Дэлгэцийн зургаа илгээнэ үү
Шинэчилсэн:2025/09/11 Унших:0 мин 50 сек
Dayansoft ERP системээс дэлгэцийн зураг (screenshot) илгээх алхам
- Шууд дэлгэцийн зураг илгээх бол Тусламж AI ->Зураг илгээх,
Зураг илгээх товч дарна.

- Dayansoft page хуудаснаас Message товч болно. Компьютераас өөрийн facebook хаягаар нэвтэрсэн байх шаардлагатай.
- “Attach a files” товч дээр дарна.

- Файл сонгох цонх гарч ирэх ба File name хэсэгт Ctrl+V буюу paste хийгээд Open товч дарна.

- Зураг upload хийгдэх ба текст бичих шаардлагатай бол бичээд илгээнэ.

Санамж:
- “Attach a files” товч даралгүй текст хэсэгт paste хийсэн тохиолдолд зураг илгээгдэхгүй зөвхөн зургийн файлын зам текст байдлаар илгээгдэхийг анхаарна уу. Жишээ нь, D:\Dayansoft\Programs\Dayansoft ERP\Screenshots\20233414123427.png текст илгээх нь ямар ч үр дүнгүй бөгөөд бид тантай адилхан энэ текстийг л харж байгаа гэсэн үг.
- Зураг компьютераас илгээх боломжгүй бол та өөрийн гар утсаар дэлгэцийн зургийг бүтнээр нь, тод, бүрсгэр биш, тэгшхэн аваад чатаар илгээх боломжтой. Дутуу, далий, бүрсгэр зурагнаас бид тодорхой мэдээллийг авч танд оновчтой зөвлөгөө өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой.
- Messenger хаягаар компьютертаа нэвтэрч орсон байх шаардлагатай.
- Байгууллагын нууц мэдээлэл (цалин хөлс, нийт борлуулалт) байгаа тохиолдолд дэлгэцийн зураг илгээхээс татгалзана уу!