Шинэ хэрэглэгч (FAQ)


Шинэчилсэн:2025/10/05 Унших:6 мин 50 сек

Шинэ хэрэглэгч болохын тулд яах вэ?

Програмын нэвтрүүлэлт, сургалтаа яаж хийдэг вэ??

Даянсофт компани бүх үйлчилгээгээ онлайнаар үзүүлдэг. Энэ нь аль аль талын цаг хугацааг хэмнэж, илүү хурдан, илүү бүтээмжтэй ажиллах боломжийг үүсгэдэг. Програмын танилцуулга, гэрээ, нэхэмжлэх, төлбөр, суурилуулалт, сургалт гээд бүх процесс онлайнаар хийгдэнэ. Манай компаниас танай оффист биечлэн очих үйлчилгээ байдаггүй.

Сургалт нэвтрүүлэлтийн хувьд үйлчилгээ анх авахдаа дараах 3 хувилбараас хэдийг ч сонгон авч болно.

1. "1 сарын онлайн сургалтын эрх" авах

Даянсофт компаниас бүх модуль сэдвээр онлайн сургалт тогтмол зохион байгуулдаг бөгөөд байгууллагаасаа ганцаараа эсвэл олуулаа нэгэн зэрэг холбогдож сургалтанд хамрагдах, сургалтын төгсгөлд асуулт хариулт, зөвлөгөө авах боломжтой байдаг. Сургалтын хуваарь dayansoft facebook page хуудсаар зарлагддаг.

2. "Гарын авлага + Чат зөвлөгөө + AI туслах + Лавлах утас" бүгд үнэгүй

Онлайн сургалтын эрх авахгүйгээр нээлттэй МЭДЛЭГИЙН САН, ГАРЫН АВЛАГА, dayansoft албан пэйж хуудсаар чатаар, програм дотроос AI туслахаас, болон 75103333 лавлах утсаар зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй авах боломжтой байдаг. Гэхдээ утсаар зөвлөгөө авах, чатаар зөвлөхөөс зөвлөгөө мэдээлэл авах нь тодорхой хязгаарлалттай бөгөөд нарийвчилсан зөвлөгөө мэдээлэл, алхамчилсан цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл онлайн сургалтын эрх болон мэргэжлийн байгууллага, хүмүүсээс үйлчилгээ авахыг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, онлайн сургалт авахгүйгээр бүхнийг А-Я хүртэл утсаар, чатаар асууж, зөвлөгөө мэдээлэл авах боломжгүй гэсэн үг.

3. Мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсээс үйлчилгээ авах

Даянсофт ХХК-тай ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА, ЗӨВЛӨХҮҮДЭЭС програмын зөвлөгөө, нэвтрүүлэлт, санхүү, татварын зөвлөх үйлчилгээ авч болно. Тухайн сонгосон байгууллагатай үнэ тариф, цагийн хуваарь, биечилж эсвэл онлайнаар авах эсэхээ тохиролцдог.

Програм суулгаад турших demo, trial хугацаа байдаг уу?

Dayansoft ERP систем нь desktop application бөгөөд компьютерт татан суулгаж, лиценз авсны дараа хандах боломжтой. Нээлттэй, шууд ороод үзэх demo хувилбар байдаггүй боловч вебсайт дээрх "Мэдлэгийн сан" цэсэнд програмын танилцуулга, гарын авлага нээлттэй байршдаг бөгөөд програмын бүх цонх дэлгэцийн зураг, видео заавар дэлгэрэнгүй байдаг.

Хэрвээ та хүсвэл урьдчилж цаг товлоод манай оффист ирж, эсвэл онлайнаар програмын танилцуулга авах боломжтой. Зайлшгүй програм дээр ажиллаж, туршиж үзэх шаардлагатай тохиолдолд 1 сарын хугацаатай, төлбөртэйгөөр өөрийн компанийн баазыг үүсгүүлж програмаа турших боломжийг олгож болно. Бүх шинэ харилцагч дээр туршилтын хугацааг олгохгүй бөгөөд борлуулалтын ажилтантай ярилцаж, зөвхөн зайлшгүй тохиолдолд Dayansoft ERP системийн 1 сарын туршилтын хугацааг зөвшөөрөхийг анхаарна уу.

Dayansoft POS програмын хувьд туршилтын хугацаа байхгүй.

Заавар, гарын авлага байдаг уу?

Вебсайтын "Мэдлэгийн сан" цэсэнд бүх програмын бүх цонх, ажиллагааны заавар, видео нээлттэй байршдаг бөгөөд дурын төхөөрөмжөөс хүссэн үедээ үзэж танилцах боломжтой. Мөн AI туслах, програмын цонхноос тухайн цонхтой холбоотой заавар руу шилжих зэрэг энгийн хайлтаас илүү ухаалаг шийдлүүдийг ашиглах боломжтой байдаг. Хамгийн давуу тал нь гарын авлага заавар програмын шинэчлэлтэй хамт байнга тогтмол шинэчлэгдэн сайжирч байдаг.

Програмын асуудал үүсвэл 24/7 support үзүүлдэг үү?

Даянсофт компанийн хувьд зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар лавлах утас, чат ажилладаг. Хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна. Илүү цагаар, ажлын бус цагаар ажиллахгүй. Гэхдээ програм орохгүй зэрэг техник асуудал үүссэн тохиолдолд албан пэйж хуудсаар зураг, бичлэгээ илгээж холбогдсоноор ажлын бус цагаар support зөвлөгөөг үзүүлэн ажиллахыг хичээдэг. Нэмж хэлэхэд, програмаас хамаарсан зогсолт, Даянсофт компаниас хамаарсан доголдол маш цөөн тохиолдолд үүсдэг, мөн үүссэн асуудлыг хэрэглэгч өөрөө шийдвэрлэх арга аргачлал, дэлгэрэнгүй заавартай, тухайн зааварчилгааг дагаад хийхэд асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой байдаг.

Ажлын цаг: 9:00 - 17:00 Даваа - Баасан Цайны цаг: 12:30 - 13:30

Бүх төрлийн тайлан автомат гарах уу? Татвар, санхүүгийн системүүдтэй холболт хийсэн үү?

Dayansoft ERP системд та ажил гүйлгээ, бүртгэлээ зөв бүртгэснээр шаардлагатай тайлан мэдээлэл автомат боловсруулагдан гарна. Гарын авлагын ТАЙЛАН МОДУЛЬ хэсгээс модуль тус бүрээс гарах боломжтой тайлангуудыг харна уу. Тайлангуудаас гадна модуль бүрээр дэлгэрэнгүй задгай дата мэдээллийг жагсаалт, pivot хэлбэрээр харуулах ба та дурын хугацаа, үзүүлэлтээр шүүж хэрэгцээт мэдээллээ авах боломжтой байдаг.

ААН-н хувьд санхүүгийн бүх тайлан, тодруулга тайлангийн хамт автомат боловсруулагдан гарна. Харин татварын тайлангуудын хувьд системээс яг одоогоор шууд маягтаар гарах боломжгүй. Жишээ нь,

Хэдий тийм ч цалингийн модулиар цалин хөлсөө бодсоноор НД8 мэдээ, ХХОАТ мэдээ экспорт хийж, тус тусын сайт руу шууд импорт хийснээр нийгмийн даатгал болон ХХОАТ-н тайлангууд бэлэн болдог.

НӨАТ-н тайлангийн хувьд худалдан авалт, борлуулалтын дэвтэр, НӨАТ харилцагч, НӨАТ баримтаар тайлангууд гардаг.

ААНОАТ, Зөрүүгийн тайлангийн хувьд та дансны төлөвлөгөөгөө зөв зохион байгуулж гүйлгээ хөтөлснөөр Гүйлгээ балансаас шаардлагатай дүн мэдээллүүдээ ялган харах боломжтой.

Татварын тайлан гаргах шийдэл:

  1. Яг одоо татварын тайлан гарах боломжгүй ч ТахАсс - Татварын программтай интеграци холболт хийсэн. Dayansoft ERP системээс журналын гүйлгээ, тооцоо, хөрөнгийн баримтуудыг TaxAcc програм руу илгээж татварын тайлан мэдээгээ боловсруулж, цааш Татварын нэгдсэн систем рүү илгээх боломжтой болсон.
  2. Dayansoft ERP системийг татварын системтэй холбох API интеграци холболтын ажил хийгдэж байгаа бөгөөд яг одоогоор бэлэн болж, хэрэглээнд нэвтрэх хугацаа тодорхойгүй байна.

Суулгасан програмаа шилжүүлж суулгаж болох уу?

Dayansoft ERP системийн Admin хэрэглэгчийн анхны лицензийг Даянсофт компаниас олгох бөгөөд 2, 3 дахь лиценз олгох, өөр төхөөрөмж хооронд шилжүүлэх үйлдлээ хэрэглэгч өөрөө удирдах бүрэн боломжтой. Програм суулгах, лиценз шилжүүлэх нь цөөн хэдэн үйлдэлтэй бөгөөд зааврын дагуу хэрэглэгч Даянсофт компаниас хамааралгүйгээр хийж чадна.

Харин Dayansoft POS програмын хувьд зөвхөн Даянсофт компанийн оператор эрхээр орж posAPI 3.0 тохиргоо хийх боломжтой байдаг тул суулгаж тохируулах үйлчилгээний нэмэлт төлбөртэйгөөр зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар урьдчилж цаг товлосны дагуу хийгдэхийг анхаараарай. Кассын төхөөрөмжөө солих, форматлах, асахгүй болох зэрэгт програм дахин суулгах, шилжүүлэх ажил зайлшгүй хийгддэг бөгөөд нэмэлт төлбөртэй, ажлын цагаар хийгддэг.

Програм суух компьютерын үзүүлэлт, бэлдэх зүйлс юу вэ?

Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд нь зөвхөн Windows 10/11 үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суух бөгөөд суух тоног төхөөрөмжийн үзүүлэлт, ямар нэмэлт төхөөрөмж шаардлагатай болон тэдгээрийг хаанаас авч болох дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу. Даянсофт ХХК ямар нэг тоног төхөөрөмж, компьютер огт зардаггүй.

macOS үйлдлийн системтэй компьютерт суух боломжгүй бөгөөд Parallels Desktop зэрэг програм ашиглан виртуал компьютер дээр Windows OS суулгах, давхар үйлдлийн систем суулгах замаар зарим хэрэглэгч ашигладаг.

Програм ашиглахад заавал интернет хэрэгтэй юу?

Dayansoft програмууд нь зөвхөн Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгадаг, зөвхөн лиценз олгосон компьютер, төхөөрөмжөөс програмд хандах боломжтой desktop application юм. Өөрөөр хэлбэл, дурын компьютераас browser нээгээд орох боломжгүй гэсэн үг.

Гэхдээ Dayansoft ERP системийн буюу танай мэдээллийн бааз онлайн серверт (дата центрт, cloud) байрших ба лицензтэй төхөөрөмжөөс интернеттэй үед хэзээ ч хандан ажиллах боломжтой. Иймд та компьютераа солих, компьютер нь эвдрэх, хулгайд алдах, толгой сервер компьютераас хамаарсан асуудал гэх мэт эрсдэл тохиолдох үед таны өмнө нь бүртгэсэн дата, мэдээлэл алдагдахгүй хэвээр хадгалагдах ба шинэ компьютерт програмаа татаж суулгаад хандах лицензээ шилжүүлж үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэсэн үг.

Dayansoft POS програмын хувьд интернетгүй үед хэвийн ажиллах боломжтой. НӨАТУС буюу Ebarimt-н шаардлагаар интернетгүй ч 72 цагийн дотор сугалааны дугаартай баримт хэвлэнэ. Интернет ирсэн үед онлайн мэдээллийн бааз болон Ebarimt систем рүү борлуулалтын мэдээг автомат илгээнэ.

Мэдээллийн баазын нөөцлөлт, хамгаалалт автомат хийгддэг. Энэхүү нэмэлт үйлчилгээнд тусдаа нэмэлт төлбөр тооцоо гарахгүй зөвхөн лицензийн төлбөрөө төлөөд ашиглах боломжтой.

Эхлээд бизнес эрхлэгч хувь хүнээр програм аваад дараа нь компани руу шилжүүлж болох уу?

Болно. Анх хувь хүнээр үүсгэсэн баазыг ААН рүү шилжүүлж ашиглах бол "ААН шилжүүлэх" нэмэлт төлбөртэй үйлчилгээ авч Даянсофт компаниас шилжүүлэх боломжтой. ААН-н баазыг үүсгэхдээ анхны хувь хүнээр үүссэн баазыг хувилж, эсвэл шинэ хоосноор үүсгэх боломжтой. Цаашид тайлан мэдээ боловсруулалтаа хэрхэн хийхээс хамаарч баазаа хэрхэн үүсгэхийг шилжүүлж буй ААН өөрсдөө шийднэ.

Бид юу хийдэггүй, хийх боломжгүй вэ?