Төлбөр, лиценз (FAQ)
Шинэчилсэн:2026/09/20 Унших:1 мин 46 сек
🔄 Сонгосон багцаа солих, өөрчлөх боломжтой юу?
Тийм. Анх сонгосон багцаа ахиулах, лицензийн тоог нэмэгдүүлэх боломжтой.
📌 Багц ахиулах тохиолдолд зөрүү төлбөр болон үлдсэн хугацааны тооцооллыг Даянсофт ХХК тухайн шилжиж буй хугацаанд үндэслэн тооцож нэхэмжилнэ.
⚠️ Харин багц болон лицензийн тоог бууруулах бол дараагийн лицензийн сунгалтын үед хэрэгжүүлнэ.
💳 Төлбөрөө жилээр биш сараар, улирлаар төлж болох уу?
Програмын лицензийн төлбөрийг үндсэндээ жилээр тооцож, урьдчилан төлнө.
📌 5 болон түүнээс дээш програм ашигладаг байгууллагад хагас жил, улирлаар төлөх хуваарь тохирох боломжтой.
⚠️ Гэхдээ хугацааг богиносгон төлөх тохиолдолд багцын хөнгөлөлт буурч, төлбөрийг үндсэн сарын суурь үнээр тооцно.
💻 Нэг лиценз аваад олон төхөөрөмжөөс ашиглаж болох уу?
Нэг лицензийг нэгэн зэрэг олон төхөөрөмжөөс ашиглах боломжгүй.
Лицензийн хэрэгцээндээ тохируулан шаардлагатай тооны лиценз бүхий багцыг сонгоно.
💡 Сонгосон багцын хүрээнд лицензээ аль төхөөрөмж дээр ашиглах, шаардлагатай үед шилжүүлэх үйлдлийг хэрэглэгч өөрөө удирдах боломжтой.
🏦 Танай дансны дугаар хэд вэ?
Төлбөр төлөх дансны мэдээлэл таны хүлээн авсан нэхэмжлэх дээр мөн харагдана.
-
🏦 Хас банк
-
MN27003200 5001303232 -
ДАЯНСОФТ ХХК
-
🏦 Хаан банк
-
MN48000500 5134330101 -
ДАЯНСОФТ ХХК
🔐 Манайх хэдэн програм ашигладаг, лиценз хэзээ дуусах вэ?
Dayansoft ERP системийн Admin хэрэглэгч:
Үндсэн тохиргоо → Систем хэрэглэгч → Компьютер лиценз
цонхноос ашиглаж буй Dayansoft ERP, POS програмын лицензийн тоо болон лицензийн дуусах хугацаа-г шалгах боломжтой.
💡 Мөн лицензийг шаардлагатай төхөөрөмж рүү шилжүүлэх боломжтой.
🧾 eBarimt-аа хэзээ шивдэг вэ?
Төлбөр төлсөн сар бүрийн сүүлийн өдөр Даянсофт ХХК өөрийн Dayansoft ERP системээс төлбөрийн баримтыг автомат үүсгэж, eBarimt системд илгээдэг.
📌 Програмаас илгээсэн тул www.ebarimt.mn → Төлбөрийн баримтууд → Пос-р хийгдсэн баримтууд хэсэгт харагдана.
💡 Хэрэв танай байгууллага Dayansoft ERP системээс өөрийн eBarimt-аа үүсгэж, илгээх шаардлагатай бол ЭНЭ зааврын дагуу нэг удаагийн нэмэлт төлбөртэй тохиргоо хийлгэх боломжтой.
⚙️ Зарим модуль ашиглахгүй эсвэл зөвхөн тайлан харах эрх авбал хөнгөлөлттэй юу?
Даянсофт ХХК програмыг модулиар нь салгаж борлуулдаггүй.
Суулгасан компьютерт бүх модуль нээлттэй байх бөгөөд Admin хэрэглэгч бусад хэрэглэгчийн эрхийг тохируулж, шаардлагагүй модуль болон цонхонд хандах эрхийг хязгаарлах боломжтой.
⚠️ Модуль ашиглахгүй байх, зөвхөн тайлан харах эрхтэй байх зэргээс шалтгаалан лицензийн төлбөрт нэмэлт хөнгөлөлт тооцохгүй.
💰 Үнэ тариф хаанаас харах вэ?
Даянсофт ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг албан ёсны вебсайтаас харах боломжтой.
👉 Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф