Dayansoft BMS / Dayansoft Cloud


Шинэчилсэн:2026/10/21 Унших:1 мин 39 сек

Dayansoft BMS — Бизнес удирдлагын веб систем

Dayansoft BMS нь байгууллагын удирдлагуудад зориулсан realtime шийдвэр гаргалтыг дэмжих веб аппликейшн юм. Тус систем нь дурын төхөөрөмжөөс (компьютер, таблет, гар утас) хаанаас ч, хэзээ ч хандаж Dayansoft-ийн бусад програмуудын нэгдсэн дата болон дашбоардыг шууд харах боломжийг олгоно.

💡 Хөгжүүлэлтийн чиглэл: Системийг өдөр тутмын зайлшгүй хэрэглээний аппликейшн болгох зорилгоор Dayansoft ERP болон POS системүүд дээр хийх боломжгүй тохиргоо, баталгаажуулалт, хяналтын функцуудыг үе шаттайгаар нэмж хөгжүүлж байна.


🌟 Системийн онцлог боломжууд


📊 Үндсэн модулиуд ба дэлгэцүүд

Нэвтрэх ба бүртгэл (Sign Up & Login)

Dayansoft BMS (Business Management Systems) линкээр нэвтэрнэ.

Шинээр хэрэглэгч бүртгүүлэх, нууц үг сэргээх болон системд аюулгүй нэвтрэх хэсэг. BMS-Login Бүртгүүлэх BMS-SignUp Баталгаажуулах BMS-SignUp2 BMS-SignUp4 Бааз сонгох BMS-Login2

Үндсэн дэлгэц (Homepage)

Байгууллагын ерөнхий төлөв, гол үзүүлэлтүүд болон нэгдсэн дашбоард харагдана. BMS-Home

Мөнгөн хөрөнгө (Cash)

Касс болон банкны дансны үлдэгдэл, мөнгөн урсгал (Cash flow)-ын мэдээллийг харна. BMS-Cash

Худалдан авалт (Purchase)

Нийлүүлэгчийн захиалга, худалдан авалтын түүх, зардлын товчоог хянана. BMS-Purchase

Борлуулалт / ERP (Sales)

ERP систем дэх нийт борлуулалт, нэхэмжлэх, гэрээний биелэлт болон борлуулалтын тайлангуудыг харна. BMS-Sales

Пос борлуулалт (POS Sales)

Dayansoft POS програмаас ирж буй өдрийн борлуулалт, кассын төлөв, баримтын тоог realtime хянана. BMS-PosSales

Бараа материал (Inventory)

Dayansoft ERP систем дэх бараа материалын үлдэгдэл, нөөцийн мэдээллийг харуулна. Inventory

Системийн лог (System Log)

Хэрэглэгчдийн хийсэн үйлдэл, системд нэвтэрсэн түүх, өөрчлөлтийн бүртгэлийг хянана. BMS-SystemLog

Dayansoft TableQR

Dayansoft TableQR програмын ширээний QR үүсгэж, хэвлэх, экспортлох тохиргоог энэ цонхонд хийнэ. TableQRConfig

Бараа код (Product, menu)

Бараа материалын зургийг глобал зургийн сангаас сонгож эсвэл локал файлаас upload хийж оруулах боломжтой.

ProductImageAvailability

🎥 Видео заавар

Гарахгүй бараа

Dayansoft TableQR програмд борлуулахгүй, гарахгүй барааны тохиргоог энэ цонхонд мөн тохируулах боломжтой.

Garahguibaraa1

Garahguibaraa2

Garahguibaraa3


📱 Мобайл харагдац (Mobile View)

Гар утаснаасаа явах замдаа борлуулалт, касс болон чухал дашбоардуудаа сааталгүй харах боломжтой. Mobile1Mobile2Mobile3Mobile4Mobile5Mobile6