Бусад (FAQ)
Шинэчилсэн:2026/09/20 Унших:2 мин 14 сек
👔 Удирдлагад зориулсан програмын шийдэл байдаг уу?
Байгууллагын үйл ажиллагааны онцлог болон удирдлагын бизнестээ оролцдог түвшнээс хамааран дараах системүүдээс сонгон ашиглах боломжтой.
💡 Эдгээр системүүд нь тус бүр өөрийн онцлогтой бөгөөд харах тайлан, мэдээллийн төрөл болон зориулалт нь ялгаатай.
🍳 Рестораны гал тогоо, заалны дэлгэцийн програм байдаг уу?
Байна. ☕ Кофешоп, түргэн хоол зэрэг урьдчилсан төлбөртэй үйлчилгээний бизнест зориулсан гал тогоо, заалны дэлгэцийн шийдэл байдаг.
👉 Гал тогоо, заалны дэлгэцийн шийдэл
⚠️ Харин ресторан буюу дараа тооцоотой, захиалга болон хоол, үйлчилгээ тус бүрээр салгаж тооцоо авах бизнесийн кейст одоогоор ашиглах боломжгүй.
🖥️ Киоск програм байдаг уу?
Тийм. Dayansoft POS програмыг өөрөө өөртөө үйлчлэх киоск горимоор ашиглах боломжтой.
📱 Тооллогын програм байдаг уу?
Тийм. Dayansoft ERP системд бүртгэсэн бараа материалын тооллогыг хийх зориулалттай Dayansoft ICS веб аппликейшн ашиглах боломжтой.
📱 Дурын гар утас, таблет, компьютер ашиглан тооллого хийх бөгөөд:
- 📷 Утасны камераар баркод уншуулах
- 🔍 Сканнер холбож ашиглах
боломжтой.
💡 Ингэснээр бараа материалын тооллогыг илүү хурдан, алдаа багатай, хяналттай хийх нөхцөл бүрдэнэ.
🚚 Түгээлтийн програм байдаг уу?
Даянсофт ХХК-д түгээлтэд зориулсан тусдаа аппликейшн одоогоор байхгүй.
Гэхдээ:
- 💻 Windows таблет зэрэг зөөврийн төхөөрөмж ашиглан Борлуулалт модулийг ажиллуулах
- 📱 Борлуулалт, түгээлтийн Mercury гар утасны програмтай холболт хийх
боломжтой.
🏨 Зочид буудлын програм байдаг уу?
Байна. Зочлох үйлчилгээний Horecasoft програмтай холболт хийгдсэн.
Horecasoft програмаас борлуулалтын мэдээллийг өдрөөр эсвэл гараагаар татах, мөн Dayansoft POS рестораны програмаас өрөөнд тооцоо үүсгэх боломжтой.
💡 Зарим буудал, амралтын газар Dayansoft-ийн програмуудыг дангаар нь ашиглаж, өрөө, заалны тооцоо болон рестораны борлуулалтаа хөтлөх боломжтой.
🏢 Төрийн бус байгууллага (ТББ), СӨХ-д ашиглаж болох уу?
Болно. Төрийн бус байгууллага болон СӨХ Dayansoft ERP системийг ашиглах боломжтой.
🏛️ Төсөвт байгууллагад ашиглаж болох уу?
Төсөвт байгууллагын тайлан, мэдээ болон маягтын шаардлага нь онцлогтой байдаг.
⚠️ Иймээс төсөвт байгууллагад Dayansoft ERP системийг ашиглах нь тохиромжгүй.
🛒 8 нэрийн дэлгүүр, супермаркетад ашиглаж болох уу?
Болно. Dayansoft ERP болон POS програмыг 8 нэрийн дэлгүүр, супермаркетад ашиглах боломжтой.
⚠️ Гэхдээ зөвхөн дэлгүүр, супермаркетын үйл ажиллагаанд зориулсан системүүдтэй харьцуулахад дараах ялгаатай талууд бий:
- 🏷️ Бэлэн бараа материалын баркодын сан байхгүй
- ⚖️ Электрон жинтэй холбогдож бараа, үнийн мэдээллийг автоматаар шинэчлэхгүй
- 📦 POS програмаас барааны орлого бүртгэх боломжгүй
Иймээс дэлгүүрийн үйл ажиллагааны тусгай хэрэгцээг урьдчилан тооцож сонголт хийх шаардлагатай.
💊 Эмийн санд ашиглаж болох уу?
Болно. ЭМД-ын хөнгөлөлтөөр үйлчилдэггүй, тусгай холболт шаарддаггүй эмийн санд Dayansoft POS ашиглах боломжтой.
🌎 Гадаадаас програм ашиглах боломжтой юу?
Аюулгүй байдлын үүднээс танай мэдээллийн бааз байрлаж буй дата төвийн сервер рүү гадаад улсаас буюу Монгол Улсаас өөр орноос хандах хандалтыг анхдагч байдлаар хаасан байдаг.
🔐 Хэрэв зайлшгүй гадаадаас хандах шаардлагатай бол тухайн төхөөрөмжийн IP хаягаас хүсэлт илгээж, түр хугацаанд хандалт нээлгэх боломжтой.
👉 Гадаадаас хандах хүсэлт гаргах