Төлбөрийн нөхцөл
Шинэчилсэн:2026/08/04 Унших:1 мин 25 сек
Төлбөрийн нөхцөл бүртгэх
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо → Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл гэж юу вэ?
Энэ цонхонд харилцагчтай хийх тооцооны төлбөрийн нөхцөлийн лавлах мэдээллийг бүртгэнэ.
Харилцагчтай байгуулсан гэрээ, тохиролцооны дагуу төлбөрийн нөхцөлийг үүсгэж болно. Жишээлбэл:
- Бэлэн – төлбөрийг шууд төлөх
- Зээл – төлбөрийг дараа төлөх
- Лимиттэй – тохирсон лимитийн хүрээнд зээлээр тооцоо хийх
- Сардаа тэглэх – сарын хугацаанд тооцоо үүсгэж, сар бүр төлбөрөө барагдуулах
Харилцагчийн бүртгэл дээр төлбөрийн нөхцөлийг сонгосноор Тайлан модулиас төлбөрийн нөхцөлөөр шүүж, тайлан мэдээллийг харах боломжтой.
1. Төлбөрийн нөхцөл шинээр нэмэх
Үндсэн тохиргоо → Төлбөрийн нөхцөл
цонх руу орно.
Шинэ төлбөрийн нөхцөл бүртгэхдээ:
Шинэ
эсвэл Ctrl+Insert товч дарна.
Устгах болон засах үйлдэл нь бусад цонхтой ижил.
2. Төлбөрийн нөхцөлийн мэдээлэл
Код
Төлбөрийн нөхцөлийн кодыг оруулна.
Дурын код өгөх боломжтой бөгөөд 2 оронтой код ашиглах нь оновчтой.
Нэр
Төлбөрийн нөхцөлийн нэрийг оруулна.
Жишээлбэл: Бэлэн, Зээл, Лимиттэй, Сардаа тэглэх гэх мэт.
Төлөх хоног
Тухайн төлбөрийг хэдэн хоногийн дотор төлөхийг оруулна.
Жишээлбэл, төлбөрийг 30 хоногийн дотор төлөх нөхцөлтэй бол 30 гэж оруулна.
Хугацаа төрөл
Төлбөрийн хугацааны төрлийг сонгоно.
Month сонголт нь 1 сар гэсэн утгыг илэрхийлнэ.
Хугацаа утга
Хугацаа төрөл дээр Month сонгосон үед хэдэн сарын хугацааг илэрхийлэхийг оруулна.
Энд тохируулсан хугацаанаас хамаарч Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх хугацааг систем автоматаар тооцоолно.
Жишээ
Харилцагчтай 2 сарын хугацаатай төлбөрийн нөхцөл тохирсон бол:
- Хугацаа төрөл: Month
- Хугацаа утга: 2
гэж тохируулна.
Ингэснээр уг төлбөрийн нөхцөлийг ашиглан Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх үед хугацааг систем автоматаар тооцоолоход ашиглана.
Зөвлөмж
Төлбөрийн нөхцлийг байгууллагын харилцагчидтай байгуулсан гэрээ, тохиролцоонд үндэслэн тодорхой, ялгахад хялбар нэрээр бүртгэхийг зөвлөж байна.
Тухайн нөхцлийг харилцагчийн бүртгэлд тохируулснаар дараа нь Тайлан модулиас төлбөрийн нөхцлөөр шүүж харах боломжтой болно.
Гол санаа: Төлбөрийн нөхцлийг урьдчилан бүртгэж, харилцагчид тохируулснаар төлбөрийн нөхцлөөр мэдээллээ ангилах, тайлангаар шүүх болон нэхэмжлэлийн хугацааг автомат тооцоолоход ашиглах боломжтой.
