Dayansoft POS (FAQ)
Шинэчилсэн:2026/09/20 Унших:2 мин 57 сек
🧾 eBarimt холбохгүй, баримт хэвлэхгүй ашиглаж болох уу?
Dayansoft POS програм нь [www.ebarimt.mn-тэй](http://www.ebarimt.mn**-тэй) холбогдон ажиллах шаардлагыг хангаж, сертификат авсан бөгөөд борлуулалтын баримт гаргахдаа eBarimt хэвлэдэг.
Гэхдээ бизнесийн онцлогоос шалтгаалан борлуулалт хийх үед eBarimt-ыг заавал хэвлэхгүй байх шаардлага гарч болдог. Тухайлбал, өөр системээс баримт хэвлэдэг тохиолдолд баримт давхардах эрсдэлтэй.
💡 Ийм хэрэгцээний дагуу 2022.2 хувилбараас сугалааны дугаартай eBarimt-ыг борлуулалт хийх үед шууд хэвлэхгүй байх тохиргоо хийх боломжтой болсон.
⚠️ Энэхүү тохиргоог зөвхөн дээрх хэрэгцээ шаардлага бүхий харилцагчид албан хүсэлтийн дагуу хийж өгнө. Борлуулалтыг нуун дарагдуулах зорилгоор ашиглахыг хориглоно.
📱 Гар утас, таблет дээр суулгаж ашиглаж болох уу?
📱 Гар утсан дээр Dayansoft POS програмыг суулган ашиглах боломжгүй.
💻 Харин Windows үйлдлийн системтэй таблет дээр суулган ашиглах боломжтой.
🖼️ Барааны зураг оруулж болох уу?
Болно. Барааны зургийг Dayansoft ERP системд нэг бүрчлэн тохируулж оруулна.
⚠️ Одоогоор барааны зургийг олноор нь нэг дор оруулах боломжгүй.
👉 Барааны зураг тохируулах заавар
📦 Барааны мэдээлэл бэлэн байдаг уу? Дараа нь засварлаж болох уу?
Даянсофт ХХК-д бараа материалын бэлэн мэдээллийн сан байдаггүй.
Та өөрийн борлуулдаг бараа бүтээгдэхүүний мэдээллээ бэлдэж, олноор нь Excel-ээр импортлон оруулах боломжтой.
💡 Анхны дата мэдээллээ оруулах үед зөвлөгөө, мэдээллээр хангана.
Дараа нь оруулсан мэдээллээ өөрөө нэмэх, засах, хасах боломжтой.
👤 Кассын ажилтнуудаа тусдаа код, эрхтэй болгож болох уу?
Болно. Касс, менежер зэрэг ажилтан бүрт тусдаа хэрэглэгч үүсгэж, програмд хийх үйлдэл бүрийн эрхийг нарийвчлан тохируулах боломжтой.
🔐 Dayansoft POS програмд устгах үйлдэл байдаггүй. Хэн, хэзээ, ямар үйлдэл хийсэн нь түүх болон хадгалагдаж, тайлангаар харах боломжтой.
Буруу үйлдэл, илүү борлуулалт хийсэн тохиолдолд тухайн баримтыг тайлбар бичиж цуцлах эсвэл буцаах байдлаар залруулна.
📅 Мөн өдрийн хаалтыг өдөр бүр хийснээр өмнөх өдрүүдийн борлуулалтад өөрчлөлт, засвар оруулах боломжгүй болно.
🪑 Ширээ, заалны зохион байгуулалт байдаг уу?
Тийм. Өрөө, заал болон ширээний зохион байгуулалтыг програмд оруулж, шаардлагатай үед өөрчлөх боломжтой.
👉 Ширээ, заал тохируулах заавар
📊 Барааны үлдэгдэл хөтөлж болох уу?
Dayansoft POS програмд борлуулалт хийх боломжтой.
Харин Dayansoft ERP системтэй хамт ашиглах үед ERP системд барааны орлогыг бүртгэж:
- 📦 POS дээр барааны үлдэгдэл харах
- 🏢 Бусад салбар, агуулахын үлдэгдэл харах
- 🔄 Салбар хооронд бараа шилжүүлэх
- 🔄 Салбарын бараа захиалга хийх
боломжтой.
📲 QR Menu холбох боломжтой юу?
Боломжтой. Dayansoft TableQR програмтай холбогдож холбогдож захиалга борлуулалт хүлээн авах боломжтой. Dayansoft TableQR нь дурын төхөөрөмжөөс QR уншуулж захиалга өгөх шийдэл юм.
📲 QR төлбөр тооцоог хэрхэн холбох вэ?
QR төлбөр тооцооны олон шийдэлтэй бөгөөд Dayansoft POS програмтай холболт хийгдсэн байгууллагуудын жагсаалтыг доорх заавраас харах боломжтой.
📌 Тухайн байгууллагатай гэрээ байгуулсны дараа шаардлагатай тохиргоог хийлгэнэ.
💳 Ямар банкны карт уншигчтай шууд холбогддог вэ?
Dayansoft POS програмтай холболт хийгдсэн банк болон карт уншигчийн төрлүүдийг доорх холбоосоор харах боломжтой.
👉 Банк, карт уншигчийн холболтууд
📌 Тухайн байгууллагатай гэрээ байгуулсны дараа холболтын тохиргоог хийлгэнэ.
🌐 Интернетгүй үед ажилладаг уу?
Тийм. Интернетгүй боловч тог цахилгаантай үед Dayansoft POS програм хэвийн ажиллана.
🧾 Интернет тасарсан үед 72 цагийн хугацаанд eBarimt хэвийн олгох боломжтой.
⚠️ 72 цагаас хэтэрсэн тохиолдолд eBarimt нь сугалааны дугааргүйгээр үүсэх боловч борлуулалт хэвийн үргэлжилнэ.
🎁 Хөнгөлөлт, урамшуулал, гишүүнчлэлийн боломж байдаг уу?
Байна. Dayansoft POS програмд харилцагч, ажилтанд зориулсан:
🏷️ Хөнгөлөлт, өөр үнийн бодлого 👉 Хөнгөлөлт, үнийн бодлого
⭐ Гишүүнчлэл, оноо хуримтлуулах 👉 Лояалти, оноо
🎫 Бэлгийн карт, купон 👉 Бэлгийн карт, купон
зэрэг боломжууд байдаг.
🖨️ Олон принтер холбох боломжтой юу?
Болно. Dayansoft POS програм суусан төхөөрөмжид хэдэн ч принтер таниулж, барааг дурын принтерээр хэвлэх эсвэл хэвлэхгүй байхаар тохируулах боломжтой.
🍔 Мөн түргэн хоол, кофе шоп зэрэгт ашиглах заал болон гал тогооны дэлгэцийн шийдэл (KDS) байдаг.
👉 Заал, гал тогооны дэлгэцийн шийдэл
⚠️ KDS шийдэл нь урьдчилсан төлбөр тооцоотой бизнест ашиглах боломжтой.