Төлбөр, лиценз (FAQ)


Шинэчилсэн:2025/08/25 Унших:1 мин 34 сек

Сонгосон багц солих өөрчлөх боломжтой юу?

Анх сонгосон багцаа ахиулж, лицензийн тоог нь нэмэх боломжтой. Энэ тохиолдолд зөрүү төлбөр, хугацааны тооцооллыг Даянсофт компаниас тухайн шилжиж буй хугацаагаар тооцож нэхэмжилнэ. Харин багц бууруулах, лицензийн тоог бууруулах бол зөвхөн дараагийн лиценз сунгалт хийх үед бууруулна.

Төлбөрөө жилээр нь биш сараар, улирлаар төлж болох уу?

Програмын лицензийн төлбөрийг жилээр тооцож урьдчилж төлнө. Олон (5+) програм ашигладаг тохиолдолд хагас жил, улирлаар төлөх хуваарь байж болох боловч багцийн хөнгөлөлт буурч, төлөх төлбөр үндсэн сарын суурь үнээр тооцогддогыг анхаараарай.

Нэг лиценз аваад өөр олон төхөөрөмжөөс ашиглах болох уу?

Боломжгүй. Ашиглах шаардлагатай лицензийн тооноос хамаарч өөрт тохирох багцаа сонгох бөгөөд багцаа ахиулах, сунгалт хийхдээ бууруулах боломжтой. Сонгосон багц дахь тоогоор лиценз олгогдох бөгөөд тухайн лицензээ аль төхөөрөмж дээр ашиглах, шилжүүлэх үйлдлээ хэрэглэгч өөрөө удирдах бүрэн боломжтой.

Танай дансны дугаар хэд вэ?

Таны хүлээн авсан нэхэмжлэх дээр дараах 2 данс байдаг.

Манайх хэдэн програм ашигладаг, хэзээ лиценз дуусах вэ?

Dayansoft ERP системийн Admin хэрэглэгч Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Компьютер лиценз цонхноос нийт ашигладаг Dayansoft ERP, POS програмуудын лицензийн тоо болон лиценз хаагдах хугацааг шалгах, лицензээ шилжүүлэх боломжтой байдаг.

ebarimt-аа хэзээ шивдэг вэ?

Төлбөр төлсөн сар бүрийн сүүлийн өдөр бид өөрсдийн Dayansoft ERP системээс автомат үүсгэж илгээдэг бөгөөд програмаар илгээдэг тул www.ebarimt.mn сайтад Төлбөрийн баримтууд цонхонд "Пос-р хийгдсэн баримтууд" хэсэгт харагддаг.

Танай байгууллага Dayansoft ERP системээс ebarimt үүсгэж илгээх бол ЭНЭ зааврын дагуу нэг удаагийн нэмэлт төлбөртэй тохиргоо хийлгэж илгээх боломжтой.

Зарим модуль ашиглах эсвэл зөвхөн тайлан харах эрх авбал хөнгөлөлт байдаг уу?

Бид програмаа модулиар салгаж борлуулдаггүй. Иймд бүх суулгасан компьютерт бүх модуль нээлттэй байх ба Admin хэрэглэгч бусад хэрэглэгчийн эрхийн тохиргоог хийж, хандах боломжгүйгээр хаах боломжтой. Аль ч тохиолдолд лицензийн төлбөр ижил, хөнгөлөлтгүй байна.

Даянсофт ХХК-н бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг албан вебсайтад ил байдаг бөгөөд ЭНД дарж харах боломжтой. Үнийн бодлогыг ЭНД дарж харна уу.