Цалингийн үзүүлэлт


Шинэчилсэн:2026/08/04 Унших:2 мин 14 сек

Цалингийн үзүүлэлт

Dayansoft ERP системийн цэс: Цалин → Цалингийн үзүүлэлт

SalarySpec

Цалингийн үзүүлэлт гэж юу вэ?

Цалингийн үзүүлэлт нь цалин бодох үед ашиглагдах мэдээлэл, тооцооллын утгуудыг илэрхийлнэ. Excel файлаар төсөөлбөл цалин бодолтын баганууд гэж ойлгож болно.

Жишээлбэл:

зэрэг нь цалин бодолтын үзүүлэлтүүд байна.

Систем суурилуулах үед цалин бодоход шаардлагатай үзүүлэлтүүдийг урьдчилан тохируулсан байдаг.

Анхаарах: Цалингийн үзүүлэлтийг хэрэглэгч шинээр нэмэх, устгах, үндсэн тохиргоог өөрчлөх зориулалттай цонх биш.

Цалингийн үзүүлэлтийг өөрчлөх боломж

2021 оноос өмнө хэрэглэгч байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан цалингийн үзүүлэлтүүдийг өөрөө нэмэх, засах боломжтой байсан.

2021 оноос хойш цалингийн үзүүлэлтүүдийг програмын хөгжүүлэлттэй уялдуулан програм хөгжүүлэгчийн зүгээс шинэчлэлтээр өөрчлөх зарчимд шилжсэн.

Хэрэглэгчийн хувьд энэ цонхонд тухайн үзүүлэлтийн Товч нэр-ийг өөрчлөх боломжтой.

Товч нэрийг хэзээ өөрчлөх вэ?

Байгууллага цалин бодолт болон тайлан дээр тодорхой үзүүлэлтийг өөрийн дотоод нэршлээр харуулах шаардлагатай үед ашиглана.

Жишээ:

Суутгал 1 үзүүлэлтийн Товч нэр-ийг:

Суутгал 1 → Фонд суутгал

гэж өөрчилбөл цалин бодолт болон тайлан дээр тухайн үзүүлэлт “Фонд суутгал” нэрээр харагдана.

SalarySpecName

Анхаарах: Товч нэр өөрчлөх боломж нь бүх үзүүлэлтэд хамаарахгүй. Суутгал 1–10, Авлага 1–10 зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулсан дугаартай үзүүлэлтүүдийн нэрийг өөрчлөх боломжтой.


Цалингийн үзүүлэлтийн мэдээлэл

Код

Цалингийн үзүүлэлтийн системийн кодыг харуулна.

Нэр

Цалингийн үзүүлэлтийн үндсэн нэрийг харуулна.

Багана

Тухайн үзүүлэлт цалин бодолтын цонхонд ямар баганын кодоор ашиглагдаж байгааг харуулна.

Баганын код нь тухайн үзүүлэлтийн тооцоололд ашиглагдах томъёотой уялдсан байна.

Товч нэр

Цалин бодолт болон тайлан дээр харагдах нэршлийг тохируулна.

Жишээлбэл:

Суутгал 1 → Фонд суутгал

гэж тохируулбал цалин бодолт болон тайлан дээр Фонд суутгал гэж харагдана.

Зөвхөн Суутгал 1–10, Авлага 1–10 зэрэг дугаартай үзүүлэлтүүд дээр товч нэрийг байгууллагын хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжтойг анхаарна уу.

Бүлэг

Цалингийн үзүүлэлт аль бүлэгт хамаарахыг харуулна.

Бүлэг нь үзүүлэлтүүдийг ангилан, цэгцтэй харах зориулалттай.

Цаг төрөл

Хугацаа болон цагтай холбоотой цалингийн үзүүлэлтэд ашиглах Цаг төрөл-ийг харуулна.

Жишээлбэл, ажилласан цаг, илүү ажилласан цаг зэрэг үзүүлэлтүүд нь тохирох цагийн төрөлтэй уялдана.

Хувилбар

Цалингийн үзүүлэлтийн хувилбарыг харуулна.

Идэвхтэй

Үзүүлэлт тухайн системд идэвхтэй эсэхийг харуулна.


Хэрэглэгч юу хийх боломжтой вэ?

Энэ цонхонд хэрэглэгчийн хийх үндсэн ажил нь үзүүлэлтүүдийн мэдээллийг танилцах, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн үзүүлэлтийн Товч нэрийг өөрчлөх юм.

Үйлдэл Боломж
Үзүүлэлтийн код харах
Үзүүлэлтийн үндсэн нэр харах
Баганын код харах
Үзүүлэлтийн бүлэг харах
Цаг төрөл харах
Хувилбар харах
Товч нэр өөрчлөх ✅ Зөвшөөрөгдсөн үзүүлэлтэд
Шинэ цалингийн үзүүлэлт нэмэх
Системийн үндсэн үзүүлэлт өөрчлөх
Томъёог энэ цонхоор өөрчлөх

Дараагийн алхам

Цалингийн үзүүлэлтүүдтэй танилцсаны дараа цалин бодох үндсэн тохиргоо болох:

Цалин → Цалин загвар

цонхонд орж, тухайн үзүүлэлтүүд цалин бодолтод хэрхэн харагдах, ямар дарааллаар байрлах, ямар томъёогоор бодогдох зэргийг тохируулна.