь байгууллагын чухал хөрөнгө юм.
Мэдээллийн бааз гэмтэх, сервер компьютер эвдрэх, төхөөрөмжийн гэмтэл гарах, хүний буруу үйлдэл хийх зэрэг эрсдэлийн үед мэдээллээ сэргээхийн тулд мэдээллийн баазын нөөцлөлтийг тогтмол хийх шаардлагатай.
Нөөцлөлт хийгээгүй тохиолдолд өдөр, 7 хоног, сарын болон олон жилийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй бөгөөд зарим тохиолдолд алдсан мэдээллийг сэргээх боломжгүй байдаг.
Даянсофт ХХК нь харилцагч байгууллагуудад мэдээллийн баазаа онлайн сервер /cloud server/-т байршуулж, тогтмол хугацаанд автоматаар нөөцлөн хадгалах үйлчилгээг үзүүлдэг.
Хэрэв танай байгууллага өөрийн:
- онлайн сервер;
- локал сервер;
- сервер компьютер
дээр мэдээллийн баазаа байршуулдаг бол нөөцлөлт, архивлалтыг хариуцах ажилтан томилж, тогтмол хугацаанд нөөцлөлт авч байгаа эсэхийг шалгана уу.
⚠️ Анхааруулга Нөөцлөлт хийгдээгүй эсвэл нөөц файл гэмтсэн тохиолдолд мэдээлэл алдагдсан үед сэргээх боломжгүй болох эрсдэлтэй.
💡 Зөвлөмж Нөөцлөлт байгаа эсэхээс гадна шаардлагатай үед уг нөөцөөс мэдээллийн баазыг сэргээх боломжтой эсэхийг тогтмол шалгаарай.
Түгээмэл асуулт
1. Бааз өндөрлөх шаардлагатай болсныг яаж мэдэх вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл бааз өндөрлөх шаардлагатай эсэхийг шалгана уу.
- 3 ба түүнээс дээш жилийн гүйлгээ нэг баазад байгаа;
- мэдээллийн баазын хэмжээ 3 GB-аас их болсон;
- програм өмнөхөөсөө удаан ажиллах болсон;
- тайлан, жагсаалт удаан дуудагдах;
- мэдээлэл хайх, шүүхэд удах.
💡 Зөвлөмж Зөвхөн програм удааширсны дараа бус, мэдээллийн баазын хэмжээ болон хадгалагдаж буй жилийн тоог тогтмол хянаж байгаарай.
2. Бааз өндөрлөхөөр энэ жилийн ажил гүйлгээ устах уу?
Үгүй.
Бааз өндөрлөх нь өмнөх жилүүдийн ажил гүйлгээг тусдаа архив бааз болгон салгах үйлдэл юм. Үндсэн баазад үлдэх тухайн жилийн болон цаашдын ажил гүйлгээ устахгүй.
3. Өмнөх оны эцсийн үлдэгдэл шинэ баазын эхний үлдэгдэл болох уу?
Тийм.
Бааз өндөрлөхөөс өмнө шаардлагатай тайлант үеийн хаалтыг хийсэн байна. Хаалтын дараах эцсийн үлдэгдэл нь шинэ үндсэн баазын эхний үлдэгдэл болж орно.
ℹ️ Санамж Эхний үлдэгдэл автоматаар үүсэх боловч бааз өндөрлөсний дараа эхний үлдэгдэл болон гол тайлангуудыг шалгахыг зөвлөж байна.
4. Эхний үлдэгдлийг гараар оруулах уу?
Үгүй.
Бааз өндөрлөх процессын хүрээнд шаардлагатай эхний үлдэгдлийг шинэ үндсэн баазад автоматаар үүсгэнэ. Үндсэн бааз дээр шаардлагатай тохиолдолд эхний үлдэгдлээ гараас өөрчлөх боломжтой.
5. Бааз өндөрлөх үйлчилгээ төлбөртэй юу?
Тийм.
Мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээний үнэ:
- 1 бааз — 110,000₮ /нэг удаа/
- Өндөрлөсөн архив баазыг онлайн серверт 1 жилийн хугацаанд хадгалах — 110,000₮
Хэрэв архив баазыг онлайн серверт хадгалуулах шаардлагагүй бөгөөд тайлан, мэдээллээ экспортлон өөрийн байгууллагад хадгалах бол архив баазын онлайн байршуулалтын төлбөр төлөхгүй байж болно.
ℹ️ Санамж Үйлчилгээний үнэ, тариф өөрчлөгдөж болох тул хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр үнийг Даянсофт ХХК-аас тодруулна уу.
6. Өндөрлөж салгасан баазыг буцааж нэгтгэж болох уу?
Боломжгүй.
Нэгэнт өндөрлөж тусдаа архив бааз болгон салгасан мэдээллийн баазыг буцааж нэгтгэх боломжгүй.
⚠️ Анхааруулга Бааз өндөрлөх шийдвэрийг буцаах боломжгүй тул хүсэлт илгээхээс өмнө байгууллага дотооддоо шийдвэрээ гаргана уу.
7. Өндөрлөсөн архив баазад нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үг өөрчлөгдөх үү?
Үгүй.
Өмнө ашиглаж байсан системийн хэрэглэгчийн нэр, нууц үг хэвээр байна.
8. Архив баазад шинэ гүйлгээ бүртгэж болох уу?
Үгүй.
Архив бааз нь өмнөх үеийн мэдээллийг харах, шаардлагатай тохиолдолд тухайн үеийн мэдээлэлд засвар хийх зориулалттай. Өндөрлөсөн хугацаанаас хойших шинэ ажил гүйлгээг үндсэн баазад бүртгэнэ.
ℹ️ Санамж Шинэ ажил гүйлгээг зөвхөн одоогийн үндсэн баазад бүртгэнэ.
9. Өөрийн сервер дээр бааз байрладаг бол бааз өндөрлөхөд юу анхаарах вэ?
Бааз өндөрлөх өдөр сервер компьютер:
- интернетэд холбогдсон;
- асаалттай;
- зайнаас хандах боломжтой;
- шаардлагатай тохиолдолд Даянсофтын ажилтан холбогдох боломжтой
байна.
❗ Чухал Локал сервертэй байгууллага бааз өндөрлүүлэх өдөр серверийн интернет болон зайнаас хандах боломжийг урьдчилан шалгана уу.
10. Бааз өндөрлөхөөс өмнө нөөц авах шаардлагатай юу?
Тийм.
Чухал мэдээлэл, тайлан болон мэдээллийн баазын нөөцлөлт байгаа эсэхийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.
💡 Зөвлөмж Бааз өндөрлөхөөс өмнө нөөцлөлтөө шалгаж, шаардлагатай тайлан, баримт болон бусад мэдээллээ тусад нь хадгалаарай.
Үйлчилгээ авах товч дараалал
- 1. 📖 Заавартай танилцах
- ↓
- 2. 📝 Бааз өндөрлөх хүсэлт илгээх
- ↓
- 3. 💳 Нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх
- ↓
- 4. 🔒 Тайлант үеийг хаах
- ↓
- 5. ⚙️ Даянсофт ХХК бааз өндөрлөх
- ↓
- 6. 🔔 Бааз өндөрлөсөн тухай мэдэгдэл авах
- ↓
- 7. 🔄 Dayansoft ERP → Лиценз шинэчлэх
- ↓
- 8. 🗄️ Архив баазаа сонгон өмнөх мэдээлэлдээ хандах
⚠️ Эцсийн санамж Мэдээллийн бааз өндөрлөх нь буцааж нэгтгэх боломжгүй процесс. Иймээс хүсэлт илгээхээс өмнө тайлан, ажил гүйлгээ, эхний үлдэгдэл, архив мэдээлэл болон нөөцлөлтөө сайтар шалгана уу.
💡 Зөвлөмж Бааз өндөрлөсний дараа шинэ үндсэн баазын эхний үлдэгдэл, тайлан болон үндсэн мэдээллүүдээ шалгаж, архив баазад өмнөх мэдээлэлдээ хандах боломжтой эсэхийг баталгаажуулна уу.