Гадаадаас програмд түр хугацаанд хандалт нээлгэх
Шинэчилсэн:2026/01/25 Унших:1 мин 9 сек
Аюулгүй байдлын үүднээс Даянсофт систем хэрэглэгчийн мэдээллийн бааз руу гадаадаас буюу Монгол улсаас өөр орноос хандах хандалтыг хаасан байдаг. Хэрвээ гаднаас зайлшгүй хандах хэрэгцээ шаардлагатай болсон үед ЭНД дарж түр хугацаанд нээлгэх хүсэлт илгээнэ үү.

Анхаарах зүйлс:
- Зөвхөн хандах байршлаас програмд нэвтрэх үед өгч буй IP алдааны зургийг хавсарган хүсэлт илгээнэ. Урьдчилж илгээх боломжгүй. Хүсэлтийн хариуг баталгаажуулж мэйл хаягаар хариу илгээх бөгөөд таны хүсэлтэнд бөглөсөн хаагдах хугацаа болмогц тус хаягнаас хандах хандалтыг хаахыг анхаарна уу.
- Public IP address нь байршил, интернет солих, утаснаас hotspot цацсан бол салаад буцан орох бүрт солигдож өөрчлөгддөг тул 1 тохируулсан IP хаяг өөрчлөгдсөн үед дахин тохируулах шаардлагатай болдог. Мөн энэхүү хандалт нээх тохиргоог зөвхөн түр хугацаанд цөөн тоогоор хийх боломжтойг анхаарна уу.
- Монголын цагаар зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар (Даваа-Баасан 09:00-17:00 цагийн хооронд) тохиргоог идэвхжүүлж, сольж өгөх боломжтой.
- Starlink интернет ашиглаж байгаа тохиолдолд IP хаяг нь Монгол улсаас өөр байршилтай байдаг бөгөөд энэ тохиргоог мөн хийлгэхийг анхаарна уу. Мөн тус интернетийг ашиглаж байгаа тохиолдолд татварын систем рүү хандах боломжгүй байдаг.
Public IP хаяг харах арга
1-р арга
Dayansoft ERP системд нэвтрэх үед өгч буй алдааны мессэж цонхонд Public IP харагддаг. Энэ зургийг хүсэлт илгээх формд хавсаргана.

Хэрэв дараах байдлаар Error retrieving IP буюу public IP хаяг алдааны мессэж дээр харагдахгүй тохиолдолд 2-р аргаар IP хаягийг харж илгээнэ.

2-р арга
Дурын browser-т What's my IP үгээр хайлт хийж https://whatismyipaddress.com/ сайт руу нэвтэрч IPv4 хаягаа dayansoft page хуудсаар илгээнэ.
