Dayansoft ICS ашиглах заавар


Шинэчилсэн:2025/08/27 Унших:1 мин 37 сек

Dayansoft ICS програмаар тооллого хийх алхам:

  1. Тоолох төхөөрөмжөөс https://count.dayansoft.mn/ линкээр орж, Даянсофт компаниас авсан нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ. ICS1
  2. Dayansoft ICS цэс дээр дарж, Хэрэглэгчийн мэдээлэл цонхноос Hardware ID хуулж авна. ICS6
  3. Dayansoft ERP - Бараа материал - Тооллого - Тоолох төхөөрөмж цонхноос Нэмэх дарж тухайн төхөөрөмжийг шинээр 1 удаа бүртгэнэ. Дараа нь тооллого тус бүрт тухайн тооллогыг хийх төхөөрөмжийг сонгож нэмнэ. ICS8 ICS7
  4. Тооллогод төхөөрөмжийг тохируулж хадгалсны дараа https://count.dayansoft.mn/ програмд идэвхтэй тооллогууд харагдана. ICS2
  5. Тооллого руу дарж ороод тоолно. Барааны дотоод код эсвэл баркод уншуулна. Эсвэл гараас оруулна.
    • Барааны нэр
    • Үлдэгдэл
    • Тоолсон тоо харагдана.Тооллого хийх бараа материалууд дээр баркод тохируулсан байх. Баркодгүй бараануудын хувьд дотоод кодыг урьдчилан бэлдэж хэвлэсэн байх. Баркодгүй бараанууд тоолох үед хугацаа их алддаг ба Dayansoft ERP системийн Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос тус бараануудын шошгийг хэвлэж нааснаар дотоод кодоор баркод үүсч, баркодтой барааны нэгэн адил уншуулж тоолох боломжой болдог. ICS3
    • Барааны тоог илүү оруулсан бол дахин уншуулж хасах тоо хэмжээгээр бууруулж тоолно.
    • Тоолсон тоог оруулна. Тоолсон тоог оруулахдаа:
    • Гараас бичиж оруулах
      • (+) товч дарж тоог нэгээр нэмэгдүүлэх
      • (-) товч дарж тоог нэгээр хасагдуулах
      • (=) товч дарж барааны үлдэгдлийг дуудах байдлаар оруулж болно. Мөн нэг барааг байршил байршлаар нь салгаж тоолж болох тул эхлээд 5-г тоолоод, дараа нь 10 гэж тоолоход нийт 15 гэж тоологдоно.
    • Тоолох товч дарна.
    • Дээрх алхмын дагуу бүх барааг тоолж дуусгана.
  6. Тооллого хийж дууссаны дараа Dayansoft ERP - Бараа материал - Тооллого - Үйлдэл - Тооллогоос татах -> Татах товч дарснаар тоолсон тоонууд тооллогын цонхонд нэгтгэгдэж, мобайлаас тухайн тооллого хасагдана. ICS5
  7. Хэрэв тооллогыг дахин үргэлжлүүлэх бол Тоолох төхөөрөмж цонхонд идэвхжүүлснээр буцаж нэмэгдэнэ.

Анхаарах зүйлс: