Банкны карт уншигч сонгох, холбох


Шинэчилсэн:2026/05/06 Унших:4 мин 14 сек

Банкны карт уншигчийн төрлүүд

Банкны карт уншигч төхөөрөмж нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг ба ерөнхийд нь 3 ангилж болно.

1. Кассын програмтай холбогдож дүнгээ дамжуулдаг.

Дангаараа, холболтгүй ажиллах боломжгүй. Зөвхөн кассын програм суулгасан компьютертай USB кабелиар холбогдож, кассын төхөөрөмжийн интернет ашигладаг. Төлөх дүн кассын програмаас төхөөрөмж рүү шидэгдэж, дүнг гараас оруулах боломжгүй байх ба картаар төлбөр амжилттай төлөгдсөн үед баримт нь кассын програмаас хэвлэдэг. Төхөөрөмж нь өөрөө хэвлэгчгүй. Verifone

2. Энгийн симтэй - 3G

Сим картаар интернетэд холбогдож, картаар төлбөр тооцоо хийдэг. Төлөх дүнг гараас тухайн төхөөрөмж дээр оруулдаг. Төлбөр авсан баримт өөрөөсөө хэвлэдэг. 3Gpos1

3. НӨАТ-н баримт хэвлэдэг

Сим картаар интернетэд холбогдож, картаар төлбөр тооцоо хийдэг. Төлөх дүнг гараас тухайн төхөөрөмж дээр оруулдаг. Төлбөр авсан баримт өөрөөсөө хэвлэдэг. Мөн давхар ebarimt буюу төлбөрийн баримт хэвлэх боломжтой.

Dayansoft POS програмтай холболт хийгдсэн карт уншигч сонгох, холбох алхам

1. Карт уншигч гаргасан банк, байгууллагатай гэрээгээ хийж, данс үүсгэсэн байх

Танай байгууллага өөрсдийн хэрэгжээ шаардлагад нийцүүлэн харилцагч банкныхаа карт уншигч төхөөрөмжийг сонгон Dayansoft POS програмд тохируулах боломжтой. Dayansoft POS програм одоогоор дараах карт уншигч төхөөрөмжтэй холбогдсон байгаа.

  1. Хас банк
  2. Худалдаа хөгжлийн банк - ХХБ
  3. Голомт банк GolomtPoster2
  4. Хаан банк ePos
  5. MinuPos
  6. Bonum

2. Карт уншигчаа захиалж, ажилтнаар нь хүргүүлж авах

2 болон 3-р алхмууд 1 өдөр зэрэг хийгдэх ёстойг анхаарна уу. Тухайн карт уншигч гаргагч байгууллагын ажилтан танай салбар дээр очиж, карт уншигчийг төхөөрөмжид таниулж Driver суулгах, шаардлагатай тохиолдолд Port number-г Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд тохируулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

3. Dayansoft ERP системд карт уншигчийг нэмж бүртгэх

Танай байгууллага өөрөө Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Бэлэн бус цонхонд карт уншигчаа бүртгэнэ. Зөвхөн ашиглах банкны карт уншигчийн нэрийг зөв бичнэ үү. Жишээ зураг дээр бүх холбосон карт уншигчийг нэмсэн байдлаар харуулсан болно.

4. Dayansoft POS програмаас Мэдээлэл шинэчлэх товч дарна.

3-р алхмыг зөв хийсэн тохиолдолд дараах байдлаар Dayansoft POS програмын төлбөр төлөх цонхонд холбосон карт уншигчийн лого идэвхжиж харагдана. Харин буруу оруулсан, мэдээлэл шинэчлээгүй тохиолдолд лого нэмэгдэхгүй, холбогдохгүй болохыг анхаарна уу. AddedPinPad

Карт уншигч холбохтой холбоотой нэмэлт ажлууд, анхаарах зүйлс

  1. MinuPay-ийн PAX төхөөрөмжийг USB-ээр кассын компьютерт холбоно.
  2. USBDriver_v2.28_20200317.rar файлыг задлаж USBDriver application-ийг уншуулж таниулна.
  3. Device manager-ээ нээгээд Ports-ийг доош задлахад PAX гэсэн нэртэй хоёр порт орж ирсэн байх ёстой. InstallMinuPOS
  4. Ports (COM & LPT) хэсэгт PAX гэж орж ирээгүй бол бол Update driver дараад Search automatically for updated driver software товч дарж таниулна.
  5. PaxAndroidPGW.dll файлыг програмын хавтасд хуулна. (Програмд агуулагдсан бол шаардлагагүй.)

Карт уншуулсан, мөнгө данснаас хасагдсан, баримт хэвлэгдээгүй үед яах вэ? Эсвэл карт унших үед алдаа гарсан бол яах вэ?