Өдрийн нээлт хийх


Шинэчилсэн:2026/09/16 Унших:4 мин 4 сек

🖥️ Dayansoft POS програмд нэвтрэх

Dayansoft POS програм нь өдөр тутмын борлуулалтын ажлыг бизнес өдөр гэсэн зарчмаар хөтөлнө. Иймээс борлуулалтын цэг өглөө өдрийн нээлт, орой өдрийн хаалт хийнэ.

🎥 Видео заавар


🌅 Өдрийн нээлт

Өмнө нь тухайн бизнес өдөр нээгээгүй бол дараах 3 мэдээлэл харагдана.

PosStartDay

Өмнө нь нээлт хийсэн бизнес өдөрт дахин нэвтэрч байгаа бол:

гэсэн 2 талбар харагдана.

⚠️ Нэг бизнес өдөрт зөвхөн 1 удаа нээлт хийнэ. Зөвхөн өдрийн хаалт хийсний дараа өөр өдрөөр нээх боломжтой.


📅 Нээлт хийх өдрөө шалгах

Нээлт хийх өдөр дээр компьютерын огноог харуулна.

⚠️ Өдрийн нээлт хийхээс өмнө компьютерын он, сар, өдөр, цаг, минут зөв эсэхийг шалгана уу.

Нэгэнт бизнес өдрөө нээсэн бол компьютераа унтрааж асаах, програмаас гараад дахин нэвтрэх зэрэг үед нээлт хийсэн бизнес өдрөөрөө үргэлжлүүлэн ажиллана.

Борлуулалтын өдөр дууссаны дараа Үйлдэл -> Өдрийн хаалт хийснээр дараагийн өдрийг нээх боломжтой болно.

⚠️ Өнгөрсөн болон ирээдүйн огноогоор нээлт хийх боломжтой боловч зөвхөн шаардлагатай, онцгой тохиолдолд ашиглана уу.


💵 Эхлэх мөнгө

Эхлэх мөнгө хэсэгт тухайн өдрийн кассанд байгаа эхний бэлэн мөнгийг оруулна.

Тоолох товч ашиглан мөнгөө дэвсгэртээр нь тоолж оруулж болно.

Буруу оруулсан бол програмд нэвтэрсний дараа:

Үйлдэл → Эхлэх мөнгө

цэсээр засах боломжтой.

💡 Зөв эхлэх мөнгө оруулснаар өдрийн хаалтын үед:

Эхлэх мөнгө + Орлого − Зарлага = Хаах ёстой мөнгө

гэсэн байдлаар кассын мөнгөө бодитоор тулгах боломжтой.


🔐 Нууц үгээр нэвтрэх

Програм анх суулгахад default нууц үг тохируулагдсан байдаг.

⚠️ Менежерийн эрхээр буцаалт, меню удирдах зэрэг нэмэлт үйлдэл хийх боломжтой тул default нууц үгийг ашиглахгүй, байгууллагын дотоод тохиргоогоор өөрийн нууц үгтэй болгохыг зөвлөж байна.

Ажилтан бүрийн нууц үгийг:

Борлуулалт → Пос тохиргоо → Нэвтрэх касс, эрх

цонхноос тохируулна.

🔒 Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх нь хэрэглэгчийн үйлдлийг зөв хянах үндэс болно.

Dayansoft POS програмд хийсэн үйлдэл хэрэглэгчээр бүртгэгдэж, лог хэлбэрээр хадгалагдана.


🔄 Програмд дахин нэвтрэх

Өдрийн дундуур програмыг:

Түгжих (F3)

товчоор түгжээд дахин нэвтэрч болно.

Компьютер унтрааж асаасан ч тухайн бизнес өдөр хаагдаагүй бол ижил өдрөөрөө үргэлжлүүлэн ажиллана.

💳 Карт, түлхүүрээр нэвтрэх

Тусгай түлхүүр, соронзон туузтай карт, баркодтой карт ашиглан нэвтрэх боломжтой.

💡 Олон кассир, зөөгчтэй байгууллагад хэрэглэгч бүрийг тусад нь танихад тохиромжтой.


⚠️ Нэвтэрч чадахгүй үед шалгах зүйлс

1️⃣ 🌐 Интернет байхгүй

Өдрийн нээлтийн үед системээс мэдээлэл шинэчлэх шаардлагатай тул интернет холболт хэрэгтэй.

Хэрэв:

“Серверт холбогдохгүй байна. Даянсофт ХХК-тай холбогдоно уу.”

гэсэн мессэж гарвал интернетээ шалгана.

💡 Шаардлагатай үед гар утасны Mobile Hotspot ашиглан түр интернет холбож болно.


2️⃣ 🔑 Лиценз аваагүй

Шинэ компьютер, шинэ төхөөрөмж эсвэл Hardware ID өөрчлөгдсөн үед лиценз дахин олгох шаардлага гарч болно.

Жишээлбэл:

тохиолдолд лиценз шалгана.

💡 Мессэж дээрх зааврын дагуу Admin хэрэглэгчээс лиценз олгох эсвэл Тусламж -> Лиценз хүсэлт илгээнэ.


3️⃣ 🔐 Нууц үг буруу

Нууц үг буруу эсвэл ERP системд өөрчлөгдсөн бол нэвтрэх боломжгүй.

Борлуулалт → Пос тохиргоо → Нэвтрэх касс, эрх

цонхноос нууц үгээ шалгуулж, шинэчилсний дараа POS дээр:

Үйлдэл → Мэдээлэл шинэчлэх

хийнэ.

⚠️ Карт, түлхүүр уншигч ашиглаж байгаа бол Windows-ийн хэлний тохиргоо EN байх шаардлагатай тохиолдол байдаг.


4️⃣ 🔒 Өдрийн хаалт хийгдсэн

Хаалт хийсэн бизнес өдрөөр дахин нээх үед тухайн өдөр ажиллах боломжгүй.

💡 Дараагийн бизнес өдрөөр нээлт хийх шаардлагатай.


5️⃣ 📅 Лицензийн хугацаа дууссан

Лицензийн хугацаа дууссан бол програм анхааруулга өгнө.

💳 Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлж лицензээ сунгуулна.

💡 Лиценз дуусахаас өмнө систем урьдчилан сануулна.


6️⃣ 🖥️ Програмын Shortcut дэлгэцнээс устсан

Desktop дээрх shortcut устсан бол Dayansoft POS суусан фолдероос:

Dayansoft POS.exe

файлыг олж Desktop руу shortcut үүсгэнэ.

CreateShortcutDesktop


7️⃣ 🔄 Windows update-ийн дараа програм шинэчлэх шаардлагатай

Хэрэв:

“Dayansoft POS програм ажиллахад шаардагдах файлууд дутуу байна...”

гэсэн мессэж гарвал эхлээд:

Restart PC → POS дахин нээх

үйлдэл хийнэ.

MissingRequiredFiles


8️⃣ ⚙️ Тохиргооны файл гэмтсэн

Тог тасрах, компьютерыг хүчээр унтраах зэрэг шалтгаанаар тохиргооны файл гэмтэж болно.

Дараах алдаа гарч болно:

SideBySideError

RootElementMissing

Засахдаа:

  1. 📁 Dayansoft POS суусан фолдерт орно.
  2. 🗑️ Dayansoft POS.exe.Config файлыг устгана.
  3. ▶️ Dayansoft POS.exe ажиллуулна.
  4. 🔄 Програм шинэ тохиргооны файлыг дахин үүсгэнэ.

⚠️ Дээрх алхмын дараа алдаа хэвээр байвал Даянсофт ХХК-д хандана уу.

DeleteConfigFile


9️⃣ 🔄 Dayansoft Updater

Checking / Updating төлөвтэй байвал програм шинэчлэлт шалгаж, татаж байна.

🌐 Интернетийн хурднаас шалтгаалан хугацаа өөр байж болно.

⚠️ 5 минутаас удаан хугацаанд өөрчлөлтгүй байвал интернетээ шалгаж, програмыг хаагаад дахин нээнэ.

PosUpdater


🔟 📅 Нээлт хийх огноо буруу

Dayansoft POS нь хэт хол өнгөрсөн огноо болон ирээдүйн огноогоор бизнес өдөр нээхэд хязгаарлалттай.

⚠️ “Нээлт хийх өдөр буруу байна!” гэсэн мессэж гарвал компьютерын огноо болон нээлт хийх өдрөө шалгана уу.

WrongDateCheckDate

WrongDateCheckDate2


✅ Өдрийн нээлтийн Checklist

🎯 Үндсэн дараалал: 🖥️ POS нээх → 📅 Өдөр шалгах → 💵 Эхлэх мөнгө оруулах → 🔐 Нэвтрэх → 🛒 Борлуулалт эхлүүлэх