Dayansoft ICS танилцуулга
Шинэчилсэн:2025/08/27 Унших:1 мин 37 сек
Dayansoft ICS (Inventory Counting Systems) нь бараа материалын тооллого хийх зориулалттай веб аппликейшн бөгөөд Dayansoft ERP системд үүсгэсэн бараа материалын тооллогыг гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг дурын төхөөрөмж ашиглан олон зэрэг тоолох боломжийг бүрдүүлнэ.
Тооллогын веб програм ашигласнаар дараах давуу талууд бий болдог:
- Тооллого хийх хугацаа хэмнэнэ.
- Гараар тоолох үед үүсдэг алдаа байхгүй болно.
- Бүх барааг байгаа газарт нь очиж, уншуулж тоолох боломжтой.
- Сканнер холбож ашиглах, эсвэл гар утасны камер ашиглан уншуулах боломжтой.
- Олон төхөөрөмжөөр зэрэг тоолох боломжтой.
- Тоолсон тоо, байх ёстой үлдэгдэл, тооллогын явц харагдана.
- Тоолсон түүхээ шалгах боломжтой.
- Тоолсон тоо нь түүх болон үлдэх ба тоолсон түүхийг засах, устгах боломжгүй. Илүү тоолсон бол залруулахдаа хасах утгаар бууруулж залруулсан түүх үлдээнэ.
Програмын интерфэйс цонх, ажиллагаа
1. Нэвтрэх цонх

2. Идэвхтэй тооллогууд

3. Тооллого хийх цонх

4. Dayansoft ERP системд realtime тооллогын явц харагдах, тооллого татах цонх

Тооллогын програм ашиглаж эхлэхийн тулд яах вэ?
- Програмын лицензийн төлбөрийн нэхэмжлэх авч төлбөр төлнө.
- Даянсофт компаниас нэвтрэх нэр, нууц үгийг мэйлээр илгээнэ.
- Тоолох төхөөрөмжөөс https://count.dayansoft.mn веб програмд нэвтэрч, Хэрэглэгчийн мэдээлэл цонхноос Hardware ID-г хуулж аваад Dayansoft ERP системийн Бараа материал - Тооллого - Тоолох төхөөрөмж цонхонд шинэ төхөөрөмжөөр бүртгэж, тооллогод нэмнэ.
- Тооллогод төхөөрөмжийг нэмсний дараа https://count.dayansoft.mn програмд тооллого харагдах бөгөөд шууд тооллогоо хийгээрэй. Танд амжилт хүсье.
Түгээмэл асуулт, хариулт (FAQ)
- Ямар төхөөрөмж дээр ашиглах боломжтой вэ?
- Веб аппликейшн учраас утас, таблет, компьютер зэрэг дурын төхөөрөмж дээр ашиглах боломжтой.
- Тооллогын төхөөрөмжөөр тоолж болох уу?
- Болно. Гэхдээ энэ нь гар утасны програмтай холбоогүй бөгөөд тухайн төхөөрөмж дээр уншуулсан баркод, тоо гэсэн файл экспортлон гарах боломжтой бол түүнийг Dayansoft ERP програмд импортлох боломжтой байдаг.
- Гар утасны програмыг дангаар нь ашиглаж болох уу?
- Боломжгүй. Зөвхөн Dayansoft ERP системийн хэрэглэгч энэ тооллогын програмыг ашиглах боломжтой.
- Баркодгүй барааг яаж тоолох вэ?
- Баркодгүй үед тухайн барааны дотоод кодыг гараас оруулж, эсвэл уншуулж тоолох боломжтой. Барааны нэрээр хайх боломжгүй.
- 1 лиценз аваад олон төхөөрөмж дээр ашиглах боломжтой юу?
- Болно. Бараа материал - Тооллого - Тоолох төхөөрөмж цонхонд тоолох төхөөрөмжүүдээ хэрэглэгч өөрөө нэмж, хасч удирдах боломжтой.