Өдрийн хаалт хийх


Шинэчилсэн:2026/09/16 Унших:4 мин 12 сек

🔒 Dayansoft POS програмд өдрийн хаалт хийх

Цэс: Үйлдэл → Хаалт хийх (End of day)

PosEndOfDay

🎥 Видео заавар

Өдрийн борлуулалт, төлбөр тооцоогоо шалгаж дууссаны дараа өдрийн хаалт хийнэ.

Өдрийн хаалт хийснээр тухайн бизнес өдрийн борлуулалт түгжигдэж, дахин өөрчлөлт оруулах боломжгүй болно.

⚠️ Нэг бизнес өдөрт зөвхөн 1 удаа хаалт хийнэ. Хаалт хийсний дараа буцааж нээх боломжгүй.


🧾 Өдрийн хаалт хийх дараалал

Өдрийн хаалтын цонхонд тухайн өдрийн борлуулалт, төлбөр тооцоо нэгтгэгдэж харагдана.

1️⃣ 💳 Settlement татах

Settlement татах товч дарж интеграци хийгдсэн банкны POS, Fintech төлбөрийн шийдлийн settlement мэдээллийг татна.

Жишээ нь:

💡 Танай POS эдгээр шийдлийг ашигладаггүй бол энэ алхмыг алгасаж болно.

⚠️ Settlement татахад алдаа гарсан бол тухайн карт уншигч нийлүүлсэн банк, байгууллагатай холбогдож лавлана уу. Даянсофт ХХК-с шалгах боломжгүй.


2️⃣ 💵 Мөнгө тоолох

Мөнгө тоолох товч дарж кассын бэлэн мөнгийг бодитоор тоолж оруулна.

Мөн:

Бэлэн бус (Settlements)

хэсэгт банк болон бэлэн бус төлбөрийн дүнгээ оруулна.

PosEODCount

💡 Бэлэн мөнгийг дэвсгэртээр нь оруулбал хаалтын тайланд дэвсгэрт тус бүрээр хэвлэгдэнэ.


3️⃣ 🔎 Зөрүү шалгах

Програмын байх ёстой үлдэгдэл болон бодитоор тоолсон мөнгийг тулгана.

Нийт зөрүү = Бэлэн зөрүү + Бэлэн бус зөрүү

Нийт зөрүү 0 бол бүртгэл таарч байна.

PosEODDescription

❗ Зөрүүтэй бол Зөрүү үүссэн бол нэмэлт тайлбар оруулна уу хэсэгт шалтгааныг бичнэ.


4️⃣ 🖨️ Хэвлэх тайлангаа сонгох

Хаалтын үед хэвлэх тайлангуудаа нэг удаа сонгоно.

PosEODReport

💡 Сонгосон тайлангууд дараагийн хаалт дээр мөн чеклэгдсэн хэвээр байна.


5️⃣ 🔒 Хаалт хийх

Зөрүүгээ шалгаж, шаардлагатай тайлбараа оруулсны дараа:

Хаалт хийх (End of day)

товч дарна.

Ингэснээр:


💵 Мөнгөний зөрүү гарвал

Бэлэн мөнгөний зөрүү гарсан үед дараах зүйлсийг шалгана.

🔹 Эхлэх мөнгө буруу

Үйлдэл → Эхлэх мөнгө

цонхноос шалгаж засна.

🔹 Мөнгө нэмэх, хасах бүртгэл дутуу

Үйлдэл → Мөнгө нэмэх, хасах

цонхноос бүртгэлийг шалгана.

🔹 Мөнгө буруу тоолсон

Кассан дахь бодит мөнгөө дахин тоолно.

🔹 Бэлэн, бэлэн бус төлбөр андуурсан

Жишээ нь бэлэн бусаар хийсэн борлуулалтыг бэлнээр хаасан бол:

Үйлдэл → Мөнгө нэмэх, хасах → Шилжүүлэх

үйлдлээр зөв төлбөрийн хэлбэрт шилжүүлж тайлбар оруулна.

⚠️ Зөрүүг тайлбаргүйгээр орхихоос илүүтэй шалтгааныг тогтоож, бүртгэлээ залруулах нь зөв.


📊 Өдрийн хаалтын тайлан

Өдрийн хаалтын тайланд дараах үндсэн мэдээллүүд харагдана.

EndOfDayReport1

🏪 Ерөнхий мэдээлэл

🍽️ Борлуулалтын төрөл

🛒 Борлуулалт

📝 Захиалга

💳 Бусад төлбөр

💵 Бэлэн мөнгө

Эхэлсэн + Бэлэн борлуулалт + Нэмсэн − Хассан = Байх ёстой үлдэгдэл

Дараа нь:

Байх ёстой үлдэгдэл ↔ Тоолсон мөнгө → Зөрүү

💳 Бэлэн бус

Бэлэн бус борлуулалт + Нэмсэн − Хассан = Байх ёстой үлдэгдэл

Үүнийг Settlement-тэй тулгаж зөрүүг шалгана.


👥 Ээлж солих үед

⚠️ Ээлж солихын тулд өдрийн хаалт хийхгүй.

Ээлж солихдоо:

  1. 🖨️ Үйлдэл → Тайлан хэвлэх
  2. 💳 Settlement шалгах
  3. 💵 Бэлэн мөнгө тоолох
  4. 📦 Шаардлагатай бол бараа хүлээлцэх
  5. 🔒 Ажиллаж байсан ажилтан програмаа түгжих
  6. 🔐 Дараагийн ажилтан өөрийн нууц үгээр нэвтрэх

Нэг бизнес өдөрт олон ажилтан ээлжээр ажиллаж болно.


🔄 Өдрийн хаалтын тайланг дахин хэвлэх

Өдрийн хаалт хийсэн тайланг дахин хэвлэх боломжтой.

Үйлдэл → Хаалт хийх → Хаах өдөр

хэсгээс шаардлагатай өдрөө сонгоод:

Хаалтыг дахин хэвлэх

товч дарна.


⚠️ Түгээмэл асуулт

❓ Хаалт хийчихсэн бол буцааж нээж болох уу?

🚫 Боломжгүй. Өдрийн хаалтыг хийсний дараа тухайн бизнес өдөр түгжигдэнэ. Зөвхөн маргаашийн бизнес өдрийг нээж борлуулалт хийх боломжтой. ЭНД дарж дэлгэрэнгүй заавар харна уу.

❓ Хаалт хийхээ мартсан бол яах вэ?

✅ Өмнөх бизнес өдрөө хаагаад дараагийн өдрөөр нээлт хийнэ.

⚠️ Хаалт хийгээгүй хугацаанд хийсэн борлуулалт өмнө нээсэн бизнес өдөрт бүртгэгдэнэ. Харин Ebarimt-ийн огноо тусдаа нөхцөлтэй байж болно.

❓ Өдрийн хаалтыг 2 удаа хийж болох уу?

🚫 Боломжгүй. Нэг бизнес өдөрт нэг удаа хаалт хийнэ.

❓ Хаалтын тайлан хэвлэхгүй байж болох уу?

✅ Болно. Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Касс, эрх цонхонд Борлуулалтын тайлан хэвлэх эрхийг хассанаар өдрийн хаалт хийх үед борлуулалтын дүнг харах боломжгүй, хаалт хийхэд Хаалтын тайлан хэвлэгдэхгүй болно.


🖥️ Дэлгэцэнд хаалтын цонх бүтэн харагдахгүй бол

Дэлгэцийн тохиргоог шалгана.

Санал болгох тохиргоо:

100%-с их scale ашигласан үед програмын зарим хэсэг дэлгэцэнд багтахгүй байж болно.

ResolutionScaleLayout


✅ Өдрийн хаалтын Checklist

🎯 Үндсэн дараалал: 💳 Settlement → 💵 Мөнгө тоолох → 🔎 Зөрүү шалгах → 🖨️ Тайлан сонгох → 🔒 Хаалт хийх