Алдаа мэдээллэх, засах
Шинэчилсэн:2026/08/12 Унших:2 мин 24 сек
Алдааны мессежүүд
Програм хөгжүүлэлтийн явцад товч, үйлдэл бүрийг кодчилж, програмын зүгээс хэрэглэгчид өгч буй мессеж, анхааруулгыг аль болох тухайн орны хэлээр, ойлгомжтой байдлаар харуулах шаардлагатай.
Гэхдээ програм ашиглах явцад гарч болох бүх нөхцөл, кейсийг урьдчилан тооцох боломжгүй байдаг. Үүний улмаас зарим тохиолдолд орчуулагдаагүй эсвэл техникийн шинжтэй англи хэл дээрх алдааны мессеж хэрэглэгчид харагдаж болно.
Ийм алдаа гарсан тохиолдолд дараах байдлаар мэдээлэл өгнө үү.
Алдаа гарсан үед бидэнд хэрхэн мэдээлэх вэ?
- Яг ямар програмд алдаа гарсныг тодорхойлно.
- Ямар цонх, ямар бүртгэл дээр байсныг харуулна.
- Ямар үйлдэл хийж, ямар товч дарсны дараа алдаа гарсныг тэмдэглэнэ.
- Алдааны мессеж харагдаж байгаа хэсгийг зураг эсвэл бичлэгээр авч бидэн рүү чатаар илгээнэ.
Бид өгсөн мэдээлэлд үндэслэн алдааны шалтгааныг шалгаж, шаардлагатай тохиолдолд:
- алдааг засах;
- програмын үйл ажиллагааг сайжруулах;
- тухайн мессежийг хэрэглэгчид ойлгомжтой монгол хэлээр харуулах
хөгжүүлэлт, сайжруулалтыг хийнэ.
Түгээмэл тохиолдож болох алдааны мессежүүд
1. The wait operation timed out
эсвэл
The semaphore timeout period has expired
Шалтгаан
Тухайн үйлдлийг хийх үед програм серверээс мэдээлэл авах, мэдээлэл хадгалах зэрэг ажиллагаа удааширсан эсвэл сервертэй холболт тасарсан үед энэ мессеж гарч болно.
Жишээлбэл:
- мэдээлэл дуудах;
- мэдээлэл хадгалах;
- тайлан гаргах;
- бүртгэл нээх
үед интернетийн хурд удаан байх, холболт тасалдах зэрэг шалтгаанаар үүсч болно.
Яах вэ?
- Түр хүлээгээд үйлдлээ дахин хийнэ.
- Интернет холболтоо шалгана.
- Алдаа дахин гарвал ямар цонх, ямар үйлдэл хийх үед гарсныг зураг/бичлэгээр авч чатаар илгээнэ.
Анхаарах: Танай мэдээллийн бааз онлайн серверт байрладаг учраас програм ашиглахад тогтвортой, өндөр хурдны интернет шаардлагатай.
2. A transport-level error has occurred when receiving result from the server. (provider: Session Provider, error: 19 - Physical connection is not usable)
Шалтгаан
Энэ алдаа нь програм серверээс мэдээлэл авах үед сервертэй холбогдох сүлжээний холболт тасарсан тохиолдолд үүсч болно.
Жишээлбэл:
- интернет түр тасарсан;
- Wi-Fi холболт тогтворгүй;
- байгууллагын дотоод сүлжээ тасарсан;
- сервер рүү чиглэсэн хандалт хаагдсан;
- интернет үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээнд асуудал гарсан
зэрэг шалтгаантай байж болно.
Яах вэ?
- Түр хүлээгээд үйлдлээ дахин хийнэ.
- Интернет холболтоо шалгана.
- Интернет хэвийн байгаа боловч алдаа үргэлжилбэл сүлжээний хандалтыг шалгуулна.
Хэрэв байгууллагын интернетээр Dayansoft-ийн онлайн серверт хандах боломжгүй байгаа бол интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа хандаж шалгуулна уу.
Нэмэлтээр шалгах арга
Хэрэв компьютер Wi-Fi ашигладаг бол гар утасныхаа Hotspot-ыг асааж компьютерыг өөр интернетэд холбож үзэж болно.
- Hotspot ашиглахад програм хэвийн ажиллавал байгууллагын интернет, сүлжээний тохиргоотой холбоотой байх магадлалтай.
- Hotspot ашигласан ч алдаа хэвээр байвал алдааны зураг/бичлэгийг бидэнд илгээнэ үү.
3. Object reference not set to an instance of an object.
Шалтгаан
Энэ нь програмын дотоод ажиллагааны явцад үүссэн техникийн шинжтэй алдаа бөгөөд зөвхөн алдааны мессежийг хараад яг шалтгааныг тодорхойлох боломжгүй.
Яах вэ?
Алдаа гарсан үед:
- Ямар програм ашиглаж байснаа;
- Ямар цонхонд байснаа;
- Ямар бүртгэл сонгосноо;
- Ямар товч дарснаа;
- Алдаа гарахаас өмнө ямар үйлдэл хийснээ
харуулсан зураг эсвэл богино бичлэгийг бидэнд чатаар илгээнэ үү.
Бид тухайн үйлдлийн дарааллыг шалгаж, алдааны шалтгааныг тодорхойлон засвар, сайжруулалт хийх боломжтой.
📌 Алдаа мэдээлэхэд хамгийн хэрэгтэй мэдээлэл
Програм → Цэс → Цонх → Бүртгэл → Дарсан товч → Гарсан алдаа
гэсэн дарааллыг зураг эсвэл бичлэгээр харуулж өгвөл алдааг хурдан тодорхойлох боломжтой.