Dayansoft DMart


Шинэчилсэн:2026/08/13 Унших:4 мин 48 сек

Dayansoft DMart танилцуулга

Dayansoft DMart нь бүх төрлийн борлуулалтын цэгт ажиллаж буй Dayansoft POS програмын үйл ажиллагаанд зайнаас, онлайнаар хяналт тавих зориулалттай удирдлага, тайлан шинжилгээний систем юм.

Гол боломжууд:


💻 1. Програм суулгах болон нэвтрэх заавар

1.1 Суулгах дараалал

  1. Програм татах: Dayansoft DMart татах линк дээр дарж суулгах файлыг татна.
  2. Програм суулгах: Татсан DayansoftDMartInstaller.exe файлыг ажиллуулна. (Анхаар: Шаардлагатай бол More info -> Run anyway дээр дарна). Үргэлжлүүлэн Next ➔ Next ➔ Next ➔ Finish товчийг дарж суулгана.
  3. Лиценз хүсэх: Програмыг нээж, HardwareID товчийг дарж кодыг хуулж авна. ЭНД дарж лицензийн хүсэлтийн формыг бөглөн илгээнэ.
  4. Баталгаажуулалт: Даянсофт ХХК хүсэлтийг баталгаажуулж, цахим шуудангаар олгосон мэдээллийг илгээнэ.

1.2 Програмд нэвтрэх болон функцүүд

Нэвтрэх цонхны товчнууд:

⚠️ Нэвтрэхэд алдаа гарах шалтгаанууд:

  • User machine is invalid! — Төхөөрөмжийн лиценз олгогдоогүй эсвэл солигдсон.
  • Invalid username or password! — Нэвтрэх нэр эсвэл нууц үг буруу.
  • Cannot connect to the server — Интернэт холболт тасарсан эсвэл доголдсон.

📊 2. Тайлангууд

📁 Dayansoft DMart
├── 📈 Dashboard
├── 💰 Sales
├── 📦 Orders
├── 🏭 Material/Product
├── ⚙️ More
└── 🏦 ERP

📈 1: Dashboard (Хянах дэлгэц)

* Daily Sales: Өнөөдөр, өчигдөр болон 7 хоногийн өмнөх борлуулалтын харьцуулалт (Борлуулалтын дүн, баримтын тоо, барааны тоо хэмжээ).

DashDailySales

* Sales by Hours: Борлуулалтыг цагаар харах (График эсвэл хүснэгт хэлбэрээр).

* Sales by Days: Борлуулалтын мэдээллийг өдөр өдрөөр графикаар харах.

DashSalesByDays


💰 2: Sales (Борлуулалт)

* Daily Sales by POS: ПОС тус бүрийн өдрийн нээсэн/хаасан цаг, ажилтан, баримтын тоо, дундаж дүн ба кассын зөрүүний дэлгэрэнгүй.

DailySalesByPos

* Sales: Нийт ба цэвэр борлуулалт, НӨАТ, НХАТ, хөнгөлөлт, оноо, бэлэн/бэлэн бус/зээлийн орлого, зочин болон гишүүдийн тоог хугацааны үечлэлээр (өдөр, сар, улирал, жил) харж болно.

SalesSales

* Sales Analysis: Борлуулалтын анализийг хүссэн үзүүлэлт, загвараар сонгон шинжлэх.

SalesAnalysis

* Sales Profit: Борлуулалтын ашиг, сүүлийн худалдан авалтын өртөг, ашгийн хувь ба тухайн барааны борлуулалтад эзлэх хувь.

SalesProfit

* Sales by Receipt: Борлуулалтын баримтуудыг жагсаалтаар харах (Салбар тус бүрээр шүүнэ).

SalesByReceipt

* Sales by Product / Day & Product / Day & Salesperson: Борлуулсан бараагаар, өдөр ба бараагаар, эсвэл борлуулагч ажилтнаар шүүж харах.

SalesByProduct

SalesByDayAndProduct

SalesByDayAndSalesPerson


📦 3: Orders (Захиалга)

* Orders Products by Day: Захиалгын төлвийг өдрөөр харах (Шинэ, Биелсэн, Цуцалсан).

OrdersProductsByDay

* Orders by Employee: Захиалгын нэгтгэлийг ажилтнаар харах.

OrdersByEmployee

* Orders by Employee and Item: Захиалсан бараа бүтээгдэхүүнийг ажилтан тус бүрээр дэлгэрүүлэн харах.

OrdersByEmployeeAndItem


🏭 4: Material / Product (Бараа ба Түүхий эд)

* Items: Нийт бараа материалын бүртгэл, жагсаалт.

MaterialItem

* Product Balance (Real time): Бараа материалын яг одоогийн үлдэгдлийг шууд харах.

MaterialProductBalanceRealtime

* Product Balance (Period): Бараа материалын үлдэгдлийг тодорхой хугацааны интервалаар товчоолох.

MaterialProductBalancePeriod

* Bill of Material (BOM): Бүтээгдэхүүний стандарт орц нормын бүртгэл.

MaterialBOM

* Material Usage / Usage by Day: Түүхий эдийн зарцуулалтыг стандарт орцоор эсвэл өдрөөр харах.

MaterialUsage

* Material Balance: Түүхий эдийн эхний үлдэгдэл, орлого, бодит зарцуулалт, стандарт зарцуулалт болон тэдгээрийн зөрүүг (тоогоор болон өртгөөр) харуулах нэгдсэн тайлан.

MaterialBalance

* Countings

Энэ цонхонд POS програмын бараа материалын тооллогын жагсаалтыг харуулдаг байсан бөгөөд хасагдсан.

MaterialCounting


⚙️ 5: More (Нэмэлт цонхнууд)

* Start / End of Day: Борлуулалтын цэгийн өдрийн нээлт, хаалтын түүх, мэдээлэл.

MoreStartEndOfDay

* Cash and Card Transactions: Борлуулалтын бус замаар хийгдсэн кассын болон дансны орлого, зарлага.

MoreCashAndCardTransactions

Members: Гишүүдийн жагсаалт. (Худалдан авалтын түүхийг харахдаа харгалзах гишүүн дээр 2 удаа товшино).*

MoreMembers

* Gift Cards / History: Бэлгийн картын жагсаалт болон цэнэглэсэн, ашигласан түүхийг дэлгэрэнгүй харах.

GiftCard

GiftCardHistory


🏦 6: ERP (Санхүү ба Тооцоо)

* Cash & Bank Balance: Касс болон банкны харилцах дансны үлдэгдэл.

ERPCashAndBankBalance

* Cash & Bank Transactions: Касс, банкны гүйлгээний дэлгэрэнгүй жагсаалт.

ERPCashAndBankTransactions

* Payable & Receivable Balance: Өглөг болон авлагын тооцооны үлдэгдэл.

ERPPayableAndReceivableBalance


🛠️ Үйлдэл (Actions)

Export&Exit