Integration холболтууд


Шинэчилсэн:2026/07/07 Унших:4 мин 45 сек

Бид өөрсдөө хөгжүүлэлт хийхгүй систем модулийн хувьд бусад системүүдтэй интеграци холболт хийх стратеги баримталдаг. Гэхдээ холбогдоё гэсэн бүх системтэй холболт хийх боломжгүй тул харилцагчдын зайлшгүй хэрэгцээ шаардлагатай системтэй холболт хийдэг. Хэрэглэгчдийн шаардлагаар дараах системүүдтэй холболт хийсэн.

Боломжит API сервисүүд:

  1. API - Барааны кодын мэдээлэл өгөх
  2. API - Барааны үлдэгдэл өгөх
  3. API - Худалдан авалтын захиалга авах
  4. API - Худалдан авалт авах
  5. API - Борлуулалтын захиалга авах
  6. API - Борлуулалтын баримт авах
  7. API - Борлуулалтын дата өгөх
  8. API - Харилцагчийн мэдээлэл өгөх
  9. API - Харилцагчийн тооцооны үлдэгдэл өгөх

Үнийн мэдээлэл:

Түгээмэл холболтууд:

Веб сайт болон онлайн худалдааны системээ Dayansoft ERP-тэй холболт хийх

Танай байгууллага веб сайт, онлайн захиалгын систем хөгжүүлж байгаа бол Dayansoft ERP-ийн API сервисүүдийг ашиглан бараа материал болон борлуулалтын мэдээллээ автоматаар холбох боломжтой.

Шаардлагатай API сервисүүд:

• API – Барааны кодын мэдээлэл өгөх – ERP системд бүртгэлтэй барааны код, нэр болон бусад шаардлагатай мэдээллийг веб сайт руу дамжуулна.

• API – Барааны үлдэгдэл өгөх – Барааны бодит үлдэгдлийн мэдээллийг веб сайт дээр автоматаар харуулах боломжтой.

• API – Борлуулалт бүртгэх – Веб сайтаар хийгдсэн захиалга, борлуулалтын мэдээллийг Dayansoft ERP системд автоматаар бүртгэнэ.

API сервисүүд үнийн мэдээлэл:

  1. API холболтын суурь үнэ: 770,000₮ / жил бүр
  2. API – Барааны кодын мэдээлэл өгөх: 110,000₮ / жил бүр
  3. API – Барааны үлдэгдэл өгөх: 110,000₮ / жил бүр
  4. API – Борлуулалт эсвэл захиалга бүртгэх: 110,000₮ / жил бүр
    • Нэхэмжлэх авах бол энд дарж формыг бөглөнө үү.

Эдгээр API сервисүүдийг ашигласнаар давхар бүртгэл хийх шаардлагагүй болж, мэдээллийн зөрүү багасан, онлайн худалдааны үйл ажиллагаагаа илүү хурдан, найдвартай удирдах боломжтой.

Dayansoft ERP integration:

  1. ebarimt.mn - НӨАТУС
    • Сугалааны дугаартай болон байгууллагын ebarimt онлайн, оффлайн горимд үүсгэх, автомат илгээх холболт
    • Татварын системээс ААН, бизнес эрхлэгч хувь хүмүүсийн регистрээр хуулийн этгээдийн албан ёсны нэрийг автомат дуудах холболт
  2. Монголбанкны сайтаас дурын хугацааны хооронд валютын албан ёсны хаалтын ханшийг автомат татах холболт
  3. cody.mn - Цахим худалдааны цогц шийдэл
    • Бараа бүтээгдэхүүний мэдээлэл
    • Барааны үнэ
    • Барааны үлдэгдлийг Dayansoft ERP системээс тухайн харилцагчийн онлайн шоп руу автомат илгээдэг холболт хийгдсэн. Мэдээлэл шинэчлэл нь өдөрт нэг удаа бүх барааны хувьд, мөн тухайн 1 барааг онлайн шоп дээр дэлгэрэнгүй харах үед тухайн барааны хувьд шинэчлэлийг автомат дууддаг.
  4. Mercury - Борлуулалтын онлайн програм
    • Mercury програмаар хийсэн борлуулалтын гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмаар хийсэн борлуулалтын буцаалтын гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмаар хийсэн дотоод хөдөлгөөний гүйлгээг өдөр өдрөөр, хугацааны интервалаар
    • Mercury програмд бүртгэгдсэн шинэ харилцагчийн мэдээлэл Dayansoft ERP систем рүү автомат татах холболт хийгдсэн.
  5. Golomt Open bank API - дансны хуулга татах
  6. Хаан банкны Corporate gateway үйлчилгээ - дансны хуулга татах
  7. HoReCaSoft - Зочид буудал, Ресорт, Жуулчны баазуудад зориулсан програм хангамж
  8. Timely - Цаг бүртгэлийн ухаалаг платформ
  9. Худалдаа хөгжлийн банкны Corporate gateway үйлчилгээ - дансны хуулга татах
  10. Хас банкны Corporate gateway үйлчилгээ - дансны хуулга татах
  11. Ариг банкны Corporate gateway үйлчилгээ - дансны хуулга татах
  12. ТахАсс - Татварын программтай интеграци холболт хийсэн. Dayansoft ERP системээс журналын гүйлгээ, тооцоо, хөрөнгийн баримтуудыг TaxAcc програм руу илгээж татварын тайлан мэдээгээ боловсруулж, цааш Татварын нэгдсэн систем рүү илгээх боломжтой болсон.

Dayansoft POS integration:

  1. ebarimt.mn - НӨАТУС
    • Сугалааны дугаартай болон байгууллагын ebarimt онлайн, оффлайн горимд үүсгэх, автомат илгээх холболт
    • Татварын системээс ААН, бизнес эрхлэгч хувь хүмүүсийн регистрээр хуулийн этгээдийн албан ёсны нэрийг автомат дуудах холболт
  2. Monpay - Үндэсний төлбөрийн шийдэл
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  3. QPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  4. SocialPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  5. QPos - MOST FINTECH
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  6. HiPay
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  7. WeChat
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  8. Golomt банкны IPPOS
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  9. Хаан банкны epos
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  10. MinuPay, MinuPos
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  11. Toki
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  12. Pass
    • Худалдан авалт хийх үед QR код үүсгэж, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  13. Хасбанк
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  14. Bonum
    • Худалдан авалт хийх үед үнийн дүнг карт уншигч руу автомат шидэх, төлбөр хийгдсэн үед баримт автомат хэвлэх
  15. UPoint
    • Үндэсний нэгдсэн лояалти хөтөлбөр.

Хэрвээ та дээрх байгууллагуудын үйлчилгээг авах бол тухайн байгууллагуудтай урьдчилж гэрээ, нөхцлөө тохиролцож байгуулсны дараа Dayansoft ERP, Dayansoft POS програмд тохиргоо хийгддэг. Хэрвээ холболттой холбоотой зөвлөгөө, үйлчилгээ, тохиргооны ажилд хугацаа их зарцуулах шаардлагатай тохиолдолд онлайн дэмжлэгийн үйлчилгээгээр тооцож нэг удаагийн төлбөр авах тохиолдол байдаг. Харин үлдэгдэл өгөх, барааны мэдээлэл, үнэ зэрэг мэдээлэл дамжуулах сервис ашиглаж байгаа тохиолдолд лицензийн төлбөртэй.