Шинэ хэрэглэгч (FAQ)
Шинэчилсэн:2026/09/20 Унших:3 мин 55 сек
🆕 Шинэ хэрэглэгч болохын тулд яах вэ?
Dayansoft програм ашиглаж эхлэх үндсэн дараалал:
1. Үйлчилгээ авах хүсэлт гаргах Үйлчилгээний нөхцөл-тэй танилцаад Үйлчилгээ авах хүсэлт илгээнэ.
📧 Даянсофт ХХК-с нэхэмжлэхийг email-ээр илгээнэ. Шаардлагатай тохиолдолд гэрээний төслийг 2 талаас баталгаажуулна.
2. Төлбөр төлөх
3. Dayansoft ERP суулгаж, лиценз авах Dayansoft ERP-г суулгаад Лиценз авах хүсэлт илгээнэ.
📧 Хүсэлт баталгаажсаны дараа нэвтрэх мэдээллийг email-ээр авна.
4. Dayansoft POS ашиглах бол суурилуулалт захиалах POS суулгуулах хүсэлт илгээнэ.
📅 Даянсофт ХХК-с суулгалтын өдөр, цагийг баталгаажуулж мэдээлнэ.
🎓 Програмын нэвтрүүлэлт, сургалт хэрхэн явагддаг вэ?
Даянсофтын үйлчилгээ онлайнаар явагдана. Програмын танилцуулга, суурилуулалт, тохиргоо, зөвлөгөө, support үйлчилгээг зайнаас үзүүлнэ.
Суралцах үндсэн боломжууд:
📚 1. Гарын авлага + Видео + Чат + AI туслах
Dayansoft мэдлэгийн сан-д програмын цонх, үйлдэл бүрийн заавар болон видео хичээлүүд байрлана.
Мөн:
- 💬 Албан пэйжийн чат
- 🤖 AI туслах
- ☎️ 7510-3333 лавлах утсаар зөвлөгөө авах боломжтой.
👨💼 2. Мэргэжлийн зөвлөхөөс үйлчилгээ авах
Даянсофт ХХК-тай хамтран ажилладаг зөвлөх, байгууллагуудаас:
- Програмын нэвтрүүлэлт
- Санхүү, нягтлан бодох бүртгэл
- Татвар
- Сургалт, зөвлөгөө
зэрэг мэргэжлийн үйлчилгээ авч болно.
🧪 Demo, Trial хувилбар байдаг уу?
Dayansoft ERP нь Windows компьютерт суулгаж ашигладаг desktop application тул browser-оор шууд нэвтрэх нээлттэй demo хувилбар байхгүй.
Харин Мэдлэгийн сан-д програмын боломж, дэлгэцийн зураг, видео заавар нээлттэй байдаг.
Мөн урьдчилан цаг товлож онлайнаар програмын танилцуулга авах боломжтой.
📖 Гарын авлага байдаг уу?
Байгаа.
- Модуль бүрийн заавар
- Цонх бүрийн тайлбар
- Алхамчилсан заавар
- Видео хичээл
- Түгээмэл асуулт, алдааны шийдэл
байрладаг.
Заавар нь програмын шинэчлэлттэй уялдан тогтмол шинэчлэгдэнэ.
🕐 24/7 Support байдаг уу?
Үндсэн support үйлчилгээ:
🕘 Даваа–Баасан: 08:30–17:30 ☕ Цайны цаг: 12:30–13:30
Амралтын болон бүх нийтийн баярын өдрүүдэд лавлах утас, чатны үндсэн үйлчилгээ ажиллахгүй.
Гэхдээ програмд нэвтрэхгүй байх зэрэг яаралтай асуудлын үед албан пэйжийн чатаар зураг, бичлэг илгээж зөвлөгөө авах боломжтой.
📊 Бүх тайлан автомат гарах уу?
Dayansoft ERP-д ажил гүйлгээ, бүртгэлийг зөв хөтөлсөн тохиолдолд шаардлагатай санхүүгийн болон удирдлагын тайлангууд автоматаар боловсруулагдана.
Мөн жагсаалт, динамик буюу Pivot тайлангаар мэдээллээ хугацаа, данс, салбар, харилцагч болон бусад үзүүлэлтээр шүүж харах боломжтой.
ААН-н хувьд санхүүгийн бүх тайлан, тодруулга тайлангийн хамт автомат боловсруулагдан гарна. Харин татварын тайлангуудын хувьд системээс яг одоогоор шууд маягтаар гарах боломжгүй. Жишээ нь,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ТТ-02) Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ (ТТ-03а) Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар (ТТ-12) Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар (ТТ-13) Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээрийн орлогоос суутгасан татвар (ТТ-11) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар (ТТ-23) Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан (VSHT-01)
Татварын тайлан гаргах шийдэл:
Яг одоо татварын тайлан гарах боломжгүй ч ТахАсс - Татварын программтай интеграци холболт хийсэн. Dayansoft ERP системээс журналын гүйлгээ, тооцоо, хөрөнгийн баримтуудыг TaxAcc програм руу илгээж татварын тайлан мэдээгээ боловсруулж, цааш Татварын нэгдсэн систем рүү илгээх боломжтой болсон. Dayansoft ERP системийг татварын системтэй холбох API интеграци холболтын ажил хийгдэж байгаа бөгөөд яг одоогоор бэлэн болж, хэрэглээнд нэвтрэх хугацаа тодорхойгүй байна.
🔄 Суулгасан програмаа өөр компьютерт шилжүүлж болох уу?
Dayansoft ERP
Болно. Admin хэрэглэгч лицензээ өөр төхөөрөмж рүү шилжүүлэх боломжтой.
Програм суулгах, лиценз шилжүүлэх
Dayansoft POS
Болно. Гэхдээ компьютер солих, форматлах үед POS програмыг дахин суулгаж, PosAPI 3.0 зэрэг шаардлагатай тохиргоог хийх хэрэг гардаг.
Энэ үйлчилгээ нь урьдчилан цаг товлож, ажлын өдрөөр хийгдэнэ.
💻 Ямар компьютер хэрэгтэй вэ?
Dayansoft ERP болон POS нь Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр ажиллана.
📌 Санал болгох компьютер, POS, Kiosk болон нэмэлт тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг:
Компьютер, төхөөрөмжийн шаардлага
🍎 MacBook дээр ажиллах уу?
Dayansoft програмын macOS хувилбар байхгүй.
Гэхдээ MacBook дээр Windows үйлдлийн системийг тусад нь эсвэл виртуал орчинд ажиллуулж ашиглах боломжтой.
Жишээ нь:
- Windows-ийг тусад нь суулгах
- Parallels Desktop зэрэг виртуалчлалын програм ашиглах
⚠️ Энэ тохиолдолд тухайн компьютер, виртуалчлалын орчны ажиллагаанаас хамаарах асуудлыг Даянсофт ХХК хариуцахгүй.
🌐 Интернет заавал хэрэгтэй юу?
Dayansoft ERP
✅ Интернет шаардлагатай.
Мэдээллийн бааз онлайн серверт байрладаг тул интернетээр мэдээлэлтэй холбогдоно.
Dayansoft POS
✅ Интернетгүй үед үндсэн борлуулалтаа үргэлжлүүлэх боломжтой.
Гэхдээ:
- Мэдээлэл шинэчлэх
- Мэдээлэл илгээх
- Програм шинэчлэх
- Ebarimt
- QR төлбөр
- Зарим карт уншигч
- Байгууллагын мэдээлэл автоматаар дуудах
зэрэг үйлдэлд интернет шаардлагатай.
☁️ Мэдээлэл устах, компьютер эвдрэхэд яах вэ?
Dayansoft ERP-ийн үндсэн мэдээллийн бааз онлайн орчинд хадгалагддаг.
💻 Компьютер эвдэрсэн, солигдсон тохиолдолд шинэ төхөөрөмжид програм суулгаж, лицензээ шилжүүлэн өмнөх мэдээллээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
🔁 Хувь хүнээс ААН рүү шилжүүлж болох уу?
Болно.
Хувь хүнээр үүсгэсэн баазыг ААН рүү шилжүүлэх бол:
үйлчилгээгээр шилжүүлэх боломжтой.
🚫 Даянсофтын үйлчилгээний хүрээ
Даянсофт ХХК:
✅ Dayansoft програм хангамжийн суурилуулалт, тохиргоо, зөвлөгөө үйлчилгээ үзүүлнэ.
Харин дараах үйлчилгээ шууд үзүүлэхгүй:
- Компьютерийн засвар
- Windows суурилуулалт, засвар
- Принтер, сканнер засвар
- Интернетийн үйлчилгээ
- Ерөнхий IT үйлчилгээ
- Бусад програм хангамжийн засвар
- Харилцагчийн оффист очиж програм суурилуулах, нэвтрүүлэх
Ийм асуудалд мэргэжлийн IT, техникийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандана уу.
💡 Шинэ хэрэглэгчид: Хүсэлт → Төлбөр → Програм суулгалт → Лиценз → Тохиргоо → Сургалт/Гарын авлага → Ашиглалт
гэсэн дарааллаар Dayansoft програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.