Dayansoft ERP шинэчлэлээр
Шинэчилсэн:2026/07/22 Унших:55 мин 24 сек
v11.6 (2026.6)
- Хувилах, Устгах ерөнхий үйлдлүүд Үйлдэл товчноос хасагдаж бусад товчны хамт дээш ил гарсан.

- Санхүү бүртгэл - Журнал жагсаалт цонхноос Үйлдэл - Ebarimt үүсгэх цонхонд Татвар код, НӨАТ төрөл сонгох боломжтой болсон.
- Мөнгөн хөрөнгө - Касс орлого, Касс зарлага цонхнуудад Журнал загвар сонгох боломж нэмэгдсэн.
- Мөнгөн хөрөнгө - Касс жагсаалт цонхонд шүүлтүүр нэмэгдсэн.
- Данс
- Харилцагч
- Журнал холбосон эсэх
- Баримт
- Бараа материал модулийн дараах цонхнуудаас баримт олноор устгах боломж нэмэгдсэн.
- Бараа материал - Бараа дотоод орлого
- Бараа материал - Бараа дотоод зарлага
- Бараа материал - Бараа дотоод хөдөлгөөн
- Бараа материал - Бараа дотоод зарлага цонхонд excel импортлох темплэйтэнд Гэрээ код оруулах боломжтой болсон.
- Бараа материал - Бараа дотоод хөдөлгөөн цонхонд Баркод талбар нэмж харуулсан.
- Бараа материал - Бараа дотоод захиалга цонхонд Баркод талбар нэмж харуулсан.
- Борлуулалт - Борлуулалт цонхонд excel импортлох темплэйтэнд Гэрээ код, Ажил код оруулах боломжтой болсон.
- Борлуулалт - Борлуулалт цонхонд баримт дээр оруулсан Гэрээ код нь журнал холбох үед автомат бөглөгддөг болсон.
- Борлуулалт - Борлуулалт - Жагсаалт үйлдэл - Үүсгэх - Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх (Бараагаар) шинэ сонголт нэмэгдсэн. Өмнөх сонголтын нэршил Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх (Бараагаар нэгтгэсэн) болж өөрчлөгдсөн.
- Борлуулалт - Борлуулалт захиалга цонхонд Box талбар нэмэгдсэн.
- Худалдан авалт - Худалдан авалт цонхноос Үйлдэл - Дотоод хөдөлгөөн үүсгэх боломжтой болсон.
- Үндсэн хөрөнгө - Хөрөнгө орлого цонхноос журнал холбох үед Нийт элэгдэл багананд оруулсан дүнгээр Хуримтлагдсан элэгдлийн данс журнал үүсэх боломжтой болсон.
v11.5 (2026.5)
- Хувь хүний нууцын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс тавьсан шаардлагын дагуу дараах цонхнуудад бизнес эрхлэгч хувь хүнд ebarimt хэвлэх үед регистрийн дугаараар нэр дуудах боломжгүй болсон. Зөвхөн иргэний бүртгэлийн 12 оронтой дугаараар нэр дуудаж баримт хэвлэнэ. Иймд өмнө нь үүсгэж хадгалсан бизнес эрхлэгч хувь хүний бүртгэлийн Регистр талбарт ТТД дээрх 12 оронтой иргэний бүртгэлийн дугаарыг ижил хадгалж баримтаа гаргана уу.
- Борлуулалт - EBarimt
- Санхүү бүртгэл - Журнал жагсаалт - Үйлдэл - Ebarimt үүсгэх
- Үндсэн тохиргоо - Харилцагч
- Үндсэн тохиргоо - Ажилтан
- Цалин - Цалин бодолт цонхноос цалингийн Email илгээх үед Цалин - Цалин загвар цонхонд Картанд харуулна чектэй боловч шаардлагагүй олон үзүүлэлтийг харуулахгүй зорилгоор үнийн дүн 0 үзүүлэлтийг email-р илгээдэггүй болгосон.
- Ebalance сайт дээрх өөрчлөлтийн дагуу Тайлан - Санхүү бүртгэл - Мөнгөн гүйлгээний тайлан-н 3.1.4 Валютын ханшийн тэгшитгэлийн ашиг, 3.2.5 Валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал үзүүлэлтүүдийг хасч, 3.3 Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүнд нөлөөлж байсныг болиулж, 3.4 Валютын ханшийн зөрүү гэсэн 1 үзүүлэлтээр харуулсан.
- Dayansoft ERP систем анх суулгах эсвэл лицензгүй болсон үед Лиценз авах товчны доор Лиценз олгох заавар линк оруулав. Тус заавар руу орж Admin хэрэглэгч лиценз олгох, шилжүүлэх зааврын дагуу лиценз тохируулах боломжтой.
v11.4 (2026.4)
- Борлуулалт - Борлуулалт дата цонхонд Баркод үзүүлэлт нэмэгдсэн.
- Борлуулалт - Борлуулалт дата - Товчоогоор цонхонд Ангилал, Нийлүүлэгч тайлангууд нэмэгдсэн.
- Борлуулалт - Пос тайлан - Хамт зарагдсан бараа тайлан шинээр нэмэгдсэн. Ямар бараа ямар бараатай хамт зарагдсаныг шүүж харах боломжтой.
- Борлуулалт - Борлуулалт захиалга цонхонд үүссэн захиалга буюу онлайнаар үүссэн захиалгыг Dayansoft POS програмд харах, сонгож борлуулалт, захиалга болгох боломжтой болсон. Дэлгэрэнгүй зааврыг ЭНД дарж харна уу.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд Гэрээ багана нэмэгдсэн.
- Үндсэн тохиргоо - Ажилтан цонхонд Нэр баганын давхцлыг шалгахаа больсон. Нэр давхцсан бол улаанаар ялган харуулна.
- Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Компьютер лиценз цонхонд Admin хэрэглэгч солих боломжгүй, зөвхөн харах лиценз тохиргоо нэмэгдсэн. Жишээ нь, Partnership байгууллагад олгосон лиценз.
- Цалин - Цалин бодолт цонхноос цалингийн мэйл MS Office 365-с илгээдэг болсон.
- Бараа материал - Бараа өртөг бодох цонхонд нарийвчлал, бутархайн зөрүүг арилгасан.
- Ирээдүйн огноогоор баримт шивэх үед анхааруулга мессэж өгдөг болсон. Жишээ нь, "Баримтын огноогоо шалгана уу. Та ирээдүйгээр (2026.12.30) баримт хадгалахдаа итгэлтэй байна уу?", хэрэв лиценз хаагдах хугацаанаас цааш огноогоор хадгалж байгаа бол "Лицензийн хугацаа 2026.12.31 хүртэл байгаа тул ирээдүйгээр (2027.12.30) баримт хадгалах боломжгүй!"
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд excel файлаас импортлох үед гүйлгээний утгаас Харилцагч код-оор шүүж, харилцагч олдог байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, дотоод кодоор харилцагч олохгүй болсон. Шалтгаан, мөнгөн дүн, гүйлгээний утга дахь код дотоод кодтой давхцал үүсгэж байсан. Регистрийн дугаараар хэвийн олно.
- Санхүү бүртгэл - Данс код цонхонд мөнгөн хөрөнгийн дансны бүлэг, төрөл солих үед гүйлгээ хийсэн данс бол "Гүйлгээ хийсэн кассын дансны бүлэг, төрлийг солих боломжгүй!", "Гүйлгээ хийсэн харилцахын дансны бүлэг, төрлийг солих боломжгүй!" алдаа заадаг болсон.
- Алдааны мессэж харуулах цонхонд ямар цонхноос, ямар товч үйлдэл хийснийг харуулдаг болсон.
v11.3 (2026.3)
- Бараа материал - Бараа код - Дагалдах цонхонд Дагалдах төрөл (Kiosk үед) багана дээр Нэмэлт (Дангаараа) сонголт нэмэгдсэн. Хэрэв энэ төрлийг тохируулсан нэмэлт сонголтоос зөвхөн тухайн ганц нэмэлтийг сонгох боломжтой болно.
- Бараа материал - Бараа код - Дагалдах цонхонд Лимит багана дээр нэмэгдсэн. Лимит тоо тохируулснаар Dayansoft POS програмд тухайн нэмэлтийг хязгаараас илүү тоогоор захиалах боломжгүй.
- Бараа материал - Бараа код олноор импортлох темплэйт файлд НХАТ багана тохиргоо нэмэгдсэн.
- Бараа материал - Бараа код цонхонд Баркод бүртгэх үед Хэвлэх чек автомат чеклэгддэг болсон.
- Худалдан авалт - Худалдан авалт цонхонд Төлбөр нөхцөл сонголт нэмэгдсэн ба нөхцлөөс Төлөх хугацаа автомат тооцоологдоно.
- Борлуулалт - Борлуулалт - Баримтаар жагсаалтанд Харилцагч бүлэг багана нэмэгдсэн.
- Борлуулалт - Борлуулалт жагсаалтанд Mercury програмаас борлуулалт татах үед аль баримт татахад алдаа гарсныг тодорхой харуулдаг болсон.
- Борлуулалт - Үнийн тохиргоо цонход Үйлдэл - Баркод бүрээр хэвлэх сонголт нэмэгдсэн.
- Санхүү бүртгэл - Журнал жагсаалт - Үйлдэл - Ebarimt үүсгэх буюу олноор Ebarimt үүсгэх цонхонд Баримт төрөл сонгож Хувь хүнд буюу эцсийн хэрэглэгчид сугалааны дугаартай баримт олноор гаргах боломжтой болсон. Баримт экспортлох pdf сонголтыг чеклэх ба баримт Dayansoft ERP\Exports\EBarimt фолдерт тус бүрийн ДДТД-р файл болон хадгалагдана. Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд тухайн харилцагч Хувь хүн чек тохиргоо идэвхжүүлсэн байх шаардлагатай.
- Тайлан - Бараа материал - Бараа материалын үлдэгдэл тайланд Бараа бүлгээр харах үед Бараа ангилал/Бараа бүлэг хамт харуулдаг болсон.
- Архивласан бааз руу нэвтрэх үед өгөх мессэж анхааруулга, лицензтэй холбоотой сайжруулалт хийгдсэн.
v11.2 (2026.2)
- Үйлдэл - Нэмэх товч бүх жагсаалтаас нэмдэг цонхноос хасагдаж, ерөнхий меню цэсний Шинэ товчоор хийгддэг болсон.
- Санхүү бүртгэл - Журнал бичилт цонхонд Журнал дүн талбар нэмэгдсэн. Журнал дүн оруулаад, Журнал загвар сонгож, автомат журнал үүсгэх боломжтой болсон.
- Бараа материал - Бараа тооллого - Тоолох төхөөрөмж цонхонд Үлдэгдэл харуулна тохиргоо нэмэгдсэн. Хэрэв тохиргоог идэвхгүй болговол тооллого хийж буй төхөөрөмж дээр тухайн барааны үлдэгдлийг харуулахгүй.
- Бараа материал - Дотоод зарлага цонхонд оруулсан Бүтээгдэхүүн тоо-г жагсаалтын Бараагаар, Динамик тайлангууд дээр нэмж харуулсан.
- Бараа материал - Дотоод зарлага цонхонд стандарт орц нормоор зарлага үүсгэх үед Бүтээгдэхүүн тоо-г бөглөдөг болсон.
- Бараа материал - Дотоод захиалга цонхонд оруулсан Бараа данс-> буюу аль данснаас захиалгаа авахаа сонгох боломжтой болсон. Сонгохгүй хоосон захиалга үүсгэж болно.
- Борлуулалт - Пос тайлан - Баримт тайланд Захиалга№ нэмж харуулсан.
- Үндсэн тохиргоо - Ажилтан цонхонд Борлуулагч тохиргоо нэмэгдсэн. Борлуулалтын модулийн цонхонд бүртгэл хийхэд Ажилтан талбарт Борлуулагч тохиргоотой ажилтнууд шүүлтэнд харагдана.
- Үндсэн тохиргоо - Салбар нэгж цонхонд Бөөний борлуулалтанд НХАТ тооцохгүй тохиргоо нэмэгдсэн. Энэ тохиргоог идэвхжүүлсэн тохиолдолд Dayansoft POS програмаар тухайн зөвхөн бараа бөөний тоо ширхгээр, байгууллагаар борлуулалт хийх үед (эцсийн хэрэглэгчээр борлуулалт хийхэд хамаарахгүй) НХАТ тооцохгүй баримт хэвлэнэ. НХАТ-н хуульд зөвхөн жижиглэн худалдааны борлуулалт дээр тооцох тухай заалт байдаг тул энэхүү тохиргоог нэмсэн болно.
- Үндсэн тохиргоо - Байгууллага болон Салбар нэгж цонхнуудад НХАТ авлага данс тохиргоо нэмэгдсэн.
- Худалдан авалт бүртгэлүүдэд НХАТ буюу нийслэл хотын албан татвартай худалдан авалт, нэхэмжлэх, буцаалт бүртгэх боломжтой болсон.
- Дараах цонх болон жагсаалтанд тухайн бараа кодонд тохируулсан Загвар, Өнгө, Размер баганууд нэмж харуулсан.
- Үйлдвэрлэл - Үйлдвэрлэлээс орлого
- Бараа материал - Бараа дотоод орлого
- Бараа материал - Бараа дотоод зарлага
- Бараа материал - Бараа дотоод хөдөлгөөн
- Борлуулалт - Борлуулалт бүртгэх үед Төлбөр нөхцөл-д тохируулсан Төлөх хоног-оор Төлөх хоногийг автомат тооцож бөглөдөг болсон.
- Монгол улсаас өөр улсаас програмд хандаж байгаа үед аль улс, аль хотоос, ямар public IP хаягаас хандаж байгаа талаар тодорхой харуулдаг болсон.
v11.1 (2026.1)
- Санхүү бүртгэл - Тооцоо жагсаалт - Тооцоо товчоо болон Үндсэн тохиргоо - Харилцагч жагсаалтанд Данс нэр багана нэмж харуулсан.
- Санхүү бүртгэл - Журнал жагсаалт - Баримт жагсаалт цонх нэмэгдсэн. Энэ цонхонд журналд холбосон, холбоогүй бүх баримтууд жагсаалтаар харагдана.
- Санхүү бүртгэл - Журнал жагсаалт - Лог цонхны нэршил Баримт лог болж шинэчлэгдсэн.
- Бараа материал - Бараа код цонхонд оруулсан Зураг устгах, оруулах товч нь Pop-Up товчоор дээр нь дарахад гарч ирдэг болгосон.
- Борлуулалт - Борлуулалт дата - Динамик болон Борлуулалт - Борлуулалт - Динамик тайланд Пос үзүүлэлт нэмж харуулсан.
v10.12 (2025.12)
- Жагсаалт үйлдэл, Үйлдэл цэснээс дараах үйлдлүүд хасагдаж, ерөнхий, үндсэн меню цэсэнд шилжсэн.
- Шинэ горимд шилжих товч
- Хэвлэх, Хэвлэх загвар, Хэвлэх хувь сонголтууд. Өөрөөр хэлбэл, бүх цонхоос баримт хэвлэхдээ ерөнхий цэсний Хэвлэх товчоор хэвлэдэг болсон.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт, Касс жагсаалт цонхонд Excel файлаас импортлох темплэйт загварт Тооцоо № багана нэмэгдсэн. Тооцооны № -аар орлого, зарлагын гүйлгээ холбож оруулах боломжтой.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт, Касс жагсаалт цонхноос олноор Журнал үүсгэх үед Тооцоо № оруулж Тооцооны №-аар гүйлгээ холбох боломжтой болсон.
- Бараа материал - Бараа тооллого цонхноос Тооллогын хуудас хэвлэх боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо - Харилцагч - Тохиргоо цонхны Борлуулалт тайлбар буюу Delivery notes хэсэгт бичсэн тайлбарыг Борлуулалт - Борлуулалт захиалга үүсгэх үед автомат бөглөдөг болсон.
- Борлуулалт - Пос тайлан - Баримт бараа тайланд тухайн бараа кодод тохируулсан Баркод багана нэмж харуулсан.
- Борлуулалт - Гишүүнчлэл цонхонд Харилцагч сонгох боломжтой болсон.
v10.11 (2025.11)
- Лицензийн хугацаа дуусахаас 5 хоногийн өмнөөс нэвтэрсч орсны дараа лицензийн Таны лиценз yyyy.mm.dd-д дуусна! анхааруулга мессэж харуулдаг болсон.
- Санхүү бүртгэл - Тооцоо жагсаалт - Тооцоо товчоо, Үндсэн тохиргоо - Харилцагч жагсаалтанд Банк нэр, Банк данс баганууд нэмэгдсэн.
- Бараа материал - Бараа баримт жагсаалт - Товчоогоор жагсаалтанд Зарах дүн, Сүүлд авсан дүн, Нэгж өртөг баганууд нэмэгдсэн бөгөөд барааны үлдэгдлийг өртөг, үнийн дүнгээр харах боломжтой болсон.
- Бараа материал - Бараа картжуулалт цонхноос Үйлдэл - Дотоод зарлага үүсгэх боломж нэмэгдсэн.
- Бараа материал - Бараа дотоод хөдөлгөөн - Бараагаар, Динамик цонхонд хөдөлгөөний баримтыг Утга нэмж харуулсан.
- Бараа материал - Бараа тооллого цонхноос Тооллогын хуудас хэвлэх боломжтой болсон.
- Борлуулалт - Бэлгийн карт цонхонд 0-ээр эхэлсэн дугаартай картыг олноор range-ээр бүртгэх боломжтой болсон.
- Борлуулалт - Борлуулалт жагсаалтнаас Жагсаалт үйлдэл - Посын борлуулалт татах олноор татах боломж нэмэгдсэн.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд банкнаас хуулга (ХХБ, Хасбанк, Голомт банк) татах үед Ханш баганын утгыг тухайн банкны хуулгаас татдаг болсон.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд банкнаас хуулга татах үед Банк гүйлгээ цаг буюу банкны системд тухайн гүйлгээ хийгдсэн цагийг татаж, харуулдаг болсон.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд excel импортлох үед Ханш импортлох боломжтой болсон.
v10.10 (2025.10)
- Үндсэн тохиргоо - Ажилтан цонхонд Улс код лавлах (Нийгмийн даатгалын системийн лавлахаас авсан) сонгодог болсон бөгөөд Цалин бодолт - Цалин бодолт цонхонд Гадаад ажилтны хувьд ХХОАТ-н хөнгөлөлт тооцохгүй,ХХОАТ хувь 20% томъёог оруулсан.
- Борлуулалт - Борлуулалт - Үйлдэл - Үүсгэх - Дотоод захиалга үүсгэх боломж нэмэгдсэн.
- Борлуулалт - Пос тайлан - Холболт лог шинээр нэмэгдсэн. Dayansoft POS програмтай интеграци холболт хийсэн системүүдтэй дамжуулсан мэдээллийн логийг харуулна.
v10.9 (2025.9)
- Бараа материалын тооллогын програм веб болон шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Бараа материал - Бараа тооллого цонхонд Тоолох mobile нэршил Тоолох төхөөрөмж болж шинэчлэгдсэн.
- Бараа материал - Бараа тооллого цонх Систем дугаар-тай болсон.
- Dayansoft POS програмаас захиалах бараагаа бичиж, тоогоо оруулаад Үйлдэл - Дотоод захиалга үүсгэх товч дарж Dayansoft ERP системд Бараа материал - Дотоод захиалга үүсгэх боломжтой болсон.
- Худалдан авалт - Татан авалт цонхонд Гааль, Бусад зардлын дүнг хуваарилах арга сонгох боломжтой болсон.
- Борлуулалт - Борлуулалтын үнийн санал цонх Систем дугаар-тай болсон.
- Борлуулалт - Борлуулалт дата тайланд Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд тохируулсан Хариуцагч харуулдаг болсон.
- Борлуулалт - Борлуулалт захиалга бүртгэлээс Борлуулалт үүсгэх сайжруулалт хийгдсэн.
v10.8 (2025.8)
- Шинэ болон Хэвлэх товчны байршил цонх тус бүрт биш дээр үндсэн дээр хэсэгт байрладаг болсон. Өөрөөр хэлбэл, цонх бүрт Шинэ, Үйлдэл - Хэвлэх товч байхгүй болсон. Жагсаалтын цонхтой ажиллах, copy, paste, export товчнуудын байршил хойшилсон.

- Үндсэн хөрөнгө - Хөрөнгө баримт жагсаалт - Хөрөнгө үлдэгдэл цонхноос цаасны хэмжээ сонгож хөрөнгийн баркод хэвлэх боломжтой болсон.

- Худалдан авалт - Татан авалт цонхны Харилцагч сонгох Default шүүлт Идэвхтэй, Нийлүүлэгч, Гадаад болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд Гадаад чектэй харилцагч шүүгдэнэ.

- Санхүү бүртгэл - Тооцоо товчоо цонхны нэршил Санхүү бүртгэл - Тооцоо жагсаалт болж дотроо
- Тооцоо жагсаалт (шинээр нэмэгдсэн.)
- Тооцоо товчоо
- Тооцоо № бүрээр харах сонголттой болсон.
v10.7 (2025.7)
- Цалин бодолт - Цалин загвар цонхонд системийн томъёотой зарим зөвшөөрөгдсөн багануудад хэрэглэгч давхар томъёо оруулах боломжтой болгосон бөгөөд давхар томъёо оруулсан үед хэрэглэгчийн томъёогоо бодолт ажиллана. Бизнес хэрэгцээ нь, 1 өдрийн дундаж цалин хөлс тооцох үед журмын дагуу зарим нэг удаагийн нэмэгдэл тооцохгүй байх боломжийг томъёонд оруулах гэх мэт. Томъёо тайлбар хэсэгт тухайн үзүүлэлтийн томъёонд оруулах өөрчлөлтийг оруулна.
- Бараа материал - Бараа тооллого цонхонд нэмэлт дүн харуулах баганууд нэмэгдсэн.
- Эхний дүн
- Орлого дүн
- Зарлага дүн
- Эцсийн дүн
- Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх - Жагсаалт үйлдэл - Журнал үүсгэх, Журнал устгах буюу нэхэмжлэхийн журналыг олноор холбох, устгах боломж нэмэгдсэн.
- Борлуулалт - Борлуулалт жагсаалтанд тухайн борлуулалтын тооцоо дугаараар Буцаасан дүн баганыг харуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн борлуулалтаас буцаасан дүнг харуулдаг болсон.
- Санхүү бүртгэл - Тооцоо ханш тэгшитгэл цонхонд ТООЦОО БҮРЭЭР тэгшитгэх эсэх сонголт нэмэгдсэн. Тооцооны дугаар бүрээр ханш тэгшитгэлийг салгаж хийнэ.
- Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Модуль эрх цонхонд Үндсэн тохиргоо - Харилцагч - Харилцагч харах эрхийн Нэмэлт хязгаарлалт дээр Гадаад нийлүүлэгч харахгүй шинэ хязгаарлалт нэмэгдсэн. Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд Гадаад харилцагчаа чеклээд, систем хэрэглэгчийн эрх хязгаарласан үед тухайн харилцагчийг харах боломжгүй болно.
- Үндсэн хөрөнгө - Хөрөнгө баримт жагсаалт цонхонд цаасны хэмжээгээ сонгож хөрөнгийн Баркод хэвлэх боломжтой болсон.
v10.6 (2025.6)
- Шинэчлэх товч хасагдаж Лиценз шинэчлэх, UPDATE буюу програм шинэчлэх товч зүүн доод буланд ил харагддаг болсон.
- Хүсэлт товч нэмэгдсэн. Dayansoft ERP системийн Хүсэлт товчноос шинээр гэрээ байгуулах, нэмэлт програм авах, сургалтанд хамрагдах зэрэг бүх төрлийн үйлчилгээ авах хүсэлтээ гаргах боломжтой болсон.

- Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/ буюу Corporate gateway ашиглан дансны хуулга татах боломжтой болсон.

- ТахАсс - Татварын программтай интеграци холболт хийсэн. Dayansoft ERP системээс журналын гүйлгээ, тооцоо, хөрөнгийн баримтуудыг TaxAcc програм руу илгээж татварын тайлан мэдээгээ боловсруулж, цааш Татварын нэгдсэн систем рүү илгээх боломжтой болсон.

- Борлуулалт - Борлуулалт – Шинэ - Зардал буюу борлуулалт бүртгэх үед тухайн борлуулалттай холбоотой гарсан нэмэлт зардлуудыг ангилан бүртгэх боломжтой болсон. Жишээ нь, Мэргэжлийн компаниас хүргэлтийн үйлчилгээ авсан тохиолдолд энэ цонхонд хүргэлтийн зардал, дүн, тухайн хүргэлт хийсэн компани, хувь хүнийг сонгон бүртгэх боломжтой.
- Үндсэн тохиргоо - Салбар нэгж цонхонд Байгууллагын тамга, лого файлын зам, Үндсэн тохиргоо - Ажилтан цонхонд Гарын үсэг файлын зам тохируулснаар хэрэглэгч өөрөө Dayansoft ERP системээс хэвлэх баримт дээр лого, тамга, гарын үсэгтэй хэвлэх боломжтой болсон. Анхаарах зүйл нь, тухайн линк нь public link-ээр хандах боломжтой байх ёстой бөгөөд Google Drive зэрэг эрх, permission хязгаарлалттай линк тохируулахад хэвлэх боломжгүйг анхаарна уу.

- Борлуулалт модулийн цонхнуудын хувьд Үйлдэл товчинд байсан өөр баримт үүсгэх үйлдүүдийг багцалж Үүсгэх товчинд нэгтгэсэн.
- Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх цонхноос Үйлдэл - Үүсгэх - Борлуулалтын захиалга боломж нэмэгдсэн.
- Борлуулалт - Борлуулалт цонхноос Үйлдэл - Үүсгэх - Харилцахын орлого боломж нэмэгдсэн.
- Мөнгөн хөрөнгө - Харилцах жагсаалт цонхонд дансны хуулга татах үед Систем дугаар-аар харилцагч олсон бол Тооцоо № дээр Систем дугаар бөглөдөг болсон.
- Борлуулалт модулийн цонхнуудад Суваг буюу борлуулалтын суваг сонгож бүртгэх боломжтой болсон.
- Борлуулалт - Борлуулалт төлөвлөгөө цонхноос Үйлдэл - Импорт буюу excel файлаас олноор импортлох боломжтой болсон.
- Бараа материал - Дотоод хөдөлгөөн цонхноос Үйлдэл - Импорт буюу excel файлаас олноор импортлох боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд Гадаад чек нэмэгдсэн. Гадаад харилцагчдын хувьд чеклэх бөгөөд Худалдан авалт - Худалдан авалтын захиалга жагсаалт нь Гадаад, Дотоод төрлөөр бүлэглэгдэж харагддаг болсон.
v10.5 (2025.5)
- Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч цонхонд Гүйлгээ хаах хоног тохируулах боломжтой болсон. 0-366 хоног тохируулах боломжтой бөгөөд гүйлгээ хийх хязгаар хоногийг тохируулсан хэрэглэгч зөвхөн тухайн хязгаарласан хоног доторх гүйлгээ оруулах, засах, устгах боломжтой болно. Хэрэв хязгаар хэтэрсэн гүйлгээ оруулах, засвар оруулах тохиолдолд системээс "Та зөвхөн 1 хоногийн өмнөх гүйлгээ оруулах эрхтэй байна. Admin хэрэглэгчид хандана уу!" алдааны мессэж харуулна.

- Борлуулалт - Борлуулалт, Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх жагсаалт дээр тухайн баримтын журналын мөрийн сүүлийн багцаас мөнгөн хөрөнгийн дансаар шалгаж, Бэлэн, Банк төлбөрийн хэлбэрийг ялгаж харуулсан. Зөвхөн 1 төлбөрийн хэлбэрээр төлбөр хүлээн авсан үед тухайн хэлбэрийг харуулна.

- Үндсэн тохиргоо - Салбар нэгж, Бараа материал - Бараа бүлэг, Бараа ангилал цонхнуудын Код багананд бүхэл, эерэг тоо байх шалгуур нэмсэн. Хэрэв алдаатай утга оруулвал "Код нь бүхэл эерэг тоо биш байна!" алдаа харуулж хадгалах боломжгүй.
- Цалин - Цалин загвар цонхонд Хугацаа бүлгийн цалингийн үзүүлэлтүүдэд хэрэглэгч өөрөө томъёо оруулах боломжтой болгосон.
- Цалин - Цалин загвар цонхонд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Т үзүүлэлтийн томъёог хэрэглэгчийн томъёо болгож, гараас томъёог өөрчлөх боломжтой, Өмнөх сарын бодолтоос татах боломжтой болгосон.
- Цалин - Цалин загвар цонхонд Сүүл цалин загварт Илүү ажилласан цагийн нэмэгдэл, Шөнийн цагаар ажилласан нэмэгдэл, Нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл-н томъёонд Ажилласан цаг тэгээс ялгаатай байх шалгуурыг хассан.
- Mercury програмаас борлуулалт татах үед борлуулалтын падаан дээрх харилцагчийн утасны дугаар нь Үндсэн тохиргоо - Харилцагч цонхны утасны дугаараас ялгаатай тохиолдолд падаан дээрх дугаараар автомат шинэчилдэг болсон.
- Бараа материал - Бараа код жагсаалтанд Хөнгөлөлт % харуулсан.
- Баримт үүсгэхэд Бараа материал - Бараа код - Үнэ тохиргоо цонхонд тохируулсан Хөнгөлөлт % болон Үндсэн тохиргоо - Харилцагч - Тохиргоо цонхонд тохируулсан Борлуулалт хөнгөлөлт % хувийн аль их хувиар хөнгөлөлтийг автомат дууддаг болгосон.
- Борлуулалт - Борлуулалтын захиалга цонхонд дараах баганууд нэмэгдсэн.
- Сериал дугаар
- Дуусах огноо
- Урт
- Өргөн
- Өндөр
- Борлуулалт - Борлуулалт - Бараагаар жагсаалтанд Урт, Өргөн, Өндөр, М2, Р, М3 зэрэг хэмжээстэй холбоотой багануудыг нэмж харуулсан.
- НӨАТУС-н Нэгдсэн сан код шинэчлэлтэй холбоотой зарим өөрчлөлтүүд орсон.
- Борлуулалт - Пос тохиргоо - Заал, ширээ хасах үед Идэвхгүй болгож, устгахгүй болгосон.
- Үндсэн тохиргоо - Харилцагч - Холбоо барих цонхонд тухайн харилцагч байгууллагын холбоо барих ажилтнууд, contact-н мэдээллийг нэг удаа бүртгэснээр Борлуулалт модулийн цонхнуудад баримт үүсгэхдээ яг Хэн-д тухайн баримтыг үүсгэж өгснийг сонгох боломжтой болсон.

- Бараа материал - Бараа код цонхонд Бараа бүлэг харуулахдаа Харъяа дамжсан бүлгүүдийн хамт замчилж харуулдаг болсон.

- HoReCaSoft системээс борлуулалт татах үед өмнө нь зөвхөн гараагаар борлуулалт татдаг байсан бол тухайн өдрийн хаалтаар нэгтгэж татах боломж нэмэгдсэн. Тус тохиргоог идэвхжүүлэхийн тулд Horecasoft-той ярилцаж тухайн системд тохиргоо хийлгэнэ. Өмнө гараагаар борлуулалтаа татдаг байсан харилцагчдын хувьд өөрчлөлт орохгүй.
v10.4 (2025.4)
- Тайлангийн дата мэдээллийг шүүж харуулахдаа тухайн систем хэрэглэгчид тохируулсан Данс эрх-ээс хамааруулж шүүдэг болсон. Өөрөөр хэлбэл, тайлан харах эрхтэй боловч, тухайн тайланд шүүгдэх дансны эрх байхгүй тохиолдолд харахгүй, тайлан мэдээг зөвхөн эрхтэй дансны түвшинд шүүж харна.
- Санхүү бүртгэл - Тооцоо жагсаалт - Тооцоо товчоо цонхноос Хэвлэх товчоор тухайн сонгосон харилцагч, дансны хувьд Тооцоо нийлсэн акт буюу Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт хэвлэх боломжтой болсон.

- Бараа материал - Дотоод хөдөлгөөн цонхонд Сериал, Дуусах хугацаа-г Бараа код, Худалдан авалт цонхноос автомат дуудах, сонгох боломжтой болсон.
- Борлуулалт - Гишүүнчлэл цонхонд ижил нэртэй гишүүний нэрийг улаанаар ялгаж харуулсан.
- Бараа материал - Бараа үлдэгдэл - Динамик тайланд Баркод нэмж харуулсан.
- Хугацаа-р шүүлт сонголт сайжруулалт хийгдсэн.
- Өмнөх (өдөр, 7 хоног, сар, улирал гэх мэт)
- Дараа (өдөр, 7 хоног, сар, улирал гэх мэт)
- Сүүлийн (өдөр, 7 хоног, сар, улирал гэх мэт)
v10.3 (2025.3)
- Үндсэн тохиргоо - Харилцагч - Лог цонхонд дараах нэмэлт баганын өөрчлөлтийг логт бүртгэж, харуулдаг болсон.
- Харилцагч болсон огноо
- Идэвхгүй болсон огноо
- Харилцагч бүлэг
- РД буюу регистр
- ТТД
- Борлуулалт %
- Үнийн жагсаалт
- Санхүү бүртгэл - Данс код - Тохиргоо - Мөнгөн хөрөнгө цонхонд IBAN нэмэлт багана нэмэгдсэн. 2025.04.01-с дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжихтэй холбоотойгоор дансны дугаарын урд нэмэлт мэдээллүүдийг агуулсан дугаарыг энэ багананд оруулна.
- Бараа материалын Сериал дугаартай холбоотой нэмэлт боломж сайжруулалтууд хийгдсэн. Бараа материалын сериалыг бүртгэж, мөшгөх бизнесийн хэрэгцээ шаардлага байдаг. Дараах 2 хэлбэрээр зарлагын баримтанд сериал болон дуусах хугацааны мэдээллийг автомат дуудах боломжууд нэмэгдсэн.
- 1-р арга: Бараа материал - Бараа код - Сериал цонхонд тухайн бараа кодын Cериал бүртгэж, Сериал чек чеклэснээр зарлагын баримтанд автомат дуудагдах боломжтой.

- 2-р арга: Худалдан авалт - Худалдан авалт цонхонд Сериал, Дуусах огноо оруулсан үед зарлагын баримтанд автомат дуудагдах, Сериал товч дээр дарж үлдэгдэлтэй сериалын жагсаалтаас сонгож баримт бүртгэх

- 1-р арга: Бараа материал - Бараа код - Сериал цонхонд тухайн бараа кодын Cериал бүртгэж, Сериал чек чеклэснээр зарлагын баримтанд автомат дуудагдах боломжтой.
v10.2 (2025.2)
- Бараа материал - Дотоод захиалга цонхонд Үлдэгдэл багана харуулдаг болсон.
- Борлуулалт - Борлуулалт цонхноос Үйлдэл - Борлуулалт захиалга татах үед Утас, мэйл, хаяг мэдээлүүдийг татдаг болсон.
- Мөнгөн хөрөнгө - Харилцахын зарлага цонхноос Төлбөрийн даалгавар тамга гарын үсэгтэй хэвлэх боломжтой болсон.
- Тайлан - Өглөг авлага модульд Тооцооны дэлгэрэнгүй харилцагчаар шинэ тайлан нэмэгдсэн.
- Санхүү бүртгэл - Тооцоо товчоо - Тооцоо № бүрээр жагсаалтанд хаагдсан тооцооын Насжилт харуулдаг болсон.
v10.1 (2025.1)
- Тайлан - Өглөг авлага - Тооцооны дэлгэрэнгүй тайланг харахад Нэг баримтын тооцоог нэгтгэн харах бол тэмдэглэ чек нэмэгдсэн. Чеклэснээр нэг журнал бичилтэнд тооцооны дансаар нэгээс олон мөр салгаж үүсгэсэн тооцоог тухайн баримтын хувьд нэгтгэж харуулна.

- Эхний үлдэгдэл оруулах дараах 4 цонхонд Эхний үлдэгдлийн огноо талбарт очиход Эхний үлдэгдлийн огноог зөвхөн Санхүү бүртгэл - Тайлант үе цонхонд өөрчлөх боломжтой. 1 баазын хувьд зөвхөн 1 эхний үлдэгдлийн огноо тохируулна. мессэж харуулдаг болсон. Эхний үлдэгдлийн огноог 1 баазын хувьд зөвхөн Тайлант үе цонхонд оруулах өөрчлөх боломжтой.
- Санхүү бүртгэл - Дансны эхний үлдэгдэл
- Санхүү бүртгэл - Тооцоо эхний үлдэгдэл
- Үндсэн хөрөнгө - Хөрөнгийн эхний үлдэгдэл
- Бараа материал - Бараа эхний үлдэгдэл
- Үндсэн тохиргоо - Харилцагч - Жагсаалт үйлдэл - РД-р татвараас ТТД,НӨАТ,НХАТ татах үед татварын системээс хайлт олдохгүй, алдаатай регистртэй үед алдаатай регистрийг харуулдаг болсон.
- Үндсэн тохиргоо - Харилцагч - Үйлдэл - Борлуулалт нэхэмжлэх цонх руу дамжихад жагсаалтын огнооны шүүлтүүр өмнөх оны 1.1-с тухайн өдөр хүртэл шүүдэг болсон.
- Худалдан авалт - Худалдан авалт - Жагсаалт үйлдэл сонголтонд
- худалдан авалтын баримтыг Excel файлаар олноор импортлох
- худалдан авалтын баримтуудыг олноор журнал холбох
- холбосон журналыг олноор устгах боломжтой болсон.
- Алдааны цонхонд Байгууллагын нэр харагддаг болсон.
- Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх - Бараагаар жагсаалтанд Харилцагч бүлэг харагддаг болсон.
- Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх - Баримтаар жагсаалтанд дараах мэдээллүүд харагддаг болсон.
- Идэвхгүй болсон буюу харилцагчийн идэвхгүй болсон огноо
- Борлуулалт суваг
- Борлуулалт - Борлуулалтын захиалга жагсаалтанд харилцагчийн Регистр харагддаг болсон.
- Үндсэн тохиргоо - Гэрээ жагсаалтанд Харилцагч бүлэг харагддаг болсон.
- Бараа материал - Бараа код цонхонд Онлайн чек нэмэгдсэн. Зөвхөн онлайнаар буюу вебсайтаар борлуулдаг, вебсайт нь Dayansoft ERP системтэй холбогдсон үед тухайн бараа кодын хувьд чеклэнэ.
- Үйлчилгээний гэрээгээ баталгаажуулж илгээгээгүй тохиолдолд програмаас Даянсофт үйлчилгээний гэрээг баталгаажуулж crm@dayansoft.mn хаягаар илгээснээр лиценз сунгалт хийгдэнэ. мессэж харуулдаг болсон.
- Үйлдвэрлэл - Ажил цонхонд Дүн буюу тухайн ажлын төсөвт дүнг оруулах боломжтой болсон.
- Дараах цонхнуудад Хайрцаг багана нэмэгдсэн. Зөвхөн мэдээллийн зорилготой багана бөгөөд бусад тоо хэмжээтэй багануудтай хамааралгүй.
- Борлуулалт - Борлуулалт
- Худалдан авалт - Худалдан авалт
- Нэвтрэх цонхонд дараах мэдээллүүдийг харуулдаг болсон.
- Байгууллагын нэр
- Регистр
- Лиценз хаагдах хугацаа
- Борлуулалт - Борлуулалтын нэхэмжлэх - Үйлдэл сонголтоос Ebarimt үүсгэх боломжийг хассан.
- Програм шинээр суулгах, лицензгүй болсон үед нэвтрэх цонхонд Лиценз авах товч дарж лиценз хүсэлт бөглөдөг болсон.

- Аюулгүй байдлын үүднээс танай бааз байршиж буй дата центр дахь сервер рүү гадаадаас буюу Монгол улсаас өөр орноос хандах хандалтыг хаасан байдаг. Хэрвээ гаднаас зайлшгүй хандах хэрэгцээ шаардлагатай болсон үед хүсэлт гаргаснаар түр хугацаанд нээлгэх боломжтой. Гаднаас хандаж байгаа тохиолдолд алдааны мессэж дээр "Хэрэв та гадаадаас хандаж байгаа бол dayansoft page рүү алдааны зургаа илгээж түр хандалт нээлгэнэ." мессэж харуулдаг болсон.

- Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Компьютер лиценз цонхонд нэг баазын хувьд Hardware ID давхцалгүй байх шалгуур нэмсэн.
- Татвар төлөгч нь татварын системд НӨАТ суутган төлөгч, НХАТ суутган төлөгч бүртгэлээс хасагдсан тохиолдолд тохиргоо автомат хийгдэж, системээс notification мессэж харуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, заавал програмд тохиргоог гараар болиулах шаардлагагүй гэсэн үг.
- Дараах цонхнуудад гараас өөрчлөх, засах боломжгүйгээр Журнал ил харуулдаг болсон.
- Санхүү бүртгэл - Данс ханш тэгшитгэл
- Санхүү бүртгэл - Тооцоо ханш тэгшитгэл
v9.12 (2024.11)
- Цалин - Цалин загвар цонхонд системийн томъёоноос гадна хэрэглэгч өөрийн томъёог зөвшөөрөгдсөн үзүүлэлтүүд дээр оруулах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, зарим нэмэгдэл, суутгал зэрэг байгууллагын онцлогоос хамаарсан үзүүлэлтүүдийг томъёо оруулж автомат тооцох боломжтой болсон.
- Цалин - Цалин бодолт цонхонд Үйлдэл - Импорт буюу импортлох боломжтой багана, үзүүлэлтүүд рүү excel файлаас импорт хийх боломжтой болсон. Жишээ нь, ажлын фонд цаг, ажилласан цаг, илүү цаг, бусад нэмэгдэл, суутгалууд гэх мэт.
- Цалин - Цалин бодолт цонхонд Багана тохируулах товчийг баруун талд ил харуулсан ба багана нэмж хасахад хялбар болсон.
- Тайлан - Үндсэн хөрөнгө - Хөрөнгийн баркод хэвлэхдээ Хөрөнгийн байршил хэвлэдэг болсон.
- Бараа код дээр хэвийн хорогдлын хувь тохируулж, хэвийн хорогдлыг Дотоод зарлага цонхоор зарлагадах боломжтой болсон. Тохиргоонууд:
- Бараа материал - Бараа код - Тохиргоо цонхонд Хорогдол %
- Санхүү бүртгэл - Данс код - Тохиргоо - Бараа материал данс дээр Хорогдол зардал данс
- Бараа материал - Дотоод зарлага - Шинэ - Үйлдэл - Хорогдол тооцох товчоор сонгогдсон бараа материалуудын тохируулсан хувиар хорогдлын хэмжээг тооцно.
- Барааны үлдэгдлээ тулгаж тааруулах, гүйлгээ шалгах нь байнга хамт хийгддэг, хооронд нь тулгахад хялбар байлгах зорилгоор дараах цонхнууд нэгтгэгдэж Үлдэгдэл нэршлээр 1 цонхонд харагддаг болсон.
- Бараа материал - Бараа код - Үлдэгдэл - Тухайн барааны яг одоогийн буюу realtime үлдэгдэл
- Бараа материал - Бараа код - Гүйлгээ - Тухайн барааны бүх гүйлгээ
- Санхүү бүртгэл - Тооцоо товчоо цонхонд Тооцоо № бүрээр буюу тооцоог үүссэн тооцооны дугаар бүрээр ялгаж, насжилт харах боломжтой шинэ цонх нэмэгдсэн.
- Санхүү бүртгэл - Шалгах баланс цонхны нэршил Тайлан шинжилгээ болж шинэчлэгдсэн.
- Санхүү бүртгэл - Санхүү тодруулга цонхны нэршил Тайлан шинжилгээ болж шинэчлэгдсэн.
- Програмаас өгч буй анхааруулга, алдааны мессэж цонхноос Заавар харах товч дарж, тухайн алдааг засах, зааварчилгааг гарын авлагаас автомат хайж олох, үзэх боломжтой болсон. Хэрэв алдааны мессэжээр шууд хайгаад олдохгүй тохиолдолд та зарим түлхүүр үг, текстээр хайж олохыг анхаарна уу.
- Санхүү бүртгэл - Тайлан шинжилгээ цонхонд дараах шинэ тайлангууд нэмэгдсэн.
- Тайлан - Санхүүгийн иж бүрэн тайлан, санхүүгийн шинжилгээ (тодруулга тайлан шинэчлэгдсэн)
- Нэмэлт тайлан - хэрэглэгчийн нэмэлт тайлан боловсруулах боломж
- Шалгах баланс (Тусдаа меню байсныг нэгтгэсэн)
- Данс дүн
- Мөнгөн гүйлгээ дүн
- Үндсэн тохиргоо - Харилцагч цонхонд Excel файлаас импортлоход нэмэлт мэдээллүүд оруулах боломж нэмэгдсэн. Темплэйт файл татаж оруулах боломжтой мэдээллүүдийг шалгаарай.
v9.11 (2024.10)
- Санхүү бүртгэл - Тооцоо товчоо - Тооцоо жагсаалт цонх шинээр нэмэгдсэн ба та энэ цонхноос тооцоо бүрийг жагсаалтаар, насжилтаар дэлгэрэнгүй харах Тооцоо № дээр дарж үүссэн тооцооны бичилт рүү дамжих боломжтой.
- Бараа материал - Бараа код - Үнэ тохиргоо болон Борлуулалт - Үнийн тохиргоо цонхнуудад Хөнгөлөлт дүнг гараас оруулах боломжтой болсон.
- Барааны код дээр тохируулсан хөнгөлөлтийг Үндсэн тохиргоо - Харилцагч - Борлуулдаг цонхонд автомат татдаг болсон.
v9.10 (2024.9)
- Санхүү бүртгэл - Тооцооны эхний үлдэгдэл цонхноос эхний үлдэгдлийг олноор сонгож устгах боломжтой болсон.
v9.9 (2024.8)
- Бараа материал - Дотоод захиалга цонхноос захиалгын баримт хэвлэх боломжтой болсон.
- Admin хэрэглэгч өөрийн лицензийг солих үед автомат logout хийдэг болсон.
v9.8 (2024.7)
- Борлуулалт - Борлуулалтын захиалга цонхноос тамга, гарын үсэгтэй баримт хэвлэх боломжтой болсон.
- Борлуулалт - Борлуулалтын үнийн санал жагсаалтанд Reference багана харуулсан.
- Үндсэн тохиргоо - Ажилтан - Линк цонхонд тухайн ажилтны гарын үсгийн зургийн линкийг байршуулж Систем төрөл багананд Signature төрлийг сонгож тохируулах боломжтой болсон. Цаашлаад баримтууд дээр тухайн ажилтны гарын үсгийг хэвлэх тохиргоог хийх боломжтой. Та баримтын загварт өөрчлөлт оруулах бол Даянсофт ХХК-д хандана уу.
- Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Компьютер лиценз цонхонд лиценз сүүлд сольсон огноо болон нийт сольсон тоог харуулдаг болсон.
v9.7 (2024.6)
- Хасбанк Corporate gateway үйлчилгээнд холбогдсон. Өөрөөр хэлбэл, банкиндаа хандаж гэрээ байгуулснаас дансны хуулгаа автомат татах боломжтой болсон.
- Мөнгөн хөрөнгө -> Харилцах жагсаалт, Касс жагсаалт цонхноос олноор журнал үүсгэх цонхонд Тооцоо данс чек сонголт нэмэгдсэн ба тус чекийг идэвхжүүлснээр тухайн харилцагчийн бүртгэлд тохируулсан Тооцоо данс-р журнал холболт үүсгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Тооцооны дансаар дамждаг харилцагчдын тооцоог журнал үүсгэхдээ Харьцсан данс сонгохгүйгээр Тооцоо данс-г чеклэнэ.

- Борлуулалт -> Борлуулалт -> Жагсаалт үйлдэл сонголтонд
- Журнал үүсгэх
- Журнал устгах буюу олон баримтын журналыг олноор үүсгэх, олноор устгах боломж нэмэгдсэн.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд Шалгах Tab шинээр нэмэгдсэн ба тухайн цалин бодолтонд дүн бодогдсон, оруулсан үзүүлэлт баганууд дүн болон ямар томъёогоор яаж бодогдсон тайлбарын хамт харагдана.

v9.6 (2024.5)
- Санхүү бүртгэл -> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд Corporate gateway үйлчилгээнд холбогдсон банкны дансны хуулга татах мэдээллийг 1 удаа тохируулж, хуулгах татах ПИН код үүсгэснээр цаашид хуулга татахдаа зөвхөн Пин кодоо оруулж татах боломжтой болсон. Хэрвээ энэ тохиргоог зөв хийгээгүй тохиолдолд "Санхүү бүртгэл -> Данс (Тохиргоо) -> [Дансны хуулга татах] тохируулаагүй байна!" алдааны мессэж харуулна.

- Бараа материал -> Бараа дотоод захиалга шинэ бүртгэлийн цонх нэмэгдсэн.
- Хугацаа-р шүүлт сонголт сайжруулалт хийгдсэн.
- Салбар нэгж нэршлийг Салбар болгож шинэчилсэн.
- Хэрвээ програмаас гараагүй удсан, програмын зайлшгүй шинэчлэлийг аваагүй тохиолдолд гүйлгээ хадгалах үед Та програмаа шинэчлэх хэрэгтэй байна! алдаа өгөх ба энэ үед та програмаа хаагаад дахин нэвтрээрэй.
- Dayansoft програмууд нь Windows OS-тэй компьютерт суулгадаг Desktop application бөгөөд тухайн төхөөрөмжийн HardwareID-р лиценз олголт хийгддэг. HardwareID-г програмд нэвтрэхээс өмнө, нэвтэрсний дараа ил харуулж, Шинэчлэх товчноос HardwareID-г дээр нь дарж хуулж авах боломжтой болгосон.
- Худалдан авалт - Худалдан авалтын захиалга цонхонд Үйлдэл - Доод үлдэгдлээс багассан барааг татах (Брэнд) буюу брендээр багассан барааг захиалга үүсгэх боломжтой болсон.
v9.5 (2024.4)
- PosAPI 3.0 холболт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор дараах өөрчлөлтүүд орсон ба өмнө нь 2.0 холболт хийлгэж баримт хэвлэдэг харилцагч нар 3.0 холболт хийлгэж шинэчлүүлнэ үү.
- НӨАТУС код нэршил Нэгдсэн сан болж шинэчлэгдсэн
- Нэгдсэн сангийн код бүх бараа үйлчилгээнд заавал утга шаарддаг болсон. НӨАТ-с чөлөөлөгдөх болон НӨАТ 0% кодуудад ч мөн ижил утга шаардахаар болсон.
- Бараа код цонхонд НӨАТ төрөл сонголтын нэршил "Энгийн, Чөлөөлөгдөх, 0 хувь хэрэглэх" болж солигдсон.
- НӨАТ-с чөлөөлөгдөх болон НӨАТ 0% бараа үйлчилгээний хувьд Татвар код сонголт нь тусдаа салж сонгодог болсон. Тус лавлах шинэчлэгдсэн.
- Байршил сонголтонд хороо, сум хүртэл задаргаагаар сонгодог болсон.
- Баримтанд ТТД хэвлэдэг болсон.
- Нэхэмжлэх дээр банкны данс харагддаг болсон.
- 0 дүнтэй борлуулалт хүлээн авдаггүй болсон тул 0 үнэтэй бараа үйлчилгээний мэдээллийг ebarimt рүү илгээхгүй болсон.
- Системийн алдааны мессэжэнд он сар өдөр, цаг минут, програмын хувилбар харуулдаг болсон.
- Санхүү бүртгэл -> Данс код цонхонд данс олноор нь сонгоод Үйлдэл -> Хувилах, хулганы баруун товч дараад Хувилах боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд регистр бүртгэлтэй харилцагч давхардуулж оруулаад хайх товч дарахгүй хадгалах үед Энэ харилцагчийн регистрийн дугаар бүртгэлтэй байна! Та давхардуулан хадгалах уу? баталгаажуулах асуулт асууж хадгалах боломжтой болгосон. Хайх товч дарахад ... регистрийн дугаартай харилцагч бүртгэлтэй байна! Та мэдээллийг дуудаж харах уу? шалгуур хэвээр байгаа.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхноос Үйлдэл цонхонд дараах 2 боломж нэмэгдсэн.
- Ажилтны бүртгэлээс Даатгуулагч төрөл татах
- Ажилтны бүртгэлээс Мэргэжил код татах
- Цалин бодолт -> Цалин бодолт жагсаалтаас Салбар нэгж-р шүүх боломжтой болсон.
- Системд нэвтрэх үед байгууллагын регистрээр татварын системээс НӨАТ суутган төлөгч, НХАТ суутган төлөгч эсэхийг автомат шалгаж, тохиргоо хийгдсэн үед автомат идэвхжүүлж мессэж өгдөг болсон.
- Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхонд Байршил (Bin) харуулсан.
- Анхан шатны баримтууд дээр хэвлэгдэх 1, 2-р гарын үсэг зурах ажилтны нэр, албан тушаалыг данс, салбар нэгж, байгууллага гэсэн шат дарааллаар авч хэвлэдэг болсон. Өөрөөр хэлбэл, данс кодонд гарын үсэг тохируулаагүй тохиолдолд салбар нэгжийн тохиргооноос, салбар нэгж болон дансанд тохируулаагүй бол байгууллагын тохиргооноос дуудаж харуулна.

- Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого цонхоос хэвлэхдээ Өртгөөр сонголтоор хэвлэх боломжтой болсон.
- Бараа материал -> Дотоод орлого жагсаалтнаас баримт олноор сонгоод Үйлдэл -> Дотоод зарлагаас өртөг татах, Дотоод зарлагаас үнэ татах боломжтой болсон.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд Насжилт харуулсан.
- Дараах бүртгэлүүдээс нэгтгэх бүртгэлүүдээ сонгоод Жагсаалт үйлдэл -> Нэгтгэх боломж нэмэгдсэн. Нэгтгэх үед сонгосон баримтуудыг нэгтгэж, шинэ баримт үүсгэнэ.
- Борлуулалт
- Борлуулалтын захиалга
- Борлуулалтын нэхэмжлэх
- Борлуулалтын үнийн санал
- Худалдан авалтын захиалга
- Худалдан авалт
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд Сүүлд нууц үг сольсон багана нэмэгдсэн.
v9.4 (2024.3)
- Борлуулалт -> Борлуулалтын захиалга цонхонд дараах сайжруулалтууд хийгдсэн.
- Realtime үлдэгдэл харуулдаг болсон.
- Төлөв сонгож тохируулах боломжтой болсон.
- Захиалга биелэх Цаг оруулах
- Пос сонгох боломжтой болсон.
- Жагсаалтаас Биелэх огноогоор шүүх
- Жагсаалт дээр барааны мэдээллийг доор харуулдаг болсон.
- Худалдан авалт -> Худалдан авалт нэхэмжлэх цонхонд Зардлын данс сонгож, журнал автомат үүсгэх боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч, Бараа материал -> Бараа код цонхнуудад тухайн мастер датаг нэмсэн, зассан хэрэглэгчийн нэр болон хугацааг харуулдаг болсон.
- Дараах цонхнуудад Татвар төлөгчийн дугаар буюу ТТД (Татвар төлөгч №) талбар шинээр нэмэгдсэн. Өмнөх ТТД нэршил Регистр болж шинэчлэгдсэн.
- Үндсэн тохиргоо -> Байгууллага
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж
- Үндсэн тохиргоо -> Харилцагч
v9.3.2 (2024.2)
- Цалин бодолт -> Цалин бодолт жагсаалтын цонхноос НД8 мэдээ шинэчлэгдсэн загвараар экспортлодог болсон.

- Mercury-с борлуулалт татах үед Жагсаалт үйлдэл->Mercury-с татах(ХТ) буюу Худалдааны төлөөлөгчийг (ХТ-машинууд) Борлуулагч болгож татах боломж нэмэгдсэн.
- Үндсэн тохиргоо -> Байгууллага цонхонд Байгууллагын нэр readonly буюу засварлах боломжгүй болгосон.
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж цонхонд Захирал, Нягтлан бодогч тохируулах боломжтой болсон. Салбар нэгжид толгой, охин компаниудыг бүртгэж, салбар буюу охин компанийн харилцахын зарлага бүртгээд охин компаниар Төлбөрийн даалгавар хэвлэх боломжтой болсон. Салбар нэгжид өөр ААН-н бүртгэл хөтлөх буюу 1 бааз дээр олон ААН-н бүртгэл хөтлөх тохиолдолд Даянсофт ХХК-тай холбогдож зөвшилцсөний дараа тохиргоог хийлгэх боломжтой.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд дараах өөрчлөлт орсон.
- Ургийн овог багана нэмэгдсэн. НД8 мэдээнд ашиглах зорилгоор.
- Овог нэршил Эцэг/эхийн нэр болж өөрчлөгдсөн.
- Борлуулалт -> Гишүүнчлэлийн карт болон Борлуулалт -> Бэлгийн карт жагсаалтаас олгоогүй картуудыг олноор устгах боломжтой болсон.
- Цалин бодолт цонхны Журнал загвар-т журналын мөрөнд томъёо ажиллах боломжтой болсон.-
v9.3 (2024.2)
- Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Dayansoft ERP системд зөвхөн 2024 оноос хойшхи цалин бодох боломжтой болсон. Өмнөх оны цалин бодоход "Зөвхөн 2024 оноос хойш цалин бодох боломжтой. Цалин нөхөж бодох боломжгүй тул өмнөх оны цалингаа Журнал бичилт цонхоор бичнэ үү." алдааны мессэж харуулна. Иймд та өмнөх оны цалин нөхөн бодох боломжгүй бөгөөд Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор цалингийн журналаа үүсгээрэй.

- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд Даатгуулагчийн төрөл, Мэргэжил код лавлах сангууд шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ажилтны анкет бүртгэлд тус 2 мэдээллийг дахин нягталж 1 удаа зөв оруулах шаардлагатай болсон. Нийгмийн даатгалын шимтгэл нь Даатгуулагчийн төрөл болон Мэргэжил код-н лавлахад тохируулсан утгаас цалин бодолт руу автомат татагддаг, цалин бодолтонд татагдсан хувь хэмжээг өөрчилж цалин бодох боломжтой болсон.

- Баркодоор нэмэх хэсэгт олон баркодыг таслалаар зааглаад оруулахад олноор зэрэг нэмэх боломжтой болсон.

v9.2 (2024.1)
- Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхны Tags багананд хэрэглэгч буруу утга оруулах, алдаа гаргахаас сэргийлж гараас дурын утга тохируулах боломжгүй Promotion,Fixed,Cody гэсэн утгаас сонгох сонголттой болгож өөрчилсөн.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд Төрөл шинэ сонголт нэмэгдсэн. Тус сонголтоос хамаарч цаашид тайлан боловсруулалтанд ашиглагдана.
- Хувийн
- Улсын
- Гадаад
- Бараа материал -> Бараа код жагсаалтанд дараах баганууд нэмэгдсэн. Багана тохируулах заавраар ил харуулна.
- Сүүлд авсан - сүүлд авсан орлогын огноог харуулна
- Сүүлд авсан үнэ - сүүлд авсан орлогын үнэ харуулна
- Үнийн зөрүү - сүүлд авсан үнэ болон зарах үнийн зөрүүг харуулна
- Сүүлд борлуулсан - сүүлд борлуулсан огноог харуулна. Огт борлуулаагүй, борлуулаагүй удсан барааг шүүж харах зорилгоор
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг болж цалингийн томъёонд өөрчлөлт автомат орсон.
- Урт, өргөн, м.кв, перимерт тооцож борлуулалт хийдэг бизнес хэрэглээгээр Борлуулалт -> Борлуулалт цонхонд дараах баганууд нэмэгдэж нэршлүүд сайжруулсан.
- Урт X
- Өргөн Y
- Өндөр Z
- М2
- Р
- Урт*2
- Өргөн*2
- М3
- Борлуулалт -> Борлуулалт цонхонд Нэгж валют, Нийт валют баганууд нэмэгдэж, Валют-р борлуулалт бүртгэх боломжтой болсон. Борлуулалтын баримтыг Валютаар хэвлэх загвар одоогоор ороогүй байгаа.
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө багц лавлах хассан. Хэрэглээ бага, ашигладаггүй шалтгаанаар.
- Борлуулалт -> Борлуулалтын буцаалт цонхноос Үйлдэл -> Дотоод зарлага үүсгэх боломж нэмэгдсэн.
- Санхүү бүртгэл -> Журнал бичилт жагсаалтанд Бүх баримтын журнал харах чек сонголт нэмэгдсэн. Мөн журнал бичилтийн дэлгэрэнгүй нь доороо задарж харагддаг болсон.
- Бараа материал -> Бараа эхний үлдэгдэл цонхонд Баркодоор нэмэх боломж нэмэгдсэн.
- Дараах цонхнуудад Based on буюу Холбогдох № нэмэгдсэн. Нэг баримтын цонхноос дамжиж, буюу тухайн баримтанд үндэслэж нөгөө баримтыг үүсгэж байгаа тохиолдолд тус гараар автомат бөглөгдөнө. Мөн гараас шууд утга оруулах, өөрчлөх боломжтой.
- Кассын орлого
- Кассын зарлага
- Харилцахын орлого
- Харилцахын зарлага
- Бараа дотоод орлого
- Бараа дотоод зарлага
- Бараа дотоод хөдөлгөөн
- Зөвхөн өөрсдийн дотоод серверт Мэдээллийн бааз байршуулдаг харилцагч нарын програмд мэдээллийн бааз нөөцлөх (автомат болон товч дарж нөөцлөх) боломжийг үлдээсэн. Даянсофт ХХК-н серверт байршиж байгаа тохиолдолд баазын нөөцлөлт автомат хийгддэг.
- 1-с олон компаний бүртгэл 1 бааз дээр бүртгэж байгаа тохиолдолд Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхноос салбар нэгжээр буюу компани тус бүрийн хаалтын бичилтийг нэгэн зэрэг автомат хийх боломжтой болсон. Дараах тохиргоо бүртгэлийг урьдчилан зөв хийсэн байх шаардлагатай.
- Орлого зардлын нэгдсэн данс, Хуримтлагдсан ашиг болон бусад түр дансууд салбар нэгж буюу компани тус бүрээр үүсч, гүйлгээ хөтлөгдсөн байх
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж цонхонд ТТД, Орлого зардлын нэгдсэн данс, Хуримтлагдсан ашгийн дансыг тохируулсан байх
- Бараа материал -> Дотоод зарлага цонхноос Дотоод орлого баримт өртөг, үнээр үүсгэх боломж нэмэгдсэн. Дотоод зарлага цонхонд Бүтээгдэхүүн нэр, Бүтээгдэхүүн тоо -г оруулж өгснөөр Дотоод зарлага цонхонд автомат бөглөгдөх боломжтой.
- Үйлдэл -> Дотоод орлого үүсгэх, хөрвүүлэх (Өртөг)
- Үйлдэл -> Дотоод орлого үүсгэх, хөрвүүлэх (Үнэ) Эсрэгээрээ Дотоод орлого цонхонд Холбогдох № буюу дотоод зарлагын баримтын систем дугаарыг оруулаад дотоод орлогын баримтын мөр дээр хулганы баруун товч дарж Дотоод зарлагаас өртөг татах, Дотоод зарлагаас үнэ татах боломжтой болсон.
v9.1 (2023.12)
- Timely.mn буюу цаг бүртгэлийн аппликэйшнаар бүртгүүлсэн цаг бүртгэлийг автомат татах боломжтой болсон. Хэрхэн тохиргоо хийж, цаг бүртгэл татах зааврыг энд дарж харна уу.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд зураг upload хийх боломжтой болсон.
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө код цонхонд зураг upload хийх боломжтой болсон.
v8.12 (2023.11)
- HoReCaSoft-с борлуулалт татах үед Ebarimt буюу төлбөрийн баримтыг Horecasoft програмаас олгосон эсэхийг Борлуулалт -> Борлуулалт цонхонд ebarimt баганаар ялгадаг болсон.
- Борлуулалт -> Борлуулалт -> Шинэ -> Үйлдэл -> Борлуулалтын буцаалт үүсгэх боломж нэмэгдсэн.
- Дараах цонхнууд зөвхөн Admin хэрэглэгчид харагддаг болж өөрчлөгдсөн. Эдгээр мэдээлэл нь дурын хэрэглэгч өөрчлөлт оруулдаггүй, тохиргооны мэдээллийг агуулдаг учраас энэ өөрчлөлтийг оруулсан. Хэрвээ та өөр хэрэглэгчээр нэвтэрдэг бөгөөд тус цонхнуудад өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд Admin хэрэглэгчдээ хандана уу.
- Үндсэн тохиргоо -> Байгууллага
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч (өмнө нь ийм шалгууртай байсан.)
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө баримт жагсаалт -> Хөрөнгө үлдэгдэл -> Динамик тайлан шинээр нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалт төлөвлөгөө цонхонд Харилцагч, Бараагаар борлуулалтын төлөвлөгөөг оруулж Борлуулалт -> Борлуулалт биелэлт цонхноос биелэлт, гүйцэтгэлийг хянах боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхноос үүсгэсэн хэрэглэгчийг устгах боломжгүй болгосон. Тухайн хэрэглэгчээр хийсэн бүртгэл, тохиргоо, үйлдэл бүр лог түүх болж үлддэг учраас устгах боломжгүй, шаардлагагүй.
- Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхны Tags багананд Fixed гэсэн утга тохируулсан тохиолдолд Dayansoft POS програмд тухайн үнийн жагсаалтаар сонгогдсон барааны үнэ өөр бусад үнийн жагсаалт, харилцагч, гишүүний үнийн жагсаалтаар шинэчлэгдэхгүй тогтмол байна.
- Санхүү бүртгэл -> Тайлант үе -> Хаалтууд цонхонд дараах баганууд нэмэгдсэн.
- Систем дугаар
- Утга
- Дүн
- Мөр
v8.10 алгасч v8.11 (2023.10)
- Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонх, бусад цонхны Журнал холбох цонхноос Тооцоо № багананд өмнө тухайн харилцагч дээр үүсгэсэн тооцоог сонгох цонхны сайжруулалтууд хийгдсэн.

- Борлуулалтын захиалгаас Худалдан авалтын захиалга үүсгэхдээ орцтой бүтээгдэхүүний хувьд шаардлагатай түүхий эд материалын тоог тооцоолж үүсгэх боломж нэмэгдсэн.

- Борлуулалт -> Пос тайлан -> Гишүүнчлэл тайланд Хаяг харуулдаг болсон.
- Бараа материал -> Бараа код цонхны Хэмжээ 1-с бага утга хадгалах боломжтой болсон.
- Санхүү бүртгэл -> Тооцоо товчоо цонхонд үүссэн, хаасан тооцоо баримтуудыг задалж харах боломж нэмэгдсэн.

- Хуулийн хугацаа өөрчлөгдөх, ялгаатай утга оруулах, буруу утга оруулж анзаарахгүй байх алдаа гарч байсан тул Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө код цонхонд шинэ хөрөнгө кодлох үед Ашиглах жил default санал болгохгүй, гараас хэрэглэгч утгаа оруулдаг болгосон.
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө код цонхонд линк, нэмэлт мета дата утга оруулах боломж нэмэгдсэн. Линк хэсэгт хөрөнгөтэй холбоотой нэмэлт материал, зургийн замыг тохируулах боломжтой.
- Дараах цонхнуудад Линк оруулах боломжууд нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл танай байгууллагад гаднаас ирсэн нэхэмжлэх, баримтуудыг онлайн файлын сандаа хадгалаад, линк файлыг нь баримтын цонхонд тохируулснаар дараа нь нээж харах боломжтой.
- Худалдан авалт -> Худалдан авалтын нэхэмжлэх
- Худалдан авалт -> Худалдан авалт
- Худалдан авалт -> Татан авалт
- Борлуулалт -> Борлуулалт үнийн санал цонхонд тухайн барааны үлдэгдлээс хамаарч Нийлүүлэх хугацаа автомат бөглөж санал болгодог болсон. Ихэнхи бизнесийн онцлог, хугацааны давтамж ижил байдлын харгалзан үзэж энэ хөгжүүлэлтийг хийсэн.
- Үлдэгдэлтэй үед - 1 хоног
- Үлдэгдэлгүй үед - 14-30 хоног
- Борлуулалт -> Борлуулалт жагсаалтанд Төлбөр багана шинээр харуулсан. Тухайн борлуулалтын төлбөр төлөгдсөн эсэхийг харуулна. Борлуулалтын баримтын дугаараар төлөлт хийгдэх үед Тооцоо № багананд тооцоог сонгож хааснаар энэ баганын утга автомат бөглөгдөнө. Бүрэн төлсөн болон илүү төлсөн 2 жишээ зургийг доор харуулав.

- Борлуулалт -> Борлуулалт жагсаалтанд Хэтэрсэн багана шинээр харуулсан. Баримтын цонхонд Төлөх хугацааг тохируулсан үед жагсаалтанд Хэтэрсэн багананд төлбөр төлөх хугацаа хэд хоног үлдсэнийг хэтэрсэн, хэвийн өнгөөр ялгаж харуулна.
- Худалдан авалт -> Худалдан авалт жагсаалтанд Төлбөр багана шинээр харуулсан. Тухайн худалдан авалтын төлбөр төлөгдсөн эсэхийг харуулна. Худалдан авалтын баримтын дугаараар төлөлт хийгдэх үед Тооцоо № багананд тооцоог сонгож хааснаар энэ баганын утга автомат бөглөгдөнө.
- Худалдан авалт -> Худалдан авалт жагсаалтанд Хэтэрсэн багана шинээр харуулсан. Баримтын цонхонд Төлөх хугацааг тохируулсан үед жагсаалтанд Хэтэрсэн багананд төлбөр төлөх хугацаа хэд хоног үлдсэнийг хэтэрсэн, хэвийн өнгөөр ялгаж харуулна.
- Худалдан авалт -> Худалдан авалт захиалга жагсаалтанд Ирсэн багана шинээр харуулсан. Тухайн захиалгын бараанууд ирсэн эсэхээс хамаарч Бүрэн, Дутуу төлөв автомат харуулна. Төлөв багананд зөвхөн хэрэглэгч гараас сонгосон төлвийг харуулна.
- Худалдан авалт ->Худалдан авалт жагсаалтанд Ирсэн багана шинээр харуулсан. Тухайн худалдан авалтыг худалдан авалтын захиалгаас үүсгэсэн үед захиалсан бараанууд ирсэн эсэхээс хамаарч Бүрэн, Дутуу төлөв автомат харуулна.
- Элэгдлийн зардал данс баганыг дараах цонхнуудаас хассан. Элэгдлийн зардлын дансыг зөвхөн Санхүү бүртгэл -> Данс код -> Тохиргоо -> Үндсэн хөрөнгө цонхонд тохируулах ба Хөрөнгийн элэгдэл байгуулах цонхонд солих, сонгох боломжтой хэвээр үлдээсэн.
- Үндсэн хөрөнгө -> Эхний үлдэгдэл
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө орлого
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө хөдөлгөөн
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч -> Эрх цонхонд Нэмэлт хязгаарлалт хийх боломжтой болсон. Эхний ээлжинд дараах цонхнуудад Харах эрх дээр Зөвхөн өөрийн нэмсэн хязгаарлалт хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, энэ хязгаарлалтыг тохируулснаар нэвтэрсэн хэрэглэгч зөвхөн өөрийн нэмсэн бүртгэлийг харах боломжтой болно.
- Борлуулалт -> Борлуулалт төлөвлөгөө
- Борлуулалт -> Борлуулалт захиалга
- Борлуулалт -> Борлуулалт үнийн санал
- Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх
- Борлуулалт -> Борлуулалт
- Борлуулалт -> Борлуулалт буцаалт
- Борлуулалт -> Борлуулалт биелэлт
- Худалдан авалт -> Худалдан авалт захиалга
- Худалдан авалт -> Худалдан авалт нэхэмжлэх
- Худалдан авалт -> Худалдан авалт
- Худалдан авалт -> Татан авалт
- Худалдан авалт -> Худалдан авалт буцаалт

- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд Нэвтрэх нэр багана Нэвтрэх (Mail) болж өөрчлөгдсөн. Цаашид системд нэвтрэхдээ хэрэглэгч мэйл хаягаар нэвтэрдэг болж өөрчлөгдөж байгаа.
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд Нууц үг 4-12 тэмдэгтийн хооронд урттай байх нэмэлт шалгуур нэмсэн.
- Дараах цонхнууд зөвхөн Admin хэрэглэгчид харагддаг болсон. Учир нь систем хэрэглэгчийн эрх тохируулахдаа нарийвчлан тохируулахгүй бүх эрхийг өгөх тохиолдол элбэг бөгөөд дараах цонхнууд нь байгууллагын үндсэн мэдээлэл, тохиргоог агуулдаг учраас Admin хэрэглэгчээс өөр хэрэглэгч өөрчлөлт оруулах шаардлагагүй юм. Хэрвээ энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Admin хэрэглэгч дээр ч доорх 2 цонх харагдахгүй тохиолдолд та Шинэчлэх -> Програм шинэчлэх товч дарж шинэчлээд хэвийн болно.
- Үндсэн тохиргоо -> Байгууллага
- Үндсэн тохиргоо -> Салбар нэгж
- Үндсэн тохиргоо -> Харилцагч бүлэг үндсэн цэснээс хасагдсан. Харилцагч цонхноос Бүлэг сонголтоос Нэмэх товч дарж цонхыг дуудна.

- Үндсэн тохиргоо -> Албан тушаал үндсэн цэснээс хасагдсан. Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхноос Албан тушаал сонголтоос Нэмэх товч дарж цонхыг дуудна.

- Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд Round method, Round digit баганууд нэмэгдэж дараах цонхнуудад Нийт үнэ дүнг бүхэлчлэх боломжтой болсон.
- Борлуулалт -> Борлуулалт
- Борлуулалт -> Борлуулалт буцаалт
v8.9 (2023.9)
- Үндсэн тохиргоо -> Төлөв цонхонд Идэвхтэй багана нэмэгдсэн. Идэвхгүй болгосноор төлвийн сонголтоос шүүлт хийгдэж Default-р харагдахгүй.
- Бараа материал -> Бараа код -> Тохиргоо барааны зураг upload хийх боломжтой болсон. Өмнө нь барааны зургийг зөвхөн линкээр оруулж хардаг байсан бол одоо зурган файлыг хадгалах боломжтой болсон. Зураг оруулснаар Dayansoft ERP болон Dayansoft POS, Dayansoft Kiosk програмууд дээр бараа бүтээгдэхүүний зураг харагдах боломжтой. Энэхүү өөрчлөлт орсноор өмнө нь Dayansoft POS, Dayansoft Kiosk програмууд дээр бараа, меню зургийг файлаар хуулдаг, шинэчилдэг гар ажиллагаа байхгүй болох бөгөөд, хүссэн үедээ зургаа шинэчлэх боломж нэмэгдэж байгаа юм. Иймд зурган файлуудаа Dayansoft ERP системийн тус цонхонд upload хийж хадгална уу.

- Санхүү бүртгэл –> Журнал бичилт -> Жагсаалт үйлдэл -> Импортлох темплэйт татах, Санхүү бүртгэл –> Журнал бичилт -> Шинэ -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах буюу журнал бичилт импортлоход темплэйт файлд Харилцагч код багана шинээр нэмэгдсэн.
- Файл Tab-н нэршил Линк болгож өөрчлөгдсөн. Local disk дээрх файлын зам биш cloud, online, shared файлын линк тохируулж ERP систем ашигладаг болон тухайн файлыг нээж харах эрхтэй хүмүүст нээгдэж харагдах боломжтой.
- Борлуулалт -> Борлуулалт захиалга цонхонд Банк данс сонгож, баримтанд хэвлэх боломжтой болсон.
- Бараа материалын зарлагын цонхонд тухайн үлдэгдэл ямар хугацааны үлдэгдэл вэ гэдгийг badge icon-р notification байдлаар харуулсан. Мөн дараах цонхнуудад бараа материалын насжилт, үлдэгдлийг данс тус бүрээр tooltip-р харуулдаг болсон.
- Борлуулалтын үнийн санал
- Борлуулалтын нэхэмжлэх
- Борлуулалт
- Худалдан авалтын захиалга

- Борлуулалт -> Бэлгийн карт жагсаалтанд дараах баганууд нэмэгдсэн. Тухайн картыг цэнэглэсэн, ашигласан түүхийг доор харуулдаг болсон.
- Цэнэглэсэн (₮)
- Ашигласан (₮)
- Үлдэгдэл (₮)
- Цэнэглэсэн (%)
- Ашигласан (%)
- Үлдэгдэл (%)
- Сүүлд цэнэглэсэн - огноо, цаг, минут
- Сүүлд ашигласан - огноо, цаг, минут
- Ашигласан тоо
- Үлдэгдэл (₮+%) - Нийт үлдэгдэл мөнгө болон хөнгөлөлт

- Борлуулалт -> Бэлгийн карт -> Жагсаалт үйлдэл товч дарж цэнэглэх дүн оруулж мөнгө болон хөнгөлөлтөөр цэнэглэх боломж нэмэгдсэн.

- Бараа материал -> Бараа үлдэгдэл -> Динамик тайланд Бараа ангилал параметр нэмэгдсэн.
- Бараа материал -> Бараа код цонхноос Товч нэр хасагдсан. Dayansoft POS програмд баримтанд товч нэрээр хэвлэх Feature боломж байсан боловч хэрэглэгч товч нэрээр хэвлэх үед үндсэн нэрээс ялгаатай байгаа нь төөрөгдөл, алдаа гаргаж байсан тул хассан.
v8.8 (2023.8)
- Өглөг авлага -> Нэхэмжлэх цонх нь Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх цонх руу шилжсэн. Цаашид борлуулалтын нэхэмжлэхийг тус цонхоор бүртгэнэ. Өглөг авлага -> Нэхэмжлэх цонхонд бүртгэсэн нэхэмжлэхүүд шинэ цонх руу шилжиж, хуучин цонх нь модулиас хасагдсан. Борлуулалтын нэхэмжлэх шинэ цонх нь илүү олон боломжуудтай болсон.
- Жагсаалтын шүүлт буюу Filter нь шинэ хоосон мөрөөр харагдахгүй, жагсаалтын баганын толгой дээр шүүж, хайдаг болсон.

- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тухайн ажилтантай холбоотой гэрээ, тушаал, анкет зэрэг бичиг баримтын файлын замыг тохируулах, дуудаж харах боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч жагсаалтанд Идэвхгүй болсон хугацаагаар шүүж харах боломжтой болсон.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд Систем дугаар буюу баримтын дугаараар дуудаж тухайн баримтын бараанууд, тоо ширхгээр шошго хэвлэх боломжтой болсон.
- Ерөнхий дэвтэр модулийн нэршил Санхүү бүртгэл болж шинэчлэгдсэн.
- Өглөг авлага модулийн дараах цонхнууд Санхүү бүртгэл модуль руу шилжиж нэршил шинэчлэгдсэн.
- Эхний үлдэгдэл цонх Тооцоо эхний үлдэгдэл
- Ханш тэгшитгэл цонх Тооцоо ханш тэгшитгэл
- Харилцагчийн тооцоо цонх Тооцоо товчоо
- Төлбөрийн хуваарь цонх Төлбөр хуваарь
- Санхүү бүртгэл модулийн дараах цонхны нэршлүүд шинэчлэгдсэн.
- Гүйлгээ жагсаалт цонх Журнал жагсаалт
- Эхний үлдэгдэл цонх Данс эхний үлдэгдэл
- Ханш тэгшитгэл цонх Данс ханш тэгшитгэл
- Нэмэлт модулийн дараах цонхнууд Борлуулалт модуль руу шилжсэн.
- Тээвэр захиалга
- Талбайн бүртгэл
- Борлуулалт -> Борлуулалт цонхонд Банк харилцах данс сонгож, баримтанд хэвлэх боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулалт суваг лавлах мэдээлэл нь мод бүтэцтэй болсон.
- Дашбоард модуль Мөнгөн хөрөнгө -> Мөнгөн урсгал модульд шилжсэн.
v8.6.0.0 (2023.6)
- Шинэчлэх -> Лиценз хүсэлт илгээх дарахад MS Form-р хүсэлтийн форм бөглөж илгээдэг болсон. Лиценз хүсэлт нь мэйл, таскаар давхар үүсч илүү хурдан, хяналттайгаар процессын дагуу хийгддэг болсон.
- Үндсэн цонхны үйлдлээс жагсаалтаас Хайлт, Шүүлт хийх товчийг хассан. Шүүлт хийх бол жагсаалтын зүүн дээд буланд Шүүлт мөр харуулах товч дарна. Хайлт жагсаалтууд дээр ил харагдах ба хэрвээ харагдахгүй тохиолдолд жагсаалтаа сонгоод Ctrl+F товч дарж хайлтыг гаргаж ирнэ.

- Сүүлд авсан үнэ дараах цонхнуудад харагддаг болсон.
- Бараа материал -> Дотоод зарлага
- Бараа материал -> Дотоод хөдөлгөөн
- Борлуулалт -> Борлуулалт -> Шинэ -> Үйлдэл -> Посын борлуулалт татах үед Борлуулалт-н цонхонд дараах багануудын утгаар ялгаатай бол тусдаа мөр үүсгэдэг болсон.
- Ажилтан
- Нэгж үнэ
- Хөнгөлөлт %
- Box
- Үнийн жагсаалт
- Сериал дугаар
- Ebarimt дараа олгоно
- Бараа данс (Ажилтан сонгосон бол ажилтанд тохируулсан данс)
v8.5.0.0 (2023.5)
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Борлуулалт суваг үүсгэж, сонгох боломж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн харилцагч танай ямар борлуулалтын сувгаар шинэ хэрэглэгч болсныг бүртгэх, жагсаалтаас шүүж харах боломжтой болсон.

- Үндсэн тохиргоо -> Харилцагч цонх руу нэвтрэхэд хамгийн сүүлд зассан эсвэл нэмсэн хугацаагаар эрэмбэлж, шинийг дээр нь харуулдаг сайжруулалт хийгдсэн. Учир нь шинэ нэмэгдсэн, засагдсан харилцагчдын бүртгэлийг шүүж, харах, нэвтрэх хэрэгцээ түгээмэл байдаг.
- Ерөнхий дэвтэр -> Данс код -> Тохиргоо цонх шинээр нэмэгдсэн. Тус цонхонд
- Мөнгөн хөрөнгө
- Бараа материал
- Үндсэн хөрөнгийн данснуудын хувьд тус тусын тохиргоо данс, мэдээллүүдийг оруулна. Ерөнхий дэвтэр -> Данс код цонхноос эдгээр тохиргоо дансны мэдээллүүд Тохиргоо цонх руу шилжсэн. Хэрвээ Бараа материал болон Үндсэн хөрөнгийн дансны тохиргоо энд цонхонд хийгдээгүй тохиолдолд тухайн дансаа гүйлгээ бүртгэх үед дансны тохиргоо хийгдээгүй тухай алдааны мессэж шууд харуулдаг болсон.
- Ерөнхий дэвтэр -> Тайлант үе -> Тохиргоо цонхыг - Ерөнхий дэвтэр -> Тайлант үе цонхонд харуулсан.
- Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Шинэ -> Үйлдэл -> Үүсгэх -> Худалдан авалтын захиалга үүсгэх боломж нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Үүсгэх -> Худалдан авалтын захиалга үүсгэх боломж нэмэгдсэн.
v8.4.1.3 (2023.4)
- Худалдан авалт -> Худалдан авалт -> Шинэ -> Үйлдэл -> Худалдан авалтын буцаалт үүсгэх боломж нэмэгдсэн.
- Худалдан авалт -> Худалдан авалтын буцаалт -> Шинэ -> Үйлдэл -> Худалдан авалт үүсгэх боломж нэмэгдсэн.
- Худалдан авалт -> Худалдан авалтын буцаалт -> Шинэ -> Үйлдэл -> Барааны үлдэгдлээс татах боломж нэмэгдсэн.
- Төсөв -> Төсөв болон Төсөв -> Төсөв анализ цонхонд Харилцагч бүлэг нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, харилцагчийн бүлгээр төсөвлөх боломжтой болсон.
- Хайлт хэсэгт зөвхөн Систем дугаараас гадна
- Харилцагч код болон ТТД-р
- Бараа код -р болон Баркодоор хайдаг болсон.

- Зөвхөн Admin хэрэглэгчээр нэвтсэрсэн тохиолдолд Бааз нөөцлөх боломжтой болсон. Бусад хэрэглэгчээ бааз нөөцлөх үед Та системийн админ эрхтэй байх шаардлагатай! алдааны мессэж харуулна.
- Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд шинэ хэрэглэгч үүсгэх үед Утас, Mail заавал утга шаарддаг болсон.
- Хэрэглэгч алдаа гаргахаас сэргийлж Доош ижил болгох үйлдэл ажиллахгүй байх багануудыг системээс хатуу тохируулсан. Ямар баганууд доош ижил болохгүйг энд дарж харна уу.
- Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт -> Шинэ -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах боломж нэмэгдсэн. Импортлох боломж өмнө нь байсан.
- Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт -> Жагсаалт үйлдэл -> Импортлох темплэйт татах боломж нэмэгдсэн. Импортлох боломж өмнө нь байсан.
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Заал, ширээ цонхонд ширээний байршил буюу уртраг, өргөрөг (X, Y) болон өргөн, өндрийг тохируулах боломж нэмэгдсэн. POS програмаас өөрчлөх үед өөрчлөлт шууд автомат орно.
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос цонхонд Борлуулалт -> Пос тохиргоо -> Төлбөрийн журнал тохиргоо цонхыг нэгтгэсэн.
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос цонхонд Бизнес нэр заавал утга шаарддаг болсон.
- Бараа материал -> Тооллого цонхонд Тоолсон (Mobile) болон Сүүлд тоолсон (Mobile) баганууд нэмэгдсэн. Тухайн тооллогод хэзээ хамгийн сүүлд өөрчлөлт орсон болон яг утсаар тоолсон тоог харах боломжтой болсон.
- Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт цонхонд Тооцоо № багананд тооцоо үүсгэсэн баримтын дугаарыг гараас оруулахаас гадна өмнө үүссэн тооцооны жагсаалтаас сонгох боломжтой болсон.
v8.4.0.0 (2023.4)
- Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Үйлдэл -> Mercury-с татах боломж нэмэгдсэн.
- Бараа материал -> Эхний үлдэгдэл цонхонд Нэмэх -> Олноор нэмэх боломж нэмэгдсэн.
- Бараа материал -> Бараа код жагсаалтанд тухайн бараа кодын хувьд хамгийн сүүлийн орлогын гүйлгээнээс Насжилт хоногоор тооцож харуулсан.
- Бараа материал -> Бараа код жагсаалтанд Зураг ил харуулсан.
- Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал цонхонд Зураг ил харуулсан.
- Бараа материалын зарлагын баримтын цонхонд Үлдэгдэл харуулахдаа баримтын огноог давхар харуулдаг болсон.-
- Програмын UI, interface харагдац Windows 11 skin-тэй болсон.
v8.3.0.0 (2023.3)
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд Баркод багана шинээр харуулж, Хайлт хэсэгт баркодоор уншуулж барааг олох боломжтой болсон.
- Ерөнхий дэвтэр -> Ханш тэгшитгэл, Өглөг авлага -> Ханш тэгшитгэл хийхэд нэвтэрсэн хэрэглэгчийн салбар нэгжээр данс шүүгддэг болсон.
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл цонхонд Ажил код сонгох боломжтой болсон.
- Борлуулалт -> Ebarimt цонхонд Нэхэмжлэх төрөл сонгож EInvoice үүсгэх боломжтой болсон. Гэхдээ баримт дээр төлбөр хүлээн авах банк, дансны мэдээлэл хэвлэгдэх боловч ebarimt.mn сайт дээр дансны мэдээлэл хоосон үүснэ. Учир нь татварын систем одоогоор posAPI 3.0 хувилбарын нээлтээ хийж бэлэн болоогүй байгаа тул дансны мэдээлэл цааш илгээх, системд харуулах техникийн шийдэл дутуу байгаа юм.
- Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал цонхонд Банк данс сонгож, үнийн саналд хэвлэгддэг болсон.
- Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт цонхноос Үйлдэл -> Журнал үүсгэх цонхонд Журнал загвар сонгож, журнал үүсгэх боломжтой болсон.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхны Харагдац хадгалах боломжтой болсон. Цалин бодоод хадгалахад баганын дараалал, өргөн хадгалагдах ба дахин ороход сүүлд хадгалснаар харагдана.
- Систем дугаар буюу зөвхөн Dayansoft ERP системээс дахин давтагдашгүй дугаарлалтыг баримт, гүйлгээ үүсгэсэн дарааллаар дугаарлаж үүсгэх ба тухайн дугаарыг гараас оруулах, засах, өөрчлөх боломжгүй. Хэрвээ баримтыг устгаад, шинээр үүсгэх тохиолдолд устгасан дугааруудыг алгасч, дараагийн шинэ дугаараар баримт үүснэ. Энэхүү шинэчлэл орохоос өмнө байсан Дугаар нэртэй баганад шинэ дугаар системээс generate хийж үүсгэхээ больсон бөгөөд өмнө оруулсан дугаарууд жагсаалтанд хойгуур дараалалд Дугаар нэрээр хэвээр харагдаж байгаа бөгөөд хэрэглэгч хүсвэл баримт үүсгэхдээ Дугаар нэртэй талбарт гараас дугаарлалтыг оруулаад, жагсаалтанд шүүж харах боломжтой байгаа. Систем дугаар буюу дахин давтагдашгүй дугаартай болсноор Dayansoft ERP системийн дээд Систем дугаар: Хайх хэсэгт баримтын дугаараар хайж баримт, гүйлгээг маш хурдан хайж олох боломжтой болсон. Өмнө оруулдаг байсан давхцах боломжтой, гараас өөрчлөх засах боломжтой дугаараар нэгдсэн хайлт хийх боломжгүй, олон дутагдалтай талуудтай байсан билээ.

- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд дараах өөрчлөлтүүд орсон
- ЭМД, НДД багануудыг ил харуулахыг болиулсан. Харах шаардлагатай бол Багана тохируулах цонхноос ил харуулах боломжтой.
- Иргэний бүртгэлийн дугаар багана шинээр нэмэгдэж, ХХОАТ мэдээ дээр экспортлодог болсон.
- Dayansoft ERP системээс дээд хэсэгт байрлах Асуулт асуух товч дээр асуултаа форм ашиглан асуух боломжтой болсон. Та байгууллагын нэр, өөрийн нэр, асуух асуултаа бичиж илгээснээр Даянсофт ХХК-н бүх ажилтнуудад шинэ дуудлага, таск болон бүртгэгдэж, хариуцсан ажилтанд хуваарилагдсанаар Facebook messenger-р, эсвэл шууд утсаар залгаснаас хурдан хугацаанд бүх ажилтанд харагдах, тухайн асуудлын шийдвэрлэсэн байдал зэрэг нь хөтлөгдөх боломжтой юм.
- ХХОАТ мэдээ буюу ХМ_11(1) шинэчилсэн загвараар гардаг болсон.
v8.2.0.0 (2023.2)
- Олон баркодтой бараа код импортлох үед баркодуудыг таслал (,) болон цэг таслал (;) аль алинаар зааглаж бичээд импорт хийдэг болсон. Өмнө нь зөвхөн таслалаар заагласан үед импортлогддог байсан.
- Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх -> Баримтаар -> Динамик тайлан шинээр нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалт цонхноос Үйлдэл -> Үүсгэх
- Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх (Бараагаар)
- Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх (Баримтаар)
- Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх (Дүнгээр) боломжууд нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалт -> Шинэ -> Үйлдэл -> Борлуулалт нэхэмжлэх үүсгэх боломж нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалт цонхонд Өндөр, Өргөн, Урт гэсэн 3 хэмжээс багана шинээр нэмэгдсэн ба м.кв, м.куб хэмжээгээр нэгж үнээр үржүүлж борлуулалт хийх шинэ боломж нэмэгдсэн.
- Монголбанкны сайт шинэчлэлттэй холбоотой ханш автомат татах боломжгүй болсон асуудлыг шийдвэрлэсэн.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд борлуулдаг бараа үйлчилгээгээ оруулаад, Төлбөр нөхцөл, Эхлэх огноо-г 1 удаа зөв тохируулж өгснөөр Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх -> Үйлдэл -> Сараар нэхэмжлэх үүсгэх боломж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, байнга тогтмол борлуулалт хийдэг, үйлчилгээ үзүүлдэг бол гэрээний дагуу 1 удаа оруулаад, сар, улирал, жилээр нь борлуулалтын нэхэмжлэхийг урьдчилаад автомат үүсгэх боломжтой гэсэн үг.

- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд борлуулдаг бараа үйлчилгээгээ оруулаад, Төлбөр нөхцөл, Эхлэх огноо-г 1 удаа зөв тохируулж өгснөөр Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх -> Шинэ -> Үйлдэл -> Борлуулдаг татах товч дарах үед
- Ажлын огноо
- Эхлэх огноо
- Төлбөр нөхцөл (Тухайн төлбөрийн нөхцөл дээр тохируулсан хугацаанаас хамаарна) 3 утгаас хамаарч тухайн өдөр тухайн харилцагчид борлуулалтын нэхэмжлэх өгөх бараа үйлчилгээ байгаа үед тухайн бараа үйлчилгээг автомат дуудна. Хэрэв тохирох утга байхгүй үед "Сонгосон харилцагчид өнөөдөр борлуулах бараа, үйлчилгээ байхгүй байна! Харилцагч-Борлуулдаг цонхноос шалгана уу." алдааны мессэж харуулаад бараа, үйлчилгээ дуудахгүй. Хэрвээ Эхлэх огноо нь сарын сүүлийн өдөр бол дараа сарын сүүлийн өдрөөр нэхэмжлэх үүсэхийг анхаарна уу. Жишээ нь, Эхлэх огноо "2.28", Төлбөр нөхцөл "Сар" үед дараагийн нэхэмлэх нь 3.31, 4.30 гэх мэт тухайн саруудын сүүлийн өдрөөр үүснэ.
- Үндсэн тохиргоо -> Албан тушаал цонхонд албан тушаал бүрт Ажил мэргэжлийн код-г 1 удаа тохируулснаар ажилтан бүртгэх үед автомат бөглөгддөг болсон.
- Дараах цонхнууд руу ороход Огноо-ны дарааллаар биш Нэмсэн хугацаагаар Default өсөхөөр эрэмбэлж харуулдаг болсон. Учир нь хэрэглэгч нар хугацаа андуурч бүртгэл хөтлөх, өнгөрсөн хугацаагаар нөхөж бүртгэл хөтөлснөөс бүртгэлийн алдаа үүссэн үед тус алдааг хурдан хугацаанд олох зорилгоор энэхүү хөгжүүлэлтийг хийсэн.
- Ерөнхий дэвтэр -> Ханш тэгшитгэл
- Өглөг авлага -> Ханш тэгшитгэл
- Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө элэгдэл
- Худалдан авалт -> Худалдан авалтын нэхэмжлэх цонхноос Үйлдэл -> Харилцахын зарлага үүсгэх боломж нэмэгдсэн. Журнал холбохдоо Нэхэмжлэх ID -г бөглөснөөр тухайн худалдан авалтын нэхэмжлэхийн төлбөр хаагдана.
v8.1.0.0 (2023.1)
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхны Даатгуулагчийн төрөл-д шинэ төрлүүд нэмэгдсэн. Шинэ даатгуулагчийн төрлүүдээр НДШ хувь тохиргоо хийгдсэн.
- 2023.1.1-с мөрдөх ХХОАТ-н цалингийн шатлалын дагуу ХХОАТ тооцоолол хийгддэг болсон.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж шинэчлэгдсэн.
- Ажилтанд өгөх өглөг үүсгэх F324 шинэ цалингийн үзүүлэлт нэмж, Цалин загварт-т нэмсэн. Тус баганыг ашиглан гарт олгох цалингаас ажилтанд өглөг үүсгэн, журнал үүсгэх боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Худалдан авдаг цонхонд дараах шинэ баганууд нэмэгдсэн.
- Ажил код
- Төлбөр нөхцөл
- Эхлэх огноо
- Дуусах огноо
- Comment
- Үндсэн тохиргоо -> Төлбөр нөхцөл цонхонд Хугацаа төрөл, Хугацаа утга шинэ баганууд нэмэгдсэн. Тохируулсан утгаас хамаарч Борлуулалтын нэхэмжлэх, Худалдан авалтын нэхэмжлэх-д хамрах хугацааг тооцоолсон.
- Борлуулалт -> Борлуулалтын захиалга цонхноос Үйлдэл -> Үүсгэх -> Борлуулалтын нэхэмжлэх боломж нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалтын үнийн санал цонхноос Үйлдэл -> Үүсгэх -> Борлуулалтын нэхэмжлэх боломж нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх цонхноос Үйлдэл -> Үүсгэх -> Харилцахын орлого үүсгэх боломж нэмэгдсэн.
- Ерөнхий дэвтэр -> Эхний үлдэгдэл цонхонд валютын дансны эхний үлдэгдэл оруулах үед валют, төгрөгийн аль аль дүнгээс тооцоолол хийгддэг, валютын ханш оруулаагүй бол шалгуур ажилладаг болсон.
- Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт, Харилцахын жагсаалт цонхноос касс, харилцахын баримтуудыг олноор сонгоод Журнал үүсгэх цонхонд Утга буюу гүйлгээний утга сонгож олноор нь шинэчлэх боломжтой болсон.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд дараах баганууд шинээр нэмэгдсэн.
- Бөөний ашиг % - Бөөний үнэ, Нэгж үнэ 2-оос тооцож харуулдаг болсон.
- Нэгж үнэ НӨАТ-гүй
- Сүүлд авсан үнэ НӨАТ-гүй
- Ашиг % НӨАТ-гүй
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос олон баркодтой барааг хэвлэх үед Хэвлэх % багананд 1 гэсэн утга оруулснаар зөвхөн 1 баркодоор шошго хэвлэх боломжтой болсон. Утга оруулаагүй, эсвэл 1-с ялгаатай утга оруулсан тохиолдолд баркод тус бүрээр шошго хэвлэгдэнэ.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхноос Үйлдэл -> Борлуулалтын нэхэмжлэх цонх дуудах боломжтой болсон.
- Бараа материал -> Бараа бүлэг цонхонд HSCode буюу олон улсын ангиллын кодын багана шинээр нэмэгдсэн. Худалдан авалтын захиалга цонх болон жагсаалтанд HSCode харуулсан.
- Бараа материал -> Бараа код цонхноос Үйлдэл -> Импорт буюу бараа код импортлох темплэйтэнд Киоск, НӨАТ төрөл баганууд шинээр нэмэгдсэн.
- Бараа материал -> Бараа код жагсаалтанд FAQ багана шинээр харуулсан.
- Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Шинэ -> Үйлдэл -> Импорт темплэйтийн дагуу бэлдэж импортлох боломжтой болсон.
- Бараа материал -> Тооллого цонхноос баркод уншуулах үед Баркод дахь тоо 1-с их үед Тоолсон тоог автомат бөглөдөг болсон.
- Мөнгөн хөрөнгө -> Харилцахын зарлага, Харилцахын орлого цонхонд Банк гүйлгээ №, Банк гүйлгээ утга-г банкнаас хуулга татсан үед бөглөж, засах боломжгүйгээр харуулдаг болсон.
v7.12.0.0 (2022.12)
- Өглөг авлага -> Эхний үлдэгдэл жагсаалтанд Валют баганыг харуулсан. Шинэ мөр нэмэх үед сүүлийн мөрийн ханшаас татдаг болсон.
- Жагсаалтын утгыг шүүхдээ огноо талбарыг хоосон үед шүүдэг болгосон. Эхлэх огноо хоосон үед урагш, дуусах огноо хоосон үед хойш бүх мэдээллийг шүүнэ.
- Үйлдвэрлэл -> Наряд цонхноос олон ажилбар сонгож хулганы баруун товчноос Борлуулалтын нэхэмжлэх үүсгэх боломж нэмэгдсэн.
- Валютын дансаар гүйлгээ хөтлөх үед Монгол банкны ханш автомат татагдах ба татсан ханшийг гараас өөрчилж, журналд өөр ханшаар гүйлгээ хөтлөх боломжтой болсон.
- Үйлдэл -> Борлуулдаг барааг татах нэршлийг Үйлдэл -> Борлуулдаг татах болгож сольсон.
- Мөнгөн хөрөнгө -> Кассын жагсаалт, Харилцахын жагсаалт цонхноос касс, харилцахын баримтуудыг олноор сонгоод Журнал үүсгэх цонхонд Журнал загвар сонгох боломжтой болсон.
- Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх шинэ цонх нэмэгдсэн. Тус цонхоор борлуулалтын нэхэмжлэх үүсгэж, харилцагч байгууллагууддаа илгээж, тухайн нэхэмжлэхийн дугаараар нэхэмжлэхээ хааж бүртгэл хөтөлнө. Тус цонхны зааварчилгаа удахгүй нэмэгдэнэ.
- Худалдан авалт -> Худалдан авалтын нэхэмжлэх шинэ цонх нэмэгдсэн. Тус цонхоор харилцагч байгууллагуудаас ирсэн нэхэмжлэхийн бүртгэл үүсгэж, тухайн нэхэмжлэхийн дугаараар төлөлтөө хийж нэхэмжлэхээ хаана. Тус цонхны зааварчилгаа удахгүй нэмэгдэнэ.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос Үйлдэл -> Импорт цонхонд
- Бөөний үнэ
- Бөөний тоо
- Хөнгөлөлт % 3 утга татдаг болсон.
- Бараа материал -> Бараа код -> Дагалдах цонхонд Үнийн жагсаалт тохируулсан бол тухайн үнийн жагсаалтын Зарах үнэ харуулдаг болсон.
- Үйлдвэрлэл -> Ажилбар цонхонд Бараа код тохируулдаг болсон. Тухайн ажилбартай холбоотой бараа, үйлчилгээ, тухайн ажилбарыг хийснээр зарлага гарах бараа үйлчилгээг тохируулах боломжтой.
v7.11.0.0 (2022.11)
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд дараах баганууд нэмэгдсэн.
- Ажил код
- Төлбөр нөхцөл
- Эхлэх огноо
- Дуусах огноо
- Comment
- Ерөнхий дэвтэр -> Данс код цонхонд Мөнгөн гүйлгээ Default багана нэмэгдсэн. Энд мөнгөн гүйлгээний үзүүлэлт сонгосноор тухайн дансаар журнал бичилт хийх үед тохируулсан мөнгөн гүйлгээний үзүүлэлт автомат бөглөгдөнө. Гараас өөрчилж сонгох боломжтой.
- Мөнгөн хөрөнгө -> Харилцахын жагсаалт цонхонд Excel файлаас харилцахын гүйлгээ импортлох үед зарлагын утга - буюу сөрөг утгатай үед шууд импортлох боломжтой болсон.
- Үйлдвэрлэл -> Стандарт орц норм, Бараа материал -> Бараа код -> Орц норм цонхонд Нэгж өртөг, Нийт өртөг баганын утга харахын тулд нүдний зурагтай баганын толгой дээр дарж хардаг болсон.
- Борлуулалт -> Борлуулалт -> Үйлдэл -> Посын борлуулалт татах цонхоор посын борлуулалт татах үед Огноо талбарын утга гараас өөрчлөх боломжгүй бөгөөд readonly харагддаг болсон.
- Өглөг авлага -> Эхний үлдэгдэл цонхонд Валют багана нэмж харуулсан. Валютын дансны эхний үлдэгдэл оруулах үед ханшийг өмнөх мөрөөс хуулж оруулдаг болсон.
- Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт -> Үйлдэл -> Тооцоо үүсгэх (Харилцагчийн бүлгээр) цонхонд Тооцоо үүсгэх дүн талбар нэмэгдсэн. Хэрвээ Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Тооцооны лимит тохируулсан бол тухайн дүнгээр, Тооцоо үүсгэх дүн дээр утга оруулсан бол оруулсан дүнгээр тооцоо үүснэ.
- Dark mode, Light mode сонгон ажиллах боломжтой болсон.

- Тайлан -> Өглөг авлага модулийн тайлангийн Харилцагч бүлэг сонголтоос олноор сонгох боломжтой болсон. Мөн тус жагсаалтанд Харилцагч болон болон ажилтны Салбар нэгж хамт харагддаг болсон.
- Жагсаалт шүүх эхлэх, дуусах огноо хоосон үед урагш, хойш хязгааргүйгээр шүүлт хийдэг болсон. Жишээ нь, өнөөдрөөс урагш бүх гүйлгээг шүүж харах бол эхлэх огноог хоосон болгоод шүүнэ.
- Харилцахын хуулга татахад гүйлгээний утга дээр бичсэн тоон утгаар Харилцагч хайж олох логик сайжруулалтууд хийгдсэн. Дараах логикоор харилцагчийг хайгаад олоогүй тохиолдолд Хоосон текст харилцагч нэр хэсэгт бөглөгдөнө. Иймд гүйлгээний утга дээр ТТД, регистр, харилцагч кодоо зөв оруулахыг харилцагч байгууллагуудаасаа шаардана уу.
- Тоон утга 4 оронгоос их үед хайлт хийнэ.
- Тоон утга 7 оронтой бол татвар төлөгчийн дугаараар хайлт хийнэ.
- Тоон утга 8 оронтой бол хувь хүний регистрээр хайлт хийнэ.
- Тоон утга 7 болон 8-с ялгаатай тохиолдолд харилцагчийн кодоор хайлт хийнэ.
- Харилцахын зарлага дээр Харилцагч хайдаг болсон.
- Үндсэн хөрөнгийн баримтууд системд нэвтэрсэн хэрэглэгчийн харъяалагдах салбар нэгжээс хамаарч шүүгддэг болсон.
- Системд нэвтэрсэн хэрэглэгчийн салбар нэгжээс хамаарч дараах цонхууд шүүгддэг болсон.
- Доод үлдэгдлээс багассан бараа захиалах
- Барааны эхний үлдэгдэл
- Тооцооны эхний үлдэгдэл
- Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл
- Дансны эхний үлдэгдэл
- Цалин баримтаар
- Цалин ажилтнаар
- Бараа материалын зарлагын цонхнуудаар яг өнөөдрийн огноогоор зарлагын гүйлгээ хөтлөх үед Үлдэгдэл багананд яг одоогийн буюу Realtime үлдэгдлийг харуулдаг болсон. Харин өмнөх зарлагын баримтууд руу орох үед хуучнаар буюу гүйлгээнээс үлдэгдлийг тооцоолж харуулна.
- Мөнгөн хөрөнгө -> Харилцахын жагсаалт цонхонд Банк гүйлгээ утга багана нэмэгдсэн. Банкнаас автомат гүйлгээ татах үед яг банкны хуулга дээрх гүйлгээний утга тус багананд харагдана.
v7.10.0.0 (2022.10)
- Тусламж товч хасагдсан. Тусламж цонхонд байсан үйлдлүүд дарах байдлаар ил харагддаг болсон.
- Шинэчлэх - Програм
- Шинэчлэх - Лиценз
- Шинэчлэх - Лиценз хүсэлт илгээх
- Шинэчлэх - HardwareID
- Anydesk

- Өглөг авлага -> Төлбөрийн хуваарь цонхонд Ажил код багана нэмэгдсэн.
- Өглөг авлага -> Төлбөрийн хуваарь цонхонд Төлөх дүн валют багана нэмэгдсэн.
- Борлуулалт -> Борлуулалт -> Шинэ -> Үйлдэл -> Посын борлуулалт татах цонхонд тухайн посын өдрийн хаалт хийгээгүй үед ч борлуулалт татах боломжтой болсон. Өдрийн хаалт хийгээгүй үед "Өдрийн хаалт хийгдээгүй байна. Борлуулалтын мэдээ дутуу байх магадлалтай. Та татахдаа итгэлтэй байна уу?" асуулт асууж Yes товч дарахад татагддаг болсон.
- Борлуулалт -> Борлуулалт -> Шинэ -> Үйлдэл -> Посын борлуулалт татах цонхонд тухайн посын борлуулалт дутуу үед "Борлуулалтын мэдээ дутуу байна. Та татахдаа итгэлтэй байна уу? Үгүй бол POS програмаас Мэдээлэл илгээх товч дарсны дараа дахин борлуулалт татна уу." асуулт асууж Yes товч дарахад татагддаг болсон.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд Борлуулалт хөнгөлөлт % багана нэмэгдсэн.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд ажилд орсон болон ажлаас гарсан хугацааны зөрүүгээр Хугацаа багана нэмэгдсэн.
- Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд Хариуцагч ажилтан багана нэмэгдсэн.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо -> Үнийн түүх харах цонхонд буюу үнэд өөрчлөлт оруулсан бүх түүхийг жагсаалтаар харуулдаг болсон. Бараа материал -> Бараа код -> Үнэ тохиргоо -> Үнийн түүх харах цонхноос тухайн 1 бараа кодын хувьд үнэ өөрчилсөн түүхийг мөн харах боломжтой.
- Өглөг авлага -> Эхний үлдэгдэл цонхонд Ажил код сонгох боломжтой болсон.
- Үйлдвэрлэл -> Наряд цонхонд Ханш, Валют багана нэмж, Үнэлгээ дүн ₮ болон валютаар харах боломжтой болсон.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд Үйлдэл -> Импорт үйлдлээр олноор импортлох үед тухайн харилцагчийн ТТД-р татвараас НӨАТ, НХАТ суутган төлөгч эсэх тохиргоог автомат шалгаж бөглөдөг болсон. Жагсаалт үйлдэл -> ТТД-р татвараас НӨАТ, НХАТ татах товчоор бүх харилцагч байгууллагын хувьд НӨАТ, НХАТ суутган төлөгч эсэхийг татварын системээс автомат шинэчилдэг болсон.
- Борлуулалт -> Борлуулалт дата буюу борлуулалтын дата мэдээллийг
- Жагсаалт
- Динамик
- Товчоо
- Dashboard хэлбэрээр харах шинэ цонх нэмэгдсэн. Энэ цонхноос борлуулалтын модулиар хийсэн бүх төрлийн нарийвчилсан мэдээллийг харах боломжтой.
- Үндсэн хөрөнгө -> Баримт жагсаалт -> Хөрөнгө үлдэгдэл жагсаалт шинээр нэмэгдсэн.
- Бараа материал -> Тооллого цонхонд тухайн тооллогын зөрүүгээр дотоод зарлага, дотоод орлогын гүйлгээ хийсэн тохиолдолд тооллогын огноог өөрчлөх боломжгүй болсон. Хэрвээ огноо засах бол тооллогоос үүсгэсэн баримтаа устгасны дараа засна.
- Бараа материал -> Бараа код -> Тохиргоо цонхонд цонхонд НӨАТ төрөл нь НӨАТ тооцно төрөлтэй үед НӨАТУС код сонголтонд зөвхөн 7 оронтой буюу хамгийн нарийвчилсан ангиллын мэдээллийг шүүж харуулдаг болсон. Учир нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-с Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн уулзалтыг 2022.10.28-нд хийж, дэд ангилал, толгой ангилал буюу 7 оронгоос бага оронтой кодоор борлуулалт илгээхийг хориглох тухай анхааруулж өгсөн учраас энэхүү өөрчлөлтийг хийсэн. www.ebarimt.mn сайтаар шивж байгаа тохиолдолд өөр кодоор шивэх эрх нь нээлттэй байгаа хэдий ч Dayansoft ERP, POS програмуудаас бол цаашид сонгон илгээх боломжгүй болж байна. Ямар кодоор илгээх шаардлагатайг харъяа татварын албатайгаа холбогдож лавлана уу.

v7.9.1.0 (2022.9)
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Төлбөрийн журнал тохиргоо цонхонд төлбөрийн журнал холбох данс, харилцагчийн тохиргоо хийдэг болсон. Тохиргоо хийснээр посын борлуулалт татаад журнал холбох үед касс, харилцах, тооцооны дансууд руу шууд бичилт хийгдэх боломжтой болсон.
- Борлуулалт -> Борлуулалт цонхонд Хүргэлт буюу хүргэлтийн ажилтан сонгох боломжтой болсон. Ажилтнаас гадна хүргэлтийн компани сонгох боломжтой.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Идэвхгүй болсон багана нэмэгдсэн. Тухайн харилцагчтай харилцахаа больсон, танай харилцагч биш болсон хугацааг оруулах боломжтой.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхны мэдээллүүдийн байршил солигдсон.
- Цалин -> Цалин бодолт -> Үйлдэл товчноос ХХОАТ экспорт товчноос ХХОАТ мэдээг экспортлох боломжтой болсон.
- Ерөнхий дэвтэр -> Ханш тэгшитгэл, Өглөг авлага -> Ханш тэгшитгэл цонхнуудад дараах сайжруулалтууд орсон.
- тэгшитгэл хийж буй огноогоор бүх валютын ханшийг монгол банкнаас автомат татдаг болсон.
- жагсаалтын огноо анх ороход тухайн жилээр шүүгддэг болсон.
- ирээдүйн огноогоор ханш тэгшитгэл хийх боломжгүй болсон. Монгол банкны ханш нь ирээдүйн огноогоор татах үед тухайн өдрийн ханшаар харагддагийг анхаарна уу.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос үнийн шошго хэвлэх загварууд сонголттой болсон.
- Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос олон баркодтой барааны шошго хэвлэх үед баркод тус бүрээр ялгаатай шошгонууд хэвлэх боломжтой болсон.
- Борлуулалт -> Ebarimt цонхноос Хувь хүнд баримтыг өмнөх сарын баримт нөхөн оруулах боломжгүй болгож хаасан. www.ebarimt.mn сайт дээр хувь хүнээр баримт нөхөн гаргадаггүй.
- Бараа материал -> Тооллого цонхонд Тоолсон тоо харуулдаг болсон.
- Үйлдэл товчны командуудын нэршил дараах байдлаар солигдсон
- Хэвлэхээр харах -> Харах
- Хэвлэх загвар -> Загвар
- Борлуулалт -> Борлуулалт, Борлуулалт -> Борлуулалтын буцаалт цонхнуудад Сурвалж багана нэмэгдсэн. Тус багананд бусад програмаас татсан борлуулалт, буцаалтын хувьд яг ямар програмаас татсан борлуулалт болохыг ялган харуулна. Жишээ нь, Mercury, Horecasoft гэх мэт.
- Бараа материал -> Баримт товчоо -> Товчоогоор -> Жагсаалт, Динамик 2 шинэ тайлан нэмэгдсэн. Барааг 2 хугацааны хооронд товчоолж, барааны дансаар ялган харуулна. Барааг 2 хугацааны хооронд товчоолж, динамик тайлангаар харуулна.
- Бараа материалыг сериалаар ялган бүртгэх боломжтой болсон. Сериалаар ялган хөтлөхийн тулд Бараа материал -> Бараа код цонхонд Сериал чеклэнэ. Dayansoft ERP системийн дараах цонхнуудад Багана тохируулах дарж Сериал дугаар баганыг гаргаж ирснээр сериал дугаар уншуулж хадгална. Хэрвээ Dayansoft POS програм ашигладаг бол Сериал чеклэсэн барааны хувьд сериал дугаар оруулах цонх автомат дуудагдана.
- Бараа материал -> Эхний үлдэгдэл
- Бараа материал -> Дотоод орлого
- Бараа материал -> Дотоод зарлага
- Бараа материал -> Дотоод хөдөлгөөн
- Бараа материал -> Тооллого
- Худалдан авалт -> Худалдан авалт
- Худалдан авалт -> Худалдан авалтын буцаалт
- Худалдан авалт -> Татан авалт
- Борлуулалт -> Борлуулалт
- Борлуулалт -> Борлуулалтын буцаалт
- Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого
v7.7.0.0 (2022.8)
- Ерөнхий дэвтэр -> Журнал загвар цонхонд томъёо оруулж ашиглах боломжтой болсон.
- Өглөг авлага -> Харилцагчийн тооцоо цонхонд Толгой харилцагч нэр багана нэмэгдсэн. Толгой харилцагчаар нь шүүж тооцоо харах боломжтой.
- Өглөг авлага -> Нэхэмжлэх цонхонд Төлсөн огноо оруулж, жагсаалтнаас Төлсөн, Хэтэрсэн хугацааг харах боломжтой болсон.
- Журнал бичилтээс хулганы баруун товч дараад Харилцагч харах линк товч нэмэгдсэн.
- Ерөнхий дэвтэр -> Данс код цонхонд дараах сайжруулалтууд хийгдсэн.
- Данс ангилал/Тодруулга нэршлийг Санхүү тодруулга болгож сольсон.
- Валютын данс ногоон өнгөөр ялгарч харагддаг болсон.
- Борлуулалт -> Пос тайлан тайлангуудын нэршил, дараалал шинэчлэгдсэн. Борлуулалт -> Пос тайлан -> Баримт бараа (Динамик) тайлан шинээр нэмэгдсэн. Динамик тайлангаас дурын багана, үзүүлэлтээр хүссэн тайлан мэдээгээ харах боломжтой.
- Бараа материал -> Тооллого цонхонд Бүтэн задгайг харуулна сонгох үед дараах нэмэлт баганууд нэмэгдсэн
- Эхний бүтэн
- Эхний задгай
- Орлого бүтэн
- Орлого задгай
- Зарлага бүтэн
- Зарлага задгай
- Эцсийн бүтэн
- Эцсийн задгай
- Эхний хэмжээ
- Орлого хэмжээ
- Зарлага хэмжээ
- Эцсийн хэмжээ
- Тоолсон бүтэн
- Тоолсон задгай
- Тоолсон хэмжээ
- Зөрүү хэмжээ
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд Сүүлийн 6 сарын дундаж 1 өдрийн цалин - F204 баганын утгыг системээс автомат тооцдог болсон. Тооцохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалингаас Олговол зохих цалин Т - F110 баганын утгын нийлбэрийг Ажилласан хоног - F256 баганын утгын нийлбэрт хувааж тооцох ба гараас өөрчлөх боломжтой байгаа. Ажилласан хоног заавал оруулсан байхыг анхаарна уу.
- Цалин бодолт -> Цалин бодолт цонхонд Тухайн ажлын жилийн дундаж 1 өдрийн цалин - F113 баганын утгыг системээс автомат тооцдог болсон. Тооцохдоо тухайн ажилтны сүүлийн 12 сарын цалингаас Олговол зохих цалин Т - F110 баганын утгын нийлбэрийг Ажилласан хоног - F256 баганын утгын нийлбэрт хувааж тооцох ба гараас өөрчлөх боломжтой байгаа. Ажилласан хоног заавал оруулсан байхыг анхаарна уу.
- Журнал бичилт хийх үед валютын дансаар бичилт хийх үед Монгол банкны ханшийг автомат татдаг болсон.
- Пос хэвлэгч цонхонд зөвхөн Код, Хэвлэгчийн нэр харагддаг болсон.
v7.6.0.0 (2022.6)
- Мэдлэгийн сан буюу гарын авлага руу ямар нэг цонхноос орох үед тухайн цонхтой холбоотой гарын авлага шүүгддэг болсон.

- Ерөнхий дэвтэр -> Гүйлгээний жагсаалт -> Лог буюу гүйлгээний лог жагсаалт харуулдаг болсон. Хэн, хэзээ, ямар баримт, ямар үйлдэл хийснийг жагсаалтаар харуулна.
- Үндсэн тохиргоо -> Байгууллага цонх pop-up биш үндсэн цонхонд нээгддэг болсон.
- Үндсэн тохиргоо -> Валют ханш цонх руу ороход USD сонгогдсон байдаг болсон.
- Цааш задрах мод бүтэцтэй лавлах утгуудын хамгийн эхний үндсэн утганд **Ха