Dayansoft KDS, CDS танилцуулга
Шинэчилсэн:2026/02/08 Унших:1 мин 40 сек
Dayansoft KDS (Kitchen display systems), CDS (Customer display systems) нь буюу гал тогоо болон заалны дэлгэцийн програм юм. Хэрвээ танай үйлчилгээний цэг ачаалалтай, гал тогоонд олон хүн ажилладаг, зөвхөн принтерээр цаасаар хэвлээд шаардлага хангадаггүй тохиолдолд гал тогооны програмын шийдлийг сонирхож үзээрэй. Одоогоор энэхүү програм нь зөвхөн Dayansoft POS програмтай холбогдон ажиллахыг анхаарна уу.
Энэ нь зөвхөн гал тогоонд дэлгэц байрлуулахаас гадна гал тогооноос бэлэн болсон хоолыг зааланд дугаараар дуудах заалны дэлгэцийн шийдэлтэй хамт байдаг.

Гал тогооны дэлгэцийн програм ашигласнаар дараах давуу талууд бий болдог:
- Принтертэй холбоотой бүх асуудал алга болно. Хэвлэхгүй байх, цаас дуусах, цаас худалдаж авах, хэвлэсэн хуудас харагдахгүй байх, арилах, алга болох гэх мэт.
- Заавал принтер рүү очиж захиалга харах, бусдадаа дамжуулах ажиллагаа алга болно, хугацаа хэмнэнэ.
- Хийж байгаа, хүлээн авсан, биелсэн захиалгуудыг дэлгэцэнд бүгд нэгэн зэрэг харж чадна.
- Хоол бэлэн болсныг зөөгчид мэдэгдэхэд хялбар.
- Захиалга хэр удаж байгааг өнгөөр хялбар ялган харах боломжтой.
- Ногоон - 0-15 минут
- Шар - 15-30 минут
- Улаан - 30 минутаас хэтэрсэн
Гал тогооны дэлгэцийн програм ашиглаж эхлэхийн тулд яах вэ?
- Гал тогоонд програм суулгах шаардлага хангасан тоног төхөөрөмж бэлдэнэ. Dayansoft ERP систем суулгах компьютерын үзүүлэлтийг харахад болох ба хаанаас худалдан авч болохыг дэлгэрүүлж уншаарай. Тухайн бэлдсэн компьютерт гал тогоонд байршуулах Touch мэдрэгчтэй дэлгэц болон зааланд дугаараар дуудах том дэлгэц салаалж бэлдэнэ. Touch дэлгэц байхгүй тохиолдолд энгийн дэлгэц, keyboard, mouse залгаад ашиглаж бас болно. Ашиглахад жаахан төвөгтэй байдаг.
- Тоног төхөөрөмж бэлдээд төлбөр шилжүүлсний дараа Даянсофт ХХК-с програмын суурилуулалт тохиргоог хийснээр ажиллаж эхлэх боломжтой.
Түгээмэл асуулт, хариулт:
- Гал тогооны дэлгэцийн програмыг дангаар нь ашиглаж болох уу?
- Dayansoft POS програм ашиглаж байгаа үед зөвхөн тус програмыг нэмэлтээр ашиглах боломжтой. Заалны дэлгэцийн програмыг нэмэлтээр суулгахгүй байж болно. Суулгасан ч нэмэлт төлбөр гарахгүй.
- Гал тогооны дэлгэцийг ресторанд захиалга авахаар ашиглаж болох уу?
- Одоогоор боломжгүй байгаа. Зөвхөн түргэн хоол, кофешоп, цайны газар зэрэг урьдчилж тооцоо хийгээд баримт хэвлэдэг, захиалга нь бөөнөөр цугтаа биелдэг үйлчилгээний цэг дээр ажиллаж байгаа. Бид ресторанд ажилладаг буюу захиалга нь хоол, хоолоороо салж, биелсэн, гарах боломжгүйг тэмдэглэдэг болгох хөгжүүлэлтийг цаашид хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор дуусах хугацаа тодорхойгүй байна.