Журнал бичилт
Шинэчилсэн:2026/08/20 Унших:11 мин 37 сек
📒 Журнал бичилт
Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл → Журнал бичилт
📌 Журнал бичилт гэж юу вэ?
Журнал бичилт цонхоор бусад модулиар бүртгэх боломжгүй буюу шууд журналын бичилтээр бүртгэх шаардлагатай ажил гүйлгээг бүртгэнэ.
Жишээлбэл:
- 🧾 Тохируулах бичилт (Жишээ нь, урьдчилж төлсөн зардал, түрээс, орлого гэх мэт.)
- 💰 Авлага үүсгэх
- 💳 Өглөг үүсгэх
- 🔄 Авлага, өглөг хаах
- 👥 Харилцагчийн тооцоо нэгтгэх
- 🧮 НӨАТ авлага, өглөг хаах
- 🏭 Дуусаагүй үйлдвэрлэлийн зардал нэгтгэх
- 📊 Бусад модулиар бүртгэх боломжгүй дансны журнал
Журнал бичилтийг:
- нэг бүрчлэн гараар бүртгэх
- Журналын загвар ашиглан автомат үүсгэх
- Excel загвараар олноор импортлох
боломжтой.
Мөн энэ цонхноос Журналтай бүх баримтыг харах чек сонгоод журнал холбосон бүх баримтын жагсаалтыг шүүж харах боломжтой.

💡 Зөвлөмж: Давтамжтай хийгддэг ижил төрлийн журналын бичилттэй бол эхлээд Санхүү бүртгэл → Журналын загвар хэсэгт загвар үүсгээд ашиглаарай.
➕ 1. Шинэ журнал бичилт үүсгэх
Санхүү бүртгэл → Журнал бичилт цонхноос Шинэ (Ctrl+N) товч дарна.
Журналын бичилтийг 2 аргаар үүсгэж болно.
📝 Арга 1. Гараар бүртгэх
Нэмэх (Ctrl+Insert) товч дарж мөр нэмээд:
- Данс сонгоно.
- Дебет, кредит дүн оруулна.
- Шаардлагатай бол харилцагч, нэхэмжлэх, гэрээ, ажил зэрэг мэдээллийг сонгоно.
- Багцыг тохируулна.
- Хадгалах дарна.

⚡ Арга 2. Журналын загвар ашиглах
Хэрэв өмнө нь журналын загвар үүсгэсэн бол:
- Журналын загвараа сонгоно.
- Холбох товч дарна.
- Систем журналын мөрүүдийг автоматаар үүсгэнэ.
- Үүссэн бичилтийг шалгана.
- Хадгалах дарна.

📋 2. Журналын толгой мэдээлэл
| Талбар | Тайлбар |
|---|---|
| Огноо | Журнал бичилтийн огноо. |
| Утга | Гүйлгээний утга, тайлбар. Бэлэн утгаас сонгох эсвэл гараар оруулж болно. Орчуулгыг мөн оруулж болно. |
| Reference | Ажил гүйлгээний эх сурвалж баримтын лавлах дугаар. |
| Тайлбар | Баримттай холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл. |
| Журнал дүн | Журнал үүсгэхэд ашиглах журналын дүнг оруулж болно. Энд оруулсан дүнгээс журналын загвар дүнгээ авч автомат үүснэ. |
📌 Reference-ийг Excel импортод мөн ашигладаг. Ижил Reference-тэй мөрүүдийг нэг журналын баримт болгон үүсгэнэ.
🧾 3. Журналын гүйлгээний мэдээлэл
Журналын мөр бүр дээр дараах мэдээллийг оруулна.
| Талбар | Тайлбар |
|---|---|
| Багц | Нэг журналын доторх давхар бичилтийн багцын дугаар. 0-ээс их бүхэл тоо байна. |
| Данс код | Журнал бичилт хийх дансыг сонгоно. |
| Данс нэр | Сонгосон дансны нэрийг харуулна. |
| Ханш | Валютын дансны ханш. Систем автоматаар татах бөгөөд шаардлагатай үед гараар оруулж болно. |
| Дебет дүн | Дебетийн дүн. Валютын данс бол валютын дүнгээр оруулна. |
| Дебет дүн ₮ | Дебетийн төгрөгөөрх дүн. Валютын дансанд валютын дүн × ханшаар тооцогдоно. |
| Кредит дүн | Кредитийн дүн. Валютын данс бол валютын дүнгээр оруулна. |
| Кредит дүн ₮ | Кредитийн төгрөгөөрх дүн. Валютын дансанд валютын дүн × ханшаар тооцогдоно. |
| Мөнгөн гүйлгээ | Мөнгөн хөрөнгийн данстай харьцсан гүйлгээг мөнгөн гүйлгээний тайланд ангилахад ашиглана. |
| Харилцагч код | Тухайн гүйлгээтэй холбоотой харилцагчийг сонгоно. |
| Харилцагч нэр | Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. |
| Тооцоо № | Өмнө тооцоо үүссэн баримтыг сонгох эсвэл гараас тооцооны дугаарыг оруулж болно. Сонгосноор тухайн тооцоог хаах боломжтой. |
| Тооцоо хариуцагч | Тухайн тооцоог хариуцаж буй ажилтанг сонгоно. |
| Гэрээ код | Гүйлгээтэй холбоотой гэрээг сонгоно. Дараа нь гэрээгээр тайлан шүүж болно. |
| Ажил код | Гүйлгээтэй холбоотой ажлыг сонгоно. Дараа нь ажлаар тайлан шүүж болно. |
| Төлбөрийн хуваарь | Гүйлгээний төлбөрийн хуваарийг сонгоно. |
| Reference | Эх сурвалж баримтын лавлах дугаар. |
| Дугаар | Эх сурвалж баримтын дугаар. |
| Утга | Гүйлгээний утга, тайлбар. |
| Утга /EN/ | Гүйлгээний утгын орчуулга. |
| Тайлбар | Журналын мөрийн нэмэлт тайлбар. |
⚖️ 4. Журнал хадгалах үеийн шалгалт
Журнал хадгалах үед систем бичилтийн зөв эсэхийг автоматаар шалгана.
4.1 Дебет, кредит дүн тэнцүү байх
Нэг Багц доторх дебетийн нийт дүн кредитийн нийт дүнтэй тэнцүү байх шаардлагатай.
Дүн зөрсөн тохиолдолд систем:
❌ “1-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!”
гэсэн алдаа харуулна.

Дээрх жишээ дээр Дебет дүн 45,000 Кредит дүн 50,000 зөрүү 5,000 учраас хадгалагдахгүй.
🔎 Яах вэ?
Тухайн багцын:
- Дебетийн мөрүүд
- Кредитийн мөрүүд
- Нийт дүн
- Валютын ханш
зэргийг шалгаад дүнг тэнцүүлж хадгална.
🔀 5. Нэг багцад олон дебет – олон кредит бичихгүй
Dayansoft ERP системд нэг Багц дотор:
Олон дебет ↔ олон кредит
харьцаатай бичилт хийхийг зөвшөөрдөггүй.
Хэрэв ийм харьцаа үүсвэл:
❌ 1-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна!Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
гэсэн алдаа гарна.
💡 Яагаад?
Нэг багцад олон дебет, олон кредит зөвшөөрвөл тухайн данс яг аль данстай, ямар дүнгээр харьцсан нь тодорхойгүй, тодорхойлох боломжгүй болно.
Ингэснээр Ерөнхий журналын дэлгэрэнгүй тайланг зөв гаргах боломжгүй.

🔄 6. Олон дебет – олон кредитийг хэрхэн салгах вэ?
Олон дебет, олон кредитийн харьцаатай гүйлгээг дамжих данс ашиглан тусдаа багц болгон бүртгэнэ.
Жишээ
Борлуулалтын нэг гүйлгээнд:
Дебет:
- Голомт банк
- Касс дахь мөнгө
Кредит:
- Борлуулалтын орлого
- НӨАТ өглөг
гэсэн 2 × 2 харьцаа үүссэн гэж үзье.

Үүнийг нэг багцад хийхийн оронд дараах байдлаар Борлуулалтын тооцоо зэрэг дамжих данс ашиглан 2 тусдаа багц болгон салгана.

📌 Үүнийг давхар бичилт хэлбэрээр зохион байгуулснаар данс хоорондын харьцаа тодорхой болж, дэлгэрэнгүй журналын тайлан зөв гарна.
🖱️ 7. Баруун товчны үйлдлүүд
Журнал бичилтийн мөр дээр хулганы баруун товч дарж дараах үйлдлүүдийг ашиглаж болно.
| Үйлдэл | Зориулалт |
|---|---|
| 🧾 НӨАТ салгах | НӨАТ-тай дүнгээс НӨАТ-ыг салгаж бичилт үүсгэнэ. |
| 🔄 Буцааж бичих (Reversing) | Одоогийн бичилтийн дебет, кредитийг эсрэгээр нь бичиж буцаах журнал үүсгэнэ. |
| 🔄 Буцааж бичих (дансгүй) | Дансны тохиргоогүйгээр буцаах бичилт үүсгэхэд ашиглана. |
| 🔎 Гүйлгээ харах | Сонгосон дансаар хийсэн гүйлгээний жагсаалт руу шилжинэ. |
| 👥 Тооцоо харах | Сонгосон харилцагчийн тооцоо руу шилжинэ. |
| 👥 Харилцагч харах | Сонгосон харилцагчийн бүртгэл рүү шилжинэ. |
| 🏭 Ажлаар задлах | Өмнөх гүйлгээг ажил тус бүрээр хөтөлсөн бол ажил тус бүрээр дүнг автомат задлана. |

🏭 Ажлаар задлах жишээ
Үйлдвэрлэлийн байгууллага:
- ШМЗ
- ШХЗ
- ҮНЗ
зэргийг ажил тус бүрээр хөтөлдөг бол нэгтгэл данс руу хаах үед Ажлаар задлах үйлдлээр ажил тус бүрийн дүнг автомат задлах боломжтой.
📋 8. Журнал бичилтийн жагсаалт
Санхүү бүртгэл → Журнал бичилт цонхонд Журнал бичилтээр гараар үүсгэсэн дансны журналууд жагсаалтаар харагдана.
📌 Бүх төрлийн ажил гүйлгээний жагсаалтыг харах бол Санхүү бүртгэл → Журнал жагсаалт цонхыг ашиглана.
Журнал бичилтийн жагсаалтаас:
- ✏️ Бүртгэл засах
- 🖨️ Хэвлэх
- 📊 Excel рүү экспортлох
- 📥 Гүйлгээг олноор импортлох
боломжтой.
Үндсэн баганууд
| Багана | Тайлбар |
|---|---|
| Систем дугаар | Dayansoft ERP системийн автоматаар үүсгэсэн дугаар. |
| Огноо | Журналын огноо. |
| Утга | Гүйлгээний утга. |
| Дүн | Гүйлгээний дүн. |
| Харилцагч код | Харилцагчийн код. |
| Харилцагч нэр | Харилцагчийн нэр. |
| Тайлбар | Нэмэлт тайлбар. |
| Reference | Эх сурвалж баримтын лавлах дугаар. |
| Мөр | Журналын нийт мөрийн тоо. |
| Хаалт | Хаалтын бичилт бол тэмдэглэгээтэй байна. |
💼 9. Тооцоо үүсгэх
Харилцагч, ажилтнуудаар олон тооны тооцоог нэг дор үүсгэх боломжтой.
9.1 Харилцагчийн тооцооны лимит тохируулах
Үндсэн тохиргоо → Харилцагч → Тохиргоо → Тооцооны лимит
хэсэгт тухайн харилцагчид тооцоо үүсгэх дүнг тохируулна.
9.2 Тооцоо үүсгэх
Санхүү бүртгэл → Журнал бичилт → Шинэ → Хулганы баруун товч → Тооцоо үүсгэх (Харилцагчийн бүлгээр)
гэж орно.
Дараах мэдээллийг сонгоно:
- Харилцагчийн бүлэг – Тооцоо үүсгэх харилцагчийн бүлэг эсвэл ажилтны салбар нэгж.
- Тооцоо үүсгэх данс – Тооцоо үүсгэх данс.
- Тооцоо үүсгэх дүн – Хоосон орхивол харилцагчийн тохируулсан лимитийг ашиглана. Гараар дүн оруулбал оруулсан дүнгээр тооцоо үүсгэнэ.

Тооцоо үүсгэх товч дарна.
Үүний дараа сонгосон бүлгийн харилцагч, ажилтнуудаар тохируулсан дүн бүхий журналын бичилт автомат үүснэ.
📥 10. Журнал бичилт олноор импортлох
Олон журналын бичилтийг Excel файлаас нэг дор импортлох боломжтой. Мөн Шинэ товч дарж 1 журналын бичилт доторх олон мөрийг импорт хийж болно. 1 журнал импортлох, олон журналын баримт импортлох нь цонх дотроос, эсвэл жагсаалтаас импортлох ялгаатай бөгөөд оруулах темплэйт загварын хувьд мөн ялгаатай. Доорх жишээ нь, жагсаалтаас болон олон журналын баримт импортлох заавар болно.
Алхам 1
Санхүү бүртгэл → Журнал бичилт → Хулганы баруун товч → Импортлох темплэйт татах

Алхам 2
Татаж авсан Excel загварт журналын мэдээллээ бэлтгэнэ.
Reference талбарын утга ижил мөрүүдийг систем нэг журналын баримт болгон хадгална.
Хэрэв тусдаа баримт үүсгэх бол Reference/Дугаар-ыг ялгаатай оруулна.
Жишээ нь, 1000 дугаартай 2 мөр 1 журналын баримт болох бол дараагийн баримтыг 1001 гэж дугаарлаарай.

Алхам 3
Бэлтгэсэн Excel файлаа системд импортолно.

Алхам 4
Дугаар/Reference бүрээр тусдаа журналын баримт үүснэ.

Алхам 5
Журналын баримт дотор дебет, кредит данс тус бүрээр мөрүүд импортлогдоно.

💡 Зөвлөмж: Импорт хийхийн өмнө Excel-ийн дансны код, харилцагчийн код, огноо, дебет/кредит дүн болон Reference талбаруудыг сайтар шалгаарай.
⚠️ 11. Мөнгөн гүйлгээний үзүүлэлтийн анхаарах зүйл
Мөнгөн хөрөнгийн данстай харьцсан гүйлгээнд мөнгөн гүйлгээний үзүүлэлт шаардагддаг.
Dayansoft ERP системд мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг:
Мөнгөн хөрөнгийн дансны ард биш, түүнтэй харьцсан дансны ард
сонгоно.
Жишээ:
Дебет: Ашиглалтын зардал Кредит: Хаан банк
бол мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг Ашиглалтын зардал дансны ард тохируулна.
💡 Яагаад?
Мөнгөн хөрөнгийн данснаас 1 гүйлгээгээр гарсан дүн нь олон өөр зардлын данстай харьцаж, олон өөр өөр мөнгөн гүйлгээний утга тохируулагдах боломжтой.
❗ Анхаарах: Excel импорт хийх үед мөнгөн гүйлгээний кодыг оруулна. Нэрийг биш кодыг ашиглана.
🔗 12. Бусад модулийн баримттай журнал холбох
Бусад модулиас үүссэн журнал бичилт нь Журнал бичилтийн жагсаалтад шууд харагдахгүй бөгөөд Журналтай бүх баримтыг харах чек сонгож харна.

Бусад баримтаас журнал үүсгэхдээ тухайн баримтын цонхонд Журнал tab руу орж үүсгэн.
Худалдан авалтын баримт → Журнал → Холбох
үед систем баримтад тохируулсан данс, дүнгээр журналын бичилтийг автомат санал болгоно.

Хэрэв баримтын данс, дүн болон журналын данс, дүн зөрвөл:
❌ “Баримт болон журнал тэнцэхгүй байна!-(Бараа)”
гэсэн алдаа гарна.
🔎 Яаж засах вэ?
- Баримтын данс, дүнг шалгана.
- Журнал tab руу шилжинэ.
- Журналын данс, дүнг баримттай тулгана.
- Холбох товч дарж системийн санал болгож буй журналын бичилтийг шалгана.
- Шаардлагатай бол журналын тохиргоог засна.
- Дахин хадгална.
💡 Журналын данс, дүнг гараар өөрчилснөөр баримтын дүнтэй зөрүү үүсэж энэ алдаа гарах боломжтой.
🖨️ 13. Журнал бичилт хэвлэх
Журнал бичилтээс:
Хулганы баруун товч → Хэвлэх → Журнал хэвлэх
гэж сонгон хэвлэнэ.

Бусад баримтаас шууд Хэвлэх товч дарахад тухайн баримтын хэвлэх загвараар гарах бөгөөд тухайн баримтын журналыг хэвлэх бол
Хулганы баруун товч → Хэвлэх → Журнал хэвлэх товчоор журнал хэвлэнэ.

🧾 Касс, харилцахын баримт хэвлэх
Хэрэв журналын мөрөнд:
- Кассын данс
- Харилцахын данс
сонгосон бол тухайн мөрийн мөнгөн гүйлгээний баримтыг хэвлэх боломжтой.
Хулганы баруун товч → Хэвлэх →
- Кассын баримт хэвлэх
- Харилцахын зарлагын баримт хэвлэх
сонголтыг ашиглана.

⚠️ Энэ үйлдэл нь журналын мөрөнд байгаа дансны орлого, зарлагын баримт хэвлэхэд ашиглагдана.
Үндсэн баримтыг хэвлэх бол дээр байрлах Хэвлэх товч ашиглана.
Буруу сонголт хийвэл:
❌ “Харилцахын зарлагын баримтгүй журнал байна!” ❌ “Кассын баримтгүй журнал байна!”
гэсэн алдаа гарч болно.
🔄 14. Reverse журнал бичилт
Өмнө бүртгэсэн журналын бичилтийг эсрэг дебет, кредитээр автоматаар буцаах шаардлагатай үед Reversing ашиглана.
Алхам
- Санхүү бүртгэл → Журнал бичилт рүү орно.
- Буцаах журналын бичилтийг нээнэ.
- Хулганы баруун товч → Буцааж бичих (Reversing) сонгоно.
-
Систем үндсэн журналын:
- Дебетийг кредит
- Кредитийг дебет
болгон сольж шинэ журнал үүсгэнэ.
- Үүссэн журналын мэдээллийг шалгаад хадгална.
💡 Reversing-ийг тохируулах бичилтийг буцаах, түр хугацааны тооцоо үүсгээд хаах зэрэг бизнесийн хэрэгцээнд ашиглаж болно.
📊 15. Журнал бичилтийн жишээ
💼 Түрээсийн зардалд өглөг үүсгэх
Түрээсийн зардлыг бүртгэж, түрээслүүлэгчид өглөг үүсгэх үед журнал бичилтээр бүртгэж болно.

🛒 Борлуулалтын модуль ашиглахгүйгээр борлуулалт бүртгэх
Борлуулалтын модулиар бүртгэхгүйгээр борлуулалтын орлого хүлээн зөвшөөрч, авлага үүсгэх шаардлагатай үед журнал бичилт ашиглаж болно.

🔗 16. Журналын загвартай хамт ашиглах
Журнал бичилтэд байнга давтагддаг бичилтийг гараар оруулахын оронд:
Санхүү бүртгэл → Журналын загвар
хэсэгт урьдчилан тохируулсан загвараа ашиглана.
Жишээ
Цалин бодох → Журналын загвар сонгох → Холбох → Журнал үүсгэх
эсвэл
Харилцахын орлого → QPay журналын загвар → Холбох → Журнал үүсгэх
⚡ Зөвлөмж: Журналын загварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Санхүү бүртгэл → Журналын загвар” заавраас үзнэ үү.
🚨 17. Түгээмэл алдааны мессэжүүд
❌ “...-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!”
Шалтгаан: Тухайн багцын дебет, кредитийн нийт дүн тэнцээгүй.
Шийдэл: Тухайн багцын бүх мөрийн дебет, кредит дүнг шалгаж тэнцүүлнэ.
❌ “...-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна!”
Шалтгаан: Нэг багцад олон дебет болон олон кредитийн харьцаа үүссэн.
Шийдэл: Бичилтийг 2 болон түүнээс олон тусдаа багц болгон салгаж, шаардлагатай тохиолдолд дамжих данс ашиглана.
❌ “Мөнгөн гүйлгээний утга шаардлагатай”
Шалтгаан: Мөнгөн хөрөнгийн данстай холбоотой гүйлгээнд мөнгөн гүйлгээний үзүүлэлт тохируулаагүй.
Шийдэл: Мөнгөн хөрөнгийн данстай харьцсан дансны мөрөнд мөнгөн гүйлгээний код оруулна.
❌ “Баримт болон журнал тэнцэхгүй байна!”
Шалтгаан: Баримтын данс, дүн болон журналын данс, дүн хоорондоо зөрсөн.
Шийдэл: Баримтын данс, дүн болон Журнал tab дахь данс, дүнг тулгаж шалгаад Холбох товчоор журналаа дахин үүсгэнэ.
❌ “Баримтын огноогоо шалгана уу! Хэрвээ баримтын огноо зөв бол лиценз хаагдах хугацаагаа шалгаарай.”
Шалтгаан: Баримтын огноо нь лицензийн хаагдах хугацаанаас хойш байна.
Шийдэл:
- Баримтын огноог шалгана.
- Нэвтрэх цонхноос лицензийн хаагдах хугацааг шалгана.
- Лицензийн хаагдах хугацаанаас цааш огноогоор урьдчилан баримт үүсгэх боломжгүйг анхаарна.
✅ 18. Журнал хадгалахын өмнөх шалгах хуудас
- [ ] Огноо зөв эсэх
- [ ] Дансны код зөв эсэх
- [ ] Дебет, кредит дүн тэнцэж байгаа эсэх
- [ ] Багцын дугаар зөв эсэх
- [ ] Нэг багцад олон дебет – олон кредит үүсээгүй эсэх
- [ ] Валютын дансны ханш зөв эсэх
- [ ] Мөнгөн гүйлгээний код зөв эсэх
- [ ] Харилцагч шаардлагатай дансанд харилцагч сонгосон эсэх
- [ ] Нэхэмжлэх/тооцоог хаах бол зөв баримт сонгосон эсэх
- [ ] Баримттай холбогдож байгаа бол баримтын данс, дүнтэй журналын данс, дүн таарч байгаа эсэх
- [ ] Reference болон эх сурвалж баримтын дугаар зөв эсэх
🎯 Сайн практик: Давтамжтай хийгддэг журналын бичилтийг гараар дахин дахин оруулахын оронд Журналын загвар үүсгэж ашиглаарай. Олон журнал бүртгэх шаардлагатай бол Excel импорт ашигласнаар гар ажиллагааг багасгана.
Заавартай холбоотой хайлтын түлхүүр үг, алдааны мессэжүүд:
- 2-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 3-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 4-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 5-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 6-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 7-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 9-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 10-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!
- 2-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 3-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 4-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 5-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 6-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 7-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 8-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 9-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- 10-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!
- "Баримтын огноогоо шалгана уу! Хэрвээ баримтын огноо зөв бол лиценз хаагдах хугацаагаа шалгаарай." Системд хадгалж буй баримтын огноо нь таны лиценз хаагдах хугацаанаас өмнө байх ёстой. Өөрөөр хэлбэл, лиценз хаагдах хугацаанаас цааш огноогоор урьдчилж баримт үүсгэх боломжгүй. Нэвтрэх цонхонд лиценз хаагдах хугацаа харагддаг.