Онлайн сургалтанд хамрагдах заавар
Шинэчилсэн:2026/02/12 Унших:2 мин 11 сек
Даянсофт ХХК-с зохион байгуулдаг Dayansoft ERP системийн онлайн сургалтанд хамрагдахаар төлбөр төлсөн харилцагч дараах алхмаар онлайн сургалтанд бүртгүүлж хамрагдана. Онлайн сургалт нь:
- Санхүү бүртгэл, Мөнгөн хөрөнгө
- Бараа материал, Худалдан авалт
- Цалин
- Үндсэн хөрөнгө
- Борлуулалт
- Үйлдвэрлэл
- ТЭМ зарлага, Бараа тооллого
- Бататгах сургалт (Чөлөөт асуулт, хариулт) сэдвүүдээр сар бүр тухайн 1 сэдэв 1-2 удаагийн давтамжтайгаар албан пэйж хуудсаар тов зарлагдана.
Харин Шинэ хэрэглэгч чиглүүлэх сургалт ямар нэг үнэ төлбөргүйгээр тогтмол зохион байгуулагддаг.
Сургалтанд хамрагдах алхам
Алхам0: 1 сарын онлайн сургалтанд хамрагдах эрх авах
Хэрэв танай байгууллага анх гэрээ байгуулахдаа онлайн сургалтын эрх аваагүй бол ЭНД дарж Нэмэлт програм, үйлчилгээ авах форм бөглөнө. Нэмэлтээр авах бүтээгдэхүүн, үйлчилгээ хэсэгт "1 сарын онлайн сургалтанд хамрагдах эрх" сонгоод хүсэлт илгээнэ.
Алхам1:
Даянсофт ХХК-с dayansoft албан пэйж хуудсаар тухайн сарын онлайн сургалтын хуваарь зарлана. Цаашид www.dayansoft.mn веб сайтаар мөн зарлах бөгөөд веб сайтаар дамжин сургалтанд бүртгүүлэх боломжтой.
Алхам2:
Сургалтанд хамрагдах форм бөглөж хүсэлт илгээнэ. Нэг байгууллагаас олон ажилтан хамрагдах тохиолдолд ажилтан тус бүр өөрийн мэдээллээр тусдаа хүсэлт илгээж, хүсэлт бүрийн хариу бүртгүүлсэн мэйлээр илгээгдэхийг анхаарна уу.

Алхам3:
Даянсофт ХХК-с хүсэлтийг хянаж баталгаажуулна.
Хэрэв төлбөр төлөөгүй, эсвэл хэрэглэгчийн бүртгэл хийгдээгүй бол хүсэлтийг цуцлах тул хэрэглэгчийн бүртгэлээ dayansoft page хандаж хийлгээрэй.

Алхам4:
Сургалтын бүртгэл баталгаажсан хэрэглэгчдийн бүртгүүлсэн мэйл хаягаар онлайн групп (Collab) үүсгэнэ. Мэйл хаягаар урилга (invitation) илгээгдэнэ.

Алхам5:
Хэрэглэгч мэйлээр ирсэн JOIN товч линк дээр дарж, анхны удаа Bitrix24 системд өөрийн дараах мэдээллийг 1 удаа бүртгүүлж бүртгэл үүсгэнэ. Зөвхөн анх нэвтрэх үед нэг удаа хийгдэх ба цаашид тухайн бүртгэлээр хамрагдах тул та зайлшгүй бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.
- Firstname - Өөрийн нэр
- Lastname - Овог. Байгууллагын нэрийн хамт оруулаарай.
- Create Password - Цаашид нэвтрэх нууц үг үүсгээд Ready to send товч дарж бүртгэл үүсгэнэ.

Бүртгэл амжилттай баталгаажиж, сургалтын группт нэмэгдсэн үед дараах байдалтай харагдана. Гар утас болон веб линк аль алинаар холбогдох боломжтой.
Bitrix app-аа нээгээд Collabs цэснээс Live сургалт явагдаж байгаа үед Join дараад нэвтрэх боломжтой. Сургалт товлосон хуваарийн дагуу явагдах бөгөөд сургалт эхлээгүй үед Join товч харагдахгүй.
Алхам6:
Даянсофт ХХК-с товлосон сургалт эхлэхээс 15-30 минутын өмнө Video call эхлүүлэх ба утас, web browser-н алинаар ч холбогдох боломжтой. Гэхдээ дэлгэц том, компьютер дээрээ орохыг зөвлөе. Дуудлагыг хүлээн авч, өөрийн чихэвч, микрофоноо шалгаж сургалтандаа ороход бэлэн байдлаа хангаарай.

Танд амжилт хүсье.
Анхаарах зүйлс:
- Сургалтанд хамрагдаж чадахгүй техник асуудал үүсвэл урьдчилж шалгаад dayansoft албан пэйж хуудсаар хуудсаар холбогдоорой.
- Сургалт шууд Live хийгдэх ба одоогоор сургалтын бичлэг хадгалагдахгүй, дахин нөхөж үзэх боломжгүй байгаа. Цаашид онлайн сургалтын контент бэлэн болж бичлэгийг шууд үзэх боломжтой болно.
- Хэрэв та 2025.2-р сараас өмнө Bitrix програмаар онлайн сургалтанд хамрагдсан бол өмнө нь account автомат үүссэн байгаа бөгөөд тус бүртгэлээс Log out дарж гарсны дараа линкээр нэвтэрч энэ зааврын дагуу шинээр бүртгэл үүсгэж ороорой.