Гэрээ бүртгэх


Шинэчилсэн:2026/08/03 Унших:4 мин 36 сек

Гэрээ бүртгэх

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо → Гэрээ

Contract

Гэрээний бүртгэл гэж юу вэ?

Энэ цонхонд харилцагч, ажилтан болон бусад байгууллагатай байгуулсан бүх төрлийн гэрээг бүртгэж хөтөлнө.

Гэрээг Dayansoft ERP-д бүртгэснээр:

Зөвлөмж: Гэрээг зөвхөн цаасан хэлбэрээр хадгалах бус Dayansoft ERP-д бүртгэж, холбогдох файл болон тооцоотой нь уялдуулан хөтөлбөл гэрээтэй холбоотой мэдээллийг хайж олох, хянах, тайлагнахад илүү хялбар болно.


1. Гэрээ шинээр бүртгэх

Үндсэн тохиргоо → Гэрээ

цонх руу орно.

Шинэ гэрээ бүртгэхдээ:

Шинэ эсвэл Ctrl+Insert товч дарна.

Гэрээг засах, устгах үйлдэл нь бусад цонхтой ижил.

Мөн олон ижил төстэй гэрээг бүртгэх шаардлагатай бол Copy, Paste ашиглан олноор бүртгэх боломжтой.


2. Гэрээ хайх, шүүх

Гэрээний жагсаалтаас шаардлагатай гэрээг хурдан олохын тулд шүүлтүүр ашиглаж болно.

Хугацаа

Гэрээний хугацаагаар шүүн харна.

Харилцагч

Тодорхой харилцагчийг сонгон тухайн харилцагчтай холбоотой гэрээнүүдийг шүүн харна.


3. Гэрээний үндсэн мэдээлэл

Гэрээний таних мэдээлэл

Код

Гэрээний дотоод кодыг оруулна.

Дурын код өгөх боломжтой бөгөөд дараагийн гэрээнүүдийн кодыг систем автоматаар үргэлжлүүлэн олгоно.

Нэр

Гэрээний нэрийг оруулна.

Гэрээ бүлэг

Гэрээг ямар ангилал, бүлэгт хамаарахыг сонгоно.

Жишээлбэл, байгууллагын онцлогоос хамааран:

гэх мэтээр ангилж болно.

Төсөл

Тухайн гэрээ аль төсөлтэй холбоотой бол төслийг сонгоно.

Дугаар

Гэрээний албан ёсны дугаарыг оруулна.

Код нь Dayansoft ERP доторх гэрээг ялгах дотоод код, харин Дугаар нь гэрээнд өгсөн албан ёсны дугаар юм.


4. Гэрээний талууд

Харилцагч код

Гэрээ байгуулсан харилцагчийн кодыг сонгоно.

Харилцагч нэр

Сонгосон харилцагчийн нэрийг харуулна.

Толгой харилцагч

Тухайн гэрээний харилцагчийн толгой харилцагчийг харуулна.

Огноо

Гэрээ байгуулсан огноог оруулна.

Дуусах

Гэрээ дуусах огноог оруулна.


5. Гэрээний дүн, тоо хэмжээ

Тоо хэмжээ

Гэрээнд заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний тоо хэмжээг оруулна.

Хэмжих нэгж

Гэрээний тоо хэмжээний хэмжих нэгжийг сонгоно.

Нэгж үнэ

Гэрээнд заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна.

Гэрээний дүн

Гэрээний нийт үнийн дүнг оруулна.

Алданги %

Гэрээнд заасан алдангийн хувийг оруулна.

Төлбөрийн нөхцөл

Гэрээний төлбөр тооцоог ямар нөхцөл, хэлбэрээр хийхийг сонгоно.

Тайлбар

Гэрээтэй холбоотой нэмэлт мэдээлэл, нөхцөл болон тэмдэглэлийг оруулна.


6. Гэрээний тооцооны мэдээлэл

Гэрээний бүртгэлийг гүйлгээ, тооцоонд ашигласнаар тухайн гэрээтэй холбоотой авлага, өглөг болон үлдэгдлийг хянах боломжтой.

Авлага дебет

Тухайн гэрээг сонгон авлагын дансанд дебет бичсэн нийт дүнг харуулна.

Авлага кредит

Тухайн гэрээг сонгон авлагын дансанд кредит бичсэн нийт дүнг харуулна.

Авлага үлдэгдэл

Авлагын дансны дебет болон кредит бичилтийн зөрүү буюу үлдэгдлийг харуулна.

Өглөг дебет

Тухайн гэрээг сонгон өглөгийн дансанд дебет бичсэн нийт дүнг харуулна.

Өглөг кредит

Тухайн гэрээг сонгон өглөгийн дансанд кредит бичсэн нийт дүнг харуулна.

Өглөг үлдэгдэл

Өглөгийн дансны дебет болон кредит бичилтийн зөрүү буюу үлдэгдлийг харуулна.

Үлдэгдэл дүн

Гэрээний нийт дүнгээс авсан болон өгсөн дүнг хасаж, үлдсэн дүнг харуулна.

Анхаарах: Эдгээр тооцооны мэдээлэл нь тухайн гүйлгээнд гэрээний бүртгэлийг сонгож холбосон тохиолдолд гэрээний дүнтэй уялдан харагдана.


7. Гэрээний төлөв, хугацаа

Төлөв

Гэрээний одоогийн төлөвийг сонгож оруулна.

Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран гэрээний төлвийг өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглаж болно.

Хэтэрсэн хоног

Гэрээний дуусах огноо болон системийн огноо-г харьцуулан гэрээ хэдэн хоногоор хэтэрснийг тооцоолж харуулна.

Идэвхтэй

Тухайн гэрээ идэвхтэй бол тэмдэглэнэ.

Төсөл, гэрээ эсвэл ажил цуцлагдсан тохиолдолд гэрээг устгахын оронд идэвхгүй болгож болно.

Файлын тоо

Тухайн гэрээний бүртгэлд холбосон файлын тоог харуулна.


8. Гэрээг ангилах, бүлэглэх

Dayansoft ERP цэс: Үндсэн тохиргоо → Гэрээ → Бүлэг багана

Гэрээний тоо олон болох тусам шаардлагатай гэрээг хайж олох, шүүж харахад хүндрэлтэй болдог.

Иймээс байгууллага баримт бичиг, гэрээгээ цаасан хэлбэрээр хавтаслан ангилдагтай адил Dayansoft ERP-д гэрээг ангилж, бүлэглэн хөтлөхийг зөвлөж байна.

Гэрээний ангилал нэмэх

Үндсэн тохиргоо → Гэрээ → Бүлэг → Нэмэх

эсвэл:

Шинэ (Ctrl+Insert)

сонголтыг ашиглана.

Засах, устгах үйлдэл нь бусад цонхтой ижил.

Гэрээний бүлгийн талбарууд

Нэр Ангиллын нэрийг оруулна.

Код Ангиллын кодыг оруулна. Дурын код ашиглаж болно.

Харьяа ангилал Тухайн ангилал нь өөр ангиллын дэд ангилал бол харьяалах дээд ангиллыг сонгоно.

Жишээ

Гэрээг дараах байдлаар шаталсан ангилж болно:

Гэрээ

Ингэснээр шаардлагатай үед гэрээг ангиллаар нь хурдан хайж, шүүж харахад хялбар болно.


9. Гэрээний файл холбох

Гэрээ батлагдсаны дараа цаасан хувийг шкаф, сейфэнд хадгалахаас гадна сканнердсан хувилбарыг онлайн эсвэл shared drive-д хадгалж, Dayansoft ERP-ийн гэрээний бүртгэлтэй холбож болно.

Ингэснээр гэрээтэй холбоотой асуудал гарах үед тухайн гэрээг хаана хадгалсныг дахин хайх шаардлагагүй болж, Dayansoft ERP-ээс шууд нээж үзэх боломжтой.

Файлын холбоос нэмэх

Цэс: Үндсэн тохиргоо → Гэрээ → Линк

Нэмэх товч дарж гэрээний:

зэрэг холбоосыг тохируулж болно.

Зөвлөмж: Гэрээний файлуудыг байгууллагын дотоод зохион байгуулалтад нийцсэн нэршил, хавтасны бүтэцтэйгээр хадгалж хэвших нь зүйтэй.


10. Гэрээний нэмэлт мэдээлэл бүртгэх

Цэс: Үндсэн тохиргоо → Гэрээ → Мета

Системийн үндсэн талбаруудад байхгүй, байгууллагад шаардлагатай нэмэлт мэдээллийг Мета ашиглан бүртгэх боломжтой.

Жишээлбэл, байгууллагын дотоод хэрэгцээнд шаардлагатай нэмэлт мэдээллийг өөрийн тохируулсан мета талбараар хөтөлж болно.

Зөвлөмж: Системийн үндсэн талбарт байгаа мэдээллийг дахин Мета талбар үүсгэн бүртгэхээс зайлсхийж, зөвхөн нэмэлт шаардлагатай мэдээлэлд ашиглана.


11. Гэрээ бүртгэх зөвлөмж

Гэрээг бүртгэхдээ зөвхөн гэрээний нэр, дүнг оруулаад орхихоос илүү дараах мэдээллийг бүрэн тохируулахыг зөвлөж байна.

Гэрээний бүртгэлийг зөв хөтөлснөөр

Тухайн гэрээтэй холбоотой ажил гүйлгээ хөтлөөд журнал холбохдоо Гэрээ код багананд гэрээг сонгож хадгална.

ContractJournal

Ингэснээр тайлан, гүйлгээг шүүхдээ Гэрээ сонгож шүүж харах боломжтой.

ContractReport