Тайлант үе


Шинэчилсэн:2026/08/19 Унших:15 мин 3 сек

Тайлант үе, эхний үлдэгдлийн огноо тохируулах

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл → Тайлант үе

1. Тайлант үе гэж юу вэ?

Тайлант үе нь байгууллага ажил гүйлгээгээ бүртгэж, санхүүгийн тайлангаа гаргах хугацааг хэлнэ. Байгууллага тайлант үеэ сар, улирал, жилээр хөтлөх эсэхээ дотооддоо тохируулна.

Dayansoft ERP-д тайлант үеийн хаалт хийснээр тухайн хаасан хугацаанд:

боломжгүй болж, өмнөх тайлант үеийн бүртгэл хамгаалагдана.

⚠️ Анхаарах: Тайлант үе хаахаас өмнө тухайн хугацааны бүх ажил гүйлгээ, эхний үлдэгдэл, бараа материал, хөрөнгө, өглөг авлага, ханшийн тэгшитгэл болон тохируулах бичилтүүдийг бүрэн шалгана уу.


2. Эхний үлдэгдлийн огноо тохируулах

Цэс: Санхүү бүртгэл → Тайлант үе

Програмыг анх суулгах үед эхний үлдэгдлийн огноо тохируулагдсан байдаг.

PeriodWin

Жишээ нь:

2026.01.01-ээс Dayansoft ERP дээр гүйлгээ бүртгэж эхлэх бол эхний үлдэгдлийн огноог 2025.12.31 гэж тохируулна.

Эхний үлдэгдлийн огноог өөрчлөх шаардлагатай бол:

  1. Санхүү бүртгэл → Тайлант үе цонх руу орно.
  2. Эхний үлдэгдлийн огноо талбарт огноогоо оруулна.
  3. Шаардлагатай бол Орлого, зардлын нэгдсэн данс, Хуримтлагдсан ашгийн данс-ыг шалгана.
  4. Хадгалах товч дарна.

🎬 Видео заавар

3. Тайлант үеийн цонхны үндсэн тохиргоо

Эхний үлдэгдлийн огноо

Dayansoft ERP дээр ажил гүйлгээ бүртгэж эхлэх өдрийн өмнөх өдрийн байдлаар эхний үлдэгдлийг оруулна.

Жишээ:

Гүйлгээ бүртгэж эхлэх огноо Эхний үлдэгдлийн огноо
2022.01.01 2021.12.31
2022.04.01 2022.03.31
2022.08.01 2022.07.31

Эхний үлдэгдэл нь тухайн өдрийн байдлаарх:

зэрэг мэдээлэлтэйгээ уялдсан байх шаардлагатай.

⚠️ Анхаарах: Эхний үлдэгдлийн огноог сонгохдоо тухайн огноогоор байгууллагын эхний баланс болон шаардлагатай задаргааг бодитоор гаргаж чадах эсэхийг нягтална уу.

Орлого, зардлын нэгдсэн данс

Тайлант үе хаах үед орлого, зардлын дансны үлдэгдлийг хаалтын бичилтээр энэ данс руу хаана.

Хуримтлагдсан ашгийн данс

Тайлант үе хаах үед тухайн үеийн ашиг, алдагдлын дүнг хуримтлагдсан ашгийн данстай холбон хаахад ашиглана.

4. Эхний үлдэгдлийн огноог өөрчлөхөд анхаарах зүйл

Эхний үлдэгдлийг дурын огноогоор оруулж болох уу?

Системийн хувьд боломжтой боловч нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх зарчим болон байгууллагын тайлангийн хэрэгцээг харгалзан огноогоо сонгоно.

Жишээлбэл, 2025.08.01-ээс эхлэн бүртгэл хөтлөхөөр бол 2025.07.31-ний өдрийн байдлаарх эхний үлдэгдлийг бүрэн, бодитой гаргаж чадах эсэхийг урьдчилан шалгана.

Хэрэв 2025 оны бүтэн жилийн санхүүгийн тайланг Dayansoft ERP-ээс гаргах шаардлагатай бол тухайн жилийн өмнөх хугацааны ажил гүйлгээ, эхний үлдэгдэл бүрэн бүртгэгдсэн байх шаардлагатай.

5. Өмнөх бүх мэдээллээ архивлаад шинээр эхлэх шаардлагатай бол

Өмнөх бүртгэл, баримтын мэдээллээ тусад нь хадгалж, тодорхой огнооноос эхлэн шинэ бүртгэл эхлүүлэх шаардлагатай бол мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээ ашиглаж болно.

Ингэснээр өмнөх хугацааны мэдээллийг архивлан тусдаа мэдээллийн бааз болгон хадгалж, шинэ хугацаанд эхний үлдэгдэл оруулан үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

⚠️ Анхаарах: Мэдээллийн бааз өндөрлөх нь тусдаа үйлчилгээ бөгөөд өмнөх бүртгэлийг устгахтай адил ойлголт биш. Үйлчилгээ авахаас өмнө шаардлагатай тайлан, баримт, архивын мэдээллээ шалгана уу.

6. Эхний үлдэгдлийн огноотой холбоотой алдаанууд

Алдаа1: “Баримтын огноо нь эхний үлдэгдлийн огнооноос хойш байх ёстой! Баримтын огноогоо шалгана уу!”

Шалтгаан

Таны хадгалах гэж буй баримтын огноо эхний үлдэгдлийн огнооноос өмнө байна.

Шийдэл

  1. Санхүү бүртгэл → Тайлант үе цонхноос эхний үлдэгдлийн огноогоо шалгана.
  2. Баримтын огноо зөв эсэхийг шалгана.
  3. Огноо буруу бол баримтын огноог засна.
  4. Хэрэв эхний үлдэгдлийн огноо буруу тохирсон бол шаардлагатай нөхцөлд тайлант үеийн тохиргоог засна.

Алдаа2: “Эхний үлдэгдлийн огноо нь хийсэн гүйлгээний огнооноос өмнө байх ёстой!”

Эхний үлдэгдлийн огноо нь хийсэн гүйлгээний огнооноос өмнө байх ёстой. Огноогоо дахин нягтлана уу!The transaction ended in the trigger. The batch has been aborted.

Шалтгаан

Таны шинэ тохируулах гэж буй эхний үлдэгдлийн огнооноос өмнөх огноотой ажил гүйлгээ системд бүртгэгдсэн байна.

Шийдэл

  1. Санхүү бүртгэл → Журнал жагсаалт цонх руу орно.
  2. Огноогоор шүүж, зөрчилтэй гүйлгээг олно.
  3. Гүйлгээний огноо буруу бол засна.
  4. Шаардлагагүй гүйлгээ бол устгана.
  5. Дараа нь эхний үлдэгдлийн огноогоо дахин тохируулна.

7. Олон жил ашигласан мэдээллийн баазын эхний огноо

Хэрэв байгууллага Dayansoft ERP-ийг олон жил ашигласан бөгөөд мэдээллийн бааз өндөрлөөгүй бол өмнөх жилүүдийн гүйлгээ нэг мэдээллийн баазад хадгалагдана.

Ийм тохиолдолд эхний үлдэгдлийн огноо нь анх тохируулсан огноогоор хадгалагдаж, жил бүр шинэ огноо руу шилжүүлэх шаардлагагүй.

Жил бүр мэдээллийн баазаа өндөрлөж тусдаа хадгалах шаардлагатай бол мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээ ашиглана.


Тайлант үе хаах

Цэс: Санхүү бүртгэл → Тайлант үе

🔒 Тайлант үеийг яагаад хаах ёстой вэ?

Тайлант үе хаах нь тухайн хугацааны санхүүгийн бүртгэлийг баталгаажуулж, цаашид санамсаргүй байдлаар өөрчлөгдөхөөс хамгаалах чухал үйлдэл юм.

🎯 Гол зорилго

📅 Жишээ

6-р сарын тайлангаа гаргасан гэж үзье.

06/30 → Бүх гүйлгээг бүртгэх → 🔍 Шалгах → 📊 Тайлан гаргах → 🔒 6-р сарын тайлант үе хаах

Ингэснээр 7-р сард ажиллаж байх үед хэрэглэгч санамсаргүйгээр 6-р сарын гүйлгээг өөрчлөхөөс сэргийлнэ.

⚠️ Хэзээ хаах вэ?

Тайлант үеийг хаахаас өмнө:

  1. 🧾 Бүх ажил гүйлгээг бүртгэх
  2. 🔍 Алдаатай, зөрчилтэй гүйлгээг шалгах
  3. 💱 Шаардлагатай ханшийн тэгшитгэл хийх
  4. 📊 Тайлан, балансыг шалгах
  5. 🧮 Шаардлагатай хаалтын бичилт хийх
  6. ✅ Тайлан зөв гарсан эсэхийг баталгаажуулах
  7. 🔒 Тайлант үеийг хаах

Товчхондоо: 🔒 Тайлант үе хаах = баталгаажсан хугацааны санхүүгийн бүртгэлийг “түгжиж”, дараагийн үеийн бүртгэлийг найдвартай үргэлжлүүлэх.

Хэрэв өмнөх үеийн бүртгэлд засвар хийх зайлшгүй шаардлагатай бол хаасан тайлант үеийг буцааж нээгээд засвар хийх боломжтой.

Тайлант үе хаах үед Dayansoft ERP тухайн хугацааны бүртгэлийг шалгаж, зөрчилгүй бол хаалтын бичилтийг автоматаар үүсгэнэ.

Тайлант үе хаагдсаны дараа хаасан хугацаанд:

боломжгүй болно.

Тайлант үе хаахаас өмнө заавал шалгах зүйлс

Тайлант үе хаахаас өмнө дараах дарааллаар шалгахыг зөвлөж байна.

Зөвлөмж: Эдгээр шалгалтыг хийсний дараа Санхүү бүртгэл → Тайлант үе → Зөрчилтэй гүйлгээ шалгах үйлдлийг ажиллуулна.

Тайлант үе хаах

Санхүү бүртгэл → Тайлант үе цонхноос:

CloseReopenPeriod

  1. Хаалтын бичилт хийх үе сонгоно.

    • Сар
    • Улирал
    • Шаардлагатай бусад хугацаа
  2. Хаалтын бичилт хийх огноо сонгоно.
  3. Зөрчилтэй гүйлгээ шалгах товчийг дарж шалгана.
  4. Зөрчил илэрвэл эхлээд бүх зөрчлийг засна.
  5. Зөрчилгүй болсон эсэхийг дахин шалгана.
  6. Хаах товч дарна.
  7. Баталгаажуулах асуултад Yes дарна.
  8. Систем хаалтын бичилтийг автоматаар үүсгэнэ.

ClosePeriodWithFault

⚠️ Анхаарах: Тайлант үе хаасны дараа тухайн хугацааны гүйлгээнд өөрчлөлт оруулах боломжгүй болно. Тиймээс хаахаас өмнө тайлан, бүртгэлээ сайтар шалгана уу.

Тайлант үе хаахад гардаг зөрчил

Тайлант үе Хаах үед тухайн хааж буй хугацаагаар зөрчилтэй гүйлгээг систем шалгана.

PeriodWithFault

Мөн Хаалтын шалгуур цонх руу орж дурын хугацаагаар Зөрчилтэй гүйлгээ шалгах үйлдлээр шалгуур ажиллуулж болно.

CheckPeriodValidation

Системээс дараах шалгуурууд ажиллах бөгөөд зөрчил, шалтгаан, засах аргатай танилцаарай.

Шалгуур №1 — Дансны эхний үлдэгдэл тэнцээгүй

Шалтгаан

Дансны эхний үлдэгдэл тэнцээгүй байна! зөрчил нь Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд баланс тэнцээгүй буюу дебет, кредит дансны хөл дүн таараагүй үед гарна.

NoBalance

Шийдэл

Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл

цонхноос Дебет, Кредитийн нийт дүнг шалгаж тэнцүүлнэ.

🎬 Видео заавар

Шалгуур №2 — Өглөг, авлагын эхний үлдэгдэл зөрүүтэй

Шалтгаан

Өглөг авлагын эхний үлдэгдэл зөрүүтэй байна! зөрчил нь Санхүү бүртгэл → Тооцоо эхний үлдэгдэл цонхонд оруулсан харилцагчийн тооцооны эхний үлдэгдлийн нийт хөл дүн нь, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд оруулсан тухайн дансны эхний үлдэгдлийн дүнтэй таараагүй тохиолдолд гарна.

Дансны эхний үлдэгдэл 2,000,000 төгрөг ReceivableBalanceAccount

Тооцооны эхний үлдэгдэл 1,500,000 төгрөг ReceivableBalance

Зөрүү 500,000 төгрөг.

Шийдэл

Санхүү бүртгэл → Тооцоо эхний үлдэгдэл, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл

цонхноос аль дүн нь зөв тэр дүнгээр 2 цонхыг тааруулна.

Мөн түгээмэл гаргадаг алдаа нь Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд Туслах журнал хөтлөх тооцооны данс дээр эхний үлдэгдэл дүн оруулсан бөгөөд Санхүү бүртгэл → Тооцоо эхний үлдэгдэл цонхонд харилцагч тус бүрээр задаргаа дүн оруулаагүй үед алдаа хэвээр байна. Дээрх жишээ зурагт, Дансны эхний үлдэгдэл цонхонд Дансны авлага хувь хүн ₮ дансанд 100,000 төгрөгийн авлага байгаа боловч Санхүү бүртгэл → Тооцоо эхний үлдэгдэл цонхонд тус дансаар эхний үлдэгдэл яг хэнээс авлагатайг задаргаагаар оруулаагүй алдаа байна. Эсрэгээрээ Дансны эхний үлдэгдэл цонхонд эхний үлдэгдэл тохируулаагүй байж бас болно.

Шалгуур №3 — Бараа материалын эхний үлдэгдэл зөрүүтэй

Шалтгаан

Бараа материалын эхний үлдэгдэл зөрүүтэй байна! зөрчил нь Бараа материал → Бараа эхний үлдэгдэл цонхонд оруулсан тухайн данс байршил дахь бараа код тус бүрээр оруулсан эхний үлдэгдлийн нийт хөл дүн нь, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд оруулсан тухайн бараа материалын дансны эхний үлдэгдлийн дүнтэй таараагүй тохиолдолд гарна.

Дансны эхний үлдэгдэл 200,000 төгрөг ItemBalanceAccount

Барааны эхний үлдэгдэл 148,000 төгрөг ItemBalance

Зөрүү 52,000 төгрөг.

Шийдэл

Бараа материал → Бараа эхний үлдэгдэл, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл

цонхноос аль дүн нь зөв тэр дүнгээр 2 цонхыг тааруулна.

Мөн түгээмэл гаргадаг алдаа нь Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд Туслах журнал хөтлөх бараа материалын данс дээр эхний үлдэгдэл дүн оруулсан бөгөөд Бараа материал → Бараа эхний үлдэгдэл цонхонд бараа тус бүрээр задаргаа дүн оруулаагүй үед алдаа хэвээр байна. Дээрх жишээ зурагт, Дансны эхний үлдэгдэл цонхонд Хангамжийн материал дансанд 50,000 төгрөгийн бараа материал байгаа боловч Бараа материал → Бараа эхний үлдэгдэл цонхонд тус дансаар эхний үлдэгдэл яг ямар бараа материал байгааг задаргаагаар оруулаагүй алдаа байна. Эсрэгээрээ Дансны эхний үлдэгдэл цонхонд эхний үлдэгдэл тохируулаагүй байж бас болно.

Шалгуур №4 — Хөрөнгийн эхний үлдэгдэл зөрүүтэй

Шалтгаан

Хөрөнгийн эхний үлдэгдэл зөрүүтэй байна! зөрчил нь Үндсэн хөрөнгө → Хөрөнгө эхний үлдэгдэл цонхонд оруулсан тухайн данс байршил дахь үндсэн хөрөнгийн код тус бүрээр оруулсан эхний өртөг, элэгдлийн нийт хөл дүн нь, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд оруулсан тухайн үндсэн хөрөнгийн дансны эхний үлдэгдлийн дүнтэй таараагүй тохиолдолд гарна.

Дансны эхний үлдэгдэл 0 төгрөг AssetBalanceAccount

Хөрөнгө эхний үлдэгдэл оруулсан AssetBalance

Шийдэл

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн эхний үлдэгдэл, Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл

цонхноос аль дүн нь зөв тэр дүнгээр 2 цонхыг тааруулна.

Мөн түгээмэл гаргадаг алдаа нь Санхүү бүртгэл → Дансны эхний үлдэгдэл цонхонд Туслах журнал хөтлөх үндсэн хөрөнгийн данс дээр эхний үлдэгдэл дүн оруулсан бөгөөд Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн эхний үлдэгдэл цонхонд хөрөнгө тус бүрээр задаргаа дүн оруулаагүй үед алдаа хэвээр байна. Эсрэгээрээ Дансны эхний үлдэгдэл цонхонд эхний үлдэгдэл тохируулаагүй байж бас болно.

Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулахдаа хуримтлагдсан элэгдлийг хасч цэвэр дүнгээр оруулах алдаа нь мөн түгээмэл тохиолддог. Хөрөнгийн эхний үлдэгдлийг үндсэн өртөг болон хуримтлагдсан элэгдлийн нийт дүнг тусдаа дансанд оруулж хадгална.

Шалгуур №5 — Журналд холбогдоогүй

Шалтгаан

Журналд холбогдоогүй зөрчил нь баримт үүсгэж хадгалаад тухайн баримтын журналыг үүсгэж холбоогүй тохиолдолд гарна.

300,000 төгрөгийн худалдан авалтын баримт хадгалсан. NoJournal1

Тус баримтын журнал холболт үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, 300,000 төгрөгийг яаж төлсөн, тооцоо үүсгэсэн нь тодорхойгүй байна. NoJournal2

Шийдэл

Зөрчилтэй баримтыг сонгож тухайн баримтын Журнал хэсгээс журнал бичилтийг холбоно.

0 дүнтэй баримт журналгүй байх боломжтой. Жишээлбэл, зарим үнэгүй орлогын баримтад журнал үүсэхгүй байж болно. Харин дүнтэй баримт журналгүй бол заавал шалгаж засна. Жишээлбэл,

Тооллогын зөрүүгээр 0 дүнтэй дотоод орлогын баримт үүсгэсэн байна. NoJournal3

Энэ тохиолдолд журнал холбох боломжгүй бөгөөд журнал холбохгүй орхино. NoJournal4

Үүнтэй төстэй Үндсэн хөрөнгийн эзэмшигч, байршил солих мөн данс хооронд хөдөлгөөн хийгдэхгүй учраас журналгүй Үндсэн хөрөнгийн хөдөлгөөний баримт үүсэх тохиолдол гарна.

Шалгуур №6 — Баримт, журнал зөрсөн

Шалтгаан

Баримтын дүн болон холбогдсон журналын дүн зөрсөн тохиолдолд гарна. Энэхүү алдаа нь түгээмэл биш хэрэглэгчээс хамаарсан тодорхой бүртгэлийн алдаанаас үүсэхгүй. Гүйлгээ хуулах үед баримт дутуу үүсэх, дансны төрөл шинж сольсноос баримт үүсээгүй байх зэрэг техникийн алдаанаас ихэвчлэн үүсч болно.

Шийдэл

  1. Зөрчилтэй баримтыг нээнэ.
  2. Журнал хэсэг рүү орно.
  3. Цэвэрлэх товч дарна.
  4. Холбох товчоор журнал бичилтийг дахин үүсгэнэ.
  5. Хадгалах товч дарна.

Журнал холбогдоогүй алдааг засварварласнаар шийдвэрлэгдэх боломжтой.

Шалгуур №7 — Гүйлгээ баланс, товчоо тайлантай зөрсөн

Шалтгаан

Тайлан → Санхүү бүртгэл → Гүйлгээ баланс тайлангийн эцсийн дүн нь туслах модулийн тайлантай зөрсөн үед энэ алдаа гарна. Энэхүү алдаа нь дараах тайлангуудтай тулган шалгана:

Иймд дээрх модуль тус бүр дээр алдаа гарч болно.

Бараа материалын модулийн 2 дансны хувьд дээрх алдаа гарсан жишээ, AccountBalanceDetailBalance

Үндсэн шалтгаанууд гэвэл:

Шийдэл

Санхүү бүртгэл → Журнал жагсаалт эсвэл Тайлан → Санхүү бүртгэл → Дансны хуулга тайлангаар тухайн дансны бүх гүйлгээг шалгаж, зөрүү үүсгэсэн гүйлгээ, эхний үлдэгдлийн зөрүүг олж засна. Журнал холбогдоогүй, Эхний үлдэгдэл зөрүүтэй алдаануудыг засварласнаар шийдвэрлэгдэх боломжтой.

Шалгуур №8 — Ханшийн тэгшитгэл хийгдээгүй

Шалтгаан

Хаалт хийж байгаа огноогоор Ханшийн тэгшитгэл хийгээгүй байна! Нягтлан шалгана уу! зөрчил нь 2 тохиолдолд гарч болно. Танай байгууллага валютын тооцооны данс, касс, харилцахын данстай бөгөөд тайлант үе хааж буй хугацаагаар ханшийн тэгшитгэл хийгээгүй бол энэхүү алдаа гарна.

Шийдэл

Бүртгэл/Данс баганаас яг аль цонхны ханш тэгшитгэл хийх шаардлагатайг шалгана. CurrencyEndRate

Касс, харилцахын валютын данс

Данс ханш тэгшитгэл бол

Санхүү бүртгэл → Данс ханш тэгшитгэл

цонхонд орж хаалт хийх огноогоор ханшийн тэгшитгэл хийнэ.

Өглөг, авлагын валютын данс

Тооцоо ханш тэгшитгэл

Санхүү бүртгэл → Тооцоо ханш тэгшитгэл

цонхонд орж хаалт хийх огноогоор тооцооны ханшийн тэгшитгэл хийнэ.

Зөвлөмж: Валютын данс, тооцоотой байгууллага тайлан гаргах огноогоор ханшийн тэгшитгэлээ хийх нь тохиромжтой. Ханшийн тэгшитгэл цонхны гарын авлагад дэлгэрэнгүй заавар, жишээ байдаг тул орж танилцаарай.

Шалгуур №9 — Элэгдэл байгуулаагүй байна

Шалтгаан

Элэгдэл байгуулаагүй байна! зөрчил нь тайлант үе хааж буй хугацаагаар үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулаагүй буюу элэгдэл тооцоогүй үед гарна.

AssetDepr

Шийдэл

Үндсэн хөрөнгө → Хөрөнгийн элэгдэл

цонхноос тайлант үе хаах огноо хүртэлх хөрөнгийн элэгдлийг байгуулна.

Шалгуур №10 — Бараа материалын өртөг бодуулаагүй

Шалтгаан

Барааны материалын өртөг бодуулаагүй байна! Өртгөө бодуулна уу! зөрчил нь тайлант үе хааж буй хугацаагаар бараа материалын өртөг бодуулаагүй үед гарна.

ItemCostCalc

Шийдэл

Бараа материал → Өртөг бодох

цонхонд орж тайлант үе хаах огноо хүртэл бараа материалын өртгийг бодно.

Өртөг бодсоны дараа тайлант үеийн гүйлгээ болон өртгийн дүнг дахин шалгана. Анхаарах зүйл нь, өртгийг хугацаа алгасахгүй, бүтэн жилийг хамарч хугацааны дарааллын дагуу зөв дарааллаар бодуулсан байх шаардлагатай.

Шалгуур №11 — Бараа материалын баримт өөрчлөгдсөн

Шалтгаан

Бараа материалын баримт(ууд) өөрчлөгдсөн байна! Өртгөө дахин бодуулна уу! зөрчил нь бараа материалын өртөг бодсоны дараа тухайн хаалт хийж буй хугацаанд

зэрэг өөрчлөлт орсон үед гарна.

Жишээ нь, 2025.11.30-р өртөг бодуулсан. Гэхдээ өртөг бодуулснаас хойш 2025.11.30 хүртэлх бараа материалын баримтанд хөдөлгөөн өөрчлөлт орсон учраас дахин өртөг бодуулах шаардлагатай. ItemCostCalcChanged

Шийдэл

Бараа материал → Өртөг бодох

цонхонд орж тухайн хугацааны бараа материалын өртгийг дахин бодно.

Ингээд тайлант үе хаах үед гарах шалгуур, түүнийг засах арга, шийдлүүдийг тайлбарлаж дууслаа.

Зөрчлийг зассаны дараа

Бүх зөрчлийг зассаны дараа:

  1. Санхүү бүртгэл → Тайлант үе цонх руу орно.
  2. Зөрчилтэй гүйлгээ шалгах товчийг дахин дарна.
  3. Зөрчилгүй болсон эсэхийг шалгана.
  4. Хаах товч дарна.
  5. Баталгаажуулна.

Хэрэв систем дахин зөрчил харуулбал тухайн шалгуурын шалтгааныг засаж байж хаалтыг үргэлжлүүлнэ.

Тайлант үе хаасны дараа шалгах тайлангууд

Тайлант үе хаасны дараа дараах мэдээллийг тулган шалгахыг зөвлөж байна.

Мөнгөн хөрөнгө

Гүйлгээ баланс тайлангийн харилцах дансны эцсийн үлдэгдлийг банкны дансны хуулгын эцсийн үлдэгдэлтэй тулгана.

НДШ

Гүйлгээ балансын НДШ өглөгийг тухайн хугацааны НДШ тайлангийн эцсийн дүнтэй тулгана.

ХХОАТ

Гүйлгээ балансын ХХОАТ өглөгийг ХХОАТ-ын тайлангийн эцсийн үлдэгдэлтэй тулгана.

Борлуулалтын орлого

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн нийт орлогыг Ebarimt-ийн борлуулалтын мэдээлэлтэй тулгана.

НӨАТ

Гүйлгээ балансын НӨАТ өглөг, авлагыг тухайн сарын НӨАТ-ын тайлангийн дүнтэй тулгана.

⚠️ Анхаарах: Тайлангийн дүн зөрсөн тохиолдолд шууд хаалтыг буцаахын өмнө аль данс, аль баримт, аль тайлангийн дүн зөрж байгааг тодорхойлж шалгана.


Тайлант үеийг буцааж нээх

Цэс: Санхүү бүртгэл → Тайлант үе

Хаасан тайлант үед зайлшгүй засвар хийх шаардлагатай болсон тохиолдолд тайлант үеийг буцааж нээж болно.

ReopenPeriodConfirm

Алхам

  1. Санхүү бүртгэл → Тайлант үе цонх руу орно.
  2. Нээх товч дарна.
  3. “Та ... өдрийн хаалтын бичилтийг нээхдээ итгэлтэй байна уу?” гэсэн баталгаажуулах асуултад Yes дарна.
  4. Систем тухайн хаалтын бичилтийг устгаж, тайлант үеийг нээнэ.
  5. Шаардлагатай гүйлгээний засварыг хийнэ.
  6. Өмнөх шалгалтуудыг дахин хийж тайлант үеийг дахин хаана.

⚠️ Анхаарах: Тайлант үе сүүлд хаасан дарааллаасаа эхэлж буцаж нээгдэнэ. Дундаас нь нэг тайлант үеийг сонгон шууд нээх боломжгүй.

Тайлант үе хаасан, нээсэн лог

Цэс: Санхүү бүртгэл → Тайлант үе

Тайлант үе цонхоор хаасан хаалтын бичилт нь Журнал бичилт цонхонд Хаалт чектэй харагдана.

ClosingLedger

Тайлант үе цонхонд хаасан тайлант үеийн бичилтүүд харагдана.

PeriodWin

Цэс: Санхүү бүртгэл → Журнал жагсаалт → Баримт лог

Цонхноос буцааж нээсэн, нээхээс өмнө хаасан лог түүхийг харах боломжтой.

ClosingLedgerLog


Тайлант үе ба хэрэглэгчийн гүйлгээний хязгаар

Тайлант үеийг бүхэлд нь хаахгүйгээр тодорхой хэрэглэгчийн өмнөх огнооны гүйлгээнд өөрчлөлт хийх эрхийг хязгаарлах боломжтой.

Цэс: Үндсэн тохиргоо → Систем хэрэглэгч

Тухайн хэрэглэгчийн Гүйлгээ хаах хоног тохиргоог ашиглана.

Жишээ нь 1 хоног гэж тохируулсан бол тухайн хэрэглэгч зөвхөн зөвшөөрөгдсөн хугацааны хүрээнд гүйлгээ оруулах, засах, устгах боломжтой.

Энэ тохиргоо нь байгууллага өдөр тутмын бүртгэлээ хамгаалах, өмнөх өдрүүдийн гүйлгээг дур мэдэн өөрчлөхөөс сэргийлэхэд ашиглагдана.


Түгээмэл асуулт

Тайлант үе хаасныг буцааж нээж болох уу?

Болно. Санхүү бүртгэл → Тайлант үе цонхноос Нээх үйлдлийг хийнэ.

Тайлант үеийг модуль тус бүрээр хааж болох уу?

Болохгүй. Тайлант үеийн хаалт нь байгууллагын санхүүгийн бүртгэлийн түвшинд хийгдэнэ.

Тайлант үе хаалгүйгээр хэрэглэгчийн өмнөх гүйлгээг түгжиж болох уу?

Болно. Үндсэн тохиргоо → Систем хэрэглэгч цонхны Гүйлгээ хаах хоног тохиргоог ашиглана.

Хаалтын бичилтийг хаана хийх вэ?

Санхүү бүртгэл → Тайлант үе цонхноос Хаах үйлдлийг хийхэд систем автоматаар хаалтын бичилт үүсгэнэ.

Тайлант үе хаасны дараа гүйлгээ түгжигдэх үү?

Тийм. Хаасан хугацаанд ажил гүйлгээ шинээр бүртгэх, засах, устгах боломжгүй болно.

Тайлант үе хаах үед заавал ААНОАТ-ын бичилт хийх үү?

Ашигтай ажилласан бол тайлант үе хаахаас өмнө тухайн үеийн ААНОАТ-ын зардал, өглөгийн тооцоог нягтлан бодогч тооцож, шаардлагатай журналын бичилтийг хийнэ.

Тайлант үе хаахад зөрчил гарвал шууд хааж болох уу?

Зарим анхааруулга нь хаалт хийхэд саад болохгүй байж болно. Гэхдээ зөрчилтэй гүйлгээний шалтгааныг заавал шалгахыг зөвлөж байна. Ялангуяа гүйлгээ баланс болон туслах модулийн тайлан зөрсөн бол хаахаас өмнө заавал засна.