Дотоод зарлага


Шинэчилсэн:2026/09/10 Унших:13 мин 7 сек

📤 Бараа материалын дотоод зарлага

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал → Дотоод зарлага

📌 Цонхны зориулалт

Энэ цонхонд байгууллагын бараа материалын борлуулалт бус, мөн данс, байршил хоорондын дотоод хөдөлгөөн бус бусад төрлийн зарлагыг бүртгэнэ.

Тухайлбал:

🎯 Гол зарчим: Барааны бодит хөдөлгөөний шалтгаанд тохирсон цонх ашиглаж бүртгэл хийх нь чухал. Борлуулалтыг Дотоод зарлагаар, дотоод хөдөлгөөнийг энгийн зарлагаар бүртгэх зэрэг буруу хэрэглээ нь үлдэгдэл, өртөг, журналын мэдээлэлд зөрүү үүсгэж болно.


🧭 Дотоод зарлага бүртгэх арга

Танай байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, орц нормын хэрэглээ болон зарлагын процессоос хамааран дотоод зарлагыг дараах аргуудаар бүртгэж болно.

✍️ 1. Гараар шивэх

Зарлагын бараа, данс, тоо хэмжээ, харьцсан дансыг гараар сонгон бүртгэнэ.

🍽️ 2. Борлуулалтад үндэслэж стандарт орцоор татах

Борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээнд үндэслэн тохируулсан стандарт орцын дагуу түүхий эдийн зарлага үүсгэнэ.

🏭 3. Үйлдвэрлэлээс орлогод үндэслэж стандарт орцоор татах

Үйлдвэрлэлээс орлогодсон бэлэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд үндэслэн стандарт орцоор түүхий эдийн зарлага үүсгэнэ.

📦 4. Барааны үлдэгдлээс татах

Тухайн өдөр, хугацааны үлдэгдлийг шууд татаж дотоод зарлага үүсгэнэ.

📥 5. Excel файлаас импортлох

Excel темплэйтэд зарлагын мэдээллээ бэлтгээд олноор импортлож болно.

⚠️ Анхаарах: Системд олон боломж байгаа боловч аль аргыг хэзээ хэрэглэхийг байгууллага дотроо дотоод процесс, нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйлдвэрлэлийн шат дамжлага-тай уялдуулан урьдчилан тогтоох нь зүйтэй.

🚨 Нэг сард нэг аргаар, дараа сард өөр аргаар бүртгэдэг бол ажилтан солигдох үед бүртгэлийн зарчим алдагдаж, үлдэгдэл болон өртөг хянахад хүндрэл үүсдэг.


📋 Дотоод зарлагын жагсаалт

Бараа материал → Дотоод зарлага

ItemIntCreditList

цонхонд дотоод зарлагын баримтыг:

гэсэн хэлбэрээр харах боломжтой.

Жагсаалтаас:

үйлдлийг хийж болно.

🖨️ Өртгөөр хэвлэх

Хулганы баруун товч → Өртгөөр хэвлэх

сонголтыг идэвхжүүлсний дараа:

Хэвлэх

хийвэл баримтыг үнээр бус өртгөөр хэвлэнэ.

📊 Динамик

Динамик хэсэгт шаардлагатай үзүүлэлтээ мөр, багана, нүдэнд байршуулан динамик / pivot тайлан хэлбэрээр шинжилж болно.


➕ Дотоод зарлагын шинэ баримт

Бараа материал → Дотоод зарлага → Шинэ

цэсээр орж шинэ баримт үүсгэнэ.

ItemIntCredit

Мөн:

Шинэ (Ctrl+N)

товчийг дарж болно.

Байнга давтагддаг ижил бүтэцтэй зарлагыг:

Хувилах

үйлдлээр хуулж шинэ баримт үүсгэж болно.


📝 Толгой мэдээлэл

📅 Огноо

Зарлагын бодит ажил гүйлгээний огноог оруулна.

👤 Харилцагч код

Хэрэв тухайн зарлагад харилцагч хамаарах бол сонгоно.

🏢 Харилцагч нэр

Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Байгууллагын харилцагч биш этгээдэд холбогдох бол нэрийг гараас оруулж болно.

📝 Утга

Баримтын зорилго, тайлбарыг тодорхой бичнэ.

Жишээ:

🔗 Холбогдох №

Өөр баримттай холбоотой тохиолдолд тухайн баримтын Систем дугаар оруулна.

🔗 Reference

Эх сурвалж, баримтын дугаар, холбогдох лавлагааг оруулна.

📝 Тайлбар

Нэмэлт мэдээлэл, шалтгаан, тайлбарыг оруулна.

🔢 Тооллогын зөрүү

Хэрэв тухайн баримтыг Бараа материал - Бараа тооллого цонхноос тооллогын зөрүүгээр үүсгэсэн бол чеклэгдсэн харагдана. Гараас өөрчлөх боломжгүй. Тооллогоос үүсээгүй тохиолдолд харагдахгүй.


📦 Гүйлгээний мэдээлэл

🏷️ Бараа код

Зарлагадах барааны кодыг сонгоно.

Барааг:

боломжтой.

⚠️ Үйлчилгээ төрөлтэй барааг энэ цонхоор шууд зарлагадах боломжгүй. Үйлчилгээ төрөлтэй бараа үлдэгдэл хөтөлдөггүй.

🍽️ Үйлчилгээний орцын зарлага

Үйлчилгээ төрөлтэй боловч орц нормтой барааны түүхий эдийг хасах бол:

Борлуулалт → Борлуулалт / Борлуулалтын захиалга

Хулганы баруун товч → Үүсгэх → Материалын зарлага үүсгэх

үйлдлийг ашиглана.

📝 Бараа нэр

Сонгосон барааны нэрийг харуулна.

📝 Бараа тайлбар

Тухайн зарлагад хамаарах нэмэлт тайлбарыг оруулна.

📁 Бараа бүлэг

Сонгосон барааны бүлгийг харуулна.

💳 Бараа данс

Зарлага хийх бараа материалын дансыг сонгоно.

Стандарт орцын дагуу автоматаар татаж байгаа үед борлуулалт, үйлдвэрлэлийн орлогын баримтад тохируулсан ТЭМ данс автоматаар дуудагдана.

💳 Харьцсан данс

Зарлагын эсрэг талд бичигдэх дансыг сонгоно.

Жишээ:

Бүх мөрөнд ижил данс тохируулах бол эхний мөрөнд дансаа сонгоод:

🖱️ Баруун товч → Доош ижил

үйлдлийг ашиглана.

📦 Үлдэгдэл

Тухайн барааны баримтын огноонд харгалзах үлдэгдлийг харуулна.

Зарлагадах тоо хэмжээ үлдэгдлээс их байвал:

🔴 Үлдэгдэл улаанаар харагдана.

Мөн хадгалах үед анхааруулга гарч болно.

⚠️ Зөвлөмж: Хасах үлдэгдэл үүсгэж зарлага хийхээс өмнө эхний үлдэгдэл, орлого, зарлагын огноо болон дансны бүртгэлээ шалгана.

📦 Савлагаа тоо

Зарлагадах савлагааны тоог оруулна.

📦 Савлагаа

Барааны код дээр тохируулсан савлагааны хэмжээг харуулна. Савлагаа дахь тоог гараас өөрчлөх боломжтой.

🔢 Тоо хэмжээ

Зарлагадах үндсэн тоо хэмжээг оруулна.

📏 Нэгж

Барааны үндсэн хэмжих нэгжийг харуулна.

💰 Үнэ ба өртөг

📋 Үнийн жагсаалт

Тухайн барааны үнийн жагсаалтыг сонгоно.

Харилцагчийн тохиргоонд үнийн жагсаалт урьдчилан тохируулсан бол автомат санал болгоно.

💵 Нэгж үнэ

Тухайн барааны нэгжийн үнийг оруулна.

💰 Нийт дүн

Барааны нийт үнийн дүнг оруулна.

🧮 Нэгж өртөг

Барааны нэгж өртгийг систем өртөг бодсоны дараа тооцож харуулна.

Гараас өөрчлөх боломжгүй.

🧮 Нийт өртөг

Барааны нийт өртгийг систем тооцож харуулна.

Гараас өөрчлөх боломжгүй.

👉 Бараа материалын өртөг бодох

💵 Сүүлд авсан үнэ

Тухайн барааны хамгийн сүүлд орлогод авсан үнийг харуулна.


📄 Нэмэлт бүртгэл

🤝 Гэрээ код

Зарлага ямар гэрээний дагуу хийгдэж байгааг сонгоно.

Дараа нь тайланг гэрээгээр шүүн харах боломжтой.

🛠️ Ажил код

Ямар ажилд тухайн барааг зарлагадаж байгааг сонгоно.

Дараа нь тайланг ажлаар шүүж болно.

🏭 Бүтээгдэхүүн нэр

Түүхий эдийн зарлага тодорхой бэлэн бүтээгдэхүүнтэй холбоотой бол тухайн бүтээгдэхүүнийг сонгоно.

Жишээ:

🥩 Хонины мах → 🍲 Цуйван 🥩 Хонины мах → 🍲 Гуляш

🔢 Бүтээгдэхүүн тоо

Тухайн материалын зарлага хэдэн ширхэг бэлэн бүтээгдэхүүнд хамаарч байгааг оруулна.

Нэгж бүтээгдэхүүнд ногдох материалын зарлагыг шинжлэхэд ашиглагдана.

🏷️ Сериал дугаар

Сериал дугаараар ялган оруулах бол сериал оруулна. (Багана тохируулах цонхноос ил харуулна.)

📅 Дуусах огноо

Бараа дуусах хугацаатай бөгөөд хугацаагаар ялган оруулах боломжтой. (Багана тохируулах цонхноос ил харуулна.)

🏷️ Comment

Дотоод зарлагын мөрөнд дотоод коммент тайлбар оруулж болно. Баримтанд хэвлэгдэхгүй.

🔢 Ажилтан

Ажилтан сонгож оруулж болно. (Багана тохируулах цонхноос ил харуулна.)

🏷️ Загвар

Тухайн барааны загвар, стиль, хийц харуулна.

📐 Размер

Бараа кодын размер харуулна.

🎨 Өнгө

Тухайн барааны өнгө харуулна.


🧩 Мета

Бараа материал → Дотоод зарлага → Мета

хэсэгт нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэж болно.

Мета талбар ашиглахын өмнө:

Үндсэн тохиргоо → Мета

цонхонд шаардлагатай мэдээллийг урьдчилан бүртгэнэ.


🔄 Дотоод зарлагаас бусад баримт үүсгэх

Хулганы баруун товч дарж

💰 Борлуулалт үүсгэх

Дотоод зарлагын мэдээллийг ашиглан шинэ Борлуулалтын баримт үүсгэх боломжтой.

💰 Дотоод орлого үүсгэх

Дотоод зарлагын мэдээллийг ашиглан шинэ Дотоод орлогын баримт үүсгэх боломжтой. Дотоод орлогын баримтыг үнэ болон өртгөөр аль алинаар үүсгэх боломжтой.


👨‍🍳 Түүхий эдийн зарлага, стандарт орц

🎥 Онлайн хичээл


🍽️ Борлуулалтаас стандарт орцоор ТЭМ зарлагадах

Бараа материал → Дотоод зарлага → Шинэ → Хулганы баруун товч → Борлуулалтаас стандарт орцоор татах

⚠️ Стандарт орц яагаад автоматаар зарлагадахгүй вэ?

Dayansoft ERP нь стандарт орц тохируулсан учраас борлуулалт хийх бүрд түүхий эдийн зарлагыг хэрэглэгчийн оролцоогүйгээр автоматаар үүсгэдэггүй.

Учир нь бодит үйлдвэрлэл, үйлчилгээний явцад:

🥩 Орцын хэтрэлт 🥬 Орцын хэмнэлт 🔄 Орлуулалт 📉 Хорогдол 👨‍🍳 Бодит хэрэглээний зөрүү

гарч болох тул стандартаар тооцсон зарлагыг хэрэглэгч хянаж, баталгаажуулсны дараа бүртгэх боломжийг олгодог.

🎯 Зөв зарчим: Стандарт орцыг автомат хасалт хийх механизм гэхээс илүү стандарт ба бодит хэрэглээг харьцуулан хянах суурь болгон ашиглах нь илүү найдвартай.


🔎 Борлуулалтаас стандарт орцоор татах

Борлуулалтаас стандарт орцоор татах цонхонд тухайн хугацааны борлуулалтын баримтаас сонголт хийж зарлага үүсгэнэ.

ItemIntCreditFromSales

📅 Эхлэх / Дуусах огноо

Ямар хугацааны борлуулалтад үндэслэж зарлага үүсгэхийг сонгоно.

📦 Бүтээгдэхүүнээр ялган татна

Идэвхжүүлбэл нэг түүхий эдийг ямар бүтээгдэхүүнд хэдий хэмжээгээр орсныг тус тусад нь мөр болгон ялгаж зарлага үүсгэнэ.

Жишээ:

🥩 Хонины мах → Цуйван = 10 кг → Гуляш = 8 кг

🧩 Орц

Дараах сонголтуудаас:

сонгож болно.

👉 Стандарт орцын дэлгэрэнгүй

📦 Төрөл

Зарлага үүсгэх барааны төрлийг:

гэж ялган сонгож болно.

💳 Борлуулалтын төрлөөр зарлагын данс ялгах

Борлуулалт бүрийн түүхий эдийн зарлагыг ижил ББӨ дансанд бичих шаардлагагүй байж болно.

Тухайлбал:

🟢 Үндсэн борлуулалт — ББӨ

Үндсэн үнээр хийгдсэн борлуулалтын стандарт орцын зарлага.

🔵 0 үнэтэй борлуулалт — ББӨ

Үнэ 0₮ борлуулалтад хамаарах орцын зарлага.

🟠 100% хөнгөлөлтийн — ББӨ

100% хөнгөлсөн борлуулалтад хамаарах орцын зарлага.

💡 Ингэснээр:

🎁 Удирдлагын хэрэглээ 🍽️ Ажилтны хоол 🤝 Хүлээн авалт 🎉 Сурталчилгаа 0₮ борлуулалт

зэрэг хэрэглээг үндсэн борлуулалтаас тусад нь хянах боломжтой.

Сонгох товч дарсны дараа систем стандарт орцоор тооцсон зарлагыг Дотоод зарлага цонхонд бөглөж өгнө.

Нягтлан бодогч:

🔎 Нягтална ✏️ Засна 🔄 Орлуулалт хийнэ 💳 Дансаа шалгана 🧾 Журналаа үүсгэнэ 💾 Хадгална

⚠️ Өртөг нь өртөг бодсоны дараа утгатай болж харагдана.


🔎 Стандарт орцын зарлага буруу татагдсан бол

Тайлан → Үйлдвэрлэл → Материалын зарлагын хяналт

тайланг ашиглана.

Зарлагын хугацааг зөв сонгож:

Зарлага = Борлуулалт

гэж тохируулаад Харах дарна.

ItemIntCreditCheckReport1

📊 Стандарт орц ба бодит зарлага

Тайланд:

хоорондын ялгааг хянах боломжтой.

ItemBomReport1

🔍 Дэлгэрэнгүй харах

Стандарт орц баганын цэнхэр дүн дээр дарснаар тухайн материал:

зарлага тооцогдсоныг харах боломжтой.

ItemBomReport2


🏭 Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор ТЭМ зарлагадах

Бараа материал → Дотоод зарлага → Шинэ → Хулганы баруун товч → Үйлдвэрлэлээс орлогоос стандарт орцоор татах

ItemIntCreditFromManufacture

Хэрэв байгууллага үйлдвэрлэлийн бүртгэлдээ түүхий эдийг урьдчилан зарлагадах бус, үйлдвэрлэж бэлэн болсон бүтээгдэхүүний тоо хэмжээнд үндэслэн түүхий эдийн зарлага бүртгэдэг бол энэ үйлдлийг ашиглана.

📅 Хугацаа

Ямар хугацааны үйлдвэрлэлийн орлогод үндэслэхийг сонгоно.

📦 Бүтээгдэхүүнээр ялган татна

Материал бүрийг аль бүтээгдэхүүнд зарцуулсныг тусад нь ялгах бол идэвхжүүлнэ.

🧩 Орц

сонголтоор татна.

Дараа нь Сонгох товч дарж стандарт орцын зарлагыг Дотоод зарлагад үүсгэнэ.

💡 Нягтлан бодогч зарлагын баримтыг шалгаж, шаардлагатай засварыг хийсний дараа хадгална.


📦 Барааны үлдэгдлээс дотоод зарлага

Бараа материал → Дотоод зарлага → Шинэ → Хулганы баруун товч → Барааны үлдэгдлээс татах

Тухайн огнооны барааны үлдэгдлийг бүхэлд нь эсвэл сонгосон хэсгээр Дотоод зарлага болгон татах шаардлагатай үед ашиглана.

ItemIntCreditFromBalance

⚠️ Эхлээд огноогоо сонгоно

Дотоод зарлагын баримтын огноог урьдчилан тохируулсан байна.

Систем тухайн огнооны үлдэгдлийг тооцож харуулна.

🔎 Шүүлт хийх

Дараах мэдээллээр шүүж болно.

Бараагаа сонгоод:

Сонгох

товч дарна.

Систем сонгосон барааг тухайн үеийн үлдэгдэлтэй нь Дотоод зарлага цонхонд бөглөж өгнө.

💡 Дараа нь нягтлан бодогч бодит шалтгаан, данс, тоо хэмжээг хянаж байж хадгална.


👤 Ажилтан, харилцагчид бараагаар тооцоо үүсгэх

Зарим тохиолдолд бараа материалаар:

👤 Ажилтны тооцоо 🤝 Харилцагчийн өглөг, авлага

хаах шаардлага гардаг.

Энэ тохиолдолд Дотоод зарлагын харьцсан дансанд шууд тооцооны данс сонгохгүй байхыг зөвлөж байна.

⚠️ Шалтгаан: Дотоод зарлагын баримтад өртөг бодогддог. Иймээс шууд тооцооны данс холбосон тохиолдолд тооцоо дүн өртөг бодолтоор өөрчлөгдөх боломжтой.

Иймд

“Бусад зардал, Тооцоо өртөг зөрүү”

зэрэг түр дансаар дамжуулж давхар бичилт хийхийг зөвлөж байна.

🧾 Жишээ — Харилцагчийн өглөгийг бараагаар хаах

АПУ ХХК-д өглөгтэй бөгөөд бараагаар өглөгөө хааж байна гэж үзье.

1️⃣ 📦 Дотоод зарлага

Бараа данс = Агуулах

Харьцсан данс = Бусад зардал

Бараа, тоо хэмжээг оруулна.

2️⃣ 🧾 Журнал холбох

Дараах журнал үүснэ:

Дт — Бусад зардал Кт — Агуулах

💡 Өртөг бодуулсны дараа дүн автоматаар тооцогдоно.

3️⃣ ➕ Хоёр дахь бичилт

Дт — Дансны өглөг Кт — Бусад зардал

гэсэн бичилтээр бараагаар хаасан өглөгийн дүнг оруулна.

ItemIntCreditRPC


👤 Ажилтанд бараагаар тооцоо үүсгэх

Ажилтан бараа материал дутаасан, хагалсан болон бараагаар тооцоо үүсгэх шаардлагатай үед мөн адил зарчмыг ашиглаж болно.

Ялгаа нь:

👤 Харилцагч = тухайн ажилтан

Ажиллагсдаас авах авлага

дансыг ашиглана.


⚠️ Түр дансны зөрүү

Гараас оруулсан дүн болон системийн бодсон өртгийн дүн хоорондоо зөрүүтэй байж болно.

Ингэхэд:

Түр дансанд зөрүү үлдэнэ.

Тайлант үе хаах үед уг зөрүүг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу орлого, зардлын хаалтын бичилтээр шийдвэрлэнэ.


🏢 Бараа материалыг үндсэн хөрөнгө рүү шилжүүлэх

Бараа материалын зүйл хөрөнгөжиж үндсэн хөрөнгө болох шаардлагатай үед дараах дарааллыг ашиглана.

① 📤 Бараа материал → Дотоод зарлага

Шилжүүлэх барааг зарлага бүртгэнэ.

② 🧮 Өртөг бодох

Бараа материал → Өртөг бодох

цонхоор барааны зөв өртгийг тооцно.

③ 🏷️ Хөрөнгийн код

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн код

цонхонд шинэ хөрөнгө бүртгэнэ.

④ 📥 Хөрөнгийн орлого

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн орлого

цонхоор хөрөнгийн орлого бүртгэнэ.

💡 Хөрөнгийг ямар дүнгээр капиталжуулахыг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого болон холбогдох шаардлагад үндэслэн шийднэ.


🔄 Үндсэн хөрөнгийг бараа материал болгох

Эсрэгээр хөрөнгийг бараа материал болгон шилжүүлэх шаардлагатай үед:

① 🧮 Элэгдэл тооцох

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн элэгдэл

② 📤 Хөрөнгө зарлага

Үндсэн хөрөнгө → Хөрөнгө зарлага

Түр дансаар дамжуулна.

③ 🏷️ Барааны код

Бараа материал → Бараа код

шинэ барааны код үүсгэнэ.

④ 📥 Бараа орлого

Бараа материал → Дотоод орлого

цонхоор түр дансаас орлого авна.

⚠️ Үүссэн зөрүүг түр дансаар дамжуулан хаах зарчмыг баримтална.


🔗 Бараа код нэгтгэх

Бараа материалыг өмнө нь давхар кодлосон бөгөөд хоёр кодыг нэг код болгон нэгтгэх шаардлага гарч болно.

🎥 Видео заавар

🛠️ Арга 1 — Гүйлгээ цөөн

Нэг код руу үлдэгдэл, гүйлгээг шилжүүлэн засаж:

🗑️ Давхар кодыг устгана.

🛠️ Арга 2 — Гүйлгээ их

Гүйлгээг устгах боломжгүй бол:

1. 📤 Нэг кодын үлдэгдлийг зарлагадах

2. 📥 Нөгөө код руу орлого авах

гэсэн байдлаар нэгтгэнэ.

💡 Зөвлөмж: Бодит хөдөлгөөнийг түүхээр нь хадгалах шаардлагатай үед хоёр дахь арга илүү тохиромжтой.


🔄 Бараа код хөрвүүлэх

Нэг төрлийн барааг өөр барааны код руу хөрвүүлэх шаардлага гарч болно.

Жишээ:

📦 Хайрцагтай бүтээгдэхүүн → 🧾 Ширхэгийн бараа

🎁 Бэлэг боодол → 📦 Савлагааны бүтээгдэхүүн

🏭 Хагас боловсруулсан бүтээгдэхүүн → 🏭 Дараагийн шатны бүтээгдэхүүн

🎥 Видео заавар

🔑 Нэгтгэлээс ялгаа

🔗 Бараа код нэгтгэх 🔄 Бараа код хөрвүүлэх
Зорилго 2 кодыг 1 болгох Нэг кодыг нөгөөд хөрвүүлэх
Зарлага Үлдэгдлээр Хөрвүүлэх хэмжээгээр
Шинэ код Өмнөх кодыг нэгтгэнэ Хөрвүүлэх код үүснэ
Хуучин код ❌ Идэвхгүй/устгана ✅ Үргэлж ашиглаж болно

💡 Хөрвүүлэлтийн үед бүх үлдэгдлийг биш, зөвхөн хөрвүүлэх шаардлагатай тоо хэмжээг зарлагадахыг анхаарна.


🔗 Барааны хэвийн хорогдол тооцох

Хорогддог бараа материалын хэвийн хорогдлыг Дотоод зарлага цонхоор бүртгэнэ.

🛠️ Бараа кодонд хорогдол % тохируулах

Бараа материал → Бараа код → Тохиргоо

цонхонд Хорогдол % тохируулсан байх.

🔄 Хорогдол тооцох

Дотоод зарлага цонхонд Хулганы баруун товч дараад

Хорогдол тооцох

товч дарна. Бараа кодонд тохируулсан хорогдлын хувиар Тоо хэмжээг тооцно.


🔢 Тоо хэмжээний оронгийн нарийвчлал

Dayansoft ERP-ийн тоо хэмжээний талбарт 6 орны бутархайн нарийвчлал ашиглагдана.

Жишээ:

45.546879

гэх мэтээр 6 орон хүртэл харагдана.

Гэхдээ стандарт орцоор зарлага үүсгэх үед систем дотоод тооцооллоор илүү олон орны нарийвчлалтай утгатай байж болно.

⚠️ Жишээ

Дэлгэц дээр:

10.123456

гэж харагдсан ч цаанаа:

10.1234567...

гэх мэт нэмэлт бутархай байж болно.

Ингэснээр үлдэгдэлтэй яг тэнцүү мэт харагдсан боловч зарлага хийх үед:

🔴 Хасах үлдэгдэл

үүсгэх анхааруулга гарч болно.

✅ Шийдэл

Тухайн мөрөнд хулганы баруун товч дарж:

Хулганы баруун товч → Тоо хэмжээ = Үлдэгдэл

сонголтыг ашиглана.

Ингэснээр систем тухайн үеийн бодит үлдэгдлийг яг авч зарлагын тоо хэмжээнд тохируулна.

💡 Энэ функц Дотоод хөдөлгөөн цонхонд мөн адил ашиглагдана.


🚨 Хасах үлдэгдэл үүсэхэд яах вэ?

Хэрэв дотоод зарлагын үед үлдэгдэл хасах болсон бол шууд тоо хэмжээг өөрчлөхөөс өмнө шалтгааныг олно.

🔎 Шалгах дараалал

① 📅 Огноо

Зарлага, орлогын огноо зөв эсэх.

② 💳 Данс

Зөв данснаас зарлага гаргаж байгаа эсэх.

③ 📥 Орлого

Барааны эхний үлдэгдэл болон орлого зөв эсэх.

④ 📤 Өмнөх зарлага

Өмнөх зарлага буруу эсэх.

⑤ 🖥️ POS

Татаагүй POS борлуулалт байгаа эсэх.

⑥ 👨‍🍳 Стандарт орц

Орц норм хэтрүүлэн зарлага үүсгэж байгаа эсэх.

⑦ 🔄 Үлдэгдэл

Шаардлагатай бол үлдэгдлийг дахин тооцно.


✅ Дотоод зарлагын хадгалалтын checklist

🎯 Гол зарчим

📌 Зөв шалтгаан → 📅 Зөв огноо → 💳 Зөв данс → 🏷️ Зөв бараа → 🔢 Зөв тоо → 🧮 Зөв өртөг → 🧾 Зөв журнал

⭐ Хамгийн чухал санамж

Дотоод зарлага нь олон төрлийн бизнесийн хэрэгцээг хамардаг ч бүх зарлагыг нэг ижил аргаар бүртгэх шаардлагагүй. Танай байгууллага ямар зарлагыг ямар эх үүсвэрээс, ямар хугацаагаар, ямар дансанд, ямар аргаар бүртгэхээ урьдчилан тогтоож, ажилтан бүр ижил дүрмээр мөрдөх нь хамгийн найдвартай.