Dayansoft POS (FAQ)
Шинэчилсэн:2025/08/25 Унших:2 мин 35 сек
Ebarimt холбохгүй, баримт хэвлэхгүй ашиглаж болох уу?
Dayansoft POS програм нь www.ebarimt.mn -д холбогдон ажиллах шаардлагуудыг хангаж, сертификат авсан бөгөөд борлуулалтын баримт гаргахдаа заавал ebarimt хэвлэдэг. Гэхдээ бизнесийн онцлогоос хамаарч POS програмаас тухайн үед заавал ebarimt хэвлэхгүй байх (хэвлэвэл давхардах) шаардлага үүсч гарсан учраас бид 2022.2-р сарын шинэчлэлээр хэрэглэгчдийн хүсэлтээр сугалааны дугаартай ebarimt яг борлуулалт хийх агшинд хэвлэхгүй байх тохиргоог хийх боломжтой болгосон. Энэ тохиргоог албан хүсэлтийн дагуу зөвхөн дээрх хэрэгцээ шаардлагатай харилцагч дээр тохируулдаг ба борлуулалт нуун дарагдуулах зорилгоор ашиглахыг хориглоно.
Гар утас, таблет дээр суудаг уу?
Гар утсан дээр боломжгүй. Харин Windows үйлдлийн системтэй таблет дээр суулган ашиглах боломжтой.
Барааны зураг оруулж болох уу?
Болно. Барааны зургийг Dayansoft ERP системд нэг бүрчлэн тохируулна. Олноор оруулах боломжгүй.
Барааны мэдээлэл бэлэн байдаг уу? Бараа, үнийн мэдээллээ дараа нь засч болдог уу?
Даянсофт компанид бараа материалын сан мэдээлэл байдаггүй. Та өөрийн зардаг бараа бүтээгдэхүүний мэдээллийг өөрөө бэлдэж, олноор нь импортлон оруулах боломжтой бөгөөд анхны дата мэдээллээ оруулахад нь зөвлөгөө мэдээллээр хангана. Нэгэнт оруулсан мэдээллээ цаашид та өөрөө нэмж, засч, хасах боломжтой.
Кассын ажилтнуудаа тусдаа код, эрхтэй болгож болдог уу?
Болно. Касс, менежер зэрэг бүх ажилтнуудаар тусдаа хэрэглэгч үүсгэж, програмд хийх бүх үйлдлийг эрхээр нарийвчлан тохируулж өгдөг.
Dayansoft POS програмд устгах үйлдэл огт байдаггүй ба хэн хэзээ юу хийсэн нь түүх болон үлдэж, тайлангаар харагддаг. Буруу үйлдэл, илүү борлуулалт хийсэн тохиолдолд зөвхөн тайлбар бичиж цуцлах, буцаадаг ба өдрийн хаалтыг өдөр тутамд хийснээр өмнөх өдрүүдийн борлуулалтанд огт өөрчлөлт , засвар орох боломжгүй болдог.
Ширээ заалны зохион байгуулалт байдаг уу?
Тийм. Өрөө, заал, ширээний зохион байгуулалтаа оруулах, дараа нь өөрчлөх бүрэн боломжтой.
Барааны үлдэгдэл хөтөлж болох уу?
Dayansoft POS програмд зөвхөн борлуулалт хийх боломжтой. Зөвхөн Dayansoft ERP системтэй хамт ашиглах тохиолдолд ERP системд орлогоо авч, Dayansoft POS програмд барааны үлдэгдэл харах, бусад салбар, агуулахын үлдэгдэл харах, салбар хооронд хөдөлгөөн шилжүүлэг хийх боломжтой.
QR menu холбох боломжтой юу?
Dayansoft POS програмд нь одоогоор зөвхөн өөр дээрээ захиалга борлуулалт хийх боломжтой учраас гадны QR меню холбох, захиалга авах боломжгүй. Харин Dayansoft ERP системээс барааны мэдээлэл, үнэ зэргийг веб сервисээр өгөх боломжтой бөгөөд танайх онлайн веб, захиалгын системтэй бол тус сервисийг ашиглан бараа бүтээгдэхүүн, үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллээ ERP системээс авах боломжтой.
QR төлбөр тооцоо яаж холбох вэ?
QR төлбөр тооцоо хийх олон шийдлүүд байдаг бөгөөд Dayansoft POS програмтай холболт хийгдсэн газруудыг ЭНД дарж хараад тухайн байгууллагатай гэрээ байгуулж тохиргоо хийлгэнэ.
Ямар банкны карт уншигчтай шууд холбогдсон бэ?
Dayansoft POS програмтай холболт хийгдсэн банк, карт уншигчийн төрлүүдийг ЭНД дарж хараад тухайн байгууллагатай гэрээ байгуулж тохиргоо хийлгэнэ.
Интернетгүй үед ажилладаг уу?
Интернетгүй ч тогтой үед хэвийн ажиллана. 72 цагийн хугацаанд хэвийн ebarimt олгох боломжтой. 72 цагаас хойш ebarimt сугалааны дугааргүй ч гэсэн борлуулалт хэвийн хийгдэнэ.
Хөнгөлөлт, урамшуулал, гишүүнчлэлийн боломж байдаг уу?
Байнгын харилцагч, ажилтнуудад зориулсан хөнгөлөлт, өөр үнийн бодлого эсвэл гишүүнчлэлээ бүртгэж шууд болон оноо хуримтлуулж лояалти үүсгэх, бэлгийн карт купон тараах зэрэг бүх боломжууд байдаг.
Олон принтер холбох боломжтой юу?
Dayansoft POS програм суусан төхөөрөмж дээр хэдэн ч принтер таниулж, барааг дурын принтер рүү хэвлэхээр, хэвлэхгүй байхаар тохируулах боломжтой. Мөн хэвлэгч тохируулахаас гадна түргэн хоол, кофешопт ашиглах боломжтой заал, гал тогооны дэлгэцийн шийдэл байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн урьдчилсан төлбөр тооцоотой бизнест ашиглах боломжтой.